Thursday, November 5, 2020

Хавчиг талбайн геофизикийн цогцолбор судалгааны үр дүнгийн тайлалт

 Болор-Эрдэнэ А

"Монголын геофизикчдийн холбоо"-ны удирдах зөвлөлийн гишүүн

 

Зорилго: Геофизикийн соронзон хайгуулыг нарийвчлан хийж, цахилгаан хайгуулын үр дүнтэй хослуулан тайлалт хийснээр эрлийн талбайн гүний геологийн тогтоцыг ойлгох, өрөмдлөгийг илүү оновчтой төлөвлөхөд хувь нэмэр оруулах зорилготой.

Хураангуй: Хавчиг талбайд гүйцэтгэсэн нарийвчилсан соронзон зураглалаар илрүүлсэн цагираг хэлбэрийн 57500-58300 нТ-ийн утгатай гажил нь хүдэр агуулагч интрузив массивтай давхацдаг. Уг гажил нь баруун хойш чиглэлтэй хагарлын нөлөөгөөр хэвтээ болон босоо тэнхлэгийн дагуу зэрэг шилжсэн нь геофизикийн цогцолбор аргачлалын үр дүнгээр тайлагдаж байна. Цахилгаан хайгуулаар баруун хойш чиглэлтэй хагарал нь төлөөлөх эсэргүүцлийн гүний 77 м-ийн түвшинд 10-1300 Ом.м утгатай эсэргүүцлийн гажлаар гүнд үргэлжилж байгаа ба албадмал туйлшралын гүний 77 м-ийн түвшинд хагарлын баруун урд хэсэгт 4-10 мВ/В утгатай хувирсан бүс байна. Эдгээр судалгааны үр дүнг нэгтгэвэл гүний 100 м-ийн горизонтод хувирал хүдэржилтийн бүс тогтоогдож байгаа ба 300 м хүртэл гүнд өрөмдвөл хүдрийн биетийг үнэлэх боломжтой гэж үзлээ.

Түлхүүр үг: Соронзон хайгуул, Цахилгаан хайгуул


I.            ОРШИЛ

Хавчиг талбай нь Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутагт орших Алтан гадас уулаас баруун урагш 5 км-т 800 м урттай, 600 м өргөнтэй талбайг хамарна. Тухайн талбайн алтны хүдэржилт нь дунд пермийн Улиастай бүрдлийн II фазын шүлтлэг, шүлтлэгдүү боржин чулуулагтай холбоотой. Уг талбайд илэрсэн гадаргуугийн хувирал хүдэржилтийг гүнд нь судлахаар геофизикийн аргуудыг цогцоор хэрэглэж, тайлалт дүгнэлт өгсөн болно.

II.                ГЕОЛОГИЙН ТОГТОЦ

Талбайн хэмжээнд неопротерозойн Шандыннуруу формац (NP1sn), түүнийг зүссэн дунд пермийн Улиастай бүрдлийн II фазын шүлтлэгдүү2P2u) интрузив, эдгээрийг хучсан голоценийн делювиал-пролювиал (n,dpQ2) гаралтай сэвсгэр хурдас тархсан (Зураг-1).

Дунд пермийн интрузив чулуулаг нь калишпатжих, метасоматитжих, грейзенжих хувирлуудад өртсөн. Хувирсан биет нь 350 м урттай, 250 м өргөнтэй, 5 см хүртэл өргөнтэй кварцын судланцруудаар хэрчигдсэн байдаг. Судланцарууд нь хүчтэй лимонитжсон, гематитжсан, малахитжсан, пиритжсэн.

Зураг-1. Хавчиг талбайн геологийн зураг

Tuesday, November 3, 2020

“ЗАЛУУ СУДЛААЧ - 2020” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ

 

ШУА-ИЙН ГЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГЭЭС ЗОХИОН БАЙГУУЛДАГ “ЗАЛУУ СУДЛААЧ - 2020” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН ХӨТӨЛБӨР

Sunday, November 1, 2020

 Монгол Улсад геологийн алба байгуулагдсаны 81 жилийн ой, Геологийн үндэсний мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 60 жилийн ойн арга хэмжээний хүлээн авалтад холбооны ахмад гишүүд, идэвхитэй гишүүд, байгууллага, Удирдах зөвлөлийн гишүүдийн төлөөллийг оролцуулсан холбооны тэргүүн С.МӨНХБААТАР, гүйцэтгэх захирал Д.ЦЭДЭНБАЛЖИР нарт баярлалаа.

Холбооны ахмад гишүүд Н.АЛТАНГЭРЭЛ, Н.АРВИСБААТАР, Н.ДАГВАЦЭРЭН, Н.ДОНДОГ нарын 11 ахмадуудын төлбөрийг төлсөн холбооны тэргүүн С.МӨНХБААТАР-т талархал илэрхийлье.