­

Thursday, February 27, 2025

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д. Цэдэнбалжир

Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” цолоор шагнагдсан Монголын геофизикчдийн холбоо (ТББ)-ны Хүндэт гишүүн , Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын ахмадын хороо (ТББ)- Дарга, Монгол улсын Зөвлөх инженер Д. Цэдэнбалжир таньд сайн сайхныг хүсэж , геофизик , эрдэс баялгийн салбарын хөгжлийн түүхийг түүчээлэх арвин их үйлсэд нь улам их амжилт хүсье. Д. Цэдэнбалжир нь 1969 оноос өдийг хүртэл 56 жилийн турш геофизик, эрдэс баялгийн салбарт тасралтгүй зүтгэж байна.



Д. Цэдэнбалжир нь :
* 1969-1983 он ТЭХҮГЯ-ны харъяа Геофизикийн анги (1972 оноос Экспедици болон өөрчлөгдсөн) -Ерөнхий инженер , Дарга
* 1983 -1988 он ЭЗХТЗ-ийн Геологийн салбарт хамтран ажиллах байнгын комисс. -Даргын зөвлөх-эксперт
* 1988- 1990 он ЭХУУҮГЯ, Хүнд үйлдвэрийн яам - ШУТЗ-ийн нарийн бичгийн дарга, геофизик, геохимийн судалгаа хариуцсан мэргэжилтэн
* 1990-1996 он Геологи-геофизикийн эрлийн “Гэгээ” нэгдэл - Үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал, чичирхийллийн төслийн удирдагч
* 1996-1997 он Газрын тосны “Галба” УҮГ - Дарга
* 1997- 1999 он Монгол-Орос-Канадын хамтарсан “Төв Азийн Уран” ХХК - Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дарга
* 1999- 2008 он - Газрын тосны хэрэг эрхлэх газар (2005-2009 онуудад Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар) - Хил, гааль, хайгуул судалгаа хариуцсан ахлах мэргэжилтэн Газрын тосны олборлолт, тээвэрлэлтийн хэлтсийн дарга
* 2008-2009 он “Жамп алт” ХХК - Захиргаа, хүний нөөцийн менежер
* 2010 он Блак Вотер Петролеум” ХХК- Төслийн удирдагч
* 2011 оноос өдийг хүртэл Зөвлөх инженер
* 2021 оноос Татах хүч ХХК Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд 1:500000-ны Мезо-кайнозойн зураг зохиох төсөлд ахлах геофизикч, зөвлөхөөр.
* 2016- 2024 он хүртэл Монголын Геофизикчдийн Холбоо (ТББ) -ны Гүйцэтгэх захирал.
Тандаа аз жаргал , эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье.
, Хүндэтгэсэн
Монголын Геофизикчдийн Холбоо

Wednesday, February 26, 2025

Усны мэргэжлийн нэгдсэн холбоо үүсгэн байгуулагдлаа.

Усны мэргэжлийн нэгдсэн холбоог үүсгэн байгуулагчдын анхдугаар хурал 2025.02.26-нд болсон. Удирдах зөвлөл нь 33 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Монголын Геофизикчдийн Холбооноос УЗ-д холбооны тэргүүн Б.Өнөрбаяр, гүйцэтгэх захирал М.Отгонбаяр, УЗ-ийн гишүүн Б.Буянтогтох, М.Өлзийбат нар орсон. Хяналтын зөвлөлд нь Н.Баатар орсон.

Тодруулбал, Усны инженерчлэл, Гидрогеологи геоэкологи, Ус хангамж ариутгах татуурга, Гадаргын ус судлал, Геофизик, Геодези фотограммеметр зураг зүй, Гидрохими, Өрөмдлөг, Цэвдэг судлал гэсэн 9 мэргэжлийн холбоодын төлөөлөл мэргэжлийн нэгдсэн холбоо байгуулсан.