Sunday, January 12, 2020

Улаанбаатар Их Сургуулийн Геофизикийн ангийн оюутнууд 2010-2013 онуудад авсан тэтгэлгийн тухай мэдээлэл олсноо та бүхэнтэй хуваалцаж байна.



Төрийн өмчит Улаанбаатарын Их Сургууль

Тус сургуулийн Геофизикийн ангийн оюутнуудын онц сайн суралцагчдад жил бүр Одон орон Геофизик судлалын төвөөс тэтгэлэг олгодог билээ. 

2013 оны тэтгэлэг гардуулах арга хэмжээнд Одон орон Геофизик судлалын төвийн захирал Сүхбаатар, Одон орон Геофизик судлалын төвийн нарийн бичгийн дарга С.Дэмбэрэл, тус сургуулийн сургалтын албаны дарга Г.Анхбаяр, математек програм хангамжийн тэнхимийн эрхлэгч Ү.Бадам болон ангийн багш Шархүү оролцон мэргэн сургаалаа хайрлаж тус мэргэжлээр суралцагчид илүү их боломж байгааг анхааруулаад амжилтыг хүсэн ерөөлөө. Дашрамд дурдахад тус мэргэжлээр суралцагчид дадлагаа Одон орон Геофизик судлалын төв дээр хийдэг бөгөөд анхны төгсөгчид Б.Түвшинжаргал , Г.Ариунаа , А.Батцэцэг нар Одон орон Гео-Физик судлалын төвд мөн Д.Манлай нь Геосигнал компанид ажиллаж байгаа юм байна.

2010 онд 1-р курсын оюутнууд болох Б.Бямбахорол- 740000 төг , Б.Түвшинжаргал- 370000 төг, Г.Ариунаа - 185000 төг, А.Батцэцэг - 95000 төг , О.Сэрэн-Од - 45000 төгрөгийн мөнгөн тэтгэлийг гардан авч байсан юм.

2011 онд 2-р курсын оюутнууд болох Б.Бямбахорол- 402000 төг, Г.Ариунаа- 201000 төг, Б.Түвшинжаргал-105000 төг, А.Батцэцэг-55000 төг, Б.Баттулга- 30000 төгрөгөөр мөн оны 1-р курсын оюутнууд болох М.Долгормаа-402000 төг, З.Амарсайхан-201000 төг, М.Дорждаваа -105000 төг, Г.Болдбаатар- 55000 төг, Э.Батмагнай -30000 төгрөгийн мөнгөн тэтгэлийг гардан авч байсан юм.

2013 оны тэтгэлийн эздээр тус мэргэжлийн 2-р курсын оюутан болох Цэдэнсодном овогтой Бадамханд A суралцсан тул 800.000 төгрөгөөр Хуяг овогтой Цэнд-Очир, Есөн-Эрдэнэ овогтой Жавзанпагма нар В үнэлгээтэй суралцсан тул тус тус 400.000 төгрөгийн тэтгэлэгийг сургалтын төлбөртөө хандив болгон гардан авлаа. 






No comments:

Post a Comment