Идэгдэл (Abrasion) - Чулуулгийн гадаргуу өөр хоорондоо үрэлцэх, шүргэлцэх мөн агаар болон усаар тээвэрлэгдэн байгаа эрдэс чулуулгийн хэмхдэсүүдийн нөлөөгөөр эмтрэн унах замаар явагдах механик өгөршилийг ингэж нэрлэдэг.
Акрецийн шаантаг (Accretionary wedge) - Плитүүдийн субдукцийн явцад дээгүүр нь гулсаж буй плитүүдтийн дээр тээвэрлэгдэж ирсэн далайн царцдасын хэсэг болон тунамал хуримтлалын бөөгнөрөл юм
Акрецийн бөмбөг (Accretionary Lapill) - Энэ нь галт уулын гаралтай шаварлаг бөмбөлгүүдээс тогтдог бөгөөд галт уулын үнсэн үүлтэй хамт унадаг нойтон хэлтэрхийнүүдийн үр дүн юм. Тэд газар унаж хавтгай болох юмуу эсвэл газар дээр шидэгдсэн галт уулын үнсэн дээгүүр өнхөрч цасан бөмбөлөг адил өсөж томордог бөгөөд жижиг чулуу гэсэн Итали гаралтай үгнээс гаралтай.
Хүчиллэг цоргидос хий, Утаангир (Acid Fumaroles) - Энэ хий нь дараах төрлийн хийнүүдээс тогтдог. Үүнд хүхэрт ус төрөгч /HCI/, хүхрийн исэл /SO2/, аммиак /NH3/, хлор /Cl/, хүхэр/S/ мөн усны уур, төмөр, магни, хөнгөн цагаан, манган зэрэг металл элементүүд мөн агуулагдана. Энэ хийн температур нь 200-800°С байдаг.
Хүчиллэг магма (Acid magma) - Энэ магма нь силикатлаг буюу хүчиллэг найрлагатай бөгөөд дараах исэлүүдийг өөртөө агуулж байдаг.
SiO2 65-75%
Al2O3 12-16%
Fe2O3 болон FeO 4-8%
MgO болон CaO 4-6%
Na2O болон K2O 6-9%
Хүчиллэг бороо (Acid rain) - Хүчиллэг бороо гэдэг нь галт уулын дэлбэрэлтийн үед ялгарч байгаа, найрлага дахь рН ийн хэмжээ нь 4 өөс дээш ус юм. Энэ борооны рН нь 1,5-3,5 байдаг (цэвэр усны рН нь 7 буюу саармаг байдалтай байдаг) нь хүчиллэг шинж чанарыг үзүүлдэг. Эдгээр үүл нь мөн жижиг хэмжээний шилний хэлтэрхийнүүдийг агуулсан байдаг нь хүн болоод амьтны нүдийг гэмтээж болзошгүй байдаг. Ийм хүчиллэг борооны үед дараахь хүндрэл бэрхшээл илүү учирдаг.
Идэвхитэй галт уулс (Active Volcanoes) - Галт уул судлаачид энэ нэр томъёог галт уулын идэвхижилтийн түүхийг авч үзэхдээ хэрэглэдэг. Галт уулын түүхэн идэвхижилтүүдэд сүүлийн 10000 жилийн дэлбэрэлтүүдийг багтаадаг. Мөн унтарсан, идэвхитэй, сэргэсэн гэсэн нэр томъёонууд байгаа.
Хошуурсан туугдас (Alluvial fan) - Уулархаг бүс нутгийн гол мөрнүүдийн адагт тохиолддог гүдгэрдүү гурвалжин хэлбэртэй тунамал хуримтлал юм. Өндрөөс хүчтэй орж ирж буй хүчтэй урсгал томоохон өргөн талбайруу орж ирэн ийм хавтгай хуримтлал үүсгэдэг.
Нуралтын өнцөг (Angle of Repose) - Энэ нь барьцалдаагүй хурдас хуримтлал өөрийн хүчээр нурах хүртэл налуугийн өнцөг өөрөөр хэлбэл нурахгүй байх эцсийн хязгаарын өнцөг юм.
Андезит (Andesite) - Андын нурууны нэрээр нэрлэгдсэн/ 52-63% -ийн цахиурын исэл агуулсан бараан саарал, хүрэн бор, хар өнгөтэй, порфирлог бүтэцтэй цул нягт бялхмал чулуулаг. Үндсэндээ плагиоклаз /лабродороос олигоклаз хүртэл/, ромбо пироксен, эвэр хуурмаг болон биотитоос тогтсон байдаг. Энэ чулуулаг нь базальтийн хамт субдукцын бүс, эртний галт уулсын мужид тохиолдоно. Базалт-андезит-дацит-риолитийн ассоциацид дундлаг найрлага үзүүлдэг. Андезитийн лав нь зуурмаг чанартай, хий, уур манан ихтэй байдаг. Андезитийн найрлагатай лав нь ойролцоогоор 900-1100°С халуун байдаг.
Аркоз (Arkose) - нь хээрийн жонш болон кварцын хэмхдэсээс тогтсон элсэн чулуу бөгөөд маш муу ялгарсан, хэмдэсүүд нь өнцөглөсөн байдалтай байдаг.
Хүчиллэг чулуулаг (Acidic rock) – 65% -иас илүү цахиур бүхий галт уулын чулуулаг.
Уурхайн хүчиллэг усыг шүүрүүлэх(Acid mine drainage) – Уурхайн хог хаягдал, тогтоол уснаас гарсан хүдрийн эрдэс агуулсан хүчиллэг хаягдал ус. Түүнчлэн уурхайн хөрсний усыг газрын гадаргууд шахаж гаргахыг бас хэлнэ.
Штольн (Adit) – Эрдсийн уурхайг ашиглахын тулд уул, толгодыг хажуу талаас нь хөндийлөх, нээлхий гаргах.
Агаарын соронзон хэмжигч (Aerial magnetometer) – Нисэх онгоцноос соронзон хүчин чадлыг хэмжихэд ашигладаг төхөөрөмж.
Аэро соронзон тандалт (Aeromagnetic survey) – Агаарын хөлгийн бүхээгт буюу гадна талд соронзон хэмжигч зүүдэг геофизикийн тандалт.
Бөөн чулуу (Agglomerate) – Том хэмжээний мөлгөр хэлбэрийн галт уулын чулуулгаас бүтсэн хамтдаа нийлж ургасан брекчи гэх хад.
Овоолго (Agglomeration) – Жижиг буюу буталсан чулуунуудыг нэг том цул хэсэг болгож барьцалдуулах нь тэдгээрийг тээвэрлэхэд нэн тохиромжтой, үүнээс гадна овоолгыг хүчлээр уусгах ажлыг гүйцэтгэхэд ашигладаг.
Хутгалт (Agitation) – Металлургид хэрэглэгддэг механикаар хутгах, холих үйлдэл. Заримдаа үүнийг даралтанд оруулсан агаарын үйлчлэлээр гүйцэтгэнэ.
Агаарын тандалт (Airborne survey) – Агаарын хөлгөөс зураг авах, соронзон шинж чанар, цацраг идэвхт байдал зэргийг хэмждэг тандах ажиллагаа
Хайлш (Alloy) – Хоёр буюу түүнээс дээш металлын хольц.
Аллюви (Alluvium) - Голын голдирол, үерийн татам, нуур буюу уулын хаяанд байх тунамал эрдэс бодис харьцангуй сүүлийн үеийн орд.
Алфаметр(Alphameter) - Эерэг цэнэгтэй цацраг идэвхт эрдэс бодисоос ялгардаг тоосонцорын хэвийн байдлыг хэмждэг төхөорөмж.
Өөрчлөлт орсон байдал (Alteration) - Тодорхой нэг эрдэс бүрдэж тогтсоны дараа бий болдог эрдэс дэх химийн өөрчлөлт, агуулагч чулуулаг ба эрдэсжсэн шингэн зүйлийн хоорондын харилцан үйлчилсэн ерөнхий байдал ба чулуулгийн гадаргын өгөршлийн байдал.
Аморф (Amorphous) - Чулуулаг, эрдсийн тодорхой хэлбэр дүрсгүй байдлыг илтгэхэд хэрэглэгддэг нэр томъёо.Үүнд хэлбэр дүрсгүй галт уулын үүсэлтэй хар шил.
Амфиболит(Amphibolite) – Ихээхэн хэмжээний амфибол ба плагиоклаз эрдэс бий болгодог гнейс буюу занар.
АНФО (Ammonium Nitrate and Fuel Oil) - (аммониум нитрат болон дизелийн түлш) – ийн товчилсон үг. Уурхайд тэсэлгээ хийхэд хэрэглэдэг тэсэлгээний бодисын холимог нэр.
Анод (Anode) – Цахилгаан задлалын явцад тохиромжтой болгосон хавтгай, тэгш өнцөгт хэлбэртэй металл цутгамал.
Антрацит (Anthracite) – Ихээхэн хэмжээний нүүрстөрөгчийн агуулгатай, дэгдэмтгий чанараар бага, хатуу, хар нүүрс.
Антиклинал (Anticline) - Нум буюу атираа хэлбэрийн чулуулгийн давхарга.
Антиформ (Antiform) - Антиклиналтай төстэй атираа гэхдээ атирсан чулуулгийн насжилт харьцангуй тодорхойгүй байх.
Оройн хэсэг (Apex) - Газрын гадарга дээрх судлын дээд хэсэг буюу газрын гадаргатай хамгийн ойр хэсэг.
Үнс (Ash) - Нүүрс шатсаны дараах органик бус үлдэгдэл.
Туршилт, шинжилгээ (Assay) - Хүдэр болон бусад эрдсээс дээж авч түүний найрлага дахь үнэт металлын хэмжээг тодорхойлдог химийн шинжилгээ.
Туршилтын фут (Assay) - Сонгон авч байгаа дээжийг, уртыг фут, метр, инч, сантиметрийн тоогоор үржүүлж гарсан туршилтын утга.Аливаа эх үүсвэрийн дундаж төвшинг тооцоолоход хэрэглэгдэнэ.
Туршилтын зураг (Assay map) - Бүх дээжийн шинж байдлын туршилтын утга, байршлыг үзүүлсэн тодорхой нэг талбайн дэвсгэр зураг.
Үнэлгээний ажил (Assessment work) - Уул уурхайн тухай хуульд заасан хяналтыт гүйцэтгэх естой ажил.
Өөрөөр нь бутлах (Autogenous grinding) - Эргэх цилиндрт байгаа хүдрийг ган бөмбөлөг, ган торлогийн оронд том хэмжээний хүдэр ашиглах.
B
Арын хэсэг (Васк) - Газар доорхи нээлхийн тааз буюу дээвэр.
Зайг дүүргэх (Backfill) – Хүдрийн эх биеийг олборлоход бий болдог хоосон зайг дүүргэхэд хэрэглэгддэг хаягдал материал.
Дэвсгэр (Background) - Хэвийн хэмжээнээс хэтэрсэн радио идэвхт эрдэс ойролцоо байсны улмаас бий болох цацраг идэвхт бодис бага хэмжээгээр ойр орчмын газар бага хэмжээний огторгуйн туяа, цацраг идэвхт бодисын үлдэгдэл байх.
Нүхнээс авсан дээж (Back sample) - Хүдрийн агуулгыг тодорхойлох зорилгоор газар доорхи малталтын тааз болон ханын хэсгээс цуглуулж авсан чулуулгийн дээж.
Бөмбөлөгт тээрэм (Ball mill) - Ган бөмбөлгүүд хийсэн хүдэр буталдаг ган цилиндр. Бутлуур эргэхэд ган бөмбөлөг доошоо унаж хүдрийг бутална.
Жирхэн төмрийн үүсэл(Banded iron formation) - Төмрийн эрдсийн үе давхраат орд.
Хүрмэн чулуу (Basalt) - Гол төлөв плагиоклаз, пироксен ба бага зэрэг оливиноос бүрдсэн галт уулын түрмэл чулуулаг.
Мөстлөгийн үндсэн шаварлаг чулуу (Basal till) - Ул чулуутай наалдсан мөстлөгийн үеийн бул чулуу болон шавар.
Суурийн чулуулаг (Basement rock) - Үндсэн буюу хуучин чулуулгийн тарамцаг. Голдуу Кембрийн галваас омнөх үеийн чулуулгийг авч үзэх бөгөөд үүнд арай залуу чулуулаг орж болно.
Холимог металл (Base metal) – Ямар нэг үнэт бус металл (жишээ нь зэс, хар тугалга, цайр, никель зэрэг).
Үндсэн чулуулаг (Basic rock) - Цахиурын хэмжээ харьцангуйбага, гол толөв бараан өнгөтэй эрдсээс бүрдэх галт уулын чулуулаг.
Батолит (Batholith) – Газрын гүн лүү их хэмжээгээр үргэлжилсэн дээд хэсэг нь дугираг хэлбэртэй галт уулын маш том хэмжээний чулуулаг.Үүнтэй адил бага хэмжээний галт уулын чулуулгийг шток, багана гэнэ.
Боксит (Bauxite) - Хөнгөн цагааны исэл агуулсан хүдэр.
Үелэл(Bedding) – Давхарга хооронд орших тунамал чулуулгийн байршил.
Боловсруулах (Beneficiate) - Бөөгнүүлэх буюу баяжуулах, гол төлөв төмрийг хайлуулах зорилгоор бэлтгэхийг хэлнэ.
Бессемер (Bessemer) – Фосфорын найрлагаар маш бага төмрийн хүдэр.
Био уусгалт (Bio leaching) - Бага агуулгатай хүдрийг уусгах замаар металл ялган авах технологи ба уг уусгалтад бактерийг ашиглана.
Биотит (Biotite) - Галт уулын чулуулагт элбэг байдаг ялтаст бүтэцтэй хавтгай төмөрт магнийн гялтгануур.
Бит (Bit) - Аж үйлдвэрийн алмаас, вольфрамын карбид зэрэг туйлын хатуу материалаар хийдэг өрмийн хошууны шүд.
Сфалерить эсвэл нүүрслэг шавар (Blackjack) (цайрын сульфид) - ыг нэрлэдэг уул уурхайн нэр томъёо.
Тэсэлгээчин (Blaster) – Шпурыг цэнэглэх, гал авалцуулах, дэлбэлэх үүрэг гүйцэтгэдэг уурхайн ажилчин.
Тэслэх зуух (Blast furnace) – Хүхэрт исэл, шингэлэгч, бензиний холимог бүхий халуун, тодорхой металлын химийн нэгдлийг багасгахын тулд хүчилтөрөгчөөр баяжсан агаараар үргэлжилсэн тэсрэлт хийдэг сав.
Шпур (Blasthole) – Ихээхэн хэмжээний чулуулгийг зайлуулах зорилгоор тэсрэх бодисоор дүүргэсэн уурхайн ханыг өрөмдсөн нүх.
Хар зэс (Blister copper) – Зэсийн боловсруулаагүй хэлбэр (ойролцоогоор 99%-ийн сорьцтой) ба хайлах цехээс гарсан үйлдвэрийн зорилгоор хэрэглэхээс өмнө цаашид дахин баяжуулах шаардлагатай зэс.
Бөөн цөмрөг (Block caving) - Маш том хэмжээний хүдрийг өндрөөс олборлон унагахад өөрийн жингээрээ цохигдоод бутардаг олборлолтын хямд төсөр нэгэн арга. Далдуурхайд илүү өргөн хэрэглэнэ.
Өргөгч цамхaгийн сум (Boom) - Гидро удирдлагатай оптик бүхий хөвүүр, гидро алх тогтоосон ган цохиур.
Шил өнхрүүлэх туршилт (Battle rost test) - Тусгайлан гаргаж авсан уусмалд (ж нь: цианид) дээжийг хийж сэгсрэх химийн шинжилгээ бөгөөд бий болсон шүлтлэг бодисын металлын агуулгыг шинжилнэ. Тухайн хүдрээс хичнээн хэмжээний металл гарах вэ гэдгийг олохын тулд металлургийн туршилтанд хэрэглэдэг шинжилгээ.
Нүхэн газар (Box hole) - Хүдрийг ачихад зориулан нээж хааж байдаг цэг.
Хагарал (Break) – Томоохон хэмжээний газар нутгийн цууралт буюу зөрөө бүхий тогтцыг дүрслэхэд хэрэглэгдэнэ.
Бэхэлгээгүй уулын ажлын мөрөгцөг (Breast) - Олборлолтын үйл ажиллагаа явуулж буй үед хүн зогсохыг хориглосон газар.
Брекчия (Breccia) - Их хэмжээний мөхлөг материалиас бүрдсэн шовх хэсгүүдтэй чулуулаг. Энэ нь галт уулын дэлбэрэлтээс буюу эсвэл газрын гүнээс түрж гарсан чулуулаг өөр чулуулагтай наалдан бэхэжсэн байхыг хэлнэ.
Хуваагдсан нөөц (Broken reserves) - Тэсрэлтээр хуваагдсан, далд уурхайгаас газрын гадаргуу руу хараахан зөөгдөөгүй, уурхайд байгаа хүдэр.
Брунтон луужин (Brunton compass) -Урьдчилсан тандалт хийхэд хэрэглэдэг соронзон хазайлт, шугам хэмждэг хараалагч, ойлгогч дуран бүхий халаасны луужин.
Том хэмжээний олборлолт (Bulk mining) - Өдөрт мянга мянган тонн хүдэр газрын гадарга руу тээвэрлэдэг том хэмжээний, механикжсан олборлох арга.
Их хэмжээний дээж (Bulk sample) - Хэдэн зуун тонн жинтэй хүдрийн дээж. Металлургийн шинж чанарыг тодорхойлоход ашиглана.
Гулдмай (Bullion) - Хавтгай, цул буюу ембүү маягийн металл.
Бух цахир (Bull quartz) - Цагаан, том ширхэгтэй, хоосон буюу металлын агуулгагүй цахиурыг нэрлэдэг хайгуулчдын нэр томъёо.
Дайвар бүтээгдэхүүн (Byproduct) - Хүдрийг тээрэмдэн нунтаглах ажлын явцад үлдсэн хоёрдогч металл буюу эрдсийн бүтээгдэхүүн.
C
Кабель ороомог (Cable bolt) - Хэдэн арван тонн уулын цулыг тогтоон барихад зориулсан бөгоөд түүнийг өрөмдсөн нүхэнд цементээр бэхжүүлэн суулгасан ган утас буюу урт ган боолтууд,
Зөөврийн хэрэгсэл (Саgе) – Газрын гадарга уурхайн гүн хоёрын хооронд хүн, тоног төхөөрөмж
тээвэрлэхэд хэрэглэгддэг зөөврийн хэрэгсэл.
Калцин (Calcine) - Хайлахад бэлэн болгосон баяжмалын нэр (баяжмалыг хайлахаас өмнө хүчилтөрөгчөөр исэлдүүлэн хүхрийг нь салгасан).
Далд уурхайн мөрөгцөг (Captive stope) - Зөвхөн уурхайчин хүн орж ажиллах хэсэг.
Карат (Carat) - Алмааз болон бусад үнэт эрдэнийн чулуу хэмждэг 0.2 граммтай тэнцэх хүндийн стандарт нэгж (Карат нь баяжмалыг хэмжих нэгж.)
Шүлтийн уусмалаас нүүрстөрөгчөөр металл ялгах арга (Carbon in Leach) - Идэвхжсэн нүүрстөрөгч бүхий шүлтийн уусмалаас алт гаргах арга.
Уусмал дахь нүүрстөрөгчид шингээх арга (Carbon in pulp) - Идэвхжсэн нүүрстөрөгчийн мөхлөгөөс үнэт металлыг шингээх байдлаар цианидын уусмалаас алт, мөнгийг ялган гаргах арга.
Катод (Cathode) - уусмал дахь металлыг цахилгааны гүйдлийн тусламжтайгаар барихад зориулсан хавтгай, тэгш өнцөгт хэлбэртэй металл.
Цезийн соронзон хэмжүүр (Cesium magnetometer) - Соронзон орны үйлчлэлээр босоо градиент, нийт соронзон орныг хэмждэг геофизикийн төхөөрөмж.
Зэсийн гялтанга (Chalcocite) - Хоёрдогч баяжуулалтын бүсэд элбэг тохиолдох зэсийн сульфидын эрдэс.
Зэсийн колчедан (Chalcopyrite) - Зэс болон төмрийн сульфидын эрдэс. Хамгийн түгээмэл зэсийн хүдрийн эрдэс.
Сувгийн дээж (Channel sample) - Гол төлөв 10 см өргөнтэй, 2 см гүн хэмжээтэй жижиг суваг малтаж судлын дээж авах.
Үйрмэгээс дээж авах (Chip sample) - Чулуулгийн байдлыг шинжлэхээр олон тооны, хэвийн чулуулгийн үйрмэгээс нүүрний эсрэг шугамын дагуу дээж авах нэг арга.
Хромит (Chromite) - Хромын гол хүдрийн эрдэс.
Синибар (Chinnabar) - Тод улаан өнгийн мөнгөн усны хүдэр.
Дахин нунтаглагдах хүдэр (Circulating load) - Тээрмээс гарсан сайн нунтаглагдаагүй том хэмжээний хүдрийг баяжуулалтын дараагийн үе шат руу орохоос өмнө буцаан тээрэм рүү оруулах.
Эзэмшил газар (Claim) - Хайгуулын буюу уул уурхайн компанийн эзэмших хэсэг газар.
Булингарыг нь тунгаах (Clarification) - Усыг бохирдуулж байгаа материалыг нь тунгаан авах замаар цэвэршүүлэх явц.
Ангилагч машин (Classifier) - Эрдсийг хэмжээ, нягтшилтаар нь ялгадаг хүдэр баяжуулах машин.
Шаварлаг (Сlау) - хөнгөн цагаан силикат агуулсан сайн нунтаглагдсан материал.
Ташгай (Cleavage) - Эрдсийг талсзүйн байдлаар нь хуваах хандлага.
Хаалтай хүрээ (Closed circuit) - Тухайн тээрмийн дотор бутлагдаж буй материалыг шаардлагатай хэмжээнд хүргэх зорилгоор буцаан тээрмийн толгой хэсэгт ирүүлэх төхөөрөмж.
Нүүрс (Соаl) - Түлш хийх зорилгоор олборлосон чулуун нүүрс.
Нүүрсжилт (Coalification) - Нүүрс бүрэлдэн бий болох метаморф процесс.
Зах (Collar) - Цооногийн амын эргэн тойрныг дүнзээр буюу цементээр бэхлэхэд хэрэглэдэг нэр томъёо. Голдуу өрөмдсөн нүхний дээд талыг бэхлэхэд хэрэглэгдэнэ.
Хөвдөг хоолой (Column flotation) - Босоо цилиндрийн хоолойд ашигг эрдсийг хэрэггүй чулуулгаас чийг шингээх чанараар нь ялган баяжуулах ажиллагаа.
Олон төрлийн металл агуулсан хүдэр (Complex ore) - Эдийн засгийн үнэ цэнэтэй маш олон тооны эрдсийг агуулдаг хүдэр. Энэхүү нэр томъёо нь үнэ цэнэтэй металлыг ялгах, өөр хооронд нь ялгахад учирдаг металлургийн хүндрэлийг мөн хэлнэ.
Конусан бутлагч (Cone crusher) - Үзүүр нь дээш болон доошоо зөрсөн хоёр конусан бутлагчийн хооронд хүдрийг буталдаг машин.
Баяжмал (Concentrate) - Тээрэмдэх явцад ялгаран гардаг ихээхэн өндөр хувийн үнэ цэнэтэй металл агуулдаг нунтаг бүтээгдэхүүн.
Баяжуулагч (Concentrater) – Үнэт эрдэс, металлын баяжмал гаргадаг тээрэм. Цаашдын баяжуулалт нь цэвэр металл гаргаж авахыг шаардана.
Хөрзөн чулуy (Conglomerate) - Хатуу биеттэй барьцалдсан мөлгөр, усанд элэгдсэн чулуу буюу бул чулуугаас бүрдэх тунамал чулуулаг.
Зааглал (Contact) - Хоёр ялгаатай чулуулгийн тогтолцоо давхцдаг шулуун буюу хавтгай дүрслэхэд хэрэглэгддэг газарзүйн нэр томъёо.
Метаморф зааглал (Contact metamorphism) - Үндсэн чулуулаг болон доороос түрж гарсан чулуулгийн зааг.
Хяналттай тэсэлгээ(Controlled blasting) - Тодорхой нэг объектод чиглэсэн дараалал бүхий тэсэлгээний нэг хэлбэр.
Шидэлтэй тэсрэлт гэж тэслэгдэх материалыг тодорхой нэг чиглэлд тэсэлгээний хүчээр зөөвөрлөх.
Конвертер (Converter) - Зэс хайлуулахад зэсийн металлыг бусад зүйлээс салгахад хэрэглэдэг зуух.
Өрөмийн чөмөг (Соrе) - Алмаасан өрөмдлөгөөс гарсан урт хэрчим бүхий нэг инчийн диаметртэй цилиндр чулуулаг.
Өрмийн ороомог (Core barrel) - Алмаасны өрмийн нүхэн дэх өрөмдлөгийн дээж цуглардаг багажны хэсэг.
Агуулагч чулуулаг (Country rock) - Хүдрийн их биеийн ойролцоо байх чулуулгийн их массыг жигнэхэд xэрэглэнэ.
Хөндлөн огтлол (Crosscut) - Цооногоос хажуу тийш нэвтрээд судал буюу бусад хүдрийн их биеийн сунал руу эгц орох нээлхий.
Хатуу давхарга (Crust) - Газрын хөрснөөс алслагдсан давхарга. Эх газар болон далайн ёроолын давхарга хоёулаа багтана.
Олборлох ба дүүргэх (Cut and Fill) - Далд уурхайн мөргөцгөөс хүдэр олборлоод үлдсэн орон зайг хоосон чулуулгаар дүүргэх технологи.
Дээжийн өндөр агуулгын хязгаарлалт (Cut value) - Олон дээжийг шинжлэх явцад гарсан ганц нэг хэт өндөр агуулгыг хязгаарлах аргачлал.
Захын агуулга (Cutoff grade) - Баялаг нөөцийн ангилалд тооцогдсон болон эдийн засгийн хувьд ашигтай олборлох нөөцөд тооцогдоогүй агуулга багатай хүдэр.
Цианийн хүчлээр уусгах (Cyanidation) - Буталсан эсвэл хөндөгдөөгүй хүдрийг цианидын уусмалд хийж уусган алт, мөнгийг уусган олборлох арга.
Цианид (Cyanide) - Хүдрээс алт, мөнгийг уусган авахад хэрэглэдэг нүүрстөрөгч, азот агуулсан химийн нэгдэл.
D
Нягт (Density) - Нэгж эзлэхүүн дэх бодисын жин. Чулуулгийн болон ашигт малтмалын Баялаг болон нөөцийн тооцоололд куб метр тонн, куб фут тонноор илэрхийлэгдэнэ. Жижиг чулуулагт ихэвчлэн куб сантиметр граммаар илэрхийлэгдэнэ. Мөн хувийн жин гэх.
Орд (Deposit) - Үнэ цэнэтэй эрдэс агуулсан их хэмжээний чулуулаг. Дээжлэлтээр тогтоогдсон хүдрийн биет.
Бэлтгэл малталт (далд уурхайд)(Development) - Хүдрийг далд уурхайгаас олборлон гаргах зорилгоор уурхайн ам нээх болон газар доорх ажил. Цооног суулгах, нэвтрэлт хийх хүдрийг гадаргууд ил гаргах зэрэг багтана.
Алмааз (Diamond) - Одоо мэдэгдэж байгаа цэвэр нүүрстөрөгчөөс бүрдэх хамгийн хатуу эрдэс.Чанар муутай алмаасыг чулуулаг өрөмдөхөд зориулж ашиглана.
Алмаазан өрөм (Diamond drill) – 2 см буюу түүнээс дээш диаметртэй урт цилиндр хэсэгтэй эргэлддэг чулуулгийн өрөм.
Холдуулах (уурхайн) (Dilution) - Газар доорх уурхайн хүдрийн дагуу орших хаягдал чулуулгийг зайлуулах. Хүдрийн нийт чулуулаг болон олборлон гаргасан чулуулаг хоёрын харьцаа. Голдуу хувиар илэрхийлэгдэнэ.
Диорит (Diorite) - Гол төлөв натрийн плагиоглаз, эвэр хуурмагт, биотит, пироксиноос бүрдэх галт уулын чулуулаг.
Унал (Dip) - Хэвтээ биш хүдрийн биетийн уналыг өнцгөөр тодорхойлох.
Уналын зүү (Dip needle) – Босоо хавтгайд эргэдэг зүү угсарсан луужин, чулуулгийн соронзон таталт тогтоох зорилгоор хайгуулд ашиглана.
Чиглүүлэх өрөмдлөг (Directional drilling) - Цооногийг тодорхой чиглэлээр өрөмдөхийн тулд тухайн чиглэлээс хазайхаас сэргийлэн өрөмдөх арга.
Холимог агуулгатай хүдэр (Disseminated ore) - Их бага хэмжээний, өөр төрлийн эрдсүүдээс тогтсон хүдэр.
Гулдмай (Dori bar) - Уурхайгаас хамгийн эцсийн бүтээгдэхуүн хэлбэрээр борлогдох гулдмай. Голдуу алт, мөнгө байна.
Нумрах (Dragfold) - Чулуулгийн давхаргын уян хатан байдалд өөрчлөлт орсны улмаас өөрөө нугларч, эвхрэх.
Татах цэг (Drawpoint) - Шаталсан ухалтын ёроолд байдаг хүдэр гаргаж авдаг газар доогуурхи нээлхий.
Хэвтээ малталт (Drift) - Судал буюу чулуулгийг тогтцын дагуу олборлох зорилгоор нээсэн хэвтээ малталт.
Өрөмдөж тогтоосон баялаг нөөц (Drill indicated resources) – Хүдрийн биеийн хэмжээг гаргах зорилгоор хол зайтай өрөмдөн тогтоосон баялаг нөөц. Үүнийг ашигтай нөөц болгоход дахин их хэмжээний өрөмдлөтийг хийнэ.
Овоолго (Dump) - Газрын гадарга дээр байх овоолсон хаягдал чулуулаг.
Дэл судал (Dyke) - Хуучин үндсэн чулуулаг дундуур түрэн гарсан галт уулын хайлмал чулуулгийн нарийн үе.
E
Электорлиз (electrolysis) - Металл бүхий уусмалаар урсан өнгөрөхдөө металлыг катодод оруулдаг цахилгаан гүйдэл.
Электролитээр цэвэршүүлэх (Electrolytic refining) - Анод бүхий элетролитийн ваннд катодын үүрэг гуйцэтгэн уусмал дахь металлыг металл ялтаст хуримтлуулан цэвэршүүлсэн металл гарган авах явц.
Цахилгаан соронзон тандалт (EM Survey) - Чулуулгийн цахилгаан соронзон шинжийг хэмжих геофизикийн тандалтын арга.
Орчны нөлөөллийн судалгаа (Environmental impact study) - Үйлдвэрлэл явуулах буюу шийдвэр гарахаас өмнө санал болгож байгаа уул уурхайн үйл ажиллагаа нь хүрээлэн буй байгаль орчинд НӨЛӨӨУ\ӨХ эсэхийг судалсан тайлан.
Эпигенези (Epigenetic) - Агуулагч чулуулгийн хаа нэгтээ нэвтэрч ороод тухайн агуулагч чулуулаг дахь нүх сүвийг бөглөдөг гидротермал шингэн ба хийгээе бүрдсэн хүдрийн их бие.
Эпитермал орд (Epithermal deposit) - Голдуу галт уулын үйл явцаас үуссэн судлын орд. Ийм орд нь үнэт металл, бага зэрэг холимог металл тунамал чулуулгуудаас тогтсон байна.
Галав (Еrа) - Геологийн цаг хугацааны том хэмжигдэхүүн. Жишээ нь Кембрийн өмнох галав.
Элэгдэлт (Erosion) – Газрын гадарга болон чулуулаг салхи, бороо, урсгал долгио, хөлдөлт, хайлалт болон бусад явцаас болж элэгдэлд орж анх байсан байрнаасаа шилжих.
Эрратик (Erratic) - Том мөсөн бул чулуу эсвэл нүдэнд харагдах алтны аль алийг хэлнэ.
Хайгуул (Exploration) - Хүдрийг хайхтай холбогдсон эрэл, сорьц, зураглал, алмаасан өрөмдлөг болон бусад ажил.
F
Мөргөцөг (Face) - Ажил явагдаж буй штрек, хөндлөн огтлол, газар доорх байгууламжийн төгсгөл.
Хагарал (Fault) - Тектоник хүчний нөлөөллөөр газарт хагарал үүсч нэг тал нь дээш нөгөө тал нь доош шилжихийг хэлнэ.
Техник эдийн засгийн үнэлгээ (Feasibility study) - Уурхайн хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны өртөг зардлыг тооцон, тухайн ордыг ашигтайгаар олборлогдох эсэхийг судлантооцоолсон тайлан.
Фельзит (Felsic) - Хээрийн жонш, түүний төрлийн чулуулаг, цахиур агуулсан цайвар өнгийн чулуулгийг илэрхийлэхэд хэрэглэгддэг нэр томъёо
Төмөртэй (Ferrous)- Төмөр агуулагч.
Үнэт металлын сорьц (Fineness) - Гулдмай буюу эрдэнэс бүхий алт, мөнгөний цэвэр тоон харьцаа бөгөөд мянганы хувиар илэрхийлэгдэнэ. 925 цэвэр алт гэдэг нь 1000-аас 925 нь цэвэр буюу 92.5% хувийн цэвэр алтыг заана.
Хагарал ан цав (Fissure) - Чулуулаг дахь үргэлжилсэн цуурал, тасрал, хагарал.
Хөдлөл (Float) - Цэвдэг, мөсдөлт зэрэг байгалийн хүчний үйлчлэлээр чулуулгийн хэсгүүд өөрийн байрлалаасаа ховхрох, хөдлөх.
Хөвөлт үүсэх (Flotation) - Үнэ цэнэтэй эрдсийн хэсгүүд хөвж хөөсөнд наалдаж байхад бусад хэсэг нь живдэг баяжуулах үйл явц.
Үйлдлийн дарааллын график (Flowsheet) - Хүдрийг бутлах, баяжуулах буюу цутгах үйл явц зэрэг үйл ажиллагааны дарааллыг алхам алхмаар үзүүлсэн зурагт тайлбар.
Техникийн шингэн (Flux) – Төмрийн шаар зэрэг шатаах зуухны температурт шингэн байдалтай байгаа хоосон чулуулгийг хатууруулахад хэрэглэдэг химийн бодис.
Соронзон хэмжигч (Fluxgate magnetometer) – Нийт соронзон орныг хэмжих геофизикийн багаж
Атираа (Fold) - Чулуулгийн давхаргууд нумрах, нугаларах.
Ул чулуулаг (Footwall) - Хүдэр болон судлын тогтцын доор орших ул чулуулаг.
Хагарал (Fracture) - Чулуулаг дахь хагарлаар бий болсон нүхээр эрдэс агуулж байгаа шингэн урсах, «Хөндлөн хагарал» гэж үндсэн хагарлын чигээс перпендикуляр байдлаар бага зэрэг дээш, доошоо жижиг цууралт үүсэх.
G
Харлагжин (Gabbro) - Бараан, бүдүүн ширхэгтэй галт уулын чулуулаг.
Галевнит (Galena) - Хар тугалганы сульфид, Хамгийн түгээмэл хар тугалганы хүдрийн эрдэс.
Гамма (Gamma) - Соронзны эрчимтэй байдлыг хэмжих нэгж.
Хоосон чулуулаг (Gangue) - Хүдрийн орд дахь хэрэгцээгүй эрдэс.
Геохими (Geochemistry)- Чулуулгийн химийн шинжийн судлал.
Геологи (Geology) - Газар судлалын шинжлэх ухаан.
Геофизик (Geophysics)– Эрдэс, чулуулгийн физик шинжийн судлал .
Геофизикийн тандалт (Geophysical survey) - Чулуулгийн тогтцын физик хэв шинжийг хэмжих хайгуулын шинжлэх ухааны аргачлал. Нийтлэг судлагдах шинжид соронзон чанар, хувийн жин, цахилгаан дамжуулах, цацраг идэвхт байдал багтана.
Геотерм (Geothermal) – Газрын гүн дэх дулааны үйлчлэлийн царцдас.
Гнейс (Gneiss) - Талст бүтэцтэй үе, давхарга бүхий ширхгүүд бараг параллель маягаар сунаж байрласан метаморф чулуулаг.
Төмөрлөг оройвч (Gossan) – Еронхийдөө төмрийн сульфидын исэлдэлт, буюу өнгөний өөрчлөлтөөр үүсч бий болсон төмрийн ордын дээд хэсэг.
Зальбанд (Gouge) - Хагарлын дагуу тааралдах ул чулуулгийн дээр байх нунтаг маягийн материал.
Ховдол (Graben) - Хугарлаар доошоо шилжсэн чулуулгийн блок.
Боржин (Granite) - Цахир, хээрийн жонш, гялтгануур зэргийг агуулсан бүдүүн ширхэгтэй галт уулын түрмэл чулуулаг.
Агуулга (Grade) – Чулуулагт агуулагдах металлын хэмжээ, ихэнхдээ тонн грамм, унци граммын хувиар илэрхийлэгдэнэ.Түүнчлэн баяжмал дахь металлын агуулагдах хэмжээ.
Бэхэлгээ(Guides) – Уурхайн малталтын ханыг тогтвортой байлгах, чиглүүлэхийн тулд баригдсан модон хайс.
Селенит (Gypsum) – Элементийн устөрөгчийн нэгдэлтэй кальцийн сульфат агуулсан тунамал чулуулаг.
Эргэлддэг бутлагч (Gyrotory crusher) - Эксцентрик суурилуулалттай хүдэр буталдаг машин. Хацар бутлагчийг бодвол илүү хүчин чадалтай.
H
Галит (Halite) – Чулуун давс.
Дүүжин тааз (Hanginwall) – Хүдрийн орд буюу судлын тааз хэсгийн чулуулаг.
Скелет (Headframe) - Уурхайн босоо амны дээр байдаг өргөх зориулалттай барилга байгууламж.
Эх агуулга (Head grade) - Бутлагч руу орох хүдрийн дундаж агуулга.
Овоолгыг уусган баяжуулах (Heap leaching) - шингэн уусмал хийсний улмаас буталсан хүхрийн овоолгоос алт, мөнгө зэрэг үнэ цэнэтэй металл түүнд уусан урсан гарч ирэх явц бөгөөд доорхи дэвсгэр нь шингэн нэвтрүүлдэггүй материал байна.
Гематит (Hematite) - Төмрийн исэл ба металлын хамгийн түгээмэл хүдрийн эрдэс.
Өндөр агуулга (High grade) - Баялаг хүдэр. Өөрөөр хэлбэл тухайн ордын хамгийн сайн агуулгатай хүдрийг шилж сонгон олборлох гэсэн үг.
Өргөгч (Hoist) - Уурхайн босоо ам дахь өргөгч шат буюу зөөврийн хэрэгслийг өргөх, буулгахад хэрэглэдэг машин.
Эвэржин (Hornfels) - Нарийн ширхэгтэй метаморфик чулуулгийн заадал.
Морь (Horse) - Хүдрийн их бие болон судлын дотор орших их хэмжээний хаягдал чулуулаг.
Гүвдэл (Horst) - Хэв гажиг байхгүй чулуулгийн тарамцаг.
Агуулагч чулуулаг (Host rock) - Хүдрийн ордын эргэн тойрон орших чулуулаг.
Гидрометаллург (Hydrometallurgy) - Хүдрийг уусган уусмал болгон металл ялгах явц.
Гидротермик (Hydrothermal) - Газрын царцдас доторхи халуун шингэний урсгалтай хамааралтай байх.
Гүний (Hypogene) - Гүнд болдог үйл явц. Ялангуяа эрдсийн ордыг гидротермийн процесс бий болгодог.
I
Галт уулын чулуулаг (Igneous rocks) - Газрын гадаргаас маш гүнд байх хайлсан материалын хатуужилтаас үүссэн чулуулаг.
Ильменит (Ilemenite) - Титаны хүдрийн эрдэс, төмөр-титаны исэл.
Өдөөгдөх туйлшрал (Induced polarization) - Геофизикийн газрын тандалт судалгааны эрдэсжүүлэлтийн үзүүлэлтийг тодорхойлохдоо цахилгаан гүйдлийг хэрэглэх нэг арга.
Таамаг нөөц (Inferred resource) - Геологийн тогтцын дагуу хүдрийн биетийн хэмжээг гарган түүнд хийсэн хязгаарлагдмал дээжийн агуулгаар нийт хүдэрт тооцсон нөөц.
Түрмэл чулуулаг (Intrusion) - Галт уулын халуун хайлмаг нь газрын гадаргад түрэн гарахдаа бусад чулуулагт нэвтэрч нэгдсэнээр үүсч бий болох галт уулын чулуулаг.
Ион солилцоо (Ion exchange) - Уусмал дахь төмрийн ионы солилцоогоор үүсэх талст.Уусмалаас уран зэрэг үнэт металл гаргаж авахад ашигладаг.
Хацран бутлагч (Jaw crusher) – Ган хавтангуудын үйлчлэлээр чулуулгийг бутлах машин.
J
Жиг (Jig) - Тээрмийн тоног төхөөрөмжийн нэг бөгөөд доороос нь өгөх усны үйлчлэлийн хүчээр баяжмалыг усанд хагас живсэн байдалтай байлгах төхөөрөмж.
K
Карат (Karat, kt) – Баяжмалын нунтаглалтыг хэмжих нэгж 24-ний нэгтэй тэнцүү. Заримдаа металл цэвэршүүлэлтийн үзүүлэлтэд хэрэглэх ба үнэт металлын ямар ч хольцгүй цэвэр байдлыг илэрхийлнэ.
Кимберлит (Kimberlite) - Перодитын төрлүүд. Алмаасыг агуулагч хамгийн түгээмэл чулуулаг.
L
Таазны бэхэлгээ (Lagging) - Гүний малталтын хонгилын таазыг нурахаас хамгаалж ган бэхэлгээний хооронд суулгасан модон тааз.
Лампрофиллит (Lamprophyre) - Дэл судалд байдаг бараан өнгийн эрдсээс бүрдеэн галт уулын чулуулаг. Зарим үед алмаас агуулсан байна.
Латерит (Laterite) - Халуун орны бүсэд голчлон тохиолдог цахиур нь уусан арилсан хөрс. Хүдрийн их бие нь төмөр, никель, кобальт, хөнгөн цагааны хүдэр, манганит хэлбэртэй байж болно.
Ховоо маягийн зөөгч (Launder) - Тээрэм доторхи ус буюу нунтаг хүдэр, зөөхөд зориулагдсан хэрэгсэл.
Галт уулын хайлмаг (Lava) - Галт уулаас хайлан гарсан чулуулгийн ерөнхий нэр.
Уусгах (Leaching) - Үнэ цэнэтэй эрдсийг хүдрээс ялган баяжуулахад хэрэглэгддэг химийн үйл явц. Түүнчлэн газрын гүний ус эрдсийг уусгадаг байгалийн үйл явц бөгөөд жинхэнэ агуулгаасаа өөрчлөгдсөн, зарим эрдсийг бага хэмжээгээр агуулсан чулуулгийг үлдээнэ.
Линз (Lens) - Хүдрийн их биеийг олоороо зузаан, төгсгөл хэсгээрээ нимгэн эсэхийг дүрслэхэд гол төлөв хэрэглэгдэнэ.
Давхар гүдгэр (Lenticular) - Давхар гүдгэр линз хэлбэртэй агуурс.
Төвшин (Level) - Далд уурхайн уулын ажил явуулах хэвтээ нээлхий.Төвшин хоорондын зай гол төлөв 50 буюу түүнээс дээш метр байна.
Хүрэн нүүрс (Lignite) - Зөөлөн, чанарын зэрэглэл доогуур, хар-хүрэн нүүрс.
Шохойн чулуу (Limestone) - Давхарга бүхий гол төлөв кальцийн карбонатаас бүрдэх тунамал үелэл.
Лимонит (Limonite)- хүрэн өнгөтэй, төмрийн усан исэл.
Шугам таталт (Line cutting)- Геофизик, болонбусадтандалт судалгаа хийх зорилгоор ширэнгэн ой, бутыг шулуун огтлох.
Ачих хэсэг (Loading pocket)- Чулуулгийг мөргөцгөөс олборлон газрын гадарга руу ачиж зөөхөөр бэлтгэеэн хүдэр овоолох талбай.
Оршдос (Lode) - Хатуу чулуулаг дахь эрдсийн орд.
Лондон фикс (London fix) - Алтны үнэ тогтоох зорилгоор таван диллер компаниас зохион байгуулагддаг өдөрт хоёр удаа явагдах дуудлага худалдааны үе. Мөн бусад үнэт металлын үнэ тогтоодог өдөр тутмын Лондон фикс байдаг.
Лондонгийн металлын бирж (London Metals Exchange) - Холимог металлын үнэ хаялцуулах гол зах зээл, өдөр тутам үйл ажиллагаагаа явуулдаг.
Далд уурхайн малталтын технологи (Longwall) - Хүдрийн биетийг нарийн босоо хэлбэрээр зүсэн авах уурхайн нэг арга.
Унци - 31,1035 грамм
Лан- 37,5 грамм
Цэн- 3,75 грамм
Фун- 0,375 грамм
Карат- 0,2 грамм
Карат - Зүүн өмнөд Азийн алтны сорьцонд карат нэгжийг хэрэглэдэг. 8 карат-333 сорьц, 9-375, 12-500, 14-585, 18-750, 20-835, 21-875, 22-916, 23-958, 24-999 байна.
Шлюз - хүнд эрдсүүдийг баяжуулан авахад хэрэглэдэг тодорхой налуу бүхий хүндийн хүчний баяжуулалтын гүний худгаас гаргадаг онгоц хэлбэрийн төхөөрөмж.
Эфель - Шороон ордын баяжуулах төхөөрөмж болох усан буу, драгийн шигшүүрээс доош шигшигдэж ялгагдсан нарийн ширхэгтэй хайрга, элс, шаврын бүрэлдэхүүнтэй хаягдал шороо.
Галь - Угаах төхөөрөмжийн шигшүүрийн дээд хэсэгт усаар зайлагдаж ялгагдсан том ширхэгтэй хайрга, бул чулуулгийн материалууд.
Траферет - Угаах төхөөрөмжийн дамжлагад хэрэглэдэг тусгай төмөр болон резинен материалаар хийдэг хоригт хэрэгсэл.
Шурф - Хайгуулын ажилд хэрэглэдэг дөрвөлжин хэлбэрийн уулын малталт, ихэвчлэн шороон ордын хайгуулд хэрэглэгддэг.
Шлих - Хувийн жин ихтэй эрдсүүдийг нийтэд нь шлих гэнэ. Хар шлихт хувийн жин 6,0 мг/м3-с илүү жинтэй төмөр, цагаан тугалга, гянт болд, алтны гэх мэт төрлийн эрдсүүд орно. Саарал шлих нь хар эрдсүүдээс хувийн жин хөнгөн болор, жонш, хээрийн жоншноос бүрдэнэ.
M
Бараан өнгөтэй эрдсийн бүлэгт хамаарах (Mafic) - Ихэнхдээ бараан өнгийн төмөр, магниар баялаг эрдсээс бүрдсэн галт уулын чулуулаг.
Галт уулын хайлмаг(Magma) - Газрын гүнд байдаг галт уулын чулуулгийг үүсгэдэг хайлмаг материал.
Галт уулын хайлмагийн тусгаарлалт(Magmatic segregation) - Хөрсөн хайлмагаар үнэ цэнэтэй эрдэсийн баяжигдаж хүдэр бий болох үйл явц.
Шатлуур соронзон тандалт (Magnetic gradient survey) – Тогтоогдсон зайд хоёр соронзон хэмжигч ашиглан газраас дээш өндөрт соронзон орны ялгааг хэмжих геофизикийн тандалт судалгаа.
Соронзон тусгаарлалт (Magnetic separation) - Хүчтэй соронзон орны үйлчлэлээр соронзлогдох чанартай металлыг бусдаас нь ялгах. Төмрийн хүдэрт голдуу энэ аргыг хэрэглэнэ.
Соронзон чанар (Magnetic susceptibility) - Чулуулгийн соронзонд татагдах байдлын хэмжээ.
Соронзон тандалт (Magnetic survey) - Газрын соронзон орны хүчин чадлыг хэмждэг газар зүйн тандалт судалгаа.
Магнетит (Magnetite) - Хар, соронзон төмрийн хүдэр, төмрийн исэл.
Соронзон хэмжигч (Magnetometer) - Доорхи чулуулгийн соронзонд татагдах байдлыг хэмжихэд хэрэглэгддэг хэрэгсэл.
Гантиг (Marble) - Хэт халуун ба өндөр даралт дахь шохойн чулуулгийн дахин талстжилтаас гаралтай метаморф чулуулаг.
Хамгийн бага орд (Minimal deposit) - Ашигт байдал нь хамгийн бага хүдрийн их бие.
Их хэмжээний сульфид (Massive sulphide) - Бүхэлдээ буюу голчлон галтмар (пирит), пирротин, зэсийн кольчедан зэрэг сульфидын эрдсээс бүрдсэн хүдрийн их биеийг баталдаг чулуулгийн үндсэн хэсэг. Түүнчлэн их хэмжээний сульфит байдлаар орших эрдсийн орд.
Матте (Matte) - Цаашид цэвэр металл гарган авахын тулд дахин цэвэршүүлэх ёстой зарим металл, хүхэр агуулсан хайлагчаас гарсан бүтээгдэхүүн.
Хэмжигдсэн нөөц (Measured resource) - Тодорхой зайнаас авсан дээжийн агуулга болон тоо хэмжээ нь тогтоогдон батлагдсан нөөц.
Металлургын нүүрс (Metallurgical coal) - Ган хийхэд хэрэглэгддэг нүүрс.
Металлург (Metallurgy) – Металлыг хүдрээс салгах аргыг судалдаг шинжлэх ухаан.
Метаморф чулуулаг (Metamorphic rocks) - Халуун ба даралтын улмаас найрлага, бүтэц нь өөрчлөгдсөн чулуулаг.
Метаморфизм (Metamorphism) - Халуун ба даралтын улмаас хэлбэр, бүтэц нь өөрчлөгдөх үйл явц.
Мигматит (Migmatite) - Боржин, занарын нимгэн давхарга бүхий чулуулаг.
Тээрэм (Mill) - Хүдэр боловсруулж, металл хайлахад бэлтгэх үйлдвэр.
Бутлагдсан хүдэр (Milling ore) – Бутлах явцад боловсруулагдсан хүрэлцэхүйц хэмжээний үнэтэй эрдэс агуулсан хүдэр.
Мянганы нэг вольт (Millivolts) - Цахилгаан гүйдлийн хүчдлийн хэмжээ буюу мянганы нэг вольт.
Олборлогдох нөөц (Minable reserves) - Нөөцийн нэр томъёо. Тодорхойлолтоороо ашиг олох боломжтой ордын хэсгээс бүрдэнэ.
Эрдэс (Mineral) – Тодорхой физикийн шинж, химийн найрлага бүхий байгалиас унаган төрхөөрөө оршдог нэгэн төрлийн шинжүүрт бодис. Хэрэв тодорхой нөхцөлд үүсвэл талст хэлбэртэй байна.
Бутарсан чулуулаг (Muck) - Тэсэлгээнээс хагарсан хүдэр буюу чулуулаг.
Бутарсан чулуулгийн сорьц (Muck sample) - Буталсан чулуулгийн овоолгоос авсан хүдрийн жижиг биет. Дараа нь түүний агуулгыг тогтоохын тулд туршина.
N
Нанотесла (Nanotesla) - Соронзон урсгальш нягтыг хэмждэг олон улсьн нэгж.
Цэвэр металл(Native metal) – Байгальд хольцгүй цэвэр байдлаараа буюу өөр элементтэй нэгдээгүй нэгдэл.
Шатаах зуухны цэвэр өгөөж (Net smelter return) - Хүдэр буюу баяжмалд байгаа металлын нийт үнэ цэнээс тээвэрлэлт, хайлуулах, дахин баяжуулах зардлыг хассан дүн.
Норит (Norite) - Онтариогийн Судбурид байдаг зэс, никелийн ордод агуулдаг бүдүүн ширхэгтэй, галт уулын чулуулаг.
Шижир (Nugget) – Байгалиас цэврээрээ олдсон жин ихтэй үнэт металл.
O
Ил уурхай ( Оpen pit) - Хүдрийг газрын гадаргуугаас ил аргаар олборлох уурхай.
Мөргөцөгтэй малталт (Stopping) - Харьцангуй том хэмжээний хүдрийг холдуулж, бий болсон онгорхойг олборлох ажил дуусах хүртэл нээлттэй чигээр нь үлдээх. Мөргөцгийг хожим дахин бөглөж болно.
Хүдэр (Ore) - Хүдэрт доод тал нь нэг төрлийн эрдэс агуулсан ашигт малтмал болон сул чулуулгийн нийлбэрийг хэлнэ.
Хүдэр дамжуулалт (Ore pass) - Хүдрийг доош нь өргөх цооногийн төвшинд буюу хамгийн бага төвшинд шилжүүлэх босоо буюу налуу хонгил.
Хүдрийн их бие (Orebody) - Баяжуулан, зарж ашиг олж болох үнэ цэнэтэй эрдэс буюу түүний бөөгнөрөл.
Хүдрийн нөөц (Ore reserves) - Ашигтайгаар баяжуулж болох эрдэсжүүлэлтийн тооцоолсон агуулга ба жингийн тоо хэмжээ. Найдвартай байдлын зэрэглэлийн дагуу боломжит, батлагдсан байдлаар нь ангилалд оруулж болно.
Хүдрийн хэмжээ (Oreshoot) - Ашигтайгаар баяжуулж болох хүрэлцэхүйц хэмжээний үнэ цэнэтэй эрдэс агуулсан судал угаах тунгаах хэрэглэнэ.
Органик боловсруулалт (Organic maturation) - Хүдрээс нүүрс үүсэх процесс
Уул үүсэл (Oregeny) - Эх газрын царцдасын хэсэг атирснаар тодорхойлогдох уул үүсч бий болох хугацаа.
Илэрц (Outcrop) - Газрын гадарга дээр орших, нүдэ
No comments:
Post a Comment