Бичсэн: Өлзийбаярын Золбаяр
Monday, May 27, 2024
Монгол Улсын анхны геофизикийн инженер, Байгаль орчны гавъяат ажилтан М.Сүрэнхорлоо
Saturday, April 27, 2024
Инженер-геологи, геотехникийн ажилд геофизикийн судалгааг хэрэглэх нь
ИНЖЕНЕР-ГЕОЛОГИ, ГЕОТЕХНИКИЙН ЗОРИУЛАЛТААР ӨРГӨНӨӨР АШИГЛАЖ БАЙГАА ГЕОФИЗИКИЙН СУДАЛГААНЫ АРГА АРГАЧЛАЛ, БАГАЖ ТӨХӨӨРӨМЖИЙН НЭР, ТӨРӨЛ, ЗОРИУЛАЛТ
Геофизикийн судалгааны нэр төрөл, арга аргачлал,
тоо хэмжээг тухайн судалгааны ажлын үе шат, зориулалт, тухайн нутаг дэвсгэр,
талбай, зурвасын инженер-геологийн нөхцөл ба үүнд геофизикийн судалгаагаар
тодруулах баталгаажуулах шаардлагатай үзүүлэлтээс хамааруулан сонгоно.
Геофизикийн судалгааны ажил нь оновчтой төлөвлөгдсөн байхын
зэрэгцээ үр дүн нь бусад судалгаа шинжилгээний ажлын үр дүнтэй харилцан уялдаж
баталгаажсан байна.
Геофизикийн судалгааг тухайн улсын болон өөрийн улс,
байгууллагын баталсан холбогдох стандарт, журам зааврын дагуу баталгаат багаж
хэрэгслээр явуулна.
Зориулалт |
Судалгааны арга |
Багаж тоног төхөөрөмжийн
нэр, марк |
Аль улсын |
Хадан ул чулуулгийн илрэх гүн буюу дээд хилийг тогтоох |
· ВЭЗ (ЗСБ) · Микро-сейсмийн хэмжилт |
«Цикл-7» StrataView |
ОХУ АНУ |
Чулуулгийн өрөгшлийн бүсийн зузааныг ялгаж тогтоох |
· ВЭЗ · Цахилгаан-томограф, |
Syscal
Pro |
ОХУ Франц |
Чулуулгийн гүний
хагарал, ан цавшилтын хил зааг, зузаан, унал суналыг ялгаж тогтоох |
· ВЭЗ (ЗСБ) · Радио долгионы шугамчлал
(VLF profiling) · Гео-радар хэмжилт |
«Цикл-7» Scintrex
ENVI magnetometer with
VLF sensors |
ОХУ Канад, Швед |
Газрын доорх төрөл бүрийн хөндийлж, цөмрөлт, суултийг
судлах |
· Электротомография · Цахилгаан-томограф |
(Syscal-Pro, Iris Instruments; SAS4000, ABEM). Syscal
Pro |
ОХУ |
Төрөл бүрийн нуралт, гулсалтыг судлах |
· ВЭЗ, ГГКаротаж · Микро-сейсмийн хэмжилт |
Syscal
R1 StrataView |
ОХУ АНУ |
Гүний болон ул хөрсний усны түвшин тогтоох, уст үеийн
зузааныг тодорхойлох |
· ВЭЗ · Цөмийн соронзон резонанс тандалт |
|
ОХУ Франц |
Усны тэжээмжийн муж түүний өөрчлөлт, усны урсгалын
хурд, хөдөлгөөний чиглэлийг судлах |
· Резистивметр, расхометр, · Цэнэгжсэн биеийн арга /МЗТ/ · Каротажийн хэмжилт |
MTU фирмы «Phoenix
Geophysics» AUSTIN |
ОХУ |
Цэвдгийн илрэх гүн, зузааныг ялгаж тогтоох |
· ВЭЗ · Цахилгаан-томограф |
(ВЭЗ)-ийн арга ЭРА, АНЧ-3,АС-72 |
ОХУ |
Хөрс, чулуулгийн нягт, нүх сүвшил, чийг зэрэг бусад шинж чанарыг толдорхойлох |
Цөмийн соронзон резонанс тандалт |
|
Франц |
Барилгын ул хөрсний зэврүүлэх шинж чанарыг тодорхойлох |
Чулуулагийн физик шинж судлах лаборотари |
Multi-Parameter Probe
MPP- EM2S+ |
Япон, АНУ |
Ул хөрсний цахилгаан дамжуулалт буюу хувийн цахилгаан
эсэргүүцлийг тодорхойлох |
Ул хөрсний цахилгаан эсэргүүцлийг талбайд болон
лабораторид хэмжигч стандарт арга
болон багаж |
ASTM G57 06 R2012 Standard Miller 400A багаж |
Канад, АНУ Орос |
Thursday, April 18, 2024
Геофизикийн холбоод болон нийгэмлэг
Монголын геофизикчдийн холбоо (Mongolian Society of Geophysicists)
8411 - Геофизикчдын
оюуны чадавхи, мэргэжлийн чадварыг дээшлүүлэх, судалгаа, сургалт зохион
байгуулах, төсөл хөтөлбөр боловсруулах
https://opendatalab.mn/search/8016674
Монголын үйлдвэрлэлийн
геофизикчдийн нийгэмлэг
9499 - Үйлдвэрлэлийн
геофизикийн судалгааны ажлыг дэлхийн жишигт хүргэх, салбарын ажиллагсадын
мэргэжлийн түвшинг дээшлүүлэх, сургалт явуулах
https://opendatalab.mn/search/8102317
Монголын одон орон
геофизикийн судлалын холбоо
8411 - Одон геофизик судлагчдыг дэмжих, багаж хэрэгсэл байраар хангах,
сургалт судалгаа явуулах.
https://opendatalab.mn/search/8115834
Геофизик салбарыг төгсөгч дэмжигчдийн холбоо (Society of Geophysics Alumni and Supporters)
94990 - Геофизикийн
шинжлэх ухааныг бүх нийтэд сурталчилж, салбарын төгсөгч, ажил олгогч нарын
хамтын харилцааг бэхжүүлэн, ижил зорилготой байгууллагуудтай хамтран ажиллах
https://opendatalab.mn/search/8408726
Mongolian Geophysical Society
Геофизикийн салбартай холбоотой бусдад түгээх гэсэн аливаа бүх төрлийн мэдээллийг салбарынхандаа цаг алдалгүй, түргэн шуурхай хүргэх, геофизикчдийн дунд холбоо барих гүүр нь болох, Монголын геофизикийн салбарын цахим архив болох, геофизикийн байгууллага болон инженерүүдийг бусдад таниулах байдлаар дэмжих
(Ямар ч улсын бүртгэл гэрчилгээ байхгүй. Гишүүнчлэлийн татвар огт авдаггүй. Ашгийн төлөө бус, 100% сайн дурын ажил, 2011 онд үүсгэн байгуулагдсан)
https://www.facebook.com/groups/Geoph
https://geophysicsmn.blogspot.com/
https://www.youtube.com/channel/UCKITK_xJIzk6VRasD2lYhvw
Tuesday, April 16, 2024
ЭРЭЛ ГЕОФИЗИКИЙН ЦОГЦОЛБОР ЭКСПЕДИЦИ-ийн уулзалт /2024.04.12/
Монголын Геофизикийн салбарын алтан үеийн ахмадуудын нэг хэсэг төлөөлөл болох ЭРЭЛ ГЕОФИЗИКИЙН ЦОГЦОЛБОР ЭКСПЕДИЦИ-ийн ахмад геофизикчдийнхээ алдар сууг магтаж байна. Амжилт бүтээлээр дүүрэн өнгөрсөн он жилүүдээ дурсаж, анд нөхөдтэйгөө цуглан инээж баясан баярлацгаасан та бүхний минь сургасан сургаал нь сувд адил, заасан эрдэм тань зандан адил, ачлал хайр нь алт адил, түмэн олон залуу геофизикчдийн оюуны мэлмийг нээсэн, түмэндээ хүндлэгдэж, төрдөө үнэлүүлсэн ачлалт алтан үеийн ахмад геофизикч нараар бахархаж явдгаа илэрхийлье!!! Та бүхэндээ эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөе!!!
Monday, April 15, 2024
"Монголын Геофизикчдийн Холбоо"-ны IX чуулган
"Монголын Геофизикчдийн Холбоо"-ны IX чуулган 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хуралдаж, 2020-2023 оны үйл ажиллагааны тайланг танилцуулсны дараа холбооны шинэчилсэн дүрмийг хэлэлцэн баталлаа. Мөн Удирдах Зөвлөлийн шинэ бүрэлдэхүүн, Хяналтын зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнийг сонгосон. Та бүхэнд сонгогдсон гишүүдийг танилцуулж байна. Холбооны удирдах зөвлөлдөө ажлын өндөр амжилт хүсье!!!
Sunday, April 14, 2024
Thursday, April 4, 2024
Thursday, February 22, 2024
Геофизикийн салбарын зөвлөх, мэргэшсэн мэргэжилтний сургалтын бүртгэл явагдаж байна.
Сургалтад хамрагдах зэрэг горилогч нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2020 оны А-341 дүгээр тушаалаар батлагдсан "Геологи, уул уурхайн салбарын мэргэшсэн мэргэжилтэн, шинжээчийн эрх олгох асуудлыг мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх журам"-ын 3.4 дэх заалт болон “Мэргэшсэн мэргэжилтний зөвлөлийн ажиллах журам”-ын 2.12 - 2.17-д заасан шаардлагуудыг хангасан байна.
Журмын 2.12: Зэрэг горилогч нь геологи, геохими, геофизик, гидрогеологи, геоэкологи, өрөмдлөгийн чиглэлээр их, дээд сургууль, коллеж төгссөн дипломтой эсхүл бакалавр, магистрын зэрэгтэй байна.Журмын 2.13: Мэргэшсэн зэрэг горилогч нь мэргэжлээрээ 10-аас доошгүй жил, үүнээс мэргэшлийн чиглэлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байна.Журмын 2.14: Зөвлөх зэрэг горилогч нь мэргэжлээрээ 20-иос доошгүй жил ажилласан, эсхүл 6 жилмэргэшсэн зэрэгтэйгээр ажилласан байна.Журмын 2.15: Мэргэшсэн зэрэг горилогч нь төрийн албан хаагч бол төрийн байгууллагын геологийн салбарт 10-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байна.Журмын 2.16: Зөвлөх зэрэг горилогч нь төрийн албан хаагч бол төрийн байгууллагын геологийнсалбарт 20-оос доошгүй жил тасралтгүй ажилласан байна.Журмын 2.17: Зэрэг горилогч нь доорх баримт материалыг тухайн чиглэлийн МХ-нд ирүүлнэ.
- Зөвлөх эсхүл Мэргэшсэн ХОЁР хүний тодорхойлолт- Ажиллаж буй байгууллагаасаа гаргуулсан ажил байдлын тодорхойлолт- Нийгмийн даатгалын лавлагаа, ажилд орсон, гарсан тухай тэмдэглэгээний хуулбар- Холбогдох мэргэжлийн холбооны гишүүнчлэлийн баталгаа- Дипломын хуулбар (баталгаажсан)- Мэргэжил дээшлүүлсэн талаарх үнэмлэх, гэрчилгээ, бусад баримт бичгийнбаталгаажсан хуулбарууд- Тайлан, бүтээлийн жагсаалт, мэргэжлийн болон олон улсын сэтгүүлд бүтээл хэвлүүлсэнбаримт болон ГМТ-ийн бүтээлийн жагсаалтын лавлагаа- Хувь хүний өргөдөл, анкет, 3х4 хэмжээний хоёр хувь зураг
- Сургалтын төлбөрийн баримт
Мэргэшсэн зэрэг 800 000 төгрөгЗөвлөх зэрэг 1 000 000 төгрөг
Saturday, January 27, 2024
Эмгэнэл
Геологийн судалгааны “Геосан”
ХХК-ийг
үүсгэн байгуулагч, ерөнхий захирал, геологич Гомбосүрэнгийн Ихбаяр 2024 оны нэгдүгээр сарын 25-нд өвчний улмаас таалал төгсөж монголын геологийн салбарт
нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Гомбосүрэн овогтой Ихбаяр нь 1962 оны 10 дугаар
сарын 30-нд Улаанбаатар хотод төрж, Политехникийн
дээд сургуулийг геологийн зураглалын инженер мэргэжлээр 1985 онд төгсч, 1999 онд Техникийн ухааны магистрын
зэрэг хамгаалсан байна.
Геологи,
геофизикийн эрлийн “Монголын гэгээ” нэгдэлд
инженер-геологичоор хөдөлмөрийн гараагаа эхэлсэн ба
1995 онд геологийн судалгааны “Геосан” ХХК-ийг
үүсгэн байгуулж ерөнхий захирал, ТУЗ-ын даргаар
ажилласан. “Монголын гэгээ” нэгдэлд ажиллах
хугацаандаа геологийн зураглал, ерөнхий эрлийн олон ажлыг төсөл зохиохоос
судалгааны үр дүнгийн тайлан зохиох хүртэл бүх шатны ажлыг гардан хийсэн тус
нэгдлийн тэргүүлэх геологичдын нэг байсан.
Г.Ихбаяр нь ямагт шинийг эрэлхийлсэн,
алсын хараатай ажилладаг нэгэн байсан учир манай орны нийгэм, эдийн засгийн
өөрчлөлтийг соргогоор мэдэрч “Геосан” ХХК-ийг үүсгэн байгуулж том болоод дунд
масштабын геофизик, байр зүйн зураглалын ажил хийж эхэлсэн. Тэрээр геологич,
геофизикч, геодезийн инженер, нисэх онгоцны инженер, нисэгч зэрэг үндэсний
мэргэжилтэн, судлаачдаас бүрдсэн чадварлаг хамт олныг бий болгосноор агаарын
геофизикийн 5 сувагт зураглалын ажлыг хийж эхэлсэн нь манай орны геологийн
судалгаанд шинэ хуудас нээсэн байна..
Г.Ихбаяр нь Монголын геофизикчдийн холбоог үүсгэн
байгуулагчдын нэг бөгөөд олон жил Холбооны дэд тэргүүн, удирдах зөвлөлийн
гишүүнээр сонгогдон ажиллаж Холбооны үйл ажиллагааг бүх талаар дэмжиж ирсэн
байна.
Г.Ихбаярын олон жилийн хөдөлмөр бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлэн “Алтан гадас” одон, ойн медалиудаар шагнасан
ба Монгол улсын “Тэргүүний геологич” юм.
Г.Ихбаярын манай орны геологи,
уул уурхайн салбарын хөгжилд оруулсан олон жилийн бүтээлч хөдөлмөр, хувь
нэмэр, түүний нөхөрсөг, хичээнгүй зан чанар монголын геофизикчдийн сэтгэл зүрхэнд үүрд орших болно.
Талийгаачийн
эцэг эх, гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Монголын геофизикчдийн холбоо