Saturday, April 2, 2022

Монголын Геофизикчдийн холбоо

Байгуулагдсан он:  1993 он

Холбооны удирдах зөвлөлийн гишүүд: Тэргүүн С.Мөнхбаатар, Гүйцэтгэх захирал Д.Цэдэнбалжир, С.Дэмбэрэл, Б.Өнөрбаяр, Г.Өгөөмөр, Ч.Одонбаатар, Н.Зоригтбаатар, Ц.Баатарчулуун, Н.Баатар, Д.Отгонбаатар, Б.Даариймаа, Х.Цээдулам, Х.Оюунбилэг, Г.Бат-Эрдэнэ, А.Болор-Эрдэнэ

Холбооны хяналтын зөвлөлийн гишүүд: Дарга П.Дугараа, Б.Гомборагчаа, Л.Ганбаатар

Түүхэн товчоо: Монголын Геофизикчдийн холбоо (МГеофХ) нь МУИС, ШУА дундын геофизикийн судалгааны төвийн захирал Д.Халтар, Техникийн их сургуулийн геофизикийн багш, дэд эрдэмтэн П.Дугараа, багш Ч.Бямба, ГГЭНэгдлийн геофизикийн ахлах инженер Д.Болд, геофизикийн ахлах геофизикч Д.Лавдансүрэн, ШУА-ын газар хөдлөл, соронзон судлалын хүрээлэнгийн захирал Ү.Сүхбаатар, Нийтийн хоол, цэвдэг судлалын хүрээлэнгийн секторын эрхлэгч Р.Оюунсүрэн, Усны бодлогын хүрээлэнгийн геофизикийн секторын эрхлэгч М.Лэгдэн нарын санаачилгаар 1993 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр анхдугаар чуулганы хуралдаанаар үүсгэн байгуулагдсан. Манай орны геологийн салбар дахь анхны мэргэжлийн холбоо юм.

Бүтэц, зохион байгуулалт: Өөрийн дүрэм, Монгол улсын Төрийн бус байгууллагын тухай хуулийн хүрээнд үйл ажиллагаа эрхэлдэг ашгийн бус, иргэний нийгмийн байгууллага юм. МГеофХ-ны удирдах дээд байгууллага нь 4 жил тутам хуралддаг Бүх гишүүдийн чуулган, чуулганы чөлөө цагт Удирдах зөвлөл удирдлагын үүрэг гүйцэтгэнэ.

Холбооны ЭРХЭМ ЗОРИЛГО: Монгол Улсад геофизикийн шинжлэх ухааны олон салбарыг дэмжин хөгжүүлэх, тухайлбал, дэлхий судлал, геологи ашигт малтмалын эрэл хайгуул ба байгаль орчин, экологийн судлалыг орчин үеийн техник технологийн түвшинд нийцүүлэн боловсронгуй болгон сайжруулах, мэргэжлийн байгууллага, геофизикч мэргэжилтнүүдийн эрх ашиг сонирхлыг нэгтгэн, тэдгээрийн хоорондын уялдаа холбоог төгөлдөржүүлэхэд холбооны зорилго оршино.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЗАРЧИМ /чиг үүрэг/:

  • МГеофХгишүүн байгууллага, гишүүд, дэмжигчдийнхээ ажилд дэмжлэг туслалцаа үзүүлэх,
  • Геофизикийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, төр, олон нийтийн байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах,
  • Монгол улсын геологи, уул уурхайн салбарыг хөгжүүлэх төрийн бодлого, эрх зүйн баримт бичгийг боловсруулах шатанд төрийн байгууллага, геологи, уул  уурхайн салбарын мэргэжлийн холбоодтой хамтран ажиллах,
  • Геофизикчдийн “Ажил мэргэжлийн уралдаан”-ыг зохион байгуулах, шилдэг Компани, шилдэг “Залуу геофизикч”-ийг шалгаруулах,
  • “ГЕОФИЗИКЧ” мэргэжил сурталчилах, эрдэм шинжилгээний хурлыг мэргэжилтэн, судлаачид, оюутан, сурагчдын дунд зохион байгуулах,
  • Геофизикийн салбарт мэргэшсэн болон зөвлөх инженерүүдийн сургалт хийж, зэрэг олгуулах, оюутнуудын дунд илтгэлийн уралдаан, аялал, сэдэвчилсэнсургалт зохион байгуулах,
  • “Монголын геологи хайгуул раундап” чуулга уулзалт, үзэсгэлэн болон нарийвчилсан мэргэжил дээшлүүлэх, мэргэжил олгох сургалт зохион байгуулах,
  • МГеофХ дотоодод төдийгүй гадаадад геофизикчдийгээ төлөөлөн олон улсын болон хоёр талын ажил, арга хэмжээнд оролцох.

Гишүүд, дэмжигчид: Холбооны дүрэм, үндсэн зорилтыг зөвшөөрч түүнийг хэрэгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах эрмэлзлэл бүхий иргэн сайн дурын үндсэн дээр гишүүн байж болно.

Гишүүн байгууллага: МГеофХ-ны дүрмийг зөвшөөрч хамтран ажиллах эрмэлзэл бүхий төрийн бус аж ахуйн нэгж байгууллага, хуулийн этгээд гишүүн байж болно.

Цахим хаяг: tseden.1945@yahoo.com

Шуудангийн хаяг: Монголын Геофизикчдийн холбоо “Шинэ дэлхий” оффис, 6 давхар

Сүхбаатар дүүрэг, 9-р хороо
Улаанбаатар, Монгол улс
Тел/Факс: 976-77003668

Харилцах утас:  +976 99115580, +976 99190497

No comments:

Post a Comment