УУХҮЯ-ны ТНБД-ын 2017.05.03-ны өдрийн А/55 тушаалаар байгуулагдсан Геологичдын ажил мэргэжлийн уралдаан зохион байгуулах ажлын хэсгийн хүрээнд МГеофХ-ны УЗ-ийн 2017.08.15-ны өдрийн хуралд ажил мэргэжлийн уралдаанд “Геофизикийн ажил” төрлийг дүгнэхдээ геофизикийн мэдээллийн боловсруулалт, тайлалт чиглэл баримтлах болон УЗ-ийн 2017.08.25-ны өдрийн хурлаас гарсан саналуудыг бодит ажил болоход Та бүхнийг идэвхитэй оролцож, дараах асуудлуудыг хамтдаа яаралтай шийдэхийг хүсэж байна. Үүнд:
1. Уралдаанд геофизикийн ажил гүйцэтгэгч компаниуд өргөнөөр оролцох,
2. Оролцох компаниуд нь УУХҮЯ-ны Геологийн бодлогын газарт яаралтай бүртгүүлэх 100000 /нэг зуун мянга/ төгрөгний хураамжаа төлөх,
3. Уралдаан болохоос өмнөх хээрийн хэмжилтийг хамтран гүйцэтгэх компаниуд холбооны гүйцэтгэх захирал Д.Цэдэнбалжир гуайтай яаралтай холбогдож, ажиллах өдрөө тохирох,
4. Геофизикийн компаниуд байрлах майхан /эсвэл/ гэрээ бэлтгэх,
5. Дашбаатаар захирлын компани хоолны гэр, боловсруулалтын гэрээ бэлтгэхийн зэрэгцээ оролцогч компаниудын нэгдсэн гал зуухны асуудлыг хариуцах,
6. Компаниуд оролцогчдын тоогоо Дашбаатаар захиралд өгч, нэгдсэн гал зуухнаас өдрийн 3 хоолоо талоноор идэх зохион байгуулалтанд орох,7. Нэгдсэн гал зуух хариуцсан компани оролцогчдын хоол хүнсний бэлтгэлийг хангах зэрэг
ЭРХЭМ ХҮНДЭТ ГЕОФИЗИКЧИД ТА БҮХЭН САЛБАРАА СУРТАЛЧЛАХАД ИДЭВХИТЭЙ ОРОЛЦОНО ГЭДЭГТ ИТГЭЖ БАЙНА.
ТА БҮХЭНДЭЭ АМЖИЛТ ХҮСЬЕ
by Baatar.N
No comments:
Post a Comment