МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын Геологи, геофизикийн тэнхимийн Геофизикийн бакалаврын хөтөлбөр үндэсний хэмжээнд магадлан итгэмжлэгдэж, гэрчилгээгээ гардаж авлаа.
Tuesday, March 29, 2022
Tuesday, March 15, 2022
Мэргэжилтний ЁС ЗҮЙ
Монголын геологийн холбоодын нэгдсэн зөвлөл (ТББ)-ийн даргын 2021.07.21-ний өдрийн 09/21 дугаар тушаалаар тус зөвлөлийн дэргэдэх ЁС ЗҮЙН ХОРОО-ны даргыг томилж, бүрэлдэхүүнийг баталсан.
Монголын геологийн холбоодын нэгдсэн зөвлөл (ТББ)-ийн дэргэдэх ЁС ЗҮЙН ХОРОО-ны даргаар Монголын геологийн холбооны төлөөлөл С.МӨНХБАДРАХ, гишүүдээр Монголын геофизикчдийн холбооны төлөөлөл Н.БААТАР, Монгол Улсын өрөмдлөгийн холбооны төлөөлөл Л.ЛХАГВАСҮРЭН, Монголын геохимичдийн холбооны төлөөлөл А.АЛТАНГЭРЭЛ, Монголын гидрогеологичдын холбооны төлөөлөл Д.ЭНХБАЯР нар ажиллаж байна.
Wednesday, February 9, 2022
Геофизикийн “ЗӨВЛӨХ”, “МЭРГЭШСЭН” мэргэжилтнүүдийн эрх сунгагдлаа. /2022.02.09/
Thursday, January 6, 2022
Эмгэнэл
Алтангэрэлийн
ДАГВАЦЭРЭН
(1945-2022)
Геологийн салбарын ахмад ажилтан, геологич, геофизикч А.Дагвацэрэн хүнд өвчний улмаас ертөнцийн мөнх бусыг үзүүлж, эрдэс
баялгийн салбарт хүнд гарз
учирлаа.
А.Дагвацэрэн Өвөрхангай аймгийн
Хужирт сумын нутагт малчин ардын гэр бүлд төрж, тус сумын 10 жилийн дунд
сургуулийг төгссөн. ЗХУ-ын Эрхүү хотын Политехникийн
дээд сургуулийн Геологийн
факультетэд суралцаж “уулын
инженер геофизикч” мэргэжил
эзэмшсэн.
А.Дагвацэрэн нь “ЭРЭЛ ГЕОФИЗИКИЙН ЦОГЦОЛБОР ЭКСПЕДИЦИ”-ээс ажлын гараагаа
эхлэн 1970-1995 онуудад тус экспедицэд инженер, ахлах инженер, ангийн дарга, ерөнхий инженерээр, 1995 оноос өнөөг
хүртэл Эрэл ХХК, Геофизикийн товчоо /ТӨҮГ/, Итгэлт
Хөлөг ХХК, Улз гол групп ХХК зэрэг компаниудад хайгуулын болон ашиглалтын
геологич, ерөнхий геологич, зөвлөх геологичоор ажиллаж ирсэн.
Эрдэс
баялгийн салбарт 50 гаруй жил ажиллахдаа геологийн
зураглал, эрэл, хайгуул, ашиглалтын бүх үе шатанд төсөл төсөв зохиолтоос үр
дүнгийн тайлан зохиолцон, хамгаалах хүртэл хээрийн судалгааны ажил, суурин
боловсруулалтын ажлыг удирдан, зохион байгуулж, амжилттай хэрэгжүүлж ирсэн
үйлдвэрлэлийн арвин их туршлагатай ахмад ажилтан байсан. Улсын геологийн фондод
түүний зохиолцсон 18 үр дүнгийн хадгалагдаж байна.
Геологийн тогтцын зураглал
болон гоёл, чимэглэлийн чулуу, алт, зэс, холимог металл, ховор
металл, нүүрс, битум, газрын тос, ус зэрэг ашигт малтмалыг агуулагч хурдас,
чулуулгийн хил зааг тодорхойлох, хагарал, ан цавыг тогтоох, литологийн ангилал
хийхэд геофизикийн арга аргачлалуудыг оновчтой сонгон хэрэглэж,
геологи-геохимийн судалгааны үр дүнтэй хослуулан боловсруулалт тайлалт хийн,
гадаргууд тогтоогдсон баялаг, нөөцийн хэмжээг гүн дэх мэдээллээр нь ихэсгэн
нэмэгдүүлэх, мөн гүндээ байхгүй, багассан зэрэг үнэлэлт дүгнэлт өгөх талаар
онцгой мэргэшсэн судлаач байсан. Заримаас нь дурдахад, 1970-1972
онуудад Өмнөговь, Өвөрхангай,
аймгийн нутгуудад орших уулс хоорондын мезозойн хотгоруудад явуулсан 1:500 000
масштабын геологи-гидрогеологийн судалгааны геофизикийн ажлаар тухайн хотгоруудыг дүүргэсэн мезозойн үеийн тунамал
хурдсанд орших ус агуулагч бүдүүн ширхэгт элс-хайргархаг хурдасны үе давхаргыг
Булган, Мандал-Овоо сумдын нутаг дахь Загийн хоолой, Өвөрхангайн Төгрөг сумаас
өмнө орших Өөшийн нурууны арын хоолой, Өмнөговь
аймгийн төвөөс урагш орших Балгасын улаан нуур орчим зэрэг
газруудад илрүүлсэн. Тавантолгойн
нуурсний орд, Цагаан суваргын зэс молибденийн орд нээгдэж байсан үед ирээдүйн үйлдвэрүүдийн усан хангамжийн асуудал хурцаар тавигдаж байсан үед гүний усны орд
илрүүлэх суурь мэдээллийг бүрдүүлсэн байдаг. 1975 онд Архангай аймгийн Тариат сумын нутаг дахь
Шаврын царамын анарын (пироп) орд дээр геофизикийн арга, аргачлалуудыг туршилтын журмаар явуулж гүнийн хагарлуудын байршлыг тогтоож, тэдгээрийн
огтлолцол дээр гүнээс гарч ирсэн хүрмэн чулуунд гоёл, чимэглэлийн чулуу (анар,
саранчулуу г.м) агуулагдаж байгааг илрүүлсэн. 1985-1992 онуудад газрын
тосны чиглэлээр ажиллахдаа олон улсын хэмжээнд газрын тосны
хайгуулд ашигладаг геофизикийн цогцолбор аргачлал болох гравихайуул,
сейсмохайгуулын ажлыг явуулан 1500м-ээс их гүнд байгаа газрын тос агуулах боломжтой
антиклиналь хэлбэрийн структурыг ялгасан. Манай орны
газрын тос агуулж болох боломжтой сав газруудыг дэлхийн бусад орны сав
газруудтай харьцуулан Монголын газрын тосны сав
газруудын геологийн тогтоц, структур тектоникийн байдал нь дунд ба том хэмжээний
газрын тосны орд агуулах үндэслэлгүй бөгөөд харин жижиг хэмжээний 10 хүртэлх сая тоннийн нөөцтэй, Монголын хэрэгцээний зарим хэсгийг хангаж болох хэмжээний ордууд олдож
болох юм гэсэн дүгнэлтийг гаргаж байсан. Дээрхи ажлын
үр дүнд газрын тосны хайгуулын 4 үр дүнгийн тайланг
зохиож байсан нь манай
улс газрын тосны тухай хуультай болоход нилээд түлхэц болсон.
Ажиллах хугацаандаа олон арван орд
газар илрүүлэн нээж эх орондоо хувь нэмрээ оруулсан гавьяатай хүн билээ.
Тухайлбал, 1978 онд Оюу толгойн зэсийн илрэлийн районд хийсэн
геологи-геофизикийн судалгаа, 1980 онд Таван толгойн чулуун нүүрсний ордын
районд хийсэн геофизикийн судалгаа, Баян-Эрхэтийн битумын илрэлд хийсэн геофизикийн судалгааны ажил, 1989 онд Тамсагийн Хотосын геофизикийн
комплекс судалгааны ажил, 1988-1991
онуудад Хэрлэн голын сав газрын Нялгын хөндий, Төгрөг Дэлгэрхаан, Баянбулагийн
хотгоруудад хийсэн нефтийн судалгааны геофизикийн ажил, 1999 онд Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт орших нутагт
орших Өлтийн талбайн Хүрэн хошуу, Цагаан толгойн сайрын алтны ордын хайгуул гэх
мэт олон арван ажлуудыг удирдан хэрэгжүүлсэн. Эдгээр орд газруудаас ихэнхи нь эдийн засгийн эргэлтэд орон, Монгол Улсын эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаар байна.
Жишээлбэл: Таван толгойн ордын хайгуул хийж байх он жилүүдэд геофизикийн эрлийн ажил явуулж ордын зүүн талд Бор толгойн ордоос хойш Ухаа худагийн нүүрсний илрэлийг анх
тогтоож хайгуулд шилжүүлсэн нь одоогоор ашиглагдаж байгаа бөгөөд ард иргэд бид
үр өгөөжийг нь хүртсээр байгаа билээ.
Түүний хөдөлмөр гавьяаг төр засгаас өндрөөр үнэлж төрийн дээд шагнал Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Тавдугаар таван жилийн гавшгайч, Тэргүүний геологич цол тэмдгээр шагнаж урамшуулсан.
Ахмад ажилтан
А.Дагвацэрэнгийн
эрдэс баялгийн салбарт
оруулсан хувь нэмэр, түүний хөдөлмөрч, хичээнгүй, зарчимч, шулуун шударга
зан чанар, гэгээн дүр нь бидний сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.
Талийгаачийн
гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
МОНГОЛЫН ГЕОЛОГИЙН ХОЛБООДЫН
НЭГДСЭН ЗӨВЛӨЛ
ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН АХМАДЫН
НЭГДСЭН ХОРОО
ГЕОЛОГИ-УУЛ УУРХАЙН САЛБАРЫН
АХМАДЫН ХОЛБОО
МОНГОЛЫН ГЕОЛОГИЙН ХОЛБОО
МОНГОЛЫН ГЕОФИЗИКЧДИЙН ХОЛБОО
МОНГОЛЫН
ГЕОХИМИЧДИЙН ХОЛБОО
МОНГОЛ УЛСЫН
ӨРӨМДЛӨГИЙН ХОЛБОО
ДОРНОД МОНГОЛЫН ХАЙГУУЛЧДЫН ХОЛБОО
ЭРЭЛ
ГЕОФИЗИКИЙН ЦОГЦОЛБОР ЭКСПЕДИЦИ
Friday, November 19, 2021
Геофизикийн зөвлөх инженер, мэргэшсэн инженерийн эрх сунгах
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам (УУХҮЯ), Монголын геологийн холбоодын нэгдсэн зөвлөл (МГХНЗ), Монголын геофизикчдийн холбоо (МГеофХ)-оос геофизикийн зөвлөх инженер, мэргэшсэн инженерийн эрх сунгах ажлыг зохион байгуулж байна.
Геофизикийн зөвлөх инженер, мэргэшсэн инженерийн сургалт явуулах, зэрэг дэв олгох эрх зүйн зохицуулалтыг Монгол улсын “Ашигт малтмалын тухай хууль”, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2020 оны А-341 дүгээр тушаалаар батлагдсан “Геологи, уул уурхайн салбарын мэргэшсэн мэргэжилтэн, шинжээчийн эрх олгох асуудлыг мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх журам”, Монголын геологийн холбоодын нэгдсэн зөвлөлийн “Геологийн салбарын мэргэшсэн мэргэжилтний зөвлөлийн ажиллах журам” болон Монголын геофизикчдийн холбооны дүрмийн 2.7 дугаар заалтуудад үндэслэн боловсруулагдсан байна. Энэхүү хууль, журам, зааврыг хэрэгжүүлэх зорилгоор МГХНЗ-ийн дэргэд “Мэргэшсэн мэргэжилтний зөвлөл”, МГеофХ-ны дэргэд “Мэргэшсэн мэргэжилтний салбар зөвлөл”-ийг тус тус байгуулсан болно.
Геофизикийн зөвлөх инженер, мэргэшсэн инженерийн эрх сунгах үйл ажиллагааг 2021 оны 10 сард МГеофХ дээр зохион байгуулах тул мэргэшсэн мэргэжилтний эрхийн хугацаа дуусч сунгуулах хүсэлтэй Геофизикчдийг урьж байна.
Мэргэшлийн эрхийн зэрэг сунгуулахад бүрдүүлэх материал:
1. Зөвлөх инженер, мэргэшсэн инженерийн зэрэг сунгуулахыг хүссэн өргөдөл
2. Мэргэшсэн мэргэжилтнээр ажиллах хугацаанд гүйцэтгэсэн ажлын тайлан
3. Мэргэжил дээшлүүлсэн тухай үнэмлэх, гэрчилгээ, бусад баримтын баталгаажсан хуулбар
4. Салбарын хэмжээний хурал, чуулган, хэлэлцүүлэгт оролцсон, зохион байгуулсан тухай баримт материал
5. Геологийн судалгаанд оролцсон, үр дүнгийн тайлан бичсэн, хамгаалсан байдал
6. Тайлан, төсөл, ТЭЗҮ-д шинжээч хийсэн баримт материал
7. Хууль тогтоомж, дүрэм, журам, заавар, зөвлөмжийн төсөл боловсруулсан баримт
8. Мэргэшсэн мэргэжилтний хувиар оролцсон бусад ажил (ЭБМЗ, Үндэсний аудит, СХЗҮХ, банк санхүү, хууль хяналтын байгууллагуудад шинжээчээр оролцсон зэрэг)
9. Геофизикийн мэргэжлийн холбооны гишүүнчлэлийн баталгаа
10. Сунгалтын хураамж төлсөн баримт
Эрхийн сунгалтын хураамж:
Геофизик Зөвлөхийн Инженерийн хураамж 300,000 ₮, Мэргэшсэн мэргэжилтний хураамж 250,000 ₮-ийг МГХНЗ-ийн Хас банк дахь 5004577796 тоот дансанд өөрийн нэр, регистрийн дугаар, эрхийн сунгалтын хураамж зэргээ бичиж тушаасан байна.
Тайлан, материалыг Монголын Геофизикчдийн Холбооны дараах хаягаар хүлээж авна.
Б.Даариймаа, 88206898, цахим хаяг: daariimaa@num.edu.mn
Д.Цэлэнбалжир, 99190497, цахим хаяг: tseden.1945@yahoo.com
Friday, October 15, 2021
Monday, December 28, 2020
ГЕОФИЗИКЧ /Geophysicist/ Ажил мэргэжлийн тодорхойлолт
Хийж гүйцэтгэдэг ажил
Дэлхийн царцдас мандал, усан мандал, агаар мандалд явагдах физик үзэгдлүүдийг шинжлэх ухааны үндэстэйгээр судалдаг. Хээрийн хэмжилтийн ажлын үед геофизикч нь тусгай багаж, тоног төхөөрөмж ашиглан хэмжилт хийж геологичийн сонирхсон газрын гадаргуу болон газрын гүний мэдээллийг олж, мэдээллийг тусгай зориулалтын програм хангамж ашиглан боловсруулан, судалгаа шинжилгээ, тооцоолол хийх, үр дүнг зураг дээр хэвлэх, тайлан бэлтгэх зэрэг ажил гүйцэтгэдэг.
Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл
Компьютер, хэвлэгч, олшруулагч, дуу авиа,цахилгаан, соронзон, электроник, газрын чичиргээ хэмжилтийн, газрын татах хүчны, радиометрийн гэх мэт тусгай зориулалтын хэмжих багаж, плоттер, тооцоох техник хэрэгсэл, газарзүйн мэдээллийн систем /GIS/, тандалт /Remote sensing/, 3D болон огтлол, зүсэлтийн програм,төрөл бүрийн хэмжигч, (соронзон хэмжигч, хатуулаг хэмжигч зэрэг), ажлын хувцас г.м
Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл
Геофизикийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх.
Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл
- Геофизиктэй холбоотой үзэл баримтлал, онол, үйлдлийн ажиллагааны арга барилыг боловсруулах, хөгжүүлэх чиглэлээр судалгаа хийх, зайнаас тандан судлах замаар газрын гадаргын чичирхийлэл, татах хүч, цахилгаан дулааны болон соронзон таталцалын хүчний хэмжээг тогтоох.
- Чичирхийлэл, татах хүч, цахилгаан, соронзон, радио хэмжлийн арга ашиглан газрын тос, эрдэс хатуулгийн нөөцийн орд, уг гарал хэмжээг тогтоон тодорхойлох, мэргэжлийн нарийн чиглэлээс хамааран геофизикчид газрын тосны -геофизикч, инженер-геофизикч, хайгуулын геофизикч, сэйсмогеофизикч г.м мэргэшсэн бөгөөд өөр өөрийн онцлог ажлуудыг хийж гүйцэтгэх.
- Геофизикч нь хүдрийн биет, ашигт малтмалын орд, газрын тос, байгалийн хий, гүний ус зэргийг эрж хайхад олон төрлийн тоног төхөөрөмжүүд ашиглан шаардлагатай цахилгаан, соронзон, татах хүчний хэмжилтүүдийг хийж, эдгээр хэмжилтүүдийн үр дүнг мэргэжлийн програм дээр боловсруулан зураг гарган дэлхийн гадаргуугийн бүтэц, мөсөн давхаргын зузаан, чулуулгын найрлага, үүсэл зэргийг тодорхойлон үнэлж дүгнэлт гаргах.
- Байгалийн баялаг судлах, байгаль орчин хамгаалах, цөмийн туршилтанд хяналт тавих, цаг уурын болон байгалийн гамшгийн урьдчилсан мэдээг боловсруулах, сансрын судалгаа явуулах.
Thursday, November 5, 2020
Хавчиг талбайн геофизикийн цогцолбор судалгааны үр дүнгийн тайлалт
Болор-Эрдэнэ А
"Монголын геофизикчдийн холбоо"-ны удирдах зөвлөлийн гишүүн
Зорилго: Геофизикийн соронзон хайгуулыг нарийвчлан хийж, цахилгаан
хайгуулын үр дүнтэй хослуулан тайлалт хийснээр эрлийн талбайн гүний геологийн
тогтоцыг ойлгох, өрөмдлөгийг илүү оновчтой төлөвлөхөд хувь нэмэр оруулах
зорилготой.
Хураангуй: Хавчиг талбайд гүйцэтгэсэн нарийвчилсан соронзон
зураглалаар илрүүлсэн цагираг хэлбэрийн 57500-58300 нТ-ийн утгатай
гажил нь хүдэр агуулагч интрузив массивтай давхацдаг. Уг гажил нь баруун хойш
чиглэлтэй хагарлын нөлөөгөөр хэвтээ болон босоо тэнхлэгийн дагуу зэрэг шилжсэн
нь геофизикийн цогцолбор аргачлалын үр дүнгээр тайлагдаж байна. Цахилгаан
хайгуулаар баруун хойш чиглэлтэй хагарал нь төлөөлөх эсэргүүцлийн гүний 77 м-ийн
түвшинд 10-1300 Ом.м утгатай эсэргүүцлийн гажлаар гүнд үргэлжилж байгаа ба албадмал
туйлшралын гүний 77 м-ийн түвшинд хагарлын баруун урд хэсэгт 4-10 мВ/В утгатай хувирсан
бүс байна. Эдгээр судалгааны үр дүнг нэгтгэвэл гүний 100 м-ийн горизонтод
хувирал хүдэржилтийн бүс тогтоогдож байгаа ба 300 м хүртэл гүнд өрөмдвөл
хүдрийн биетийг үнэлэх боломжтой гэж үзлээ.
Түлхүүр үг: Соронзон хайгуул, Цахилгаан хайгуул
I.
ОРШИЛ
Хавчиг талбай нь Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутагт орших Алтан гадас уулаас баруун урагш 5 км-т 800 м урттай, 600 м өргөнтэй талбайг хамарна. Тухайн талбайн алтны хүдэржилт нь дунд пермийн Улиастай бүрдлийн II фазын шүлтлэг, шүлтлэгдүү боржин чулуулагтай холбоотой. Уг талбайд илэрсэн гадаргуугийн хувирал хүдэржилтийг гүнд нь судлахаар геофизикийн аргуудыг цогцоор хэрэглэж, тайлалт дүгнэлт өгсөн болно.
II.
ГЕОЛОГИЙН
ТОГТОЦ
Талбайн
хэмжээнд неопротерозойн Шандыннуруу формац (NP1sn), түүнийг
зүссэн дунд пермийн Улиастай бүрдлийн II
фазын шүлтлэгдүү
(γ2P2u) интрузив, эдгээрийг хучсан голоценийн делювиал-пролювиал
(n,dpQ2)
гаралтай сэвсгэр хурдас тархсан (Зураг-1).
Дунд пермийн интрузив чулуулаг нь калишпатжих, метасоматитжих, грейзенжих хувирлуудад өртсөн. Хувирсан биет нь 350 м урттай, 250 м өргөнтэй, 5 см хүртэл өргөнтэй кварцын судланцруудаар хэрчигдсэн байдаг. Судланцарууд нь хүчтэй лимонитжсон, гематитжсан, малахитжсан, пиритжсэн.
Зураг-1. Хавчиг талбайн геологийн зураг
Wednesday, November 4, 2020
Tuesday, November 3, 2020
“ЗАЛУУ СУДЛААЧ - 2020” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ
ШУА-ИЙН ГЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГЭЭС ЗОХИОН БАЙГУУЛДАГ “ЗАЛУУ СУДЛААЧ - 2020” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН ХӨТӨЛБӨР
Monday, November 2, 2020
Sunday, November 1, 2020
Монгол Улсад геологийн алба байгуулагдсаны 81 жилийн ой, Геологийн үндэсний мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 60 жилийн ойн арга хэмжээний хүлээн авалтад холбооны ахмад гишүүд, идэвхитэй гишүүд, байгууллага, Удирдах зөвлөлийн гишүүдийн төлөөллийг оролцуулсан холбооны тэргүүн С.МӨНХБААТАР, гүйцэтгэх захирал Д.ЦЭДЭНБАЛЖИР нарт баярлалаа.
Friday, October 16, 2020
Wednesday, September 30, 2020
"ГЕОФИЗИК БА ОДОН ОРОН СУДЛАЛ" сэтгүүл
2020 оны 11 сард хэвлэгдэх
"ГЕОФИЗИК БА ОДОН ОРОН СУДЛАЛ"
сэтгүүлд
эрдэм шинжилгээний өгүүлэл
хүлээн
авч байна.
ISSN 2709-1538 (Print)
ISSN 2709-1546 (Online)
Сэтгүүлд хэвлүүлэх өгүүллийн судалгааны
чиглэл:
· Геофизикийн судалгаа, арга аргачлал
·
Геологийн судалгаа
·
Одон орон судлал
Өгүүлэл хүлээн авах
хугацаа: 2020 оны 10 сарын 30 өдөр
Сэтгүүлд ирүүлэх өгүүлэлд тавигдах шаардлага
1. Сэтгүүлд ирүүлэх өгүүлэл өөр газар хэвлэгдээгүй байх
2. Бичиглэлийн хэлбэр
Цаасны хэмжээ А4, бичиглэл дээд талаасаа 2.0 см, доод талаасаа 2.0 см, зүүн талаасаа 2.5см, баруун талаасаа 2.5 см буюу хамгийн ихдээ нийт өндөр 25.5см, өргөн 16см-ээс хэтрэхгүй, мөр хоорондын зай 1.15 байна.
3. Хэл
Өгүүллийг Монгол хэлээр MS Word програм ашиглан Times New Roman фонд, үсгийн хэмжээ 12pt, бичвэрийн хоёр талыг тэгшилсэн (Justify), хоёр баганад бичсэн байна.
4. 4. Өгүүллийн бүтэц
·
Гарчиг
·
Зохиогчдын нэр, байгууллага
·
Товч утга буюу Хураангуй
·
Түлхүүр үг
·
Удиртгал буюу Оршил
·
Онолын үндэс
·
Судалгааны арга зүй, аргачлал, хэмжилт
·
Үр дүн, дүгнэлт, хэлэлцүүлэг
·
Талархал
·
Ишлэл буюу ном зүй
·
Товч утгын орчуулга (англи хэл дээр бичнэ)
5. 5. Бичиглэл хийхэд баримтлах зарчмууд
·
Ишлэлийг
MS Word-Refereces-APA style-аар (Nabighian M.N, 2005) бичнэ.
·
Бутархай
тоог бичихдээ цэг ашиглана.
·
Томьёонд
үсгийг заавал налуугаар бичнэ.
·
Нэгж
болон тусгай функцийн нэрийг (sin, tg, log, exp, det, tr гэх мэт) босоогоор
бичнэ.
·
Графикийг
Enhanced PostScript (*.EPS) форматаар бэлтгэнэ.
·
Графикийн
тайлбарыг налуугаар (9pt) баруун дээр бичнэ.
·
Зургийн
тайлбарыг налуугаар (9pt) доор нь бичнэ.
6. 6. Бичиглэл хийх үсгийн хэв маяг:
· Өгүүллийн нэр - 14pt, Bold, Том үсгээр бичнэ.
· Зохиогч - 11pt, Bold, Томоор эхэлж жижиг үсгээр бичнэ.
· Хаяг-9pt, italic.
· Abstract (Товч утга) - 11pt, Үндсэн төвд, хэсгийн баруун, зүүн талаас 2.0
см зайтай бичнэ.
· Үндсэн хэсэг - 12pt . Хоёр багана (хоорондын зай нь 0.6 мм)
· Дэд бүлгийн гарчиг - 12 pt, Bold, Томоор үсгээр эхэлж жижиг үсгээр бичнэ.
· Ишлэл буюу ном зүй - 11pt. Word-Refereces-APA style ашиглана.
7. 7. Өгүүллийг хүлээн авах
Өгүүллийн тод хэвлэсэн нэг хувийг файлын хамт авна. Зургийн файлыг тусад нь авна.
Хэвлэсэн хувь дээр зохиогчид гарын үсэг зурсан байна.
СЭТГҮҮЛИЙН РЕДАКЦИЙН ЗӨВЛӨЛ
Холбоо
барих: Б.Буянтогтох, 99997013, buyantogtokh@iag.ac.mn










