2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаттар хот
П.Дугараа миний бие 1968 онд Моcквагийн их сургуулийг геологи-геофизикийн мэргэжлээр дүүргэн ирээд улс эх орныхоо геологи, уул уурхай, шинжлэх ухаан, боловсролын салбарт инженер, багш, судлаачаар ажиллахдаа 2 зууныг дамнуулан 52дахь жилдээ ШУТИС–д ГУУС-ийн Сургалт үйлдвэрлэл, судалгааны төвийн захирал, Монгол Улсын зөвлөх инженер, Геологи-эрдэс судлалын ухааны доктор, профессороор ажиллаж байна. Мэргэжлээрээ ажилласан 52 жилийн сүүлийн 26 жил буюу яг тэн хагас миний амьдралын идэвхитэй үйл ажиллагаа Монголын геофизикийн холбоотой салшгүй холбоотой.
Нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралд дэлхийн хэмжээнд томоохон өөрчлөлт шинэчлэл, шинэ үе эхэлсэн цаг мөчид 1993 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр МУИС-ийн геофизикийн тэнхимийн эрхлэгч, физик математикийн шинжлэх ухааны доктор, ОХУ-ын Петрийн шинжлэх ухааны сурвалжлагч гишүүн, професор Долгорын Халтарын тэнхимд мэргэжил нэгт хэсэг нөхөд маань цуглаад тухайн үеийн төр, нийгмийн байдал, цаашид мэргэжлээ хэрхэн яаж авч явах талаар ярилцаж мэргэжлийн төрийн бус байгууллага “МОНГОЛЫН ГЕОФИЗИКЧДИЙН ХОЛБОО”-г байгуулах санаачлага гаргасан. Энэхүү уулзалтанд П.Дугараа (ТИС), Н.Бямбаа (ТИС), Ү.Сүхбаатар (ШУА), Д.Болд (ГУУЯ-Геофизикийн экспедици), Д.Лавдансүрэн (Геофизикийн экспедици), Р.Оюунсүрэн (УААЯ), М.Лэгдэн (УААЯ) нар оролцож, холбооны тэргүүнээр Долгорын ХАЛТАР багшийг сонгож, холбооны анхдугаар чуулганд оролцогчдын саналаар Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгон ажиллуулж ирсэн (протоколыг хавсаргав).
Холбооны анхны ерөнхийлөгчөөр бидний багш, Монголд геофизикийн мэргэжлийн боловсон хүчнийг дотооддоо бэлтгэх ажлыг санаачлагчийн нэг Д.ХАЛТАР, удаах ерөнхийлөгчөөр манай төр нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын гишүүн асан Д.ОДХҮҮ (хүндэт ерөнхийлөгч), МУИС-ийн Геологи-геофизикийн тэнхимийн эрхлэгч Ц.БААТАРЧУЛУУН, “Геосигнал ХХК”–ийн захирал Г.ӨГӨӨМӨР нар ажиллалаа. Удирдах зөвлөлийн гишүүдэд ШУА, их дээд сургуулийн эрдэмтэн судлаачдын төлөөлөл, салбарын нэр хүндтэй инженер техникийн ажилтан, компаний захирлуудыг гишүүд, дэмжигчдийн саналаар сонгон ирсэн уламжлалтай. Холбооны гүйтгэтгэх захирлаар П.ДУГАРАА Ц.ГАНХУЯГ, Д.ЦЭДЭБАЛЖИР нар томилогдон ажилласан.
Холбоо 1993 онд байгуулагдсанаас хойш өнөөг хүртэл 26 жилийн хугацаанд тасралтгүй үйл ажиллагаа явуулахад тууштай, чин сэтгэлээсээ хүчин зүтгэж, хувь нэмрээ оруулсны үр дүн нь тус холбоо дотоод, гадаадад “ТӨЛӨӨЛӨХ” хүртэл нэр хүндтэй болсон гэж үзэж явдаг. Тухайлбал:
1. 2012 оноос зарим хууль тогтоомжид “төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлэх” заалтын хүрээнд тус холбооны удирдлагууд захиргааны байгууллагаас байгуулсан үнэлгээний хороо, сонгон шалгаруулалт, шинжээч, мэргэжлийн дүгнэлт гаргах зэрэг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллах, зарим тохиолдолд мөнгөн урамшуулалтай ажиллах
2. Олон улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа хурал, зөвлөлгөөнд оролцохдоо бүртгэлийн хураамж, замын зардал, хурлын үйл ажиллагааны зардал зэргийг зохион байгуулагчид хариуцах хөнгөлөлт эдлэх.
3. Төрийн байгууллага, төрийн бус байгууллагаас зохион байгуулж байгаа хурал, зөвлөлгөөн зэрэг арга хэмжээнд тогтмол оролцох зэрэг
Монголын геофизикчдийн холбооны төрийн бус байгууллагын шинэчилсэн дүрмийн төслийг 2009 онд боловсруулан батлуулж (П.Дугараа, Н.Баатар), дүрмийн нэмэлт өөрчлөлтийг 2015 онд батлуулсан (Д.Цэдэнбалжир, Г.Өгөөмөр). Холбооны Удирдах зөвлөл өнөөдрийн байдлаар 15 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Мэргэжил нэгт нөхдийн хамтаар холбоог 1993 онд үүсгэн байгуулж, холбоо төрийн бус байгууллагын хууль тогтоомжийн дагуу 2 удаа өөрчлөлт шинэчлэлт хийж, Удирдах зөвлөлийн шийдвэрээр П.Дугараа миний бие гүйцэтгэх захирал, дэд тэргүүнээр томилогдож, холбооны чуулганд оролцогч гишүүд дэмжигчдийн олонхийн саналаар удаа дараа сонгогдсон Удирдах зөвлөлийн гишүүнээр 26 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд хийсэн голлох ажлуудаас тоймчлон дурдвал:
1. 1993 он хүртэл геофизикийн мэргэжлийг бэлтгэхэд гадаадын их дээд сургууль (ОХУ, Унгар, Болгар, Польш г.м ЭЗХТЗ–ийн орнуудад бэлтгэсэн 150 гаруй инженер техникийн ажилтан) бэлтгэсэн байсан бол дотооддоо үндэсний мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэснээр 2018-2019 оны хичээлийн жилийн байдлаар МУИС, ШУТИС, УБИС–д Хэрэглээний геофизик, Ашигт малтмалын геофизик, Геофизик мэргэжлээр дотооддоо мэргэшүүлсэн, дадлагажуулсан, ганцаарчилсан төлөвлөгөөгөөр 3 шатны (бакалавр, магистр, доктор) 300 гаруй бакалавр, 25 магистр, 5 доктор бэлтгэж гаргасан байна.
2. Геологийн том экспедицүүдийг татан буулгаж, хувьчилсан зах зээлийн шилжилтийн үеийн дараахь хүнд хэцүү он жилүүдэд мэргэжлийн байгууллага, ажилтан, ажиллагсдын эрх ашгийг хамгаалах, шинэ залуу боловсон хүчин мэргэжлийн залуу халааг тасралтгүй бэлтгэх, сургалтын материаллаг баазыг бүрдүүлэх, салбарын нэр хүндийг өсгөх, ахмад дунд үеийн тэргүүлэх мэргэжилтнүүдийн алдар гавьяаг дуурсгах, мөнхжүүлэх, дэмжих талаар өөрийн мэдлэг, оюун ухаан, хүч чадлаа бүрэн зориулж, үе үеийн ахмад, дунд, залуу үеийн геологичид, геофизикчдийг холбох гүүр болон ирсэн.

3. Эрдэм шинжилгээний хурал, зөвлөлгөөнийг улсын болон олон улсын хэмжээнд зохион байгуулан онол-практикийн бага хурлаар салбарт тулгамдсан асуудлууд судалгаа шинжилгээний бүтээлүүдийг хэлэлцүүлэн, хэвлэн нийтлүүллээ.
4. Төрийн байгууллагаас зохион байгуулж байгаа уулзалт, хэлэлцүүлэг, зөвлөлгөөнд оролцохдоо салбарын ажилтан, ажиллагсдаас гарсан санал, зөвлөмжүүдийг тухай бүрт нь уламжилж, үр дүнг холбооны гишүүд дэмжигчдэд тухай бүрт нь танилцуулж байсан.

5. 2006 оноос МУИС–ийн Геофизикийн судалгааны төвөөс санаачилсан “Геофизикийн мэргэжлийн сурталчлах өдөрлөг”-ийг удаа дараа зохион явуулж байна.
6. Радио телевизийн бичлэг ярилцлага С1, TV-9 Монголын телевизор, 3 удаа нэвтрүүлэг хийлээ
6. Радио телевизийн бичлэг ярилцлага С1, TV-9 Монголын телевизор, 3 удаа нэвтрүүлэг хийлээ
7. 2007 оноос ШУТИС–ийн багш Х.Оюунбилэг, Ё.Мажигсүрэн нарын санаачилсан, ОХУ–ын Геологийн яамнаас зохион байгуулдаг “Өсвөрийн геологичдийн олимпиад”-ын үйл ажиллагааг байнга дэмжиж ирсэн.
8. 2009 онд Монголын геологийн түүхт 70 жилийн ойн баяраар Монголын геофизикчдын холбооны хүндэт ерөнхийлөгч Д.Одхүүгийн дэмжлэгтэйгээр манай салбараас 19 ажилтан, ажиллагсад төрийн дээд шагналаар (Сүхбаатарын одон-2, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон-5, Алтан гадас-5) шагнагдсан. Манай салбарт ажиллаж буй төр нийгмийн зүтгэлтэн, хөдөлмөрийн гавъяаны сайчуул олон арав байна.
9. 2009 онд холбооны дүрмийг шинэчлэн боловсруулах, холбооны тамгыг дахин авахад шаардлагатай баримт бичгүүдийг бүрдүүлэх, Улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх, чуулган зохион байгуулах бэлтгэл ажлын хөтөлбөр, хуралдааны дэг, тооллогын комисс байгуулах, сонгуулийн үр дүнг баталгаажуулах тогтоол зэргийн төслийг боловсруулах, гишүүн байгууллага, гишүүд дэмжигчдийн дэлгэрэнгүй судалгааг хийх, холбооны баримт бичгүүдийг цэгцлэн сан үүсгэх зэрэг ажлуудыг УЗ-ийн гишүүн Н.Баатарынхамт гүйцэтгэн, эдгээр материалуудыг холбооны гүйцэтгэх захирал н.Должинсүрэн /2011 он/, Д.Цэдэнбалжир /2013 он/ нарт хэвлэмэл болон файл хэлбэрээр тус тус хүлээлгэн өгсөн.
11. 2013 оноос Ажил мэргэжлийн уралдаанд “Геофизикийн ажил” төрлөөр мэргэжлийн компаниудыг оролцуулж эхэлснээс өнөөдрийн байдлаар 3 удаа оролцож, мөн “Шилдэг залуу геофизикч шалгаруулдаг уламжлалтай болсон
Монголын геологийн салбарт тулгамдсан олон асуудал хуримтлагдсаар байгаа, геофизикийн мэргэжлийн компани, ажилтан, ажиллагсдын эрх ашгийг хамгаалах талаар тодорхой ажлуудыг хэрэгжүүлэх шаардлагатай энэ чухал үе шатанд хуралдаж байгаа Монголын геофизикчдийн холбооны VI чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсэж уламжлал ёсоор Монголын Геофизикчдийн холбоо төрийн бус байгууллагын дүрмийн хүрээнд Удирдах зөвлөлийн гишүүдээ сонгож, тэргүүн гүйцэтгэх захирал сонгон шалгаруулж урьдах үеийнхээ залгамж халааг 21 дүгээр зуунд улам их амжилт бүтээлээр үргэлжлүүлэн авч явж чадна гэдэгт итгэл төгс байна.

Товч тайлан бичсэн:
ШУТИС–ийн ГУУС-ийн Сургалт үйлдвэрлэл, судалгааны төвийн захирал,
Монголын Геофизикийн холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн,
Монгол Улсын Зөвлөх инженер,
доктор, профессор: П.ДУГАРАА
No comments:
Post a Comment