Monday, August 4, 2025

Инженер геологичдод тусламж

Геологи, Гидрогеологи, Инженер геологи, Геофизик чиглэлээр сурдаг, ажлын байранд гараад ажиллаж байгаа залуусд зориулсан мэргэжлийн ном худалдаалагдаж байна, арслантай гүүрний хойд талын номын худалдааны төвийн 8, 22 номер дээр зарагдаж байна. Үнэ:70k

Saturday, July 5, 2025

Монгол Оросын өсвөрийн геологичдын анхдугаар олимпиад-2025 үр дүн

 

🇲🇳🇷🇺МОНГОЛ-ОРОСЫН ӨСВӨРИЙН ГЕОЛОГИЧДЫН АНХДУГААР ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Үе тэнгийнхээ хүүхдүүдээс авьяас билиг, эрч хүч, эрдэм оюунаараа онцгойрсон олон арван өсвөрийн геологич охид, хөвгүүд эх орноо төлөөлөн 5 өдрийн турш нөхөрсгөөр өрсөлдөж, шилдгүүдээ шалгарууллаа.
📌МИНЕРАЛОГИ, ПЕТРОГРАФИЙН ТӨРӨЛД:
1-р байр МУ-ын ШУТИС-1 баг,
2-р байр ОХУ-ын Томск хотын Прометей баг,
3-р байр ОХУ-ын Чита мужийн Серебряный край баг,
📌ГАЗРЫН ТОС, ХИЙН ТӨРӨЛД:
1-р байр МУ-ын ШУТИС-1 баг,
2-р байр ОХУ-ын Чита мужийн Серебряный край баг,
3-р байр ОХУ-ын Кемерово мужийн Кузбасс баг,
📌ГЕОЛОГИЙН МАРШРУТ ТӨРӨЛД:
1-р байр ОХУ-ын Чита мужийн “Серебряный КРАЙ” баг,
2-р байр МУ-ын ШУТИС-1 баг,
3-р байр МУ-ын МУИС-1 баг,
📌ТАЛБАЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ ТӨРӨЛД:
1-р байр ОХУ-ын Кемерово мужийн Кузбасс баг,
2-р байр ОХУ-ын Эрхүү хотын Чароит баг,
3-р байр ОХУ-ын Буриадын Алтан мундарга баг,
📌АЮУЛГҮЙН АЖИЛЛАГААНЫ ҮНДЭС ТӨРӨЛД:
1-р байрт:
МУ-ын МУИС-2 баг, Сапфир багууд,
ОХУ-ын Эрхүү хотын Чароит, Кемерово мужийн Кузбасс, Томск хотын Прометей багууд ижил оноотой
📌ШЛИХИЙН СОРЬЦЛОЛТ ТӨРӨЛД:
1-р байр ОХУ-ын Кемерово мужийн Кузбасс баг,
2-р байр ОХУ-ын Томск хотын Прометей баг,
3-р байр ОХУ-ын Чита мужийн Серебряный край баг,
📌ПАЛЕОНТОЛОГИЙН ТӨРӨЛД:
1-р байр ОХУ-ын Кемерово мужийн Кузбасс баг,
2-р байр МУ-ын ШУТИС-1 баг,
3-р байр ОХУ-ын Чита мужийн Серебряный край баг,
📌ГИДРОЛОГИЙН ТӨРӨЛД:
1-р байр ОХУ-ын Чита мужийн Серебряный край баг,
2-р байр МУ-ын ШУТИС-1 баг,
3-р байр ОХУ-ын Кемерово мужийн Кузбасс баг шалгарлаа.
Нийт оролцогчдод баяр хүргэе👏👏👏.