Sunday, August 4, 2013
Monday, July 15, 2013
Sunday, July 14, 2013
Wednesday, March 13, 2013
ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН ТОВЧ ТАЙЛБАР ТОЛЬ
Идэгдэл (Abrasion) - Чулуулгийн гадаргуу өөр хоорондоо үрэлцэх, шүргэлцэх мөн агаар болон усаар тээвэрлэгдэн байгаа эрдэс чулуулгийн хэмхдэсүүдийн нөлөөгөөр эмтрэн унах замаар явагдах механик өгөршилийг ингэж нэрлэдэг.
Акрецийн шаантаг (Accretionary wedge) - Плитүүдийн субдукцийн явцад дээгүүр нь гулсаж буй плитүүдтийн дээр тээвэрлэгдэж ирсэн далайн царцдасын хэсэг болон тунамал хуримтлалын бөөгнөрөл юм
Акрецийн бөмбөг (Accretionary Lapill) - Энэ нь галт уулын гаралтай шаварлаг бөмбөлгүүдээс тогтдог бөгөөд галт уулын үнсэн үүлтэй хамт унадаг нойтон хэлтэрхийнүүдийн үр дүн юм. Тэд газар унаж хавтгай болох юмуу эсвэл газар дээр шидэгдсэн галт уулын үнсэн дээгүүр өнхөрч цасан бөмбөлөг адил өсөж томордог бөгөөд жижиг чулуу гэсэн Итали гаралтай үгнээс гаралтай.
Хүчиллэг цоргидос хий, Утаангир (Acid Fumaroles) - Энэ хий нь дараах төрлийн хийнүүдээс тогтдог. Үүнд хүхэрт ус төрөгч /HCI/, хүхрийн исэл /SO2/, аммиак /NH3/, хлор /Cl/, хүхэр/S/ мөн усны уур, төмөр, магни, хөнгөн цагаан, манган зэрэг металл элементүүд мөн агуулагдана. Энэ хийн температур нь 200-800°С байдаг.
Tuesday, March 12, 2013
Монгол Улсын Ерөнхий сайд асан Д. Бямбасүрэн гуай Оюутолгойн гэрээний талаар ярьсан
МОНГОЛ
ХҮН БҮР ҮЗЭЭСЭЙ!!! Монгол Улсын Ерөнхий сайд асан Д. Бямбасүрэн гуай Оюутолгойн гэрээний талаар ярьсан хэсгийг тасдан орууллаа.. Үзээд цааш
нь SHARE хийгээрэй. Сэтгэгдлээ бичээрэй..
https://www.facebook.com/photo.php?v=423329851086753&set=vb.378786168874455&type=2&theater
Эрдэс ба чулуулгийн диэлектрик нэвтрэх чадвар ШУТИС-ГГТС багш Т.БЯМБАСҮРЭН
1. Диэлектрик:
Ердийн нөхцөлд цахилгаан гүйдлийг дамжуулдаггүй бодисыг хэлнэ.
Дамжуулагчаас ялгаатай нь диэлектрикт чөлөөт цэнэг зөөгчүүд буюу цахилгаан орны үйлчлэлээр эмх цэгцтэй хөдөлгөөнд орж дамжуулалтын цахилгаан гүйдэл үүсгэж чадах тийм цэнэгт бөөмс байдаггүйд оршино.
Диэлектрикт :
- Хий
- Шингэн (нэрсэн ус, бензол, нефть, ургамлын тос...)
- Хатуу бие (шил, шаазан, гялтгануур...) хамаарна (иончлолд ороогүй)
Диэлектрикүүд ρ-106-1015
Металлууд ρ-10-8-10-6
ρ-хувийн цахилгаан эсэргүүцэл
Туйлширсан диэлектрик:
- чиглэлт туйлшрал
- электронт туйлшрал
- ионт туйлшрал
Ердийн нөхцөлд цахилгаан гүйдлийг дамжуулдаггүй бодисыг хэлнэ.
Дамжуулагчаас ялгаатай нь диэлектрикт чөлөөт цэнэг зөөгчүүд буюу цахилгаан орны үйлчлэлээр эмх цэгцтэй хөдөлгөөнд орж дамжуулалтын цахилгаан гүйдэл үүсгэж чадах тийм цэнэгт бөөмс байдаггүйд оршино.
Диэлектрикт :
- Хий
- Шингэн (нэрсэн ус, бензол, нефть, ургамлын тос...)
- Хатуу бие (шил, шаазан, гялтгануур...) хамаарна (иончлолд ороогүй)
Диэлектрикүүд ρ-106-1015
Металлууд ρ-10-8-10-6
ρ-хувийн цахилгаан эсэргүүцэл
Туйлширсан диэлектрик:
- чиглэлт туйлшрал
- электронт туйлшрал
- ионт туйлшрал
Монголын геофизикийн шинжлэх ухааны өнөө ба ойрын зорилт П.Дугараа
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
Манай улсын хувьд агаар мандал, сансар судлал, цаг уур, газар хөдлөл гэх мэт суурь судалгааны чиглэл, дэлхийн чулуун мандал, геологийн зураглал, ашигт малтмалын эрэл, хайгуулын судалгаанд орчин үеийн шинэ дэвшилт техник чиглэлээр хэрэглэж ирсэн уламжлалтай.
Нэн ялангуяа ашигт малтмалын эрэл, хайгуулын геофизикийн судалгааны аргуудыг Хөдөө аж ахуйн бэлчээр усжуулалт, газар тариалан, хүн ардын усан хангамж, зам харилцаа, цахилгаан эрчим хүч, уул уурхай, барилга хот байгуулалт, зам гүүр тавих гэх мэт улс ардын бүхийл салбарт өргөнөөр хэргэлдэг боллоо.
Monday, March 11, 2013
CG-5 AUTOGRAV (scintrex)
CG-5 AUTOGRAV (SCINTREX)
Мэдрэгч элемент нь уян харимхай хайлуулж хийсэн кварц
системд тулгуурлан хийгдсэн. Массд үйлчилж буй гравитацын хүч нь
кварцан пурш ба харьцангуй бага цахилгаан статик хүчээр
баланслагдах буюу буцаж анхны байдалдаа орно. Массын байрлал
нь гравитацийн хүчээр оорчлогдох ба шилжилт мэдрэгч
конденсатораар массын шилжилтийг мэдэрнэ. Мэдээж цэнэг хураагуурын ялтас дээр
электростатик цэнэг хуримтлагдана. Хуримтлагдсан цэнэгтэй ялтсанд автомат
гэдрэг хэлхээгээр тогтмол гүйдэл өгөхөд энэ хэлхээ нь уг массыг
анхны байрлалд авчирна. Энэ хүчдлийг Calibration Voltage гэж
нэрлэсэн байх ба энэ хүчдэл хэр зэрэг их байна мөн төдийчинээн
татах хүч их байна, мөн татах
хүчийг хэмжиж байгаа хэрэг гэсэн үг. Энэ татах хүчний хэмжээг (вольтыг) тоон утганд хувиргаад багажны хэмжих системд дамжуулаад тэнд боловсруулалт хийгдэж (засварууд) дэлгэцэнд гаргах хадгалагдах зэрэг ажиллагаанд шилжинэ.
хүчийг хэмжиж байгаа хэрэг гэсэн үг. Энэ татах хүчний хэмжээг (вольтыг) тоон утганд хувиргаад багажны хэмжих системд дамжуулаад тэнд боловсруулалт хийгдэж (засварууд) дэлгэцэнд гаргах хадгалагдах зэрэг ажиллагаанд шилжинэ.
ADCL буюу сигналыг тоон хэлбэрт хувиргагч нь 6 сек тутамд гравитийн
дохиог хүлээн авна. Ийм тусдаа авсан хэмжилт нь дундажлагдаад
сейсмийн фильтрээр дамжина. Энэ дундаж утга стандарт хазайлтын хамт дэлгэцэнд
гарна. Систем
аналог-тоон хувиргагчийн тохиргоог автоматаар ашиглаж хийнэ. Хэмжилтийн 5 секунд тутамд
хазайлтын ба удаан хугацааны сенсорын гулсалтыг хэмжилтэнд засвар хийнэ.
“Mongolia Mineral Exploration Roundup 2013” болно
Уул уурхайн яам, Ашигт
малтмалын газар, ШУТИС-ийн Геологи, газрын тосны сургууль, МУИС-ийн
Геологи, газарзүйн сургууль, ШУА-ийн Палеонтологийн төв, Геологи эрдэс
баялгийн музей, “Монголын Үйлдвэрлэлийн Геологчид” холбоо, Монголын
Геологийн холбоо, Монгол Улсын Өрөмдлөгийн холбоо, Монголын
Геофизикчдийн холбоо хамтран “Mongolia Mineral Exploration Roundup 2013”
чуулга уулзалтыг гуравдугаар сарын 21, 22-нд РЦНК-д зохион байгуулахаар
болжээ.
Уулзалтын үеэр геологи стратиграфи, тектоник магматизм, ашигт малтмал металлогени, ашигт малтмалын ордын эрэл хайгуулын аргачлалын талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх аж.
Мөн үеэр геологчдын цуглуулсан өвөрмөц сонин чулуулаг, эрдэс хүдрийн дээжсийг танилцуулсан үзэсгэлэн нээгдэх юм.
Уулзалтын үеэр геологи стратиграфи, тектоник магматизм, ашигт малтмал металлогени, ашигт малтмалын ордын эрэл хайгуулын аргачлалын талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх аж.
Мөн үеэр геологчдын цуглуулсан өвөрмөц сонин чулуулаг, эрдэс хүдрийн дээжсийг танилцуулсан үзэсгэлэн нээгдэх юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг www.mmer.mn болон 88116586 дугаарын утаснаас лавлана уу.
Monday, February 25, 2013
Sunday, January 13, 2013
Tuesday, January 8, 2013
SCIP SampleCore IP Tester
SCIP Sample Core
IP Tester
Хэрэглээ: Чулуулгийн цахилгаан туйлшрал болон цахилгаан эсэргүүцлийг тодорхойлдог.
Давуу тал:
1. Чулуулгийн цахилгаан туйлшрал болон цахилгаан эсэргүүцлийг хэсжинэ.
2. Зөөврийн компьютертэй
3. Windows Mobile 5.0 системтэй
4. Арифметик, логарифм, семи-логарифм хэлбэрээр тодорхойлно. Мөн хэрэглэгч өөрөө үйлдлийг тохируулах бололмжтой.
5. Компьютерт утас, wireless, Bluetooth-ээр холбогддог.
Wednesday, February 8, 2012
Rock density testing eguipment MH-300Z
Rock density testing equipment MH-300Z
Хэрэглээ: Чулуулгийн нягтын тодорхойлдог.
Давуу тал:
1. Дээжний хэмжилтийг
- Хуурай
- Нүх сүв усаар бүрэн ханасан
- Нойтон гэсэн 3 үед хэмжилтүүдийг хийж дээжний нягтыг тодорхойлдог.
2. 0.005-300г дээжний нягтыг тодорхойлох боломжтой.
3. Нэг дээжийг арван секундэд тодорхойлно.
Sunday, January 8, 2012
MPP-EM2S+ The Multi-Parameter Probe
MPP-EM2S+ The Multi-Parameter Probe
Хэрэглээ: Чулуулгийн соронзон мэдрэх чадвар болон цахилгаан дамжуулах чадварыг тодорхойлдог.
Давуу тал:
1. Нэг зэрэг 2 параметр хэмжих чадвартай
2. хадгалах зөөврийн компьютертэй
3. боловсруулах жижиг хэмжээний програмтай
- Гар удирдлагатай
- Автомат
- График дүрслэх чадвартай
Subscribe to:
Posts (Atom)













