Friday, April 1, 2022

Монголын Үйлдвэрлэлийн Геофизикчдийн Нийгэмлэг

 Байгуулагдсан он: 2013 он


Холбооны удирдлага:  М.Өлзийбат

Түүхэн товчоо: “Монголын Үйлдвэрлэлийн Геофизикчдийн Нийгэмлэг”-ийг үүсгэн санаачлагчдын 2013 оны 03 дүгээр сарын 29-ны өдрийн анхдугаар хурлаарМонгол Улсын хэмжээнд өмчийн бүх хэлбэрийн геофизикийн судалгаа, шинжилгээ, шинжлэх ухаан, сургалт, эрдэм шинжилгээний байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүс, хамт олныг сайн дурын үндсэн дээр нэгтгэсэн, тэднийг гишүүнээр баталгаажуулсан, гишүүддээ үйлчилдэг, тэдний эрх, ашиг сонирхлыг хамгаалсан, тэдгээрт ашигт малтмал, эрдэс баялгийн эрэл, хайгуулын геофизикийн судалгаа, шинжилгээний ажлыг боловсронгуй болгох, хөгжүүлэх, шинжлэх ухаан, техникийн дэвшлийг нэвтрүүлэх чиглэлээр ажилладаг, үйл ажиллагаагаа төрөөс хараат бус, өөрийгөө удирдах зарчмаар явуулдаг ашгийн төлөө бус, төрийн бус байгууллага мөн хэмээн байгуулагдсан. Байгуулагдсанаас хойш дараах үйл ажиллагааг явуулаад байна. Үүнд:

  • Стандартчилал хэмжилзүйн газарт Соронзон хайгуул, Цахилгаан хайгуул, Цахилгаан соронзон долгионы хайгуул, Сейсмохайгуул, Гравихайгуул, Цооногийн геофизикийн судалгаа гэх мэт геофизикийн ажлуудын Монгол улмын стандартыг боловсруулж хамтран ажиллах санал тавьж албан бичиг илгээж байв.
  • Геофизикийн аргуудын стандарт боловсруулахаар уулзалт зохион байгуулж байв.
  • Соронзон хайгуулын стандарт боловсруулахаар уулзалтуудыг хэд хэдэн удаа зохион байгуулж байв.
  • Монгол HD телевизийн нэвтрүүлэгт орж мэргэжлээ сурталчлах таниулах ажлыг хийв.
  • Соронзон хайгуул нэртэй чөлөөт ярилцлага буюу геофизикчдийн туршлага солилцоох уулзалтыг зохион байгуулав.
  • Уул уурхайн яамны сайдтай холбоодын төлөөллүүдийн хамт уулзалт зохион байгуулж байв.
  • Нийгэмлэгийн үйл ажиллагааг хэрхэн явуулах талаар геофизикчдийн уулзат, хэлэлцүүлэгийг нийт 8 удаа зохион байгуулав.
  • Геофизикчдэд 2 удаа сургалт зохион байгуулж байв.
  • Цаашид дараах үйл ажиллагааг явуулах зорилготой байна. Үүнд:
  • Олон улсын ижил төстэй байууллагуудтай холбоо тогтоож тодорхой чиглэлүүдээр сургалт зохион байгуулах
  • Нийгэмлэгийн гишүүд хоорондоо туршлага солилцох болон сургалт зохион байгуулах
  • Региональ болон сэдэвчилсэн судалгааны төсөл зохиох судалгааны багуудыг байгуулах
  • Оюутны клуб байгуулах
  • Оюутны Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах
  • Нийгэмлэгээс улирал тутам сэтгүүл гаргаж түүндээ судалгааны аргууд болон шинэ технологийн мэдээг тогтмол нийтлэх
  • Олон улсын чанартай уулзалт зохион байгуулах
  • Дотоодын компаниудыг хамарсан судалгаа явуулж тогтмол уулзалт зохион байгуулах
  • Нийгэмлэг дотроо хайгуулын геофизикийн аргачлал тус бүрээр клубуудыг зохион байгуулж тогтмол уулзалт зохион байгуулах
  • Залуу геофизикч болон судлаачдыг дэмжих зохилгоор сан байгуулах
  • Мэдээлэл боловсруулалт болон арга аргачлалын талаар холбогдох нийтлэл, ном сурах бичгийг орчуулах, хэвлүүлэх, и-номын сан байгуулах


Холбооны ЭРХЭМ ЗОРИЛГО: Үйлдвэрлэлийн геофизикчдийн судалгааны ажилыг дэлхийн жишигт хүргэх, салбарын ажиллагсдын мэргэжлийн түвшинг дээшлүүлэх, сургалт явуулах, хайгуулын геофизикчдийн хамтын ажиллагаа болон харилцан мэдээлэл солилцоход дэмжлэг үзүүлэх, Олон улсын Хайгуулын геофизикчдийн нийгэмлэгтэй хамтран ажиллаж мэргэжилтэн бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх, шинэ технологи нэвтрүүлэх, олон улсын чанартай төсөл хөтөлбөрт хамруулах.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЗАРЧИМ /чиг үүрэг/:

  1. Монголын Үйлдвэрлэлийн Геофизикчдийн Нийгэмлэг (МҮГН) нь Монгол Улсын ашигт малтмалын нөөц баялгийг нэмэгдүүлэх, өсгөх, тэдгээрийг эрж хайх, нутаг дэвсгэрийн хэмжээнд үйлдвэрлэлийн геофизикийн төрөл бүрийн судалгаа явуулах, хэтийн төлвийг үнэлэх, үйлдвэрлэлийн геофизикийн судалгааны ажлыг дэлхийн жишигт хүргэж, дэлхийн зах зээл дээр “МҮГН” нь Монголын үйлдвэрлэлийн геофизикийн үндэсний боловсон хүчнийг мэргэжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах, хууль, эрх зүйн орчинг бүрдүүлэх, эв нэгдлийг хангах, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах.
  2. “МҮГН” нь үйлдвэрлэлийн геофизикийн салбарын байгууллага, аж ахуйн нэгж, мэргэжилтнүүдийн гадаад харилцааг хөгжүүлэх, дотоод харилцааг бэхжүүлэх.
  3. “МҮГН” нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд геофизикийн судалгааны ажлын нэгдсэн бодлого, стандарт боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцох.
  4. “МҮГН” нь Монголын үйлдвэрлэлийн геофизикийн салбарт ажиллагсдыг шинжлэх ухаан, техник, технологийн болон бусад мэдээллээр хангах.
  5. “МҮГН” нь гишүүдийнхээ мэргэжлийн түвшинг дээшлүүлж сургалт явуулж сертификатжуулах.
  6. “МҮГН” нь захиалагч байгууллагын хүсэлтээр мэргэжлийн аудит, экспертизийн ажил хийж гүйцэтгэх.

Гишүүн байгууллага: Гамма логгинг ХХК, Литопро ХХК, Галакси гео монголиа ХХК, Плагиоклаз ХХК, Алтайн хар азарга групп ХХК, Белуха ХХК, Альтаир гоулд ХХК

Цахим хаяг:ulziibat.m@gmail.com

Шуудангийн хаяг:Улаанбаатар шуудан 15141,Шуудангийн хайрцаг-100160067

Харилцах утас:99111735, 85772633, 88011831

No comments:

Post a Comment