Эрхэм ахдаа төрийн өндөр хүндлэл хүртсэнд халуун баяр хүргэе! Бахархаж байна!
Гавьяатын эхнэрт болон үр хүүхдүүд ажлын хамт олонд нь баяр хүргэж, аз жаргал, инээд хөөрөөр дүүрэн, хамгийн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Эрхэм ахдаа төрийн өндөр хүндлэл хүртсэнд халуун баяр хүргэе! Бахархаж байна!
Гавьяатын эхнэрт болон үр хүүхдүүд ажлын хамт олонд нь баяр хүргэж, аз жаргал, инээд хөөрөөр дүүрэн, хамгийн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний дутагдлыг шийдвэрлэх гарцуудын нэгээр газрын гүний дулааныг нэрлэдэг. Тэгвэл Одон орон, геофизикийн хүрээлэн Улаанбаатар орчмын газрын дулааны судалгаа (2025.02.10) эхлүүлжээ. Тус судалгааны багийн ахлах судлаач, доктор Э.Батмагнайтай ярилцлаа.
-2-5 км өрөмдөхөд 60-100 градус дулаан гарч ирж болно-
Газрын гүний дулаан гэж юу вэ?
Дэлхий өөрийн гэсэн дулаантай. Дотроо цөмтэй, цөмөөс дулаан ихэвчлэн конвекц буюу дулааны хөдөлгөөнөөр дамжин дэлхийн гадаргуу руу гарч байдаг. Дэлхийн дотоод дулаан гэж үүнийг хэлж болно. Дэлхийн газрын гадарга дээр ажиглагддаг уг дотоод дулааны илрэлүүд бол халуун рашаан, галт уул зэргийг нэрлэж болох юм. Уг дулаан нь дэлхийн гүнд явагдаж буй процесстой холбоотой. Дэлхийн гадаргад хагарал зэрэг геологийн идэвхтэй процессын үр дүнд гарч ирдэг.
Ер нь дэлхийн гүний дулааныг үүсгүүрийнхэн хувьд хоёр төрлийн дулаан мэт ойлгож болно. Эхнийх нь дэлхий өөрийн гүн рүүгээ халж буй геотермал градиент юм. Үүнийг дэлхийн дотоод гүний дулаан гэдэг. Энэ нь дэлхийн аль нэг цэгт доошоо 100 метр тутамд 2-3 градусаар халж байдаг гэсэн зүй тогтол дээр тулгуурласан ойлголт. Өөр нэг дулаан байдаг нь бага гүний дулаан гэж нэрлэж болно. Энэ нь нарны цацрагаас буюу гаднаас ирж буй дулаан дэлхийн өнгөн хөрсөнд хуримтлагдаж тухайн орчныг халаадаг гадаад үүсгүүрийн дулаан юм. Ерөнхийдөө энэ нь чулуулгийн шинж чанараас хамааран 20-50 градус дулаан хуримтлагдаж байж болно гэсэн санаа. Гадаад дулааныг дулааны насос (heat pump) ашиглан 50-150м өрөмдлөгийн цооногоос гарган авдаг. Ингэхээр дэлхийн дулаан гэдэг нь нэг талдаа дотоод гүний, нөгөө талд нарны цацрагийн гадаад дулааны нийлбэрийг хэлдэг.
Сайн байцгаана
уу? Аливаа зүйлс түүхтэй байдаг, түүхээ бас бичиж архивладаг тул дараах зүйлийг
бичиж, цахим орчиндоо архивлаж байна. “Mongolian Geophysical Society” нэртэй
цахим сайтын админ хийгээд нэг л мэдэхэд 15 дахь жилтэйгээ золгож
байгаа юм байна. Анх удаа өнөөдөр цахим орчинд “Mongolian
Geophysical Society” нэртэй сошиал орчны админ тэр гэж нэрээ албан ёсоор, бүтэн бичиж үзэж байна.
Өмнө нь нийтлэлдээ бичих хэрэг гарвал зөвхөн Админ гэдэг үгийг л хэргэлдэг
байсан.
Геофизикийн оюутан байх үедээ геофизикийн салбарынхан дунд жил болгон болдог салбарын уламжлалт Геофизикийн өдөрлөгийн мэдээллийг цаг хугацаанд нь авч чаддаггүй, үйлдвэрлэл дээр гарсан зарим геофизикч инженерүүд одоо хүртэл уламжлагдан болдгийг мэдээгүй гайхдаг цөөнхтэй тааралдаж байсан. Компаниуд нь геофизикч болон туслах ажилтан хайх, оюутнууд дадлага хийх болон ажиллах газраа хайх зэргээс энэхүү салбарт Монголын Геофизикчдийн дунд түргэн шуурхай мэдээлэл түгээдэг, холбоо барих систем хэрэгтэй байгааг анзаарч, сайн дураараа оюутан байхаасаа (2011 онд) санаачлан, “Mongolian Geophysical Society” нэртэй Facebook group-ийг ажил хэрэг болгон нээж, өдийг хүртэл шантралгүй ажиллуулж байгаа билээ. Өнөөдрийн байдлаар энэхүү Facebook group нь 2.3 мянган гишүүнтэй болсон байна. “Mongolian Geophysical Society” facebook групп
Харин Геофизикчдээ холбох гүүр нь болж, мэдээ мэдээллээр хангаж байгаа энэхүү группэд тавигдсан мэдээ, мэдээлэл нь урсан өнгөрч мартагдах аюултай мэт санагдсан тул 2012 оноос эхлэн “Mongolian Geophysical Society” нэртэй блогсайтаа нээж, давхар ажиллуулсаар ирсэн. Энэ нь Монголын геофизикчидтэй холбоотой төрөл бүрийн мэдээллийг нэг доороос авах, мөн Монголын геофизикийн цахим архив болох зорилготой ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар тус блогсайтын нийт тандалд 60 мянга давсан буюу 2012 оны 1-р сараас эхлэн одоог хүртэл 13 жил 3 сар ажилласан гэж үзвэл, нийт тандалтын арифметик дунджийг сараар авч үзвэл нэг сард дунджаар 400 орчим хүний тандалт хийдэг нь харагдаж байна. Үүнийг ажиллуулснаар хүмүүс миний хувь чатаар Геофизикийн мэргэжлийн ямар ном байдаг вэ︖ Геофизикийн мэргэжлийн ямар компаниуд байдаг вэ? Геофизикийн компаниудын холбогдох мэдээлэл хэрэгтэй байна гэх мэт асуултад нэг бүрчлэн бичихийн оронд энэ блогсайтынхаа линкийг явуулаад л асуудлыг шийддэг буюу хүмүүст илүү амархан байдлаар хурдан шуурхай тусалж чаддаг болсон давуу талтай. “Mongolian Geophysical Society” блогсайт
Анх салбартаа
бараг таних хүнгүй, ажлын туршлага байхгүй, бизнес эрхэлдэг нэр хүнд байхгүй,
дэмжиж туслах хүн ч байхгүй, ер нь юу ч байхгүй байхдаа өөрийгөө гололгүй, ийм
том зорилго өөртөө тавьж, анх үүсгэсэн цагаас өнөөдрийг хүртэл нэг ч үсэг
солигдож үзээгүй ийм том нэрийг өгч, ганцаараа гэж шантралгүйгээр уйгагүй
хичээж зүтгэсний үр дүнд мэргэжлээрээ огт ажиллаж үзээгүй хэдэн жил болсон
геофизикч мэргэжилтэй хүн энэ группээс ажлын зар мэдээ харах байдлаар хоёр ч
удаа том компанид мэргэжлээрээ ажилласан үр дүнг харах, геофизикийн салбарын
мэдээ мэдээлэл хурдан шуурхай түгж байгаад, зорьсон зорилгодоо хүрч, эзэмшсэн
мэргэжлээрээ зөвхөн хоолоо олж идэх биш, эзэмшсэн мэргэжлийнхээ салбарыг
хөгжүүлэхэд багахан ч гэсэн хувь нэмрээ оруулж чадсандаа сэтгэгдэл маш өндөр
байна. Та бүхний минь ажил үйлс хурдан шуурхай бүтэж байх болтугай.
“Mongolian Geophysical Society” нэртэй Facebook group-ийн гишүүдийн нас, хүйс, амьдарч байгаа улс, хотоор нь 2025-04-04 байдлаар статистик мэдээг харвал 10 гаруй улс орноос буюу Дэлхийн өнцөг булан бүрээс хандалт хийдэг нь харагдаж байна. Нийт гишүүдийн 70% нь эрэгтэй, 30% нь эмэгтэй. Үүнээс 53% нь 25-44 насны эрэгтэй, 23% нь 25-44 насны эмэгтэй гишүүдтэй байна.
Хүндэтгэсэн: “Mongolian Geophysical Society” нэртэй цахим сайтын админ
А.Болор-Эрдэнэ /2025-04-04/
Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” цолоор шагнагдсан Монголын геофизикчдийн холбоо (ТББ)-ны Хүндэт гишүүн , Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын ахмадын хороо (ТББ)- Дарга, Монгол улсын Зөвлөх инженер Д. Цэдэнбалжир таньд сайн сайхныг хүсэж , геофизик , эрдэс баялгийн салбарын хөгжлийн түүхийг түүчээлэх арвин их үйлсэд нь улам их амжилт хүсье. Д. Цэдэнбалжир нь 1969 оноос өдийг хүртэл 56 жилийн турш геофизик, эрдэс баялгийн салбарт тасралтгүй зүтгэж байна.
Усны мэргэжлийн нэгдсэн холбоог үүсгэн байгуулагчдын анхдугаар хурал 2025.02.26-нд болсон. Удирдах зөвлөл нь 33 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Монголын Геофизикчдийн Холбооноос УЗ-д холбооны тэргүүн Б.Өнөрбаяр, гүйцэтгэх захирал М.Отгонбаяр, УЗ-ийн гишүүн Б.Буянтогтох, М.Өлзийбат нар орсон. Хяналтын зөвлөлд нь Н.Баатар орсон.
Шинжлэх ухааны академийн (ШУА) Одон орон геофизикийн хүрээлэн (ООГХ) нь одон орон, сансар судлал, геофизик, газар хөдлөл судлалын чиглэлээр онолын суурь судалгаа, судалгаа боловсруулалтын ажлыг орчин үеийн шинжлэх ухаан, техник технологийн түвшинд гүйцэтгэж, дэлхийн шинжлэх ухааны сан хөмрөгийг баяжуулан, нийгэмд шинэ мэдлэг мэдээллийг түгээн дэлгэрүүлэх, судалгаа боловсруулалтын ажлын үр дүнг үйлдвэрлэл практикт нэвтрүүлэн эх орныхоо нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулан ажиллаж байна.
/1956 - 2024/
Монгол Улсын Зөвлөх Геофизикч Батлувсангийн
Төмөр нь 2024 оны 12 сарын 26 өдөр хорвоогийн мөнх бусыг
үзэж, тэнгэрт дэвшэн Монголын геофизикийн
салбарт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Б.Төмөр 1956 оны 8-р сарын дундуур
Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Устын ам гэдэг газар майхан дотор, Батлувсан гэж
айлын хамгийн том эрэгтэй хүүхэд болон төрсөн. Бага насаа Гунын голын эрэг дээр
өнгөрүүлсэн. 1964 онд Улаан-Уулд амьдарч байх үедээ 1-р ангид орж 1972 онд 7-р
анги төгсөөд Хатгал 10 жилд хуваарилагдсан. Хатгал арван жилээ онц дүнтэй
төгсөж Иркутскийн Политехникийн Их Сургуулийн Орос
хэлний бэлтгэл ангийг төгсөөд 1975 оны намар тус сургуулийн Геологи Хайгуулын
Факультетэд элсэн орж, Геофизикч гэсэн мэргэжил эзэмших болсон. Нэг хоёрдугаар
курсээ төгсөөд Байгаль нуурын эрэг дээр “Черко-руд” гэдэг сургалтын баазад
оюутны дадлагын ажлыг ганц Монгол оюутан, тавь гаруй орос оюутнуудтай сэтгэл
санааны өндөр түвшинд сайхан өнгөрүүлсэн. Тэр мөчөөс эхлэн “Геофизикч” гэдэг мэргэжлийн
анхны мэдэгдэхүүнтэй болсон. “Улаанбаатар орчмын газрын гүний
структурыг гравиметрийн аргачлалаар тодорхойлсон” гэдэг сэдвээр диплом
хамгаалсан.
1980 онд сургуулиа төгсөөд Хөвсгөл аймгийн Усны
Аж Ахуйн Конторт, Усны Аж Ахуйн Яамны сайд Барсын тушаалаар анхны каротажийн
инженерээр томилогдсон. Ажиллах хугацаандаа нийт 800-900 гаруй усны цэгт
каротажийн хэмжилт хийж геологи гидрогеологийн дүгнэлтийг гаргасан байна. Төв
суурин, малын бэлчээрийн усан хангамжид зориулан 1200-1300 цэгт гадаргуун
геофизикийн хэмжилт хийж 80-90% -ийн магадлалтай уст цэг тогтоосон. Үүнээс
20-30 цэгийг мөнх цэвдэг тархсан талбайд уст цэг тогтоосон болно.
Ажиллаж хөдөлмөрлөн өнгөрсөн он жилүүдийн эргэн харахад эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу
газрын доорх усны хайгуулын чиглэлээр олон жил ажиллаж, малын бэлчээр, төв
суурин, аж ахуйн хэрэгцээнд гүн өрмийн худаг, уст цэг дотоодын санхүүжилттэй
олон төслүүд дээр ажилласнаас гадна сүүлийн 10 жилийн хугацаанд ашигт малтмалын
шороон ба үндсэн ордны хайгуул судалгааг өндөр хөгжилтэй орнуудын дэвшилтэт
технологи, багаж тоног төхөөрөмж хэрэглэн шинэ орд, илэрцээр илрүүлэхэд хүч,
хөдөлмөр, оюун ухаан, туршлагаа дайчлан ажиллаж байсан. Үүний үр дүнд Дундговь
аймаг “Хөх Дэл” тунамал хурдас дахь Литийн орд, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сум
дахь Алтны үндсэн орд, Говь-Алтай аймаг Тайшир сум холимог металлын үндсэн орд
гэх мэт 20-30 гаруй орд, илэрц дээр геофизикийн хайгуул хийсэн байна.
Энэ хугацаанд 1980 оноос хойш Монгол улсын 13
аймгийн 1237 малын бэлчээрийн талбай, 82 төв суурин, уурхайн усан хангамжийн
зориулалтаар газрын доорх усны гүний хайгуулыг геофизикийн цогцолбор аргуудаар
хийж, 1097 устай цэг зааснаас 927 цэгт гүний болон богино яндант худаг
байгуулжээ. Үүнээс гадна Бага-Нуурын нүүрсний уурхайн ус шүүрүүлэх цооногийн,
Налайхын Барилга материалын цогцолбор, Төв аймгийн Хөшигтийн хөндийд байгуулах
Олон улсын нисэх онгоцны буудлын суурьшлын бүсийн усан хангамж, Ховд, Сэлэнгэ
аймаг дахь хилийн боомтын усан хангамжийн геофизикийн судалгаа зэрэг 20 гаруй
томоохон ажлыг гүйцэтгэсэн. Тавантолгой-Зүүн Баянгийн чиглэлд байгаа төмөр
замын трассын дагуу усны хайгуулын ажлыг биечлэн гүйцэтгэсэн.
1987 онд Иркутскийн Шинжлэх Ухааны Их Сургуульд мэргэжил
дээшлүүлэн “Цооногийн геофизикийг мөнх цэвдгийн районд хэрэглэсэн нь” сэдвээр
Геологи-Эрдэс Баялагийн Магистрийн зэрэг хамгаалсан. 2013 онд Шинжлэх Ухаан
Технолгийн Их Сургуулиас Мэргэшсэн зөвлөх инженер - Геофизикч зэрэг олгосон.
2015 онд Төрийн дээд одон медаль “Алтан гадас”-аар шагнагдсан. 2023 онд Монгол Улсын Зөвлөх Геофизикч
болсон.
Геологи, Геофизик, Гидрогеологийн салбарын хамт олон, шавь нарынхаа хайр хүндлэлийг хүлээсэн
эрхэм геофизикч Таны хүнлэг, нөхөрсөг, эгэл зан, гэгээн дүр төрх нь бидний
сэтгэл зүрхэнд үүрд үлдэх болно.
Гэр бүл, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Ум сайн амгалан болтугай.
МОНГОЛЫН ГЕОФИЗИКЧДИЙН ХОЛБОО
Бичсэн: Өлзийбаярын Золбаяр
ИНЖЕНЕР-ГЕОЛОГИ, ГЕОТЕХНИКИЙН ЗОРИУЛАЛТААР ӨРГӨНӨӨР АШИГЛАЖ БАЙГАА ГЕОФИЗИКИЙН СУДАЛГААНЫ АРГА АРГАЧЛАЛ, БАГАЖ ТӨХӨӨРӨМЖИЙН НЭР, ТӨРӨЛ, ЗОРИУЛАЛТ
Геофизикийн судалгааны нэр төрөл, арга аргачлал,
тоо хэмжээг тухайн судалгааны ажлын үе шат, зориулалт, тухайн нутаг дэвсгэр,
талбай, зурвасын инженер-геологийн нөхцөл ба үүнд геофизикийн судалгаагаар
тодруулах баталгаажуулах шаардлагатай үзүүлэлтээс хамааруулан сонгоно.
Геофизикийн судалгааны ажил нь оновчтой төлөвлөгдсөн байхын
зэрэгцээ үр дүн нь бусад судалгаа шинжилгээний ажлын үр дүнтэй харилцан уялдаж
баталгаажсан байна.
Геофизикийн судалгааг тухайн улсын болон өөрийн улс,
байгууллагын баталсан холбогдох стандарт, журам зааврын дагуу баталгаат багаж
хэрэгслээр явуулна.
Зориулалт |
Судалгааны арга |
Багаж тоног төхөөрөмжийн
нэр, марк |
Аль улсын |
Хадан ул чулуулгийн илрэх гүн буюу дээд хилийг тогтоох |
· ВЭЗ (ЗСБ) · Микро-сейсмийн хэмжилт |
«Цикл-7» StrataView |
ОХУ АНУ |
Чулуулгийн өрөгшлийн бүсийн зузааныг ялгаж тогтоох |
· ВЭЗ · Цахилгаан-томограф, |
Syscal
Pro |
ОХУ Франц |
Чулуулгийн гүний
хагарал, ан цавшилтын хил зааг, зузаан, унал суналыг ялгаж тогтоох |
· ВЭЗ (ЗСБ) · Радио долгионы шугамчлал
(VLF profiling) · Гео-радар хэмжилт |
«Цикл-7» Scintrex
ENVI magnetometer with
VLF sensors |
ОХУ Канад, Швед |
Газрын доорх төрөл бүрийн хөндийлж, цөмрөлт, суултийг
судлах |
· Электротомография · Цахилгаан-томограф |
(Syscal-Pro, Iris Instruments; SAS4000, ABEM). Syscal
Pro |
ОХУ |
Төрөл бүрийн нуралт, гулсалтыг судлах |
· ВЭЗ, ГГКаротаж · Микро-сейсмийн хэмжилт |
Syscal
R1 StrataView |
ОХУ АНУ |
Гүний болон ул хөрсний усны түвшин тогтоох, уст үеийн
зузааныг тодорхойлох |
· ВЭЗ · Цөмийн соронзон резонанс тандалт |
|
ОХУ Франц |
Усны тэжээмжийн муж түүний өөрчлөлт, усны урсгалын
хурд, хөдөлгөөний чиглэлийг судлах |
· Резистивметр, расхометр, · Цэнэгжсэн биеийн арга /МЗТ/ · Каротажийн хэмжилт |
MTU фирмы «Phoenix
Geophysics» AUSTIN |
ОХУ |
Цэвдгийн илрэх гүн, зузааныг ялгаж тогтоох |
· ВЭЗ · Цахилгаан-томограф |
(ВЭЗ)-ийн арга ЭРА, АНЧ-3,АС-72 |
ОХУ |
Хөрс, чулуулгийн нягт, нүх сүвшил, чийг зэрэг бусад шинж чанарыг толдорхойлох |
Цөмийн соронзон резонанс тандалт |
|
Франц |
Барилгын ул хөрсний зэврүүлэх шинж чанарыг тодорхойлох |
Чулуулагийн физик шинж судлах лаборотари |
Multi-Parameter Probe
MPP- EM2S+ |
Япон, АНУ |
Ул хөрсний цахилгаан дамжуулалт буюу хувийн цахилгаан
эсэргүүцлийг тодорхойлох |
Ул хөрсний цахилгаан эсэргүүцлийг талбайд болон
лабораторид хэмжигч стандарт арга
болон багаж |
ASTM G57 06 R2012 Standard Miller 400A багаж |
Канад, АНУ Орос |