Monday, March 30, 2026

G&DS LLC-ийн 20 жилийн ойн баярын мэнд хүргэе!

Өнгөрсөн хорин жилийн хугацаанд хөдөлмөр зүтгэл, зөв менежмент, хамтын эв нэгдлээр салбартаа өөрийн гэсэн байр суурь, үнэ цэнийг бий болгон, тогтвортой хөгжил, бодит амжилтын жишгийг бүтээж ирсэн танай хамт олны бахархалт түүх үнэхээр хүндэтгэл төрүүлэм байна. Хоёр арван жилийн турш тууштай хөдөлмөрлөж, харилцагч түншүүдийнхээ итгэлийг хүлээсэн нэр хүндтэй байгууллага болон төлөвшсөн нь олон хүний хүч хөдөлмөр, сэтгэл зүтгэлийн үр шим билээ.

Энэхүү түүхэн ойн өдөр өнгөрсөн замналаа бахархалтайгаар дүгнэж, ирээдүйн хөгжил дэвшлийн шинэ зорилго, шинэ боломжийн эхлэлийг улам бататгаж байна гэдэгт итгэлтэй байна. Цаашдын он жилүүдэд танай хамт олон улам их амжилт бүтээл гаргаж, үйл ажиллагаа нь өргөжин тэлж, нэр хүнд нь өсөн бадарч, салбартаа манлайлагч хэвээр байх болтугай.

20 жилийн ойн баярын мэнд хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

https://www.facebook.com/GandDSllc

Sunday, March 29, 2026

Geosan LLC-ийн 30 жилийн ойн баярын мэнд хүргэе!

Хөгжил дэвшлийн жимээр тууштай урагшилж, Монголын геологи, геофизикийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн Geosan LLC-ийн хамт олонд халуун баяр хүргэе.

Та бүхний бүтээсэн замнал бол зүгээр нэг хугацаа бус — итгэл, хөдөлмөр, ур чадвар, ололт амжилтын нэгдэл юм. Энэ хугацаанд хуримтлуулсан туршлага, бий болгосон үнэ цэнэ нь салбарын ирээдүйн хөгжлийн бат суурь болж байна.
Цаашдын он жилүүдэд шинэ санаа, шинэ боломж, шинэ амжилтаар дүүрэн байж, эх орондоо төдийгүй олон улсад нэр хүндээ улам өндөрт өргөх болтугай.
30 жил — үнэ цэнийн түүх,
Цааш — ялалтын үргэлжлэл!

Monday, March 2, 2026

МУИС-ийн геофизик хөтөлбөр цооногийн геофизикийн судалгааны багажтай боллоо

Геологи, геофизикийн судалгааны тэргүүлэх компаниудын нэг G&DS ХХК нь үүсэн байгуулагдсаныхаа 20 жилийн ойн арга хэмжээний хүрээнд МУИС-ийн ШУС, Байгалийн ухааны салбарын Геологи, геофизикийн тэнхимийн Геофизик хөтөлбөрийн сургалтын үйл ажиллагааг дэмжин цооногийн геофизикийн судалгааны иж бүрэн багаж бэлэглэлээ. Багажийг 2026 оны 02 дугаар сарын 27-нд хүлээлгэн өгсөн ба ёслолын ажиллагаанд G&DS компанийн захирал Б.Батнаран, инженер Н.Жаргал, Д.Отгонбаатар болон ШУС-ийн БУС хариуцсан дэд захирал Проф. Ц.Баатарчулуун, Геологи, геофизикийн тэнхимийн эрхлэгч доктор Б.Тамир, геофизик хөтөлбөрийн багш нар, оюутнууд оролцлоо. Нийт 18,000 долларын үнэ бүхий тус иж бүрдэлд MGXII-Log дата логгер, 300 м урттай троссын систем, 2PGA-1000-gamma бүртгэгч болон зөөврийн компьютер багтжээ.

 

G&DS компанийн инженерүүд багажийн ажиллах зарчмыг танилцуулж, багажнуудыг хүлээлгэн өглөө.

Wednesday, February 11, 2026

ЭМГЭНЭЛ

 

Самдангийн Лантуу (1947-2026)

МУИС-ийн Геофизикийн салбарын ахмад багш, нэрт сурган хүмүүжүүлэгч Самдангийн Лантуу 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ертөнцийн мөнх бусыг үзүүлж, Монгол улсын геофизикийн салбарт нөхөж баршгүй гарз тохиолоо.
Самдангийн Лантуу 1947 онд Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт малчин ард Самдангийн отгон хүү болон мэндэлжээ. Бага насаа эцэг эхийн гэрт, малчны хотонд өнгөрөөсөн ба 1956-1966 Сайншанд хотын нэгдүгээр 10 жилийн бүрэн дунд сургуульд суралцаж төгссөн.
1966 онд МУИС-ийн физикийн ангид элсэн суралцаж, 1971 онд физикийн багш, геофизикч мэргэжлээр суралцан төгссөн. Тэрээр Монгол улсад дээд мэргэжил эзэмшсэн анхны 7 геофизикчийн нэг юм. 1997 онд МУИС-ийн Физик Электроникийн Сургуульд геофизикийн ухаан магистрийн зэргийг “Монгол орны зарим нутгийн уур амьсгалын бүтэц ба цаг агаарын зарим үзүүлэлтийн хувьсал” сэдвээр амжилттай хамгаалсан.

Saturday, November 22, 2025

Geophysical survey and geological mapping

Сургалтад амжилттай хамрагдаж мэдлэг, туршлагаа батжуулсан нийт геологич, геофизикч нартаа ирээдүйн ажил үйлс, амьдралд тань баялаг бүтээл, өөдрөг дэвшил, бахдам амжилтыг хүсэн ерөөе.


We extend our best wishes to all geologists and geophysicists who successfully completed the training. May your future work and life be filled with great achievements, progress, and meaningful accomplishments.

Organizers
    Geological Center for Research and Analysis https://www.facebook.com/cglaboratory
Xcalibur Smart Mapping Ltd https://xcaliburmp.com 

 Co-Organizers
The National Geological Survey https://www.facebook.com/NGSofMongolia
Natural Resources Canada https://natural-resources.canada.ca/
Unified Council of the Geological Association of Mongolia https://www.facebook.com/groups/852706679734547
Geological Society of Mongolia https://www.facebook.com/mongeosociety
Mongolian Society of Geophysicists https://www.facebook.com/groups/1184968876212375/
Trigteq LLC https://www.facebook.com/trigteq