Monday, March 11, 2013

“Mongolia Mineral Exploration Roundup 2013” болно

    Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, ШУТИС-ийн Геологи, газрын тосны сургууль, МУИС-ийн Геологи, газарзүйн сургууль, ШУА-ийн Палеонтологийн төв, Геологи эрдэс баялгийн музей, “Монголын Үйлдвэрлэлийн Геологчид” холбоо, Монголын Геологийн холбоо, Монгол Улсын Өрөмдлөгийн холбоо, Монголын Геофизикчдийн холбоо хамтран “Mongolia Mineral Exploration Roundup 2013” чуулга уулзалтыг гуравдугаар сарын 21, 22-нд РЦНК-д зохион байгуулахаар болжээ.

   Уулзалтын үеэр геологи стратиграфи, тектоник магматизм, ашигт малтмал металлогени, ашигт малтмалын ордын эрэл хайгуулын аргачлалын талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх аж.

   Мөн үеэр геологчдын цуглуулсан өвөрмөц сонин чулуулаг, эрдэс хүдрийн дээжсийг танилцуулсан үзэсгэлэн нээгдэх юм.


Дэлгэрэнгүй мэдээллийг www.mmer.mn болон 88116586 дугаарын утаснаас лавлана уу.

No comments:

Post a Comment