Saturday, November 23, 2013

Монголын геофизикчдийн мэргэжил сурталчлах уламжлалт өдөрлөг

ФЭСМонголын геофизикчдийн мэргэжил сурталчлах уламжлалт өдөрлөг болон Монголын Геофизикийн Холбооны 20 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд зохиогдох Эрдэм шинжилгээний бага хурал 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 1300-1700 цагийн хооронд  МУИС-ийн хичээлийн төв байрны Дугуй танхимд болно.
Хуралд тавигдах аман болон ханын илтгэлүүдийг МУИС-ийн эрдэм шинжилгээний бичиг “ФИЗИК” сэтгүүлийн тусгай дугаарт эмхэтгэн хэвлүүлэх ба  өгүүллийг зохих форматын дагуу бэлтгэж 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл t.narangarav@num.edu.mn хаягаар илгээнэ үү.
Жич: МУИС-ийн Физик сэтгүүлд хэвлэгдэх эрдэм шинжилгээний өгүүллийн форматыг хавсаргав.
Зохион байгуулагч: МУИС, ФЭС, Геофизикийн тэнхим
Холбоо барих утас: 96600446, 93057260


МУИС-ийн Эрдэм шинжилгээний ФИЗИК сэтгүүлд өгүүлэл бичих журам
1. Бичиглэлийн хэлбэр
Цаасны хэмжээ А4 байна. Бичиглэл дээд талаасаа 0.845 inch (2.15см), доод талаасаа 0.845 inch (2.15см), зүүн талаасаа 0.845 inch (2.15см), баруун талаасаа 0.845 inch (2.15см), буюу хэвлэгдсэн материалын нийт өндөр 10 inch (25.4см), өргөн 6,27 inch (15.93см), (хамгийн ихдээ өндөр 25.5см, өргөн 16см-ээс хэтрэхгүй) байна.
2. Хэл
Өгүүллийг Англи, Монгол, Орос хэлний аль нэгээр Latex, MS Word програм ашиглан Times New
Roman фонт ашиглан бичсэн байна.
3. Өгүүллийн бүтэц
Сэтгүүлд өгөх эрдэм шинжилгээний өгүүллийг дараах бүтцийг баримтлан бичнэ.
  • Гарчиг
  • Зохиогчдын нэр, байгууллага, хаяг
  • Товч утга /тавин үгнээс хэтрэхгүй/
  •  Мэргэшлийн индекс
  • Түлхүүр үг (Заавал биш)
  • Удиртгал
  •  Үндсэн хэсэг
  •  Онолын үндэс
  •  Хэмжилтийн арга зүй, хэмжилт гэх мэт
  •  Үр дүн, дүгнэлт
  •  Талархал
  •  Ишлэл буюу ном зүй
  • Товч утгын орчуулга (үлдсэн хоёр хэлээр бичнэ)
4. Бичиглэл хийхэд баримтлах зарчмууд:
4.1. Ишлэлийгдөрвөлжин хаалтанд [1], [7, 10-12. 14] гэх мэт тэмдэглэнэ.
American Physics Society (APS)-ийн Physics Review A (PRA) style хэрэглэнэ.
4.2. Бутархай тоог бичихдээ цэг ашиглана.
4.3. Томъёон дахь үсгийг заавал налуугаар бичнэ.
4.4. Нэгж болон тусгай функцуудын нэрийг (sin, tg, log, exp, det, tr гэх мэт) босоогоор бичнэ
4.5. Графикийг Enhanced PostScript (*.EPS) форматаар бэлтгэнэ.
Графикт координатын тэнхлэг 1pt өргөнтэй байхаар бодож бусад шугамын өргөнийг сонгоно.
Графикийк тайлбарыг налуугаар (9pt) бичнэ.
5. Бичиглэл хийх үсэгний хэв маяг:
5.1. Header (хуудасны толгой) хэсэгт 9pt хэмжээтэй налуу фонтоор зохиогчийн нэр, цэг тавиад өгүүллийн нэрийг бичнэ. (хоёроос дээш зохиогчтой бол .. нар гэж товчилно, Өгүүллийн нэр нь нэг мөрөнд багтахгүй бол гол утгыг нь гарган хураангуйлж багтаана)
5.2. Өгүүллийн нэр -14pt, Bold, Том үсгээр эхэлж жижиг үсгээр бичнэ
5.3. Зохиогч – 11pt, Bold. Томоор эхэлж жижгээр бичнэ
5.4. Хаяг-9pt, italic.
5.5. Abstract (Товч утга)- 9pt, Үндсэн хэсгийн баруун, зүүн талаас 1 inch (2.54см) зайтай бичнэ.
5.6. Мэргэшлийн индекс- 11 pt (PACS number-Physics and Astronomy Classification Scheme:
http://www.aip.org/pacs/ хаягаас харна уу)
5.7. Үндсэн хэсэг- 11pt . Зөвхөн хоёр баганаар (хоорондын зай нь 0.251inch=6.35mm)
5.8. Бүлгийн (section) гарчиг – 11 pt, Bold, ALL CAPITAL, Ром тоогоор дугаарлана.
5.9. Дэд бүлгийн (subsection) гарчиг- 11 pt, Bold, Томоор эхэлж жижгээр бичнэ, А,В,С, … гэж дугаарлана.
5.10. Ишлэл буюу ном зүй -11pt.
6. Өгүүллийг хүлэзн авах:
6.1 Өгүүллийн тод хэвлэсэн нэг хувийг файлын хамт авна. Зургийн файлыг тусад нь авна.
6.2 Хэвлэсэн хувь дээр эохиогчид гарын үсэг зурсан байна.
6.3 Өгүүлэл хэвлүүлэхийг зөвшөөрсөн эрдэм шинжилгээний семинарын эрхлэгчийн гарын үсэг бүхий зөвшөөрөлтэй байна
(Өгууллийг. бичихдээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Америкийн физикийн нийгэмлэгийн сэтгүүлийн бичиглэл, тэмдэглэлийн журмыг ерөнхийд нь баримтална http://publish.aps.org/INFAUTH/msprep.html)
Редакцийн зөвлөл

No comments:

Post a Comment