Saturday, November 22, 2014


Munkhbaatar Sengee

Мэргэжил нэгт нөхөдөө геофизикийн мэргэжилээр их дээд сургууль төгссөн болон төгсөөгүй техник, оператороор ажиллаж буй хүмүүсийн дунд геофизикийн зарим арга, аргачилалаар мэргэшүүлэх үйлдвэрлэл дээр суурьласан сургалт зохион байгуулавал суралцах хүсэлтэй хүмүүс байгаа эсэх талаар судалгаа хийж байна. Суралцвал ямар ямар аргуудыг судлах хүсэлтэй байгаа болон тухайн аргын ямар шатны мэдлэгийг эзэмших хүсэлтэй байгаагаа э-майл-аар мэдэгдэнэ үү. Хүмүүсийн хүсэлтэнд тулгуурлан ШУТИС болон МУИС мөн мэргэжлийн байгууллагуудтай хамтран богино хугацааны түргэвчилсэн сургалтыг тогтмол хийж байхаар зарим нэг багш нар мөн зарим нэг захиралууд нэгдэж байгааг дуулгахад таатай байна.

email: muugii_geoph@yahoo.com

Friday, May 30, 2014

"SEG"-iin 2-r sariin "The Leading edge" setguuld iim niitlel garsan baina.


Ц.Баатарчулуун: Геофизикийн судалгааны ажлын хэрэгцээ шаардлага, цар хүрээ нэмэгдэж байна


Монголын Геофизикчдийн Холбооны тэргүүн, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Геологи, геофизикийн тэнхимийн профессор, доктор Ц.Баатарчулуун

-Геофизикийн ШУ-ны талаар манай уншигчдад товч ойлголт өгнө үү?

-Товчхон хэлбэл, физикийн аргуудаар дэлхий болон түүний хүрээлэн буй орчныг судалдаг шинжлэх ухаан юм. Геофизикийн шинжлэх ухаан нь харьцангуйгаар маш эртний гарал үүсэлтэй боловч бие даасан судалгааны аргууд нь ХХ зууны эхэн үеэс эхлэн хөгжиж ирсэн түүхтэй. 1600 онд Гилберт дэлхий бол асар том тогтмол соронз гэсэн санаа дэвшүүлсэн, 1640 онд Шведэд төмрийн хүдрийг луужингаар эрэх оролдлого хийсэн, 1753 онд Орост М.В.Ломоносов хийн гравиметр зохион бүтээж дэлхийн гадарга орчимд хүндийн хүчийг хэмжих замаар дэлхийн дотоод бүтцийг судлах санаа дэвшүүлсэн, 1844 онд Форбес анхны сейсмометр буюу газар хөдлөл бүртгэгч зохион бүтээсэн зэргийг геофизикийн шинжлэх ухааны эхлэл гэж үзэх нь бий.  Геофизикийн шинжлэх ухаан нь ерөнхий ба хайгуулын геофизик гэсэн хоёр үндсэн салбартай. Ерөнхий геофизик нь дэлхийн дотоод үе давхаргууд болох цөм, маанти, царцдас мандал болон агаар мандал, усан мандал, соронзон мандал, цэнэгт мандал зэргийн бүтэц, физик шинж чанар, өөрчлөлт хувьслыг судалдаг. Харин, хайгуулын буюу хэрэглээний геофизик нь дэлхийн царцдасын дээд хэсэг дэх эрдэс баялгийн нөөцийг илрүүлэх зорилготой. Хайгуулын геофизикийн аргууд өвөрмөц шинжтэй бөгөөд геологийн асуудлыг хүндийн хүчний, соронзон, цахилгаан, цахилгаан соронзон, долгионы, цацраг идэвхжилийн, дулааны г.м. геофизик орнуудыг хэмжиж, зүй тогтол шинж төрхийг судлах замаар шийдвэрлэдэг.

Thursday, January 2, 2014

Оросын судалаачын Хмелевскийн ном бүлэг I

Оросын судалаачын Хмелевскийн ном бүлэг II

Оросын судалаачын Хмелевскийн ном бүлэг III

Оросын судалаачын Хмелевскийн ном бүлэг IV

Оросын судалаачын Хмелевскийн ном бүлэг V

Оросын судалаачын Хмелевскийн ном бүлэг VI

Оросын судалаачын Хмелевскийн ном бүлэг VII

Оросын судалаачын Хмелевскийн ном бүлэг VIII

Хүндийн хүчний судалгаа