Monday, October 3, 2022

Алтан үеийн ахмад настангууддаа ахмадын баярын мэнд хүргэе!

Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан Монголын геофизикчдийн холбоо салбарынхаа ахмад настай геофизикчдийг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Энэ салбарыг хөгжүүлэхэд хүчин зүтгэж ирсэн нийт алтан үеийн ахмаддуудаа ахмадын өдрийн мэнд хүргэж аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! Зарим ахмад настангууд хүндэтгэх шалтгаантайгаар хүрэлцэн ирж чадсангүй.










МОНГОЛЫН ГЕОФИЗИКЧДИЙН ХОЛБОО-ны гүйцэтгэх захирал 70-аас дээш насны ахмадуудад хүндэтгэл үзүүлэхээр шийдвэрлэсэн дагуу н.Алтангэрэл, Н.Арвисбаатар, н.Баатар, А.Бадарч, С.Гомборагчаа, А.Гүррагчаа, н.Дагвадорж, н.Дондог, Б.Дэндэвчулуун, н.Нямдаваа, Б.Төмөр, н.Тунгалаг, н.Ховдхаан, Д.Цэдэнбалжир, н.Чулуунцэцэг нарын 17 ахмадуудад хүндэтгэл үзүүлж, холбооны тэргүүн С.Мөнхбаатар эдгээр ахмадууддаа 100000 төгрөгийн гарын бэлэг гардуулсан. УЗ-ийн гишүүдээс Н.Баатар, А.Болор-Эрдэнэ, Б.Даариймаа, С.Дэмбэрэл, Б.Өнөрбаяр нар ахмадуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд оролцлоо.

No comments:

Post a Comment