Мэдрэгч элемент нь уян харимхай хайлуулж хийсэн кварц
системд тулгуурлан хийгдсэн. Массд үйлчилж буй гравитацын хүч нь
кварцан пурш ба харьцангуй бага цахилгаан статик хүчээр
баланслагдах буюу буцаж анхны байдалдаа орно. Массын байрлал
нь гравитацийн хүчээр оорчлогдох ба шилжилт мэдрэгч
конденсатораар массын шилжилтийг мэдэрнэ. Мэдээж цэнэг хураагуурын ялтас дээр
электростатик цэнэг хуримтлагдана. Хуримтлагдсан цэнэгтэй ялтсанд автомат
гэдрэг хэлхээгээр тогтмол гүйдэл өгөхөд энэ хэлхээ нь уг массыг
анхны байрлалд авчирна. Энэ хүчдлийг Calibration Voltage гэж
нэрлэсэн байх ба энэ хүчдэл хэр зэрэг их байна мөн төдийчинээн
татах хүч их байна, мөн татах
хүчийг хэмжиж байгаа хэрэг гэсэн үг. Энэ татах хүчний хэмжээг (вольтыг) тоон утганд хувиргаад багажны хэмжих системд дамжуулаад тэнд боловсруулалт хийгдэж (засварууд) дэлгэцэнд гаргах хадгалагдах зэрэг ажиллагаанд шилжинэ.
хүчийг хэмжиж байгаа хэрэг гэсэн үг. Энэ татах хүчний хэмжээг (вольтыг) тоон утганд хувиргаад багажны хэмжих системд дамжуулаад тэнд боловсруулалт хийгдэж (засварууд) дэлгэцэнд гаргах хадгалагдах зэрэг ажиллагаанд шилжинэ.
ADCL буюу сигналыг тоон хэлбэрт хувиргагч нь 6 сек тутамд гравитийн
дохиог хүлээн авна. Ийм тусдаа авсан хэмжилт нь дундажлагдаад
сейсмийн фильтрээр дамжина. Энэ дундаж утга стандарт хазайлтын хамт дэлгэцэнд
гарна. Систем
аналог-тоон хувиргагчийн тохиргоог автоматаар ашиглаж хийнэ. Хэмжилтийн 5 секунд тутамд
хазайлтын ба удаан хугацааны сенсорын гулсалтыг хэмжилтэнд засвар хийнэ.
Дараагийн шугмын эсвэл дараагийн цэгийн дугаарууд,
өндөрийг оруулах, автоматаар өсгөх.
5 функци товчны харалдаа ямар ажиллагаа хийж болохыг
харгалзуулан байрлуулсан их тохиромжтой шийдэл юм. Цэгийн
байршлыг тодорхойлох дэлгэц. Дараагийн байршлыг харж болно. Шууд LEVEL
хийгээд
хэмжилтэнд шилжиж болно. Эсвэл SETUP – дараад үндсэн
цэсд шилжиж болно.
Шугмын дугаар, тэр шугам дээр орших цэгийн дугаар өндрийн
хамт харагдаж байна. Шаардлагатай бол F3 дараад засна. EDIT дээр курсороо
байрлуулаад цэгийн байршлыг засч оруулаад ENTER дарна.
Гравийн зураглалыг 4 янзын координатын систем хэрэглэж
хийж болно. Дөрвөн үндсэн чиглэлийн дагуу локаль координатын метрийн эсвэл фут
зайны нэгжээр, тэхдээ шугмын дугаар өмнөөс хойд зүгт өсөх буюу шугам өргөргийн
дагуу байрлана гэж ойлгогдож байна. Харин цэгийн дугаар баруунаас зүүн чиглэлд
нэмэгдэнэ. 100N -- энэ нь шугам координатын эхнэс хойд зүгт 100 метрт
байрласныг зааж байна. 1-р хавтгайд зураглалын талбайг байрлуулсан байна.
Дараагийн систем нь координатын 4 хавтгайд талбай байрлаж болох нь. Сүүлчийн 2
систем нь ойлгомжтой байна. Энэ 4 янзын системийн алинд ажиллахаа газар орны
болон бусад шаардлаганд тохируулж сонгож болно. Хэмжилтэнд
хэрэглэх торны системээ сонгоно. Торны системийн утга оруулах жишээг харах юм.
Grid Reference point --- гэдэг нь хатуу утга шилжүүлэн
авсан цэгийг хэлж байх шиг байна. Цагийн тохиргоог орон нутгийн цагаар тавьбал
дэлхийн цагийн зөрөөг оруулах юм байна. Хатуу утгатай цэгийн координат, өндөр,
6 градусын зоны дугаар зэргийг оруулах юм байна. F2 дарахад GPS
ажиллаж
дагуулуудаас сигнал авч байгаа бол GRID REFERENCE-ийн утга
өөрчлөгдөнө. Багажны программа багаж хаана байгааг мэдээд тэр цаг мөчид сар нар
хаана байх ёстойг тооцоолж таталцлын нөлөөний хэмжээг хэмжилтэнд засвар
оруулна.
Программын
хувилбар, түүний сериал дугаар, сул санах ойн хэмжээ, батарейний цэнэгийн
хэмжээ, орчны температур, дэлгэцний халаалтийг нээсэн байна. Гулсалт тооцох
хугацааг 9 цаг 40 мин-аас эхлэнэ гэж тохируулж тавьсан байна. Багаж өөрөө
гулсалтаа тооцож хэмжилтэнд засварладаг байх даа. Санах ойн сул зай хэмжээ бас
батерейн хэмжээг байн байн шалгах нь чухал.
Зураглалын
параметрүүд харах. Өмнөх хэмжилтүүдээ харьцуулж харж чанарын шаардлага хэр
хангаж байгааг мэдэж ажиллах нь хэрэгтэй байдаг.
Тухайн шугмын
хэмжилттэй холбоотой мэдээлэлийг харах, хэмжилтийг графикаар харах ----PLOT
LINE DATA. Стандарт хазайлтыг энэ хэмжээнээс бага байлгаж хэмжиж чадаж байвал OK.
ТУХАЙН
ШУГМЫН НЭГ ЦЭГИЙН ХЭМЖИЛТИЙН МЭДЭЭЛЭЛ ГАРГАСАН БЙАНА. ДАРААГИЙНХЫГ ХАРЬЯ ГЭВЭЛ
F1 ДАРНА БАГАЖТАЙГАА ХАРЬЦАЖ СЭТГЭЖ АЖИЛЛАНА. ХАЗАЙЛТЫН
ХЭМЖЭЭ МАШ БАГА БАЙХ ХЭРЭГТЭЙ. ҮҮНИЙ ЗАСВАРЫГ БАГАЖ ӨӨРӨӨ ХИЙНЭ.
БАГАЖНЫ GPS ШАЛГАХ НЭЭ. GPS шалгахад задгай тэнгэрийн өмнө хэсэгт ил гаргаж
байрлуулбал, хиймэл дагуулын дохиог хүлээн авах ба дэлхийн цаг, багаж байгаа
цэгийн солбилцол орж ирнэ. Энэ цаг ба солбилцлыг багаж ашиглан хэд хэдэн нарийн
тооцоог WGS84 системд тохируулан хийж хэмжилтэнд засвар оруулна. ХАМГИЙН ТҮРҮҮНД GPS ИЙГ ШАЛГАЖ ЗААЛТЫГ НЬ БАГАЖИНД
МЭДРҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ.
GPS нь ажиллаж байгааг шалгана. Энэ нар сарны нөлөөг багаж
өөрөө тооцоолоход хэрэг болно. Хэмжилтийн цэгүүдийн солбилцол ба өндрийг DGPS
ашиглаж хэмжинэ. Хэмжилтийн арга зүй, хэмжилтэнд тооцох хэд хэдэн нарийн
тооцооны засваруудын цаад санааг өөрийн болгосон тохиолдолд энэ багажаар
ажиллахад илүү хялбар болно. Бугегийн гажил тооцох хүртэл багажны GPS ний заалтыг багаж
өөрөө ашиглан ETC засварыг тооцож хэмжилтэнд засвар хийнэ. Бугегийн гажил
тооцоход см-ийн нарийвчлалтай DGPS ашиглана.
Багажны хаана байгааг багаж өөрөө энэ GPS -ээр мэдэрэх
ёстой. Иймд түүнийг ажиллаж байгааг бид шалгах ёстой болж байна. Шалгахад GPS
шинээр цаг, солбилцол, өндөр, дагуулын тоо ч юм уу шаардлагатай хэмжилтүүд хийж
дэлгэцэнд гаргаж байна.
ХАТУУ УТГАТАЙ ЦЭГИЙН БАЙРШИЛ БА ЦАГИЙН ЗӨРӨӨГ БАГАЖ МЭДЭЭД
НАР САРНЫ НӨЛӨӨНИЙ ЗАСВАР ТООЦОХ, СИСТЕМИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ ТООЦОЖ ЦЭГ БҮРИЙН
ХЭМЖИЛТЭНД ЗАСВАРЛАН ОРУУЛАХ АЖИЛЛАГААГ ЭНЭ БАГАЖ ХИЙДЭГ ЮМ ШИГ БАЙНА.
Bayarlalaa mash heregtei medeelel oruulsan bn aa
ReplyDelete