Monday, June 30, 2025

Монгол Оросын өсвөрийн геологичдын анхдугаар олимпиад-2025

МГХНЗ нь АҮЭБЯ-н Ажлын хэсгээс өгсөн үүргийн дагуу Монгол улсад анх удаа зохион байгуулагдаж байгаа “Монгол Оросын өсвөрийн геологичдын анхдугаар олимпиад-2025“ нь Glory resort Цогцолбор дээр болж байгаа юм байна. 14-19 насны Монголоос өсвөрийн геологичдын 5н баг, ОХУ-с 5н баг геологийн 8н төрлийн тэмцээнд / хээрийн зогсоол, эмнэлгийн анхан шатны тусламж, минералоги, палеонтологи, гидрологи, шлих угаах, газрын тосыг сейсмо хайгуул, каротажийн судалгаагаар эрж хайх, уран ба фото зураг, хүүхдүүдийн бүтээлийн геологийн үзэсгэлэн/ хүч самбаагаа сорин оролцож байгаа юм байна.

Энэ үйл ажиллагааны зохион байгуулалтын хэсэгт олон жилийн турш тасралтгүй оролцож ирсэн геофизикийн мундаг багш нартаа ажлын өндөр амжилт хүсье.
Олимпиадын хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээнд оролцож баг тамирчдаа дэмжиж болохыг зохион байгуулагчдын зүгээс мэдээлснийг та бүхэндээ дуулгахад таатай байна.
ШУТИС-ийн Геофизикийн багш Х.Оюунбилэг

МУИС-ийн Геофизикийн багш Б.Даариймаа

Friday, June 6, 2025

Д.Цэдэнбалжир ахын АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛ-ны хүндэтгэлийн арга хэмжээ

Эрхэм ахдаа төрийн өндөр хүндлэл хүртсэнд халуун баяр хүргэе! Бахархаж байна!

Гавьяатын эхнэрт болон үр хүүхдүүд ажлын хамт олонд нь баяр хүргэж, аз жаргал, инээд хөөрөөр дүүрэн, хамгийн сайхан бүхнийг хүсэн ерөөе.