Tuesday, September 26, 2017

Монголд ашигт малтмал эрэл хайгуулын геофизикийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсэний 25 жилийн ой

Монголд ашигт малтмал эрэл хайгуулын геофизикийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсэний 25 жилийн ойд зориулан 2017 оны Геофизикийн мэргэжил сурталчилах өдөрлөгөөр төгсөгчдийн тухай ном хэвлэгдэхээр эх бэлтгэлийн ажил дээр Х.Оюунбилэг багш ажиллаж байна. ШУТИС-н Ашигт малтмал эрэл хайгуулын геофизик төгөссөн эрхэм төгсөгч та бүхнийг доорх байдлаар анкетаа бөглөж өгөхийг хүсэж байна. Тухайн номын өмнөх хэвлэлээс жишээ хэдэн хуудас зураг байдлаар орууллаа.

h.oyunbileg@yahoo.com
geophysicsmn@gmail.com


Оюутан ахуй цагаа дурсахуй
(төгсөгчдийн дурсамжаас)
Анкет
Овог нэр:                   
Төрсөн огноо:
Төрсөн газар:
Жил:
Орд:
Дуртай өнгө:
Хобби: 
Хэлэх дуртай үг:
Зэрэг цол:
Ажил:
Email:
Утас:
PS: Оюутан цагийн дурсамж, сэтгэгдлээ нэмж бичиж болно.


2017 оны Геофизикийн мэргэжил сурталчилах өдөрлөгийн зарлал


Wednesday, September 13, 2017

Протон соронзонметрийн ажиллагааны гарын авлага

Үнэ: 30000 comment uldeene uu

Геологичдын ажил мэргэжлийн уралдаан болж өндөрлөлөө

Геологичдын ажил мэргэжлийн уралдаан 2017 оны 09 дүгээр сарын 06-09-ний хооронд амжилттай болж өндөрлөлөө. Уралдаанд УУХҮЯ, АМГТГ, Палеонтологи, геологийн хүрээлэн, Мэргэжлийн холбоод, ААН, ХХК-иуд, зочид төлөөлөгчид оролцож хамтран зохион байгуулж идэвх зүтгэлтэй ажиллаа.

“ГЕОФИЗИКИЙН АЖИЛ” төрөлд 10 компанийн 7 багийн 37 инженер техникийн ажилтан оролцсоноос 1-р байрт “Гео-Орон” ХХК (Ц.Түдэв, М.Отгонбаяр, Ч.Энхсайхан), 2-р байрт МУИС-ийн Геологи-геофизикийн тэнхим (Ц.Баатарчулуун, Б.Дариймаа, Д.Хадбаатар), 3-р байрт “Геосигналс” ХХК (С.Амартүвшин, Н.Дашням, Х.Батдорж) орж, “Геофизикийн шилдэг залуу инженер”-ээр Татах хүч ХХК-ийн Б.Энхбаатар шалгарсан.


Геологийн ажил мэргэжлийн уралдааны "Геофизикийн шилдэг баг"-ийн 
нэгдүгээр байранд "ГЕО ОРОН" компани шалгарлаа.


Геологийн ажил мэргэжлийн уралдааны "Геофизикифн шилдэг баг"-ийн 
хоёрдугаар байранд "МУИС" баг шалгарлаа

Геологийн ажил мэргэжлийн уралдааны "Геофизикийн шилдэг баг"-ийн 
гуравдугаар байранд "Геосигнал" ххк шалгарсан байна.

Геологийн судалгааны математик арга


Геологийн судалгааны математик арга гээд ном хэвлэгдлээ. Г.Ухнаа багш, Б.Алтанзул багшаас авах боломжтой шүү. ШУТИС-ийн 225а өрөөнөөс авч болно. Үнэ 25000₮.

Friday, September 1, 2017

ГЕОЛОГИЧДЫН АЖИЛ МЭРГЭЖЛИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ


Монгол Улсад Геологийн салбар үүсч хөгжсөний 78 жилийн ойн арга хэмжээний хүрээнд


Email: geosociety1996@gmail.com

ГЕОФИЗИКИЙН АЖИЛ ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИЙ ЗАХИРЛУУД БОЛОН ХАМТ ОЛОНД

УУХҮЯ-ны ТНБД-ын 2017.05.03-ны өдрийн А/55 тушаалаар байгуулагдсан Геологичдын ажил мэргэжлийн уралдаан зохион байгуулах ажлын хэсгийн хүрээнд МГеофХ-ны УЗ-ийн 2017.08.15-ны өдрийн хуралд ажил мэргэжлийн уралдаанд “Геофизикийн ажил” төрлийг дүгнэхдээ геофизикийн мэдээллийн боловсруулалт, тайлалт чиглэл баримтлах болон УЗ-ийн 2017.08.25-ны өдрийн хурлаас гарсан саналуудыг бодит ажил болоход Та бүхнийг идэвхитэй оролцож, дараах асуудлуудыг хамтдаа яаралтай шийдэхийг хүсэж байна. Үүнд:

1. Уралдаанд геофизикийн ажил гүйцэтгэгч компаниуд өргөнөөр оролцох,


2. Оролцох компаниуд нь УУХҮЯ-ны Геологийн бодлогын газарт яаралтай бүртгүүлэх 100000 /нэг зуун мянга/ төгрөгний хураамжаа төлөх,

3. Уралдаан болохоос өмнөх хээрийн хэмжилтийг хамтран гүйцэтгэх компаниуд холбооны гүйцэтгэх захирал Д.Цэдэнбалжир гуайтай яаралтай холбогдож, ажиллах өдрөө тохирох,

4. Геофизикийн компаниуд байрлах майхан /эсвэл/ гэрээ бэлтгэх,

5. Дашбаатаар захирлын компани хоолны гэр, боловсруулалтын гэрээ бэлтгэхийн зэрэгцээ оролцогч компаниудын нэгдсэн гал зуухны асуудлыг хариуцах, 

6. Компаниуд оролцогчдын тоогоо Дашбаатаар захиралд өгч, нэгдсэн гал зуухнаас өдрийн 3 хоолоо талоноор идэх зохион байгуулалтанд орох,

7. Нэгдсэн гал зуух хариуцсан компани оролцогчдын хоол хүнсний бэлтгэлийг хангах зэрэг

ЭРХЭМ ХҮНДЭТ ГЕОФИЗИКЧИД ТА БҮХЭН САЛБАРАА СУРТАЛЧЛАХАД ИДЭВХИТЭЙ ОРОЛЦОНО ГЭДЭГТ ИТГЭЖ БАЙНА.


ТА БҮХЭНДЭЭ АМЖИЛТ ХҮСЬЕ

"Ажил мэргэжлийн уралдаан" 2017

МЭДЭЭЛЭЛ:
Өвөрхангай аймгийн Сант сумын нутагт болох геологчдийн "Ажил мэргэжлийн уралдаан" эхлэхэд 5 хоног үлдэв...
АЖИЛ МЭРГЭЖЛИЙН УРАЛДААНД ОРОЛЦОХ АЖ АХУЙН НЭГЖИЙН АНХААРАЛД
Геологичдийн ажил мэргэжлийн уралдаан оролцох аж ахуйн нэгжүүд хувийн бэлтгэлээ ханган, 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр буюу Мягмар гарагт уралдаан зохион байгуулах газар /Өвөрхангай аймгийн Сант сум, Олон Дов/-т ирж байгууллагын хаяг, лого бүхий хээрийн кэмпээ барьсан байх ёстойг анхаарна уу.
Уралдаан эхлэх: 2017 оны 09 дүгээр сарын 06. 09.00 цаг.
Олон Дов байршлын солбицол:
Geographic Lat-Long: 46° 15' 19.3"; 102° 54' 55.4"
Decimal Lat-Long: 46.25536; 102.9154
WGS84, Datum: NUTM-5124532.6; EUTM-339329.41
“Сант-50” талбайд зохиогдох ажил мэргэжлийн уралдаанд
сонгосон талбайнуудын товч танилцуулга
/Г.Цэдэн, "Алтай Нэгдэл" бэлтгэв/
А. Стратиграфи:
Карбоны миссисипийн Дулаанхайрхан формац (С1dh)
Сонгосон талбайн ихэнх хэсэгт буюу Гүнд овоо уулын (1780,0) хойт хажуугаас 1664,9 тоот өндөрлөг хүртэл дугд-хожуу девоны субвулкан болон Хангай бүрдлийн 3-р фазын гранитын биетүүдээр түрэгдэж, дунд юрын Сайхан-Овоо формац, дөрөвдөгчийн хурдсаар хучигдан, антиклиналь, синклиналь атираанууд үүсгэн тархана.
Илэрц гарш харьцангуй сайтай, элсжин, занарын үеүдтэй алевролит, алевроэлсжингээс бүрдэх уг хурдас субвулкан биетээр зүсэгдсэн хил заагт цахиуржилт, Хангай бүрдлийн гранитаар түрэгдсэн хил заагт роговикжилт ажиглагддаг.
Дунд юрын Сайхан-Овоо формац (J2so) сонгосон талбайн баруун хойт өнцөгт болон зүүн захаар зүүн хойноос баруун урагш сунасан зурвас байдлаар тархаж карбоны миссисипийн Дулаанхайрхан формацыг үл нийцлэгээр хучиж, дөрөвдөгчийн хурдсаар хучигдана. Элсжин, ховроор аргиллитийн үеүдтэй, конгломератаас бүрдэх уг хурдас илэрц гарш муутай ихэвчлэн элюви байдлаар тохиолддог.
Дөрөвдөгчийн хурдсыг дээд плейстоцен-голоцений делюви-пролювийн (dpQ1-2) голоцений аллюви-пролювийн (ap,а,nQ2) хэмээн ангилаад байна.
Б. Магматизм
Дунд-хожуу девоны Экструзив субвулкан б¿рдэл (α D2-3)
Cóбвулкан бүрдэл (αD2-3) Гүнд овооны талбайд ижил нэртэй уулын оройгоос хойш 4х6км2 орчим талбайтай, тойрог маягтай, дугуйвтар хэлбэртэй, тэгш хил заагтай, шток үүсгэн тархсан байна.
Бүрдэл риолит, риодацит, дацит, трахидацит, андезит зэрэг чулуулгуудаас бүрддэг, агуулагч нь карбоны миссисипийн Дулаанхайрхан формацын хурдас юм.
Хожуу пермийн Хангай бүрдэл (γ,γδ1-lγ2Р2)
Хангай бүрдлийн 3-р фазын порфирлог, биотитот гранит талбайн төв хэсэгт 1695,5 тоот өндөрлөгийн урд хөтлөөс урагш 1687,5 тоот өндөрлөгийн ар бэл хүртэл 1,5м хүртэл өргөн, 3,5км урттай зөв бус хэлбэрийн биет үүсгэн карбоны миссисипийн Дулаанхайрхан формацын элсжин, алевроэлсжинг түрж тогтжээ. Гадаад хил заагт 50м өргөн зурваст роговикжилт ажиглагддаг.
Монгол улсад Үндэсний Геологийн алба үүсэн байгуулагдсаны 78 жилийн ой, "Монголын геологчдийн өдөр"-ийг тэмдэглэх хүрээнд салбарын яам, агентлаг, мэргэжлийн холбоодоос хамтран зохион байгуулж буй ажил мэргэжлийн уралдаандаа амжилт гарган оролцохыг ААН, геологчиддоо хүсч байна.
МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ГЕОЛОГЧДИЙН ХОЛБОО