Tuesday, November 21, 2023

Доктор, Профессор Пүрэвийн Дугараагийн нэрэмжит геофизик, геомэдээллийн боловсруулалтын танхим

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн
Геологи, Уул Уурхайн сургууль
Доктор, Профессор Пүрэвийн Дугараагийн нэрэмжит геофизик, геомэдээллийн боловсруулалтын танхим
/2023-11-17-нд нээлтийн үйл ажиллагаа нь болсон/

Монголын Геофизикчдийн Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн П.Дугараагийн товч тайлантай энд дарж танилцана уу

Геологийн том экспедицүүдийг татан буулгаж, хувьчилсан зах зээлийн шилжилтийн үеийн дараахь хүнд хэцүү он жилүүдэд мэргэжлийн байгууллага, ажилтан, ажиллагсдын эрх ашгийг хамгаалах, шинэ залуу боловсон хүчин мэргэжлийн залуу халааг тасралтгүй бэлтгэх, сургалтын материаллаг баазыг бүрдүүлэх, салбарын нэр хүндийг өсгөх, ахмад дунд үеийн тэргүүлэх мэргэжилтнүүдийн алдар гавьяаг дуурсгах, мөнхжүүлэх, дэмжих талаар өөрийн мэдлэг, оюун ухаан, хүч чадлаа бүрэн зориулж, үе үеийн ахмад, дунд, залуу үеийн геологичид, геофизикчдийг холбох гүүр болон ирсэн ШУТИС–ийн ГУУС-ийн Сургалт үйлдвэрлэл, судалгааны төвийн захирал, Монголын Геофизикчдийн холбооны дэд тэргүүн, Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүнээр удаа дараа сонгогдож, 1997-2009 онд холбооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Монгол Улсын Зөвлөх инженер, доктор (phD), профессор П.ДУГАРАА багшийн мэргэжлээрээ ажилласан 56 жилийн сүүлийн 30 жил буюу түүний амьдралын идэвхитэй үйл ажиллагаа Монголын геофизикийн холбоо (ГҮТББ)-той салшгүй холбоотой байсан.







Та бүхэнд сонирхуулахад энэ ангийн хуучин байдлын зургийг доор харууллаа. Сэтгэл зүрхээ гарган үүнийг ингэж гоё тохижуулах санааг гарган, ажил хэрэг болгон хэрэгжүүлсэн Цээдулам багшдаа болон үүнийг санхүүжүүлсэн Өнөрөө ах болон бусад санхүүгээр дэмжсэн хүмүүстээ, мөн энэ ажилд гар бие оролцон хичээнгүй ажилласан багш, оюутнууддаа эрхэм хүндэт талийгаач П.Дугараа багшийн хайртай шавь нараас нь болон хамт мөр зэрэгцэн ажиллаж байсан анд нөхдийнхөн өмнөөс баярлаж байгааг нь илэрхийлэхэд таатай байна. Үнэхээр мундаг том ажлын ард үе үеийн олон сайхан сэтгэлтэй геофизикчид нэгдэж чадсан нь харагдаж байна.


No comments:

Post a Comment