МГХНЗ нь АҮЭБЯ-н Ажлын хэсгээс өгсөн үүргийн дагуу Монгол улсад анх удаа зохион байгуулагдаж байгаа “Монгол Оросын өсвөрийн геологичдын анхдугаар олимпиад-2025“ нь Glory resort Цогцолбор дээр болж байгаа юм байна. 14-19 насны Монголоос өсвөрийн геологичдын 5н баг, ОХУ-с 5н баг геологийн 8н төрлийн тэмцээнд / хээрийн зогсоол, эмнэлгийн анхан шатны тусламж, минералоги, палеонтологи, гидрологи, шлих угаах, газрын тосыг сейсмо хайгуул, каротажийн судалгаагаар эрж хайх, уран ба фото зураг, хүүхдүүдийн бүтээлийн геологийн үзэсгэлэн/ хүч самбаагаа сорин оролцож байгаа юм байна.
Энэ үйл ажиллагааны зохион байгуулалтын хэсэгт олон жилийн турш тасралтгүй оролцож ирсэн геофизикийн мундаг багш нартаа ажлын өндөр амжилт хүсье.
No comments:
Post a Comment