Monday, December 28, 2020

ГЕОФИЗИКЧ /Geophysicist/ Ажил мэргэжлийн тодорхойлолт

Хийж гүйцэтгэдэг ажил


Дэлхийн царцдас мандал, усан мандал, агаар мандалд явагдах физик үзэгдлүүдийг шинжлэх ухааны үндэстэйгээр судалдаг. Хээрийн хэмжилтийн ажлын үед геофизикч нь тусгай багаж, тоног төхөөрөмж ашиглан хэмжилт хийж геологичийн сонирхсон газрын гадаргуу болон газрын гүний мэдээллийг олж, мэдээллийг тусгай зориулалтын програм хангамж ашиглан боловсруулан, судалгаа шинжилгээ, тооцоолол хийх, үр дүнг зураг дээр хэвлэх, тайлан бэлтгэх зэрэг ажил гүйцэтгэдэг.


Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл


Компьютер, хэвлэгч, олшруулагч, дуу авиа,цахилгаан, соронзон, электроник, газрын чичиргээ хэмжилтийн, газрын татах хүчны, радиометрийн гэх мэт тусгай зориулалтын хэмжих багаж, плоттер, тооцоох техник хэрэгсэл, газарзүйн мэдээллийн систем /GIS/, тандалт /Remote sensing/, 3D болон огтлол, зүсэлтийн програм,төрөл бүрийн хэмжигч, (соронзон хэмжигч, хатуулаг хэмжигч зэрэг), ажлын хувцас г.м


Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл


Геофизикийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх.


Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Геофизиктэй холбоотой үзэл баримтлал, онол, үйлдлийн ажиллагааны арга барилыг боловсруулах, хөгжүүлэх чиглэлээр судалгаа хийх, зайнаас тандан судлах замаар газрын гадаргын чичирхийлэл, татах хүч, цахилгаан дулааны болон соронзон таталцалын хүчний хэмжээг тогтоох.
  • Чичирхийлэл, татах хүч, цахилгаан, соронзон, радио хэмжлийн арга ашиглан газрын тос, эрдэс хатуулгийн нөөцийн орд, уг гарал хэмжээг тогтоон тодорхойлох, мэргэжлийн нарийн чиглэлээс хамааран геофизикчид газрын тосны -геофизикч, инженер-геофизикч, хайгуулын геофизикч, сэйсмогеофизикч г.м мэргэшсэн бөгөөд өөр өөрийн онцлог ажлуудыг хийж гүйцэтгэх.
  • Геофизикч нь хүдрийн биет, ашигт малтмалын орд, газрын тос, байгалийн хий, гүний ус зэргийг эрж хайхад олон төрлийн тоног төхөөрөмжүүд ашиглан шаардлагатай цахилгаан, соронзон, татах хүчний хэмжилтүүдийг хийж, эдгээр хэмжилтүүдийн үр дүнг мэргэжлийн програм дээр боловсруулан зураг гарган дэлхийн гадаргуугийн бүтэц, мөсөн давхаргын зузаан, чулуулгын найрлага, үүсэл зэргийг тодорхойлон үнэлж дүгнэлт гаргах.
  • Байгалийн баялаг судлах, байгаль орчин хамгаалах, цөмийн туршилтанд хяналт тавих, цаг уурын болон байгалийн гамшгийн урьдчилсан мэдээг боловсруулах, сансрын судалгаа явуулах.