Sunday, January 1, 2017

55 жилийн түүхээсээ хуваалцсан Геологи, геофизикийн тэнхимийн өдөрлөг боллоо (2015-03-06)



МУИС-ийн ШУС-ийн Байгалийн ухааны салбарын Геологи-геофизикийн тэнхим МУИС-ийн хэмжээнд сургалт хөтөлбөр, үйл ажиллагаагаа тайлагнахын зэрэгцээ салбарын өнөөгийн байдал, ололт амжилттай танилцах, ховор олдворуудыг нүдээр үзэх боломжийг олгож, өмнөх өдөрлөгт хүрэлцэн ирсэн геологи сонирхогчдын сэтгэл ханамжийг үндэслэн өнөөдөр дахин зохион байгууллаа. Энэ үеэр МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнэ хүрэлцэн ирж тэнхимийн хамт олны санал бодлыг хуваалцжээ. 

“Автобустай аялал” ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнг зорив (2016-11-22)

МУИС-ийн оюутны албанаас зохион байгуулж буй оюутнуудыг холбогдох мэргэжил, хичээлтэй холбоотой ажил олгогч үйлдвэр, байгууллагуудтай танилцах ээлжит аяллын хүрээнд ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн үйл ажиллагаа, багаж төхөөрөмж болон Астропарктай танилцах аялал амжилттай болж өнгөрлөө. Энэхүү аялалд Геофизик мэргэжлээр суралцаж буй 40 гаруй оюутнууд болон Геологи, Геофизикийн тэнхимийн зарим багш нар оролцов.

Энэхүү аяллыг дэмжиж хамтран ажилласан Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Д-р. Ч.Одонбаатар, эрдэм шинжилгээний ажилтан   маг. Ц.Баасанбат болон Астропаркийн хамт олонд талархал илэрхийлье.
 Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан  Ц.Баасанбат хүрээлэнгийн бүтэц бүрэлдэхүүн, үйл ажиллагааны талаар оюутнуудад танилцуулав.

ШУТИС-Геофизик

ШУТИС-Геофизик (link)
Бидний зорилго

Геологийн шинжлэх ухааны онолын өндөр мэдлэгтэй, геологийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах чадвартай, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын дэвшилтэт арга, технологийг эзэмшсэн иргэний өндөр ухамсар, соёлтой мэргэжилтэн бэлтгэх явдал юм. 

Манай тэнхим нь геологи, ашигт малтмалын эрэл хайгуул, ашигт малтмалын эрэл хайгуулын геофизик, гидрогеологи, инженер геологи, геоэкологи мэргэжлээр бакалавр, магистрын сургалт геологи, гидрогеологи, инженер геологи, геоэкологи зэрэг докторын сургалтууд явуулж байна.
Салбарын бүрэлдэхүүн

Геологи, гидрогеологийн салбар нь нийт 57 багш ажилтаны бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнээс:
ШУ-ны доктор (ScD), профессор-2
ШУТИС-ийн Хүндэт профессор - 1
доктор, профессор (PhD) -9
доктор, дэд профессор– 8
доктор– 7
магистр – 22

Судалгааны ажлын хүрээ:
  • Монгол орны магматизмын хөгжил, тектоникийн уялдаа холбоо, ашигт малтмалын орд үүсэх нөхцөл геохимийн цогцолбор судалгаа
  • Монгол орны  пегматитын эрдсийн гарал үүсэл
  • Монгол орны нутаг дэвсгэрийн тектоник, структурын судалгаа
  • Монгол орны неотектоник
  • Ашигт малтмалын ордын геологи
  • Ашигт малтмалын ордын эрэл хайгуулын аргачлал, геофизикийн судалгаа
  • Эрдэс түүхий эдийн эдийн засаг, менежмент
  • Геомэдээллийн боловсруулалт ба тайлалт
  • Бүс нутгийн гидрогеологи
  • Геоэкологийн судалгааны арга зүй
  • Геологи орчны судалгаа
Бид дараах чиглэлээр хамтран ажиллах боломжтой.
  • Геологи, Гидрогеологи, Геофизик, мэргэжлээр бакалавр, магистр, докторын түвшний мэргэжилтэн бэлтгэх, удирдах
  • Геологи, гидрогеологи, инженер геологи, геоэкологи, ашигт малтмалын эрэл, хайгуул, геофизикийн чиглэлээр бүх шатны судалгаа явуулах, хамтран төсөл хэрэгжvvлэх, зөвөлгөө өгөх
  • Өөрийн сургуулийн материаллаг бааз, лаборатори, программ хангамж, тоног төхөөрөмж дээр тулгуурлан бүх төрлийн чулуулаг болон ул хөрсний дээжинд лабораторийн иж бvрэн шинжилгээ хийх
  • Бэлтгэж буй мэргэжлийн чиглэлээр ном сурах бичиг болон хамтын бvтээл туурвих, редакторлах, хэвлvvлэх
  • Монгол орны эрдэс баялгийн салбарын бүхий л чиглэлд тулгамдаж буй асуудлаар эрдэм шинжилгээний хурал хамтран зохион байгуулах
Холбоо барих хаяг:
Геологи, гидрогеологийн тэнхим
Утас: 326425, 312291  99916817
Факс: 976-11-312291
e-mail: Tsengel@must.edu.mn

Геофизикийн мэргэжил сурталчлах өдөрлөг боллоо

Жил бүр уламжлал болон зохиогддог “Геофизикийн мэргэжил сурталчлах өдөрлөг”-ийг 12 дахь жилдээ МУИС-ийн ШУС-ийн Геологи, Геофизикийн тэнхим, ШУТИС-ийн ГУУС-ийн Геологи, Гидрогеологийн салбар, Монголын Геофизикчдийн Холбоо болон ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн хамтран 2016 оны 12 сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгууллаа. Энэхүү өдөрлөгийн гол зорилго нь геофизик мэргэжлийг бусдад таниулж зөв ойлголт өгөх, мөн геофизик мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг мэргэжлийн компани, байгууллагуудтай холбож ажлын байранд зуучлах болно. Өдөрлөгийн хүрээнд уламжлалт спортын арга хэмжээг сагсан бөмбөг, холимог волейбол, дартс, ширээний теннис, шатар гэсэн 5 төрлөөр явуулж МУИС болон ШУТИС-ийн багш ажилчид, оюутнууд болон мэргэжлийн компани, байгууллагууд идэвхтэй оролцлоо. Мөн “Геофизикийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг амжилттай зохион байгууллаа.

Энэ жил зохиогдсон өдөрлөгийн нэг онцлог нь ЕБС-ийн сурагчдад зориулж “Геофизикчийн нэг өдөр” – геофизик мэргэжлийг сурталчлах өдөрлөгийг анх удаа ШУТИС дээр зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулна.

Геофизикчийн нэг өдөр



Мөнхийн Вулкан ХХК


Шинэ оны мэнд