Friday, September 1, 2017

"Ажил мэргэжлийн уралдаан" 2017

МЭДЭЭЛЭЛ:
Өвөрхангай аймгийн Сант сумын нутагт болох геологчдийн "Ажил мэргэжлийн уралдаан" эхлэхэд 5 хоног үлдэв...
АЖИЛ МЭРГЭЖЛИЙН УРАЛДААНД ОРОЛЦОХ АЖ АХУЙН НЭГЖИЙН АНХААРАЛД
Геологичдийн ажил мэргэжлийн уралдаан оролцох аж ахуйн нэгжүүд хувийн бэлтгэлээ ханган, 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр буюу Мягмар гарагт уралдаан зохион байгуулах газар /Өвөрхангай аймгийн Сант сум, Олон Дов/-т ирж байгууллагын хаяг, лого бүхий хээрийн кэмпээ барьсан байх ёстойг анхаарна уу.
Уралдаан эхлэх: 2017 оны 09 дүгээр сарын 06. 09.00 цаг.
Олон Дов байршлын солбицол:
Geographic Lat-Long: 46° 15' 19.3"; 102° 54' 55.4"
Decimal Lat-Long: 46.25536; 102.9154
WGS84, Datum: NUTM-5124532.6; EUTM-339329.41
“Сант-50” талбайд зохиогдох ажил мэргэжлийн уралдаанд
сонгосон талбайнуудын товч танилцуулга
/Г.Цэдэн, "Алтай Нэгдэл" бэлтгэв/
А. Стратиграфи:
Карбоны миссисипийн Дулаанхайрхан формац (С1dh)
Сонгосон талбайн ихэнх хэсэгт буюу Гүнд овоо уулын (1780,0) хойт хажуугаас 1664,9 тоот өндөрлөг хүртэл дугд-хожуу девоны субвулкан болон Хангай бүрдлийн 3-р фазын гранитын биетүүдээр түрэгдэж, дунд юрын Сайхан-Овоо формац, дөрөвдөгчийн хурдсаар хучигдан, антиклиналь, синклиналь атираанууд үүсгэн тархана.
Илэрц гарш харьцангуй сайтай, элсжин, занарын үеүдтэй алевролит, алевроэлсжингээс бүрдэх уг хурдас субвулкан биетээр зүсэгдсэн хил заагт цахиуржилт, Хангай бүрдлийн гранитаар түрэгдсэн хил заагт роговикжилт ажиглагддаг.
Дунд юрын Сайхан-Овоо формац (J2so) сонгосон талбайн баруун хойт өнцөгт болон зүүн захаар зүүн хойноос баруун урагш сунасан зурвас байдлаар тархаж карбоны миссисипийн Дулаанхайрхан формацыг үл нийцлэгээр хучиж, дөрөвдөгчийн хурдсаар хучигдана. Элсжин, ховроор аргиллитийн үеүдтэй, конгломератаас бүрдэх уг хурдас илэрц гарш муутай ихэвчлэн элюви байдлаар тохиолддог.
Дөрөвдөгчийн хурдсыг дээд плейстоцен-голоцений делюви-пролювийн (dpQ1-2) голоцений аллюви-пролювийн (ap,а,nQ2) хэмээн ангилаад байна.
Б. Магматизм
Дунд-хожуу девоны Экструзив субвулкан б¿рдэл (α D2-3)
Cóбвулкан бүрдэл (αD2-3) Гүнд овооны талбайд ижил нэртэй уулын оройгоос хойш 4х6км2 орчим талбайтай, тойрог маягтай, дугуйвтар хэлбэртэй, тэгш хил заагтай, шток үүсгэн тархсан байна.
Бүрдэл риолит, риодацит, дацит, трахидацит, андезит зэрэг чулуулгуудаас бүрддэг, агуулагч нь карбоны миссисипийн Дулаанхайрхан формацын хурдас юм.
Хожуу пермийн Хангай бүрдэл (γ,γδ1-lγ2Р2)
Хангай бүрдлийн 3-р фазын порфирлог, биотитот гранит талбайн төв хэсэгт 1695,5 тоот өндөрлөгийн урд хөтлөөс урагш 1687,5 тоот өндөрлөгийн ар бэл хүртэл 1,5м хүртэл өргөн, 3,5км урттай зөв бус хэлбэрийн биет үүсгэн карбоны миссисипийн Дулаанхайрхан формацын элсжин, алевроэлсжинг түрж тогтжээ. Гадаад хил заагт 50м өргөн зурваст роговикжилт ажиглагддаг.
Монгол улсад Үндэсний Геологийн алба үүсэн байгуулагдсаны 78 жилийн ой, "Монголын геологчдийн өдөр"-ийг тэмдэглэх хүрээнд салбарын яам, агентлаг, мэргэжлийн холбоодоос хамтран зохион байгуулж буй ажил мэргэжлийн уралдаандаа амжилт гарган оролцохыг ААН, геологчиддоо хүсч байна.
МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ГЕОЛОГЧДИЙН ХОЛБОО

No comments:

Post a Comment