Sunday, January 1, 2017

55 жилийн түүхээсээ хуваалцсан Геологи, геофизикийн тэнхимийн өдөрлөг боллоо (2015-03-06)



МУИС-ийн ШУС-ийн Байгалийн ухааны салбарын Геологи-геофизикийн тэнхим МУИС-ийн хэмжээнд сургалт хөтөлбөр, үйл ажиллагаагаа тайлагнахын зэрэгцээ салбарын өнөөгийн байдал, ололт амжилттай танилцах, ховор олдворуудыг нүдээр үзэх боломжийг олгож, өмнөх өдөрлөгт хүрэлцэн ирсэн геологи сонирхогчдын сэтгэл ханамжийг үндэслэн өнөөдөр дахин зохион байгууллаа. Энэ үеэр МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнэ хүрэлцэн ирж тэнхимийн хамт олны санал бодлыг хуваалцжээ. 

 
1960  оны 4 дүгээр сарын 11-ний өдөр БНМАУ-ын Сайд нарын зөвлөл болон МАХН-ын Төв хорооны 171, 112-р тогтоолын дагуу тухайн онд МУИС-ийн Геологийн тэнхим байгуулагдсанаар улс ардын аж ахуйн төрөл бүрийн салбарын мэргэжилтэн бэлтгэж, материаллаг бааз, техник-технологийн шинэчлэлийн эхлэлийг тавьсан түүхтэй. 
 2014 оны эхэн үеэс хэрэгжиж буй бүтцийн өөрчлөлтөөр Геологи, Ашигт малтмал, Геофизикийн тэнхимүүд нэгдэж Геологи-Геофизикийн тэнхим нэртэйгээр сургалт, эрдэм шинжилгээний ажлаа харилцан уялдаа холбоотойгоор амжилттай туурвиж байна.

Тус тэнхимийн багш нар сургалт-эрдэм шинжилгээний үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор Региональ геологи, Геодинамик, Монголын геологи ашигт малтмал, Минералоги, Петрографи, Сээр нуруутны палеонтологи, Ашигт малтмалын ордын гарал үүсэл зэрэг геологийн олон чиглэлд, судалгаа шинжилгээний ажлуудыг  гадаад, дотоодын мэргэжлийн их дээд сургуулиуд болон эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж Монголын геологийн салбарын хөгжилд чухал хувь нэмэр оруулсаар байна. 










No comments:

Post a Comment