Wednesday, March 15, 2023

Монголын геологичдын улсын анхдугаар зөвлөгөөн

 Сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.


Монголын геологичдын улсын анхдугаар зөвлөгөөн тун удахгүй болох гэж байгааг та бүхэнд мэдэгдэж байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Газрын хэвлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын төсөл, геологийн судалгаа, ашигт малтмалын хайгуулын ажлын үед орон нутгийн зүгээс үзүүлж буй сөрөг нөлөөлөл зэргийг хэлэлцэх болно.

Иймд Монголын геологичдын улсын анхдугаар зөвлөгөөнийг өндөр үр дүнтэй ажил болгон хэрэгжүүлэхэд таны болон салбарын хамт олны дэмжлэг туслалцаа, хамтын ажиллагаа нэн чухал бөгөөд та бүхний өгөх санал салбарын хөгжилд томоохон түлхэц өгнө гэдэгт бид итгэж байна.


Дараах холбоос линкээр дамжин орж дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсье.


Хамрах хүрээ
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
Үндэсний геологийн алба
Ашигт малтмал газрын тосны газар
Монголын геологийн холбоодын нэгдсэн зөвлөл
Салбарын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл


ҮГА, АМГТГазруудын санаачилгыг дэмжиж, хамтран ажиллахыг хүсье.

2 comments:

  1. Жил болгон хуулиа өөрчилнө, жил болгон сайдаа өөрчилнө, бас мэрэгжлийн бус сайд. Ажилтайгаа танилцах гэж янз бүрийн хэлэлцүүлэг...Жил болгон Канадын PDAC-с хоосон ирнэ

    ReplyDelete
  2. Хөрөнгө оруулагч гадны хүмүүст геологийн лицензээ эзэмшүүлэхгүй бол хэн ч хөрөнгө оруулахгүй, ажил
    эхлэхгүй ээ..

    ReplyDelete