Sunday, January 1, 2017

Геофизикийн мэргэжил сурталчлах өдөрлөг боллоо

Жил бүр уламжлал болон зохиогддог “Геофизикийн мэргэжил сурталчлах өдөрлөг”-ийг 12 дахь жилдээ МУИС-ийн ШУС-ийн Геологи, Геофизикийн тэнхим, ШУТИС-ийн ГУУС-ийн Геологи, Гидрогеологийн салбар, Монголын Геофизикчдийн Холбоо болон ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн хамтран 2016 оны 12 сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгууллаа. Энэхүү өдөрлөгийн гол зорилго нь геофизик мэргэжлийг бусдад таниулж зөв ойлголт өгөх, мөн геофизик мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг мэргэжлийн компани, байгууллагуудтай холбож ажлын байранд зуучлах болно. Өдөрлөгийн хүрээнд уламжлалт спортын арга хэмжээг сагсан бөмбөг, холимог волейбол, дартс, ширээний теннис, шатар гэсэн 5 төрлөөр явуулж МУИС болон ШУТИС-ийн багш ажилчид, оюутнууд болон мэргэжлийн компани, байгууллагууд идэвхтэй оролцлоо. Мөн “Геофизикийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг амжилттай зохион байгууллаа.

Энэ жил зохиогдсон өдөрлөгийн нэг онцлог нь ЕБС-ийн сурагчдад зориулж “Геофизикчийн нэг өдөр” – геофизик мэргэжлийг сурталчлах өдөрлөгийг анх удаа ШУТИС дээр зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулна.

Геофизикчийн нэг өдөр



No comments:

Post a Comment