Ерөнхий геологи нь дэлхий; плит тектоник;
эрдэс; магматизм, магмын чулуулаг; тунамал чулуулаг; метаморфизм, метаморф
чулуулаг; өгөршил; салхины геологийн үйл ажиллагаа; далай тэнгисийн геологийн
үйл ажиллагаа; нуур, намгийн геологийн үйл ажиллагаа; урсгал усны геологийн үйл
ажиллагаа; мөстлөг; цэвдэг; газар доорх усны үйл ажиллагаа; газар хөдлөлт; уул
нуруудын үүсэл, царцдасын деформац гэсэн 16 бүлэгтэй, 292 өнгөт, 5 хар зурагтай.
Бүлэг бүрийн өмнө оршил, төгсгөлд нь товч агуулга, нэр томьёо, мэдлэг сорих
асуулт оруулсан.
Сурах бичигт эх газрын судалгаа зонхилсон
бидний ярьдгаар “орос сургалт” болон далай тэнгисийн судалгаа түлхүү хөгжсөн
“барууны сургалт”-уудыг хослуулан, Монгол орны геологийн судалгаанд одоогийн
хэрэглэж буй ойлголтуудыг хэрхэн дүйцүүлэн ойлгох талаар тухай бүрд нь товч
тусган үзүүлэв. Геологийн үйл явц бүрийн учир шалтгаан, зүй тогтлыг тайлбарлан,
геологийн шинжлэх ухааны орчин үеийн ойлголтуудыг плит тектониктой уялдуулан
тайлбарласан.
ШУТИС 1-р байрны 1-229а,
1-231а тоот өрөө
Утас 99170801, 99311879
No comments:
Post a Comment