Tuesday, March 29, 2022

МУИС-ийн Геофизикийн бакалаврын хөтөлбөр үндэсний хэмжээнд магадлан итгэмжлэгдлээ

 МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын Геологи, геофизикийн тэнхимийн Геофизикийн бакалаврын хөтөлбөр үндэсний хэмжээнд магадлан итгэмжлэгдэж, гэрчилгээгээ гардаж авлаа.

 

1968 онд МУИС-ийн физикийн III ангиас 7 оюутантай геофизикийн мэргэшүүлэх бүлэг зохион байгуулж, сургалт явуулж эхэлсэн ба энэхүү төгсөгчид нь Монгол улсад бэлтгэгдсэн анхны дээд мэргэжилтэй геофизикч мэргэжилтнүүд болсон юм. 1993 оны 9-р сараас “геофизикч, дэлхий судлаач” мэргэжлээр бакалаврын сургалтанд элсэлт авч сургалтыг явуулж эхэлсэн. Энэ хугацаанд геофизикч мэргэжлээр 300 гаруй, хэрэглээний геофизикч мэргэжлээр 200 орчим мэргэжилтэн бэлтгэн гаргасан.

Геологи, геофизикийн тэнхимийн Геофизикийн бакалаврын хөтөлбөрт суралцагч нь Геофизик, Ашигт малтмалын эрэл хайгуулын геофизик, Инженер геофизик, Астрономи гэсэн 4 чиглэлээс сонгон мэргэших боломжтой. Монгол орны өргөн уудам нутаг дэвсгэр, байгалийн онцлог байдал, эрс тэс уур амьсгал, байгалийн гамшгийн эрсдэл бүхий бүс нутагт оршдог байдал, барилга хот байгуулалтын эрчимтэй хөгжил болон ашигт малтмалын арвин баялаг нөөц зэрэг нь Монгол орны хувьд геофизикч мэргэжилтнүүдийн ажлын байрны эрэлт өндөр байх нөхцөлийг бүрдүүлж байна.

No comments:

Post a Comment