Friday, November 19, 2021

Геофизикийн зөвлөх инженер, мэргэшсэн инженерийн эрх сунгах

 


        Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам (УУХҮЯ), Монголын геологийн холбоодын нэгдсэн зөвлөл (МГХНЗ), Монголын геофизикчдийн холбоо (МГеофХ)-оос геофизикийн зөвлөх инженер, мэргэшсэн инженерийн эрх сунгах ажлыг зохион байгуулж байна.

       Геофизикийн зөвлөх инженер, мэргэшсэн инженерийн сургалт явуулах, зэрэг дэв олгох эрх зүйн зохицуулалтыг Монгол улсын “Ашигт малтмалын тухай хууль, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2020 оны А-341 дүгээр тушаалаар батлагдсан “Геологи, уул уурхайн салбарын мэргэшсэн мэргэжилтэн, шинжээчийн эрх олгох асуудлыг мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх журам”, Монголын геологийн холбоодын нэгдсэн зөвлөлийн “Геологийн салбарын мэргэшсэн мэргэжилтний зөвлөлийн ажиллах журам” болон Монголын геофизикчдийн холбооны дүрмийн 2.7 дугаар заалтуудад үндэслэн боловсруулагдсан байна. Энэхүү хууль, журам, зааврыг хэрэгжүүлэх зорилгоор МГХНЗ-ийн дэргэд “Мэргэшсэн мэргэжилтний зөвлөл”, МГеофХ-ны дэргэд “Мэргэшсэн мэргэжилтний салбар зөвлөл”-ийг тус тус байгуулсан болно.

       Геофизикийн зөвлөх инженер, мэргэшсэн инженерийн эрх сунгах үйл ажиллагааг 2021 оны 10 сард МГеофХ дээр зохион байгуулах тул мэргэшсэн мэргэжилтний эрхийн хугацаа дуусч сунгуулах хүсэлтэй Геофизикчдийг урьж байна.

 

Мэргэшлийн эрхийн зэрэг сунгуулахад бүрдүүлэх материал:

1. Зөвлөх инженер, мэргэшсэн инженерийн зэрэг сунгуулахыг хүссэн өргөдөл

2. Мэргэшсэн мэргэжилтнээр ажиллах хугацаанд гүйцэтгэсэн ажлын тайлан

3. Мэргэжил дээшлүүлсэн тухай үнэмлэх, гэрчилгээ, бусад баримтын баталгаажсан хуулбар

4. Салбарын хэмжээний хурал, чуулган, хэлэлцүүлэгт оролцсон, зохион байгуулсан тухай баримт материал

5. Геологийн судалгаанд оролцсон, үр дүнгийн тайлан бичсэн, хамгаалсан байдал

6. Тайлан, төсөл, ТЭЗҮ-д шинжээч хийсэн баримт материал

7. Хууль тогтоомж, дүрэм, журам, заавар, зөвлөмжийн төсөл боловсруулсан баримт

8. Мэргэшсэн мэргэжилтний хувиар оролцсон бусад ажил (ЭБМЗ, Үндэсний аудит, СХЗҮХ, банк санхүү, хууль хяналтын байгууллагуудад шинжээчээр оролцсон зэрэг)

9. Геофизикийн мэргэжлийн холбооны гишүүнчлэлийн баталгаа

10. Сунгалтын хураамж төлсөн баримт


Эрхийн сунгалтын хураамж:

Геофизик Зөвлөхийн Инженерийн хураамж 300,000 ₮, Мэргэшсэн мэргэжилтний хураамж 250,000 ₮-ийг МГХНЗ-ийн Хас банк дахь 5004577796 тоот дансанд өөрийн нэр, регистрийн дугаар, эрхийн сунгалтын хураамж зэргээ бичиж тушаасан байна.


Тайлан, материалыг Монголын Геофизикчдийн Холбооны дараах хаягаар хүлээж авна.

Б.Даариймаа, 88206898, цахим хаяг: daariimaa@num.edu.mn

Д.Цэлэнбалжир, 99190497, цахим хаяг: tseden.1945@yahoo.com