Wednesday, February 9, 2022

Геофизикийн “ЗӨВЛӨХ”, “МЭРГЭШСЭН” мэргэжилтнүүдийн эрх сунгагдлаа. /2022.02.09/

Геологийн зураглал региональ судалгаа, эрэл хайгуул , геофизик, өрөмдлөгийн “ЗӨВЛӨХ”, “МЭРГЭШСЭН” мэргэжилтнүүдийн эрх нь Монголын геологийн холбоодын нэгдсэн зөвлөлийн даргын тушаалаар сунгагдаж байна.

“ГЕОФИЗИКИЙН ЗӨВЛӨХ” Пүрэвийн Дугараа, Намсрайн Дондог, Даваагийн Лхагвадорж, Цэвээнжавын Түдэв, Дамбийсүрэнгийн Болд, “ГЕОФИЗИКИЙН МЭРГЭШСЭН” Сэнгээгийн Мөнхбаатар, Ганболдын Мэндсайхан, Пүрэвдоржийн Очирхуяг, Тогмидын Энхбаяр нарын эрх нь Монголын геологийн холбоодын нэгдсэн зөвлөлийн даргын тушаалаар сунгагдсан.



ЁС ЗҮЙН ДҮРЭМ, түүнийг хянан шийдвэрлэх журмын сургалтад мэргэшсэн мэргэжилтнүүд хамрагдаж өөрийн баталгаат гарын үсгээ зурж баталгаажсанаар мэргэшсэн мэргэжилтний эрх үүсэж “ГЭРЧИЛГЭЭ”-гээ гардан авч байна.

Ёс зүйн дүрэм ба түүнийг хянан шийдвэрлэх журмыг зөвшөөрч гарын үсгээ зурсан мэргэжилтнүүдийн эрх зүйн чадамжтай болохыг батламжилсан албан бичгийг Монголын геологийн холбоодын нэгдсэн зөвлөл (МГХНЗ) нь төрийн захиргааны төв байгууллага буюу Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам (УУХҮЯ)-нд илгээснээр тухайн мэргэжилтний ШИНЖЭЭЧ-ээр ажиллах болон бусад эрх нь баталгаажиж, мөн ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗАР-т бүртгэгдэж, тухайн мэргэшсэн мэргэжилтний эрх, үүрэг давхар үүсэх болно.