Thursday, January 23, 2020
Wednesday, January 22, 2020
Улаанбаатарын Их Сургуулийн Геофизикийн тэнхимийн үүсэл, хөгжлийн түүх
Зорилт
Мэргэжлийн танилцуулга
Монгол орны геологи, геофизикийн судалгаа болон ашигт малтмалын орд газрын эрэл хайгуулын ажлыг гүйцэтгэхэд геофизикч мэргэжилтэн чухал үүрэг гүйцэтгэдэг. Бэлтгэгдэн гарсан төгсөгчид нь төрийн байгууллага, эрдэм шинжилгээний хүрээлэн, геологийн үйлдвэрлэл, дотоодын ба гадаадын хувийн компаниудад мэргэжлийн чиглэлээр амжилттай ажиллах боломжтой. Сургалтын чанарыг олон улсын их дээд сургуулиудын ижил мэргэжлийн сургалтын түвшинд хүрэх зорилго тавин сургалтын хөтөлбөрт орчин үеийн дэвшилтэт судалгааны арга аргачлалуудыг оруулан боловсруулсан юм. Төгсөгчид цаашид коллеж, их дээд сургуульд нарийн мэргэжлийн багш, ерөнхий боловсролын сургуулиудад байгаль шинжлэлийн багшаар ажиллах мэдлэг боловсролтой, компьютерийн болон гадаад хэлний мэдлэгтэй боловсон хүчин болж бэлтгэгдэнэ.
Багшлах бүрэлдэхүүн
Энэ салбарын ихэнх багш нар АНУ, Франц, Герман, Япон, ОХУ, Хятад зэрэг орнуудад боловсрол эзэмшиж мэргэжил дээшлүүлсэн, ажлын дадлага туршлагатай эрдэмтэн судлаачдаас бүрдэж байна.
• Академич 10%
• Доктор (Sc.D) 15%
• Доктор (Ph.D) 41%
• Магистр 34%
Эрдэм шинжилгээ
Сургалтын чанарыг дээшлүүлэх зорилгоор оюутны дадлага, эрдэм шинжилгээ судалгааны ажлыг ООГХ-ийг түшиглэн гадаадын болон дотоодын эрдэмтэдтэй хамтран гүйцэтгэнэ. Олон улсын болон гадаадын судалгаа шинжилгээний төслүүдэд оюутан залуучууд оролцон ажиллах өргөн боломжтой. Тус сургууль дээр сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл хослуулсан улсын болон сургуулийн 10 гаруй эрдэм шинжилгээний төсөл, ООГХ дээр 4 төсөл хэрэгжиж байна. Эрдэм шинжилгээний эдгээр төслүүдэд оролцсоноор оюутан нь танхимд үзсэн онолын мэдлэгээ баталгаажуулах, үйлдвэр практикийн дадлага туршлага олж авах болно. Тэргүүний оюутан сурагчид эрдэмтэн багш, судлаачидтай хамтран нарийн мэргэжлийн судалгаа шинжилгээний ажлыг дотоодын эрдэм шинжилгээний бага хурлуудад оролцон илтгэл тавих, шинжлэх ухаан, технологийн шинэ мэдлэг, мэдээллүүдийг цаг алдалгүй авч байх болно.
Манай сургуульд суралцахын давуу тал
• Судалгаа шинжилгээний ажил хийж байгаа өндөр мэргэжлийн эрдэмтэн, багш нараар хичээл заалгах
• Сургалтын зориулалтаар бүрэн тоноглогдсон анги, тэнхимтай
• Мэргэжлийн дадлага хийх Одон орон судлах оргил, газар хөдлөлтийг бүртгэх станцууд, лаборатори, материаллаг баазтай
• 6 улирал дараалан A үнэлгээтэй сурвал сүүлийн 1 жилийн сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөх
• Та төрийн сангийн бүх төрлийн тэтгэлэгт хамрагдах
• Дэлхийд нэр хүндтэй гадаад дотоодын эрдэмтэдтэй хамтран хээрийн судалгаа шинжилгээний экспедицэд ажиллах
• Электрон номын сан зэрэг сүүлийн үеийн хичээлийн хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангагдах
Оюутны бүтээлч ажил
Оюутнууд мэргэжлийнхээ дагуу доорх уралдаан тэмцээн, бүтээлч ажилд оролцох мэдлэг чадвараа батжуулж, өөрийгөө нээж, хамт олон,нийгэмд эзлэх байр сууриа өргөжүүлэх боломжтой. Үүнд:
• Оюутны эрдэм шинжилгээний хурал
• Урлагын наадам
• Спортын тэмцээн
• Центавр
Төгсөгчдийн ажлын байрны талаарх мэдээлэл
• 2013 онд нийт 17 оюутан төгссөнөөс 3 оюутан ООГХ хүрээлэнд, 4 оюутан ООГХ-н орон нутгын салбаруудад, 1 оюутан байгаль орчны үнэлгээний компанид тус тус ажиллаж байна.
• 2014 онд нийт 24 оюутан төгссөнөөс 6 оюутан ООГХ хүрээлэнд, 3 оюутан ООГХ-н орон нутгын салбаруудад, 4 оюутан геофизикийн хувийн компанид ажиллаж байна.
эх сурвалж
Манай улсад Одон Орон, Геофизикийн шинжлэх ухааны үндэс 1957 онд тавигдаж өнөөг хүртэл олон улсад нэр хүндтэй олон арван эрдэмтэн багш, судлаачид, геофизикчид төрөн гарсан юм. Өнөөдрийн нийгэм эдийн засгийн нөхцөл байдал, зах зээлийн эрэлт хэрэгцээ шаардлагад нийцсэн мэргэжлийн өндөр ур чадвартай, мэдлэг боловсролтой геофизикийн чиглэлийн мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэх асуудал нэн чухал шаардлагатай байна. 2009 оны хичээлийн шинэ жилээс эхлэн Шинжлэх Ухаан Академийн, Хубилай хааны нэрэмжит Одон орон Геофизикийн хүрээлэн нь Улаанбаатар Их Сургуулийн Технологийн факультетэд байгаль шинжлэлийн багш, геофизикч мэргэжилтнийг бэлтгэх ангийг шинээр нээж элсэлт авч эхэллээ.
Мэргэжлийн танилцуулга
Монгол орны геологи, геофизикийн судалгаа болон ашигт малтмалын орд газрын эрэл хайгуулын ажлыг гүйцэтгэхэд геофизикч мэргэжилтэн чухал үүрэг гүйцэтгэдэг. Бэлтгэгдэн гарсан төгсөгчид нь төрийн байгууллага, эрдэм шинжилгээний хүрээлэн, геологийн үйлдвэрлэл, дотоодын ба гадаадын хувийн компаниудад мэргэжлийн чиглэлээр амжилттай ажиллах боломжтой. Сургалтын чанарыг олон улсын их дээд сургуулиудын ижил мэргэжлийн сургалтын түвшинд хүрэх зорилго тавин сургалтын хөтөлбөрт орчин үеийн дэвшилтэт судалгааны арга аргачлалуудыг оруулан боловсруулсан юм. Төгсөгчид цаашид коллеж, их дээд сургуульд нарийн мэргэжлийн багш, ерөнхий боловсролын сургуулиудад байгаль шинжлэлийн багшаар ажиллах мэдлэг боловсролтой, компьютерийн болон гадаад хэлний мэдлэгтэй боловсон хүчин болж бэлтгэгдэнэ.
Багшлах бүрэлдэхүүн
Энэ салбарын ихэнх багш нар АНУ, Франц, Герман, Япон, ОХУ, Хятад зэрэг орнуудад боловсрол эзэмшиж мэргэжил дээшлүүлсэн, ажлын дадлага туршлагатай эрдэмтэн судлаачдаас бүрдэж байна.
• Академич 10%
• Доктор (Sc.D) 15%
• Доктор (Ph.D) 41%
• Магистр 34%
Эрдэм шинжилгээ
Сургалтын чанарыг дээшлүүлэх зорилгоор оюутны дадлага, эрдэм шинжилгээ судалгааны ажлыг ООГХ-ийг түшиглэн гадаадын болон дотоодын эрдэмтэдтэй хамтран гүйцэтгэнэ. Олон улсын болон гадаадын судалгаа шинжилгээний төслүүдэд оюутан залуучууд оролцон ажиллах өргөн боломжтой. Тус сургууль дээр сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл хослуулсан улсын болон сургуулийн 10 гаруй эрдэм шинжилгээний төсөл, ООГХ дээр 4 төсөл хэрэгжиж байна. Эрдэм шинжилгээний эдгээр төслүүдэд оролцсоноор оюутан нь танхимд үзсэн онолын мэдлэгээ баталгаажуулах, үйлдвэр практикийн дадлага туршлага олж авах болно. Тэргүүний оюутан сурагчид эрдэмтэн багш, судлаачидтай хамтран нарийн мэргэжлийн судалгаа шинжилгээний ажлыг дотоодын эрдэм шинжилгээний бага хурлуудад оролцон илтгэл тавих, шинжлэх ухаан, технологийн шинэ мэдлэг, мэдээллүүдийг цаг алдалгүй авч байх болно.
Манай сургуульд суралцахын давуу тал
• Судалгаа шинжилгээний ажил хийж байгаа өндөр мэргэжлийн эрдэмтэн, багш нараар хичээл заалгах
• Сургалтын зориулалтаар бүрэн тоноглогдсон анги, тэнхимтай
• Мэргэжлийн дадлага хийх Одон орон судлах оргил, газар хөдлөлтийг бүртгэх станцууд, лаборатори, материаллаг баазтай
• 6 улирал дараалан A үнэлгээтэй сурвал сүүлийн 1 жилийн сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөх
• Та төрийн сангийн бүх төрлийн тэтгэлэгт хамрагдах
• Дэлхийд нэр хүндтэй гадаад дотоодын эрдэмтэдтэй хамтран хээрийн судалгаа шинжилгээний экспедицэд ажиллах
• Электрон номын сан зэрэг сүүлийн үеийн хичээлийн хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангагдах
Оюутны бүтээлч ажил
Оюутнууд мэргэжлийнхээ дагуу доорх уралдаан тэмцээн, бүтээлч ажилд оролцох мэдлэг чадвараа батжуулж, өөрийгөө нээж, хамт олон,нийгэмд эзлэх байр сууриа өргөжүүлэх боломжтой. Үүнд:
• Оюутны эрдэм шинжилгээний хурал
• Урлагын наадам
• Спортын тэмцээн
• Центавр
Төгсөгчдийн ажлын байрны талаарх мэдээлэл
• 2013 онд нийт 17 оюутан төгссөнөөс 3 оюутан ООГХ хүрээлэнд, 4 оюутан ООГХ-н орон нутгын салбаруудад, 1 оюутан байгаль орчны үнэлгээний компанид тус тус ажиллаж байна.
• 2014 онд нийт 24 оюутан төгссөнөөс 6 оюутан ООГХ хүрээлэнд, 3 оюутан ООГХ-н орон нутгын салбаруудад, 4 оюутан геофизикийн хувийн компанид ажиллаж байна.
эх сурвалж
Tuesday, January 21, 2020
EAGE 2020
"Монголын Геофизикчдийн Холбоо"-ны зүгээс энэ арга хэмжээнд оролцох сонирхолтой гишүүн байгууллагууддаа тодорхой хөнгөлөлттэй оролцуулахыг мэдэгдэж байна.
https://eage.eventsair.com/eageannual2020/workshops
https://eage.eventsair.com/eageannual2020/workshops
Sunday, January 12, 2020
Улаанбаатар Их Сургуулийн Геофизикийн ангийн оюутнууд 2010-2013 онуудад авсан тэтгэлгийн тухай мэдээлэл олсноо та бүхэнтэй хуваалцаж байна.
Төрийн өмчит Улаанбаатарын Их Сургууль
Тус сургуулийн Геофизикийн ангийн оюутнуудын онц сайн суралцагчдад жил бүр Одон орон Геофизик судлалын төвөөс тэтгэлэг олгодог билээ.
2013 оны тэтгэлэг гардуулах арга хэмжээнд Одон орон Геофизик судлалын төвийн захирал Сүхбаатар, Одон орон Геофизик судлалын төвийн нарийн бичгийн дарга С.Дэмбэрэл, тус сургуулийн сургалтын албаны дарга Г.Анхбаяр, математек програм хангамжийн тэнхимийн эрхлэгч Ү.Бадам болон ангийн багш Шархүү оролцон мэргэн сургаалаа хайрлаж тус мэргэжлээр суралцагчид илүү их боломж байгааг анхааруулаад амжилтыг хүсэн ерөөлөө. Дашрамд дурдахад тус мэргэжлээр суралцагчид дадлагаа Одон орон Геофизик судлалын төв дээр хийдэг бөгөөд анхны төгсөгчид Б.Түвшинжаргал , Г.Ариунаа , А.Батцэцэг нар Одон орон Гео-Физик судлалын төвд мөн Д.Манлай нь Геосигнал компанид ажиллаж байгаа юм байна.
2010 онд 1-р курсын оюутнууд болох Б.Бямбахорол- 740000 төг , Б.Түвшинжаргал- 370000 төг, Г.Ариунаа - 185000 төг, А.Батцэцэг - 95000 төг , О.Сэрэн-Од - 45000 төгрөгийн мөнгөн тэтгэлийг гардан авч байсан юм.
2011 онд 2-р курсын оюутнууд болох Б.Бямбахорол- 402000 төг, Г.Ариунаа- 201000 төг, Б.Түвшинжаргал-105000 төг, А.Батцэцэг-55000 төг, Б.Баттулга- 30000 төгрөгөөр мөн оны 1-р курсын оюутнууд болох М.Долгормаа-402000 төг, З.Амарсайхан-201000 төг, М.Дорждаваа -105000 төг, Г.Болдбаатар- 55000 төг, Э.Батмагнай -30000 төгрөгийн мөнгөн тэтгэлийг гардан авч байсан юм.
2013 оны тэтгэлийн эздээр тус мэргэжлийн 2-р курсын оюутан болох Цэдэнсодном овогтой Бадамханд A суралцсан тул 800.000 төгрөгөөр Хуяг овогтой Цэнд-Очир, Есөн-Эрдэнэ овогтой Жавзанпагма нар В үнэлгээтэй суралцсан тул тус тус 400.000 төгрөгийн тэтгэлэгийг сургалтын төлбөртөө хандив болгон гардан авлаа.
Monday, January 6, 2020
"Company (website)" болон "Company (facebook)" холбоос линкүүдийн тухай мэдэгдэл
Энэхүү блогийн баруун талд "Company (website)" болон "Company (facebook)" гэсэн холбоос линкүүдийг байршуулсан. Админ сайн дураараа геофизикийн үйл ажиллагаа явуулдаг компани, байгууллагуудыг боломжийнхоо хэрээр хайж, холбоос линкийн энэ блогт байршуулж, тухайн линк ажиллагаатай хэвээр байгаа эсэхийг үе үе шалгаж шинэчилдэг. Энэ холбоос линкүүд нь геофизикийн үндсэн ажилтан, гэрээт ажилтан, дадлага хийх газраа хайж буй хүмүүст болон геофизикийн ажил гүйцэтгэх компани хайж буй хүмүүст хэрэг болно гэдэгт найдан ажиллуулдаг цэс юмаа... Иймд өөрсдийн зорилгодоо нийцүүлэн өргөнөөр энэхүү цэсийг ашиглахыг хүсэж байна.
Геофизикийн үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд холбоос линкээ энэ цэсэнд байршуулж болно. Байршуулахыг хүсвэл компаний нэр болон линкээ админд (geophysicsmn@gmail.com) өгнө.
Subscribe to:
Posts (Atom)