Tuesday, March 29, 2022

МУИС-ийн Геофизикийн бакалаврын хөтөлбөр үндэсний хэмжээнд магадлан итгэмжлэгдлээ

 МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын Геологи, геофизикийн тэнхимийн Геофизикийн бакалаврын хөтөлбөр үндэсний хэмжээнд магадлан итгэмжлэгдэж, гэрчилгээгээ гардаж авлаа.

Tuesday, March 15, 2022

Мэргэжилтний ЁС ЗҮЙ

 Монголын геологийн холбоодын нэгдсэн зөвлөл (ТББ)-ийн даргын 2021.07.21-ний өдрийн 09/21 дугаар тушаалаар тус зөвлөлийн дэргэдэх ЁС ЗҮЙН ХОРОО-ны даргыг томилж, бүрэлдэхүүнийг баталсан.


Монголын геологийн холбоодын нэгдсэн зөвлөл (ТББ)-ийн дэргэдэх ЁС ЗҮЙН ХОРОО-ны даргаар Монголын геологийн холбооны төлөөлөл С.МӨНХБАДРАХ, гишүүдээр Монголын геофизикчдийн холбооны төлөөлөл Н.БААТАР, Монгол Улсын өрөмдлөгийн холбооны төлөөлөл Л.ЛХАГВАСҮРЭН, Монголын геохимичдийн холбооны төлөөлөл А.АЛТАНГЭРЭЛ, Монголын гидрогеологичдын холбооны төлөөлөл Д.ЭНХБАЯР нар ажиллаж байна.