Thursday, December 26, 2024

ЭМГЭНЭЛ

 

Батлувсангийн Төмөр

/1956 - 2024/

Монгол Улсын Зөвлөх Геофизикч Батлувсангийн Төмөр нь 2024 оны 12 сарын 26 өдөр хорвоогийн мөнх бусыг үзэж, тэнгэрт дэвшэн Монголын геофизикийн салбарт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Б.Төмөр 1956 оны 8-р сарын дундуур Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Устын ам гэдэг газар майхан дотор, Батлувсан гэж айлын хамгийн том эрэгтэй хүүхэд болон төрсөн. Бага насаа Гунын голын эрэг дээр өнгөрүүлсэн. 1964 онд Улаан-Уулд амьдарч байх үедээ 1-р ангид орж 1972 онд 7-р анги төгсөөд Хатгал 10 жилд хуваарилагдсан. Хатгал арван жилээ онц дүнтэй төгсөж Иркутскийн Политехникийн Их Сургуулийн Орос хэлний бэлтгэл ангийг төгсөөд 1975 оны намар тус сургуулийн Геологи Хайгуулын Факультетэд элсэн орж, Геофизикч гэсэн мэргэжил эзэмших болсон. Нэг хоёрдугаар курсээ төгсөөд Байгаль нуурын эрэг дээр “Черко-руд” гэдэг сургалтын баазад оюутны дадлагын ажлыг ганц Монгол оюутан, тавь гаруй орос оюутнуудтай сэтгэл санааны өндөр түвшинд сайхан өнгөрүүлсэн. Тэр мөчөөс эхлэн “Геофизикч” гэдэг мэргэжлийн анхны мэдэгдэхүүнтэй болсон. “Улаанбаатар орчмын газрын гүний структурыг гравиметрийн аргачлалаар тодорхойлсон” гэдэг сэдвээр диплом хамгаалсан. 

1980 онд сургуулиа төгсөөд Хөвсгөл аймгийн Усны Аж Ахуйн Конторт, Усны Аж Ахуйн Яамны сайд Барсын тушаалаар анхны каротажийн инженерээр томилогдсон. Ажиллах хугацаандаа нийт 800-900 гаруй усны цэгт каротажийн хэмжилт хийж геологи гидрогеологийн дүгнэлтийг гаргасан байна. Төв суурин, малын бэлчээрийн усан хангамжид зориулан 1200-1300 цэгт гадаргуун геофизикийн хэмжилт хийж 80-90% -ийн магадлалтай уст цэг тогтоосон. Үүнээс 20-30 цэгийг мөнх цэвдэг тархсан талбайд уст цэг тогтоосон болно. 

Ажиллаж хөдөлмөрлөн өнгөрсөн он жилүүдийн эргэн харахад эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу газрын доорх усны хайгуулын чиглэлээр олон жил ажиллаж, малын бэлчээр, төв суурин, аж ахуйн хэрэгцээнд гүн өрмийн худаг, уст цэг дотоодын санхүүжилттэй олон төслүүд дээр ажилласнаас гадна сүүлийн 10 жилийн хугацаанд ашигт малтмалын шороон ба үндсэн ордны хайгуул судалгааг өндөр хөгжилтэй орнуудын дэвшилтэт технологи, багаж тоног төхөөрөмж хэрэглэн шинэ орд, илэрцээр илрүүлэхэд хүч, хөдөлмөр, оюун ухаан, туршлагаа дайчлан ажиллаж байсан. Үүний үр дүнд Дундговь аймаг “Хөх Дэл” тунамал хурдас дахь Литийн орд, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сум дахь Алтны үндсэн орд, Говь-Алтай аймаг Тайшир сум холимог металлын үндсэн орд гэх мэт 20-30 гаруй орд, илэрц дээр геофизикийн хайгуул хийсэн байна.

Энэ хугацаанд 1980 оноос хойш Монгол улсын 13 аймгийн 1237 малын бэлчээрийн талбай, 82 төв суурин, уурхайн усан хангамжийн зориулалтаар газрын доорх усны гүний хайгуулыг геофизикийн цогцолбор аргуудаар хийж, 1097 устай цэг зааснаас 927 цэгт гүний болон богино яндант худаг байгуулжээ. Үүнээс гадна Бага-Нуурын нүүрсний уурхайн ус шүүрүүлэх цооногийн, Налайхын Барилга материалын цогцолбор, Төв аймгийн Хөшигтийн хөндийд байгуулах Олон улсын нисэх онгоцны буудлын суурьшлын бүсийн усан хангамж, Ховд, Сэлэнгэ аймаг дахь хилийн боомтын усан хангамжийн геофизикийн судалгаа зэрэг 20 гаруй томоохон ажлыг гүйцэтгэсэн. Тавантолгой-Зүүн Баянгийн чиглэлд байгаа төмөр замын трассын дагуу усны хайгуулын ажлыг биечлэн гүйцэтгэсэн

1987 онд Иркутскийн Шинжлэх Ухааны Их Сургуульд мэргэжил дээшлүүлэн “Цооногийн геофизикийг мөнх цэвдгийн районд хэрэглэсэн нь” сэдвээр Геологи-Эрдэс Баялагийн Магистрийн зэрэг хамгаалсан. 2013 онд Шинжлэх Ухаан Технолгийн Их Сургуулиас Мэргэшсэн зөвлөх инженер - Геофизикч зэрэг олгосон. 2015 онд Төрийн дээд одон медаль “Алтан гадас”-аар шагнагдсан. 2023 онд Монгол Улсын Зөвлөх Геофизикч болсон.

Геологи, Геофизик, Гидрогеологийн салбарын хамт олон, шавь нарынхаа хайр хүндлэлийг хүлээсэн эрхэм геофизикч Таны хүнлэг, нөхөрсөг, эгэл зан, гэгээн дүр төрх нь бидний сэтгэл зүрхэнд үүрд үлдэх болно.

Гэр бүл, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Ум сайн амгалан болтугай.

МОНГОЛЫН ГЕОФИЗИКЧДИЙН ХОЛБОО


Friday, September 6, 2024

Эмгэнэл

 

Н.Зоригтбаатар
(1964-2024)

Бидний дотны нөхөр, Монкаротаж ХХК-ийн захирал, Монголын Геофизикчдийн холбооны тэргүүн Нинжбадгар овогтой Зоригтбаатар нь 2024 оны 09 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө өвчний улмаас таалал төгсөж Монголын геологи, геофизикийн салбарт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Н.Зоригтбаатар нь 1964 онд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутагт төрсөн. Тэрбээр 1981 онд Архангай аймгийн Тариат сумын 10 жилийн бүрэн дунд сургуулийг төгсөж, 1985 онд Дархан хотын Политехникумийг “Техник геофизикч” мэргэжлээр, 2009 онд Дархан хотын Техникийн дээд сургуулийг “Ашигт малтмалын эрэл хайгуулын геологич” мэргэжлээр тус тус суралцан төгссөн. 1985-1988 онд ардын армийн Эрдэнэт хот дахь артилерийн цэргийн 212 дугаар ангид түрүүч цолтой алба хаасан.

Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа “Эрэл Геофизикийн цогцолбор экспедицид”-д геофизикийн-техникч каротажийн-оператороор 1985 оноос ажиллаж, ажил хөдөлмөрийн гараагаа эхэлжээ. Улмаар 1989-1996 онуудад Геологи-геофизикийн “Гэгээ” нэгдэлд каротажийн техник-оператор, 1996-1999 онуудад Монкаротаж ХХК-ийг үүсгэн байгуулж ерөнхий-инженер геофизикчээр, 1999-оноос өнөөг хүртэл Монкаротаж ХХК-ний ерөнхий захирлаар ажиллажээ.

Н.Зоригтбаатар манай орны геологийн салбарт 40 жил ажиллахдаа Монголын гол чухал ашигт малтмалын нэг нүүрсний ордуудын судалгаанд гар бие оролцон ажилласан арвин туршлагатай нэгэн байлаа.

Н.Зоригтбаатарын үүсгэн байгуулж ерөнхий инженер, захирлаар нь ажиллаж ирсэн “Монкаротаж” ХХК нь Австрали улсын “Auslog” компанитай хамтран цооногийн геофизикийн судалгааны дижитал иж бүрэн станцуудыг Монгол улсын цооногийн геофизкийн судалгаанд нэвтрүүлсэн анхдагч компани юм.

Түүний удирдсан “Монкаротаж” ХХК нь Багануур, Шивээ-Овоо, Нарийн сухайт, Таван толгойн бүлэг орд, Алтан ширээ, Увсын хотгор, Төгрөг нуур, Цайдам зэрэг монгол орны нүүрсний томоохон ордуудад цооногийн геофизикийн судалгааны ажлуудыг хийжээ. Сүүлийн жилүүдэд нүүрсний давхаргын метан хийн судалгаа явуулж буй “Golden horde” LLC, “Тэлмэн ресурс” ХХК, “Тахь ресурс” ХХК зэрэг компаниудын төсөлд оролцон ажилласан байна.

Н.Зоригтбаатар нь мэргэжлийн инженерүүдийг Австрали, Канад зэрэг улсуудад цооногийн каротажийн сургалтанд байнга хамруулж 100% үндэсний мэргэжилтэнүүдээс бүрдсэн компанийг байгуулж ажиллуулсан байна.

Н.Зоригтбаатар нь компанийн ажиллагсдын боловсрол мэдлэг, нийгмийн асуудалд байнга анхаарал тавьж тохиолдсон бэрхшээлийг даван туулахад туслаж 2007 онд зургаан давхар 24 айлын ажилчдын орон сууц, 2013 онд 32 айлын орон сууцыг барьж, инженер техникийн олон арван ажилчдыг орон сууцаар хангаж, орон сууцны урьдчилгаа, сургалтын төлбөрийг хийхийн зэргэцээ ажиллах хугацаандаа олон арван шинэ залуу геофизикчдийг дадлагажуулан сургаж, үлгэр дууриал нь болсон ахмад туршлагтай геофизикч байлаа.

Н.Зоригтбаатар нь өөрийн үндсэн ажлаа хийхийн зэрэгцээ нийгмийн амьдралын бусад салбарт идэвхитэй оролцдог ба Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүн, 2009 оноос Монголын Геофизикчдийн Холбооны удирдах зөвлөлийн гишүүн, 2024 оноос мөн Холбооны тэргүүнээр сонгогдон ажиллаж байсан бөгөөд нийт геофизикчдийнхээ төлөө санаа тавьж, холбоог байгуулагдсан цагаас эхлэн үйл ажиллагааг нь дэмжин ажиллаж байлаа. Үндэсний өв соёл болох хурдан морь сойх их үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэн нутгийн адууны удам угшлыг сайжруулах чиглэлээр ажиллаж байсан аймгийн “Алдарт уяач” цолтой нутаг ороноо гэсэн сэтгэлтэй, ураг удам ахан дүүсдээ уул шиг нөмөртэй нэгэн байлаа.
Н.Зоригтбаатарын олон жилийн бүтээлч хөдөлмөрийг үнэлж “Алтангадас одон”, “Хөдөлмөрийн хүндэт медаль”, ойн медалиудаар шагнасан ба Монгол улсын “Тэргүүний геологич” юм.

Н.Зоригтбаатарын геологи-геофизикийн салбарт оруулсан их амжилт бүтээл, хөдөлмөр зүтгэл, тууштай хичээнгүй, эгэл даруу, шулуун шударга зан чанар нь бидний сэтгэл зүрхэнд үүрд мөнхрөн орших болно.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд болон мэргэжил нэгт геофизикч нартаа гүн эмгэнэл илэрхийлье!

УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ

АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМ
ҮНДЭСНИЙ ГЕОЛОГИЙН АЛБА
МОНКАРОТАЖ ХХК
МОНГОЛЫН ГЕОЛОГИЙН ХОЛБООДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨЛ
МОНГОЛЫН ГЕОФИЗИКЧДИЙН ХОЛБОО
МОНГОЛЫН ГЕОЛОГИЙН ХОЛБОО
МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ГЕОЛОГИЧДЫН ХОЛБОО
МОНГОЛ УЛСЫН ӨРӨМДЛӨГИЙН ХОЛБОО
МОНГОЛЫН ГЕОХИМИЧДИЙН ХОЛБОО

Monday, May 27, 2024

Монгол Улсын анхны геофизикийн инженер, Байгаль орчны гавъяат ажилтан М.Сүрэнхорлоо

 Бичсэн: Өлзийбаярын Золбаяр



Миний хайрт өвөө М.Сүрэнхорлоо. Өдгөө 92 настай сайхан буурай минь Монгол орныг усжуулах ажилд энэ амьдралаа бүтэн зориулсан буянтан. Анх 1958 онд Ю.Цэдэнбал дарга Монголын анхны 7 Геофизик инженер бэлдэх шийдвэр гаргаж Унгар улсад 7 оюутан илгээсний нэг нь миний өвөө юм. Сургуулиа төгсөж ирээд Монгол орны 330 суманд бүгдэд нь усны хайгуул хийж, худаг ус гаргаж хөдөө хээр л амьдарлынхаа дийлэнх хугацааг өнгөрүүлсэн. Өвөө минь Орос, Англи, Унгар, Герман, Франц хэлээр ярина, түүн дотроо Орос, Унгар хэлийг төрөлх хэл шигээ эзэмшсэн эрдэмтэн.
Усны хайгуул Гидрогеологи чиглэлийн олон арван ном бүтээл хэвлүүлж усны салбарт олон арван тэргүүний сэхээтэн шавь нараа бэлдсэн ШУТИС-ын хүндэт профессор багш хүн. Шавь нар нь одоо ч Монголын усны салбарыг тэргүүлж яваа. Нэг бахархам жишээ бол Орхон Онги төслийн гол эрдэмтэн Chandmani Dambabazar гуай өвөөтэй минь шадарлаж усны аж ахуйн институтид 20 шахам жил хамт ажилласан байдаг. Өвөө маань Шатрын спортын дэд мастер цолтой олон талын авъяастай, гайхалтай шооч хүн. Цагаан сараар 92 той хүн шатрын тэмцээнд ороод хүрэл медаль авсанаа чамалж суугаа нь хөөрхөн шүү. Сайханаа эгч чинь нүдний шил мартсанаас болж хүрэл авлаа уг нь алт авах байсан гээд байж байх жишээтэй.
Миний өвөө эмээг минь насаар нь эрхлүүлж, хайрлаж амьдарсаан. Хүн яаж амьдрах ёстойг, ханиа яаж хайрлаж амьдардгийг өөрийн биеэр үр хүүхдүүд ач зээ нартаа харуулсан аугаа хүмүүн бол миний өвөө. Нэг яваад ороход эмээд зориулж бичсэн шүлэгээ уншиж өгөөд л баясаж суудаг, эмээг цаашлуулж хошигнож тоглодог романтик, хөгжилтэй хүн. Эмээ учиргүй баясаж бие биерүүгээ хайр дүүрэн харцаар хардаг байсан нь үнэхээр хайрлан бахархмаар. Эмээ минь бурханы оронд дэвшээд хэдэн намар болжээ. Одоо ч эмээг хайрласаар, дуу шүлэг зохиосоор л суудаг. Миний өвөө бол амьдралд дэндүү хайртай бурханаас тусгайлан илгээсэн аугаа том зүрхтэй хүн.
Монголын усны салбарын бахархал болсон "Байгаль орчны гавъяат" ажилтан бидний амьд бурхан өвөөдөө үр хүүхдүүд ач зээ нар нь маш их хайртай. Тандаа урт нас удаан жаргал хүсье.


Saturday, April 27, 2024

Инженер-геологи, геотехникийн ажилд геофизикийн судалгааг хэрэглэх нь


 ИНЖЕНЕР-ГЕОЛОГИ, ГЕОТЕХНИКИЙН ЗОРИУЛАЛТААР ӨРГӨНӨӨР АШИГЛАЖ БАЙГАА ГЕОФИЗИКИЙН СУДАЛГААНЫ АРГА АРГАЧЛАЛ, БАГАЖ ТӨХӨӨРӨМЖИЙН  НЭР, ТӨРӨЛ, ЗОРИУЛАЛТ


Геофизикийн судалгааны  нэр төрөл, арга аргачлал, тоо хэмжээг тухайн судалгааны ажлын үе шат, зориулалт, тухайн нутаг дэвсгэр, талбай, зурвасын инженер-геологийн нөхцөл ба үүнд геофизикийн судалгаагаар тодруулах баталгаажуулах шаардлагатай үзүүлэлтээс хамааруулан сонгоно.


Геофизикийн судалгааны ажил нь оновчтой төлөвлөгдсөн байхын зэрэгцээ үр дүн нь бусад судалгаа шинжилгээний ажлын үр дүнтэй харилцан уялдаж баталгаажсан байна.


Геофизикийн судалгааг тухайн улсын болон өөрийн улс, байгууллагын баталсан холбогдох стандарт, журам зааврын дагуу баталгаат багаж хэрэгслээр явуулна.

 

Зориулалт

Судалгааны арга

Багаж тоног төхөөрөмжийн нэр, марк

Аль улсын

Хадан ул чулуулгийн илрэх гүн буюу дээд хилийг тогтоох

· ВЭЗ (ЗСБ)

· Микро-сейсмийн хэмжилт

«Цикл-7»

StrataView

ОХУ

АНУ

Чулуулгийн өрөгшлийн бүсийн зузааныг ялгаж тогтоох

· ВЭЗ

· Цахилгаан-томограф,

МЭРИ-24

Syscal Pro

ОХУ

Франц

 

Чулуулгийн гүний  хагарал, ан цавшилтын хил зааг, зузаан, унал суналыг ялгаж тогтоох

· ВЭЗ (ЗСБ)

· Радио долгионы шугамчлал (VLF profiling)

· Гео-радар хэмжилт

«Цикл-7»

Scintrex ENVI magnetometer

with VLF sensors

ОХУ

Канад,

     Швед

Газрын доорх төрөл бүрийн хөндийлж, цөмрөлт, суултийг судлах

· Электротомография

· Цахилгаан-томограф

(Syscal-Pro, Iris Instruments; SAS4000, ABEM). 

Syscal Pro

ОХУ

 

 Франц 

Төрөл бүрийн нуралт, гулсалтыг судлах

· ВЭЗ, ГГКаротаж

· Микро-сейсмийн хэмжилт

Syscal R1

StrataView

ОХУ

АНУ

Гүний болон ул хөрсний усны түвшин тогтоох, уст үеийн зузааныг тодорхойлох

· ВЭЗ

· Цөмийн соронзон резонанс тандалт

МЭРИ-24

 NUMIS Pro

ОХУ

Франц

 

Усны тэжээмжийн муж түүний өөрчлөлт, усны урсгалын хурд, хөдөлгөөний чиглэлийг судлах

· Резистивметр, расхометр,

· Цэнэгжсэн биеийн арга /МЗТ/

· Каротажийн хэмжилт

MTU фирмы «Phoenix Geophysics»

AUSTIN

ОХУ

 АНУ

Цэвдгийн илрэх гүн, зузааныг ялгаж тогтоох

· ВЭЗ

· Цахилгаан-томограф

(ВЭЗ)-ийн арга ЭРА, АНЧ-3,АС-72

ОХУ

 

Хөрс, чулуулгийн нягт, нүх сүвшил, чийг зэрэг   бусад шинж чанарыг толдорхойлох

Цөмийн соронзон резонанс тандалт

 NUMIS Pro

Франц

 

Барилгын ул хөрсний зэврүүлэх шинж чанарыг тодорхойлох

Чулуулагийн физик шинж судлах лаборотари

Multi-Parameter Probe              MPP- EM2S+

Япон,

АНУ

Ул хөрсний цахилгаан дамжуулалт буюу хувийн цахилгаан эсэргүүцлийг тодорхойлох

Ул хөрсний  цахилгаан эсэргүүцлийг талбайд болон лабораторид  хэмжигч стандарт арга болон багаж

ASTM G57 06 R2012  Standard Miller 400A багаж

 (ВЭЗ)-ийн арга ЭРА, АНЧ-3,АС-72

Канад,

АНУ

Орос

 


Thursday, April 18, 2024

Геофизикийн холбоод болон нийгэмлэг


Монголын геофизикчдийн холбоо (Mongolian Society of Geophysicists)

8411 - Геофизикчдын оюуны чадавхи, мэргэжлийн чадварыг дээшлүүлэх, судалгаа, сургалт зохион байгуулах, төсөл хөтөлбөр боловсруулах

https://opendatalab.mn/search/8016674 


Монголын үйлдвэрлэлийн геофизикчдийн нийгэмлэг

9499 - Үйлдвэрлэлийн геофизикийн судалгааны ажлыг дэлхийн жишигт хүргэх, салбарын ажиллагсадын мэргэжлийн түвшинг дээшлүүлэх, сургалт явуулах

https://opendatalab.mn/search/8102317


Монголын одон орон геофизикийн судлалын холбоо

8411 - Одон геофизик судлагчдыг дэмжих, багаж хэрэгсэл байраар хангах, сургалт судалгаа явуулах.

https://opendatalab.mn/search/8115834


Геофизик салбарыг төгсөгч дэмжигчдийн холбоо (Society of Geophysics Alumni and Supporters)

94990 - Геофизикийн шинжлэх ухааныг бүх нийтэд сурталчилж, салбарын төгсөгч, ажил олгогч нарын хамтын харилцааг бэхжүүлэн, ижил зорилготой байгууллагуудтай хамтран ажиллах

https://opendatalab.mn/search/8408726


Mongolian Geophysical Society

Геофизикийн салбартай холбоотой бусдад түгээх гэсэн аливаа бүх төрлийн мэдээллийг салбарынхандаа цаг алдалгүй, түргэн шуурхай хүргэх, геофизикчдийн дунд холбоо барих гүүр нь болох, Монголын геофизикийн салбарын цахим архив болох, геофизикийн байгууллага болон инженерүүдийг бусдад таниулах байдлаар дэмжих

(Ямар ч улсын бүртгэл гэрчилгээ байхгүй. Гишүүнчлэлийн татвар огт авдаггүй. Ашгийн төлөө бус, 100% сайн дурын ажил, 2011 онд үүсгэн байгуулагдсан)

https://www.facebook.com/groups/Geoph

https://geophysicsmn.blogspot.com/

https://www.youtube.com/channel/UCKITK_xJIzk6VRasD2lYhvw


Tuesday, April 16, 2024

ЭРЭЛ ГЕОФИЗИКИЙН ЦОГЦОЛБОР ЭКСПЕДИЦИ-ийн уулзалт /2024.04.12/

Монголын Геофизикийн салбарын алтан үеийн ахмадуудын нэг хэсэг төлөөлөл болох ЭРЭЛ ГЕОФИЗИКИЙН ЦОГЦОЛБОР ЭКСПЕДИЦИ-ийн ахмад геофизикчдийнхээ алдар сууг магтаж байна. Амжилт бүтээлээр дүүрэн өнгөрсөн он жилүүдээ дурсаж, анд нөхөдтэйгөө цуглан инээж баясан баярлацгаасан та бүхний минь сургасан сургаал нь сувд адил, заасан эрдэм тань зандан адил, ачлал хайр нь алт адил, түмэн олон залуу геофизикчдийн оюуны мэлмийг нээсэн, түмэндээ хүндлэгдэж, төрдөө үнэлүүлсэн ачлалт алтан үеийн ахмад геофизикч нараар бахархаж явдгаа илэрхийлье!!! Та бүхэндээ эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөе!!!