Showing posts with label Electrical survey. Show all posts
Showing posts with label Electrical survey. Show all posts

Thursday, March 23, 2023

Дорноговийн хотгорын петрофизикийн загвар, түүний геолог-структурийн онцлог /1989.03.18/

1989 оны 3 сарын 18-ны өдрийн ЭХУУҮГЯ-ны харьяа ЭРЭЛ ГЕОФИЗИКИЙН ЦОГЦОЛБОР ЭКСПЕДИЦИЙН техникийн зөвлөлийн хурлын проткол. Газрын тосны түвгэр. тогтоцын эрэлд ВЭЗ-VES ийн боловсруулж гаргасан КН-2үе-КН загвар хэрэглэх тухай.

Эх сурвалж: МУ-ын Зөвлөх инженер Ц.Түдэв

Thursday, November 5, 2020

Хавчиг талбайн геофизикийн цогцолбор судалгааны үр дүнгийн тайлалт

 Болор-Эрдэнэ А

"Монголын геофизикчдийн холбоо"-ны удирдах зөвлөлийн гишүүн

 

Зорилго: Геофизикийн соронзон хайгуулыг нарийвчлан хийж, цахилгаан хайгуулын үр дүнтэй хослуулан тайлалт хийснээр эрлийн талбайн гүний геологийн тогтоцыг ойлгох, өрөмдлөгийг илүү оновчтой төлөвлөхөд хувь нэмэр оруулах зорилготой.

Хураангуй: Хавчиг талбайд гүйцэтгэсэн нарийвчилсан соронзон зураглалаар илрүүлсэн цагираг хэлбэрийн 57500-58300 нТ-ийн утгатай гажил нь хүдэр агуулагч интрузив массивтай давхацдаг. Уг гажил нь баруун хойш чиглэлтэй хагарлын нөлөөгөөр хэвтээ болон босоо тэнхлэгийн дагуу зэрэг шилжсэн нь геофизикийн цогцолбор аргачлалын үр дүнгээр тайлагдаж байна. Цахилгаан хайгуулаар баруун хойш чиглэлтэй хагарал нь төлөөлөх эсэргүүцлийн гүний 77 м-ийн түвшинд 10-1300 Ом.м утгатай эсэргүүцлийн гажлаар гүнд үргэлжилж байгаа ба албадмал туйлшралын гүний 77 м-ийн түвшинд хагарлын баруун урд хэсэгт 4-10 мВ/В утгатай хувирсан бүс байна. Эдгээр судалгааны үр дүнг нэгтгэвэл гүний 100 м-ийн горизонтод хувирал хүдэржилтийн бүс тогтоогдож байгаа ба 300 м хүртэл гүнд өрөмдвөл хүдрийн биетийг үнэлэх боломжтой гэж үзлээ.

Түлхүүр үг: Соронзон хайгуул, Цахилгаан хайгуул


I.            ОРШИЛ

Хавчиг талбай нь Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутагт орших Алтан гадас уулаас баруун урагш 5 км-т 800 м урттай, 600 м өргөнтэй талбайг хамарна. Тухайн талбайн алтны хүдэржилт нь дунд пермийн Улиастай бүрдлийн II фазын шүлтлэг, шүлтлэгдүү боржин чулуулагтай холбоотой. Уг талбайд илэрсэн гадаргуугийн хувирал хүдэржилтийг гүнд нь судлахаар геофизикийн аргуудыг цогцоор хэрэглэж, тайлалт дүгнэлт өгсөн болно.

II.                ГЕОЛОГИЙН ТОГТОЦ

Талбайн хэмжээнд неопротерозойн Шандыннуруу формац (NP1sn), түүнийг зүссэн дунд пермийн Улиастай бүрдлийн II фазын шүлтлэгдүү2P2u) интрузив, эдгээрийг хучсан голоценийн делювиал-пролювиал (n,dpQ2) гаралтай сэвсгэр хурдас тархсан (Зураг-1).

Дунд пермийн интрузив чулуулаг нь калишпатжих, метасоматитжих, грейзенжих хувирлуудад өртсөн. Хувирсан биет нь 350 м урттай, 250 м өргөнтэй, 5 см хүртэл өргөнтэй кварцын судланцруудаар хэрчигдсэн байдаг. Судланцарууд нь хүчтэй лимонитжсон, гематитжсан, малахитжсан, пиритжсэн.

Зураг-1. Хавчиг талбайн геологийн зураг

Thursday, February 20, 2020

Цэвдэгт бүс нутгийг дайран өнгөрч буй хатуу хучилттай замын дагуух өндөр нарийвчлалтай геофизикийн цахилгаан томографи хэмжилт

А.Саруулзаяа*, Я.Жамбалжав**
ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн Хүрээлэн 
Цахим шуудан: saruulzaya@gmail.com

Abstract 
Along paved roads in warm permafrost zones of Mongolia, significant settlement and deformations related to creep were found at many places where the embankments are unusually tin. Therefore, the stabilization of the embankments must be taken into consideration, particularly for those embankments directly underlain by the warm permafrost layer. The purpose of this study is to investigate the settlement and deformations of the paved roads in warm permafrost regions of Mongolia. Five experimental sites were selected in Chuluut (R01) and Terkh (R02) river valleys of Arkhangai aimga, Khuren tal (R03) of Zavkhan aimag, Tsagaannuur (R04) of Bayan-Ulgii aimag, and Alag-Erdene (R05) of Khuvsgul aimag respectively. Two sites (R01 and R05) are located in the sporadic permafrost zone while other three sites exist (R02, R03, and R04) in the continuous permafrost zone. In this survey, we measured high-resolution ERT on the permafrost underneath the paved roads using the Wenner and WennerSchlumberger arrays. The multi-electrode resistivity technique uses a syscal R+, a switch pro and several multi-core cables. A unit of 96 electrodes plugged into the ground at a fixed distance of 1-5 m. According to the drilling survey, the ground materials identified with hand drilling equipment (TANAKA Japan) at all sites during the fieldwork in August 2017. As the results show, frozen ground was identified at boreholes in the R02 (3.4 m), R03 (3.0 m), R05 (3.2 m) sites, while it was absent at the R04 and R01 sites. According to high-resolution ERT measurement, the upper and lower permafrost limits have resistivity values of 1022 Ω m. These permafrost limits were associated with drilling results of the boreholes. At all sites excluding the R03 site, settlement and deformations of the paved road surface were found with different rates between 5 cm and 30 cm. High-resolution ERT measurements clearly show the permafrost thawing, especially underneath the embankment in the R01, and R04 sites, where the permafrost thawed down to 11 m within 1-5 years after the paved road construction. 

Түлхүүр үг: цэвдэг, хатуу хучилттай зам, геофизикийн цахилгаан томографи 

Оршил 
Монгол улсын үндэсний авто замын сүлжээ нь 12722 км бөгөөд үүнээс улсын чанартай авто замын сүлжээний нийт 7427.1 км буюу 48 хувь нь хатуу хучилттай авто замаар ашиглагдаж байна (Сэрээтэр Ж., 2017). Дэд бүтцийн салбар хурдацтай хөгжиж буй өнөө үед Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, манай орны нийгэм, эдийн засгийн хөгжилтэй холбоотойгоор хот суурин, аймаг, сумдыг хатуу хучилттай замаар холбох ажил ид өрнөж байна (МУТХҮБ-2030). Эдгээр баригдсан болон барихаар төлөвлөж байгаа авто замуудын тодорхой хэсэг нь Монгол орны цэвдэгт бүс нутгийг дайран өнгөрдөг. 

Уур амьсгалын өөрчлөлт болон хүний хүчин зүйлийн нөлөөгөөр мөсжилт ихтэй, дулаан цэвдэг (-2°С-ээс дээш температуртай)-тэй бүсэд цэвдгийн алдрал эрчимтэй явагдаж, тухайн газарт баригдсан хатуу хучилттай зам, замын байгууламжид суулт, деформаци ихээр үүссэн нь тогтоогдсон (Ferrell M., 2010; Zheng et al., 2010; Liu et al., 2017). Иймд тухайн бүс нутгийн уур амьсгал болон цэвдгийн өөрчлөлтөд дасан зохицсон хийц, технологиор хатуу хучилттай зам барих нь судлаач, мэргэжилтнүүдийн анхаарах гол асуудлын нэг болоод байна. 

Tuesday, March 12, 2013

Profiling method

Эрдэс ба чулуулгийн диэлектрик нэвтрэх чадвар ШУТИС-ГГТС багш Т.БЯМБАСҮРЭН

1. Диэлектрик:

Ердийн нөхцөлд цахилгаан гүйдлийг дамжуулдаггүй бодисыг хэлнэ.

Дамжуулагчаас ялгаатай нь диэлектрикт чөлөөт цэнэг зөөгчүүд буюу цахилгаан орны үйлчлэлээр эмх цэгцтэй хөдөлгөөнд орж дамжуулалтын цахилгаан гүйдэл үүсгэж чадах тийм цэнэгт бөөмс байдаггүйд оршино.

Диэлектрикт :
                         - Хий
                         - Шингэн (нэрсэн ус, бензол, нефть, ургамлын тос...)
                         - Хатуу бие (шил, шаазан, гялтгануур...) хамаарна (иончлолд ороогүй)

             Диэлектрикүүд ρ-106-1015
             Металлууд ρ-10-8-10-6
                    ρ-хувийн цахилгаан эсэргүүцэл

 Туйлширсан диэлектрик:
                    - чиглэлт туйлшрал
                    - электронт туйлшрал
                    - ионт туйлшрал