Thursday, February 20, 2020

Цэвдэгт бүс нутгийг дайран өнгөрч буй хатуу хучилттай замын дагуух өндөр нарийвчлалтай геофизикийн цахилгаан томографи хэмжилт

А.Саруулзаяа*, Я.Жамбалжав**
ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн Хүрээлэн 
Цахим шуудан: saruulzaya@gmail.com

Abstract 
Along paved roads in warm permafrost zones of Mongolia, significant settlement and deformations related to creep were found at many places where the embankments are unusually tin. Therefore, the stabilization of the embankments must be taken into consideration, particularly for those embankments directly underlain by the warm permafrost layer. The purpose of this study is to investigate the settlement and deformations of the paved roads in warm permafrost regions of Mongolia. Five experimental sites were selected in Chuluut (R01) and Terkh (R02) river valleys of Arkhangai aimga, Khuren tal (R03) of Zavkhan aimag, Tsagaannuur (R04) of Bayan-Ulgii aimag, and Alag-Erdene (R05) of Khuvsgul aimag respectively. Two sites (R01 and R05) are located in the sporadic permafrost zone while other three sites exist (R02, R03, and R04) in the continuous permafrost zone. In this survey, we measured high-resolution ERT on the permafrost underneath the paved roads using the Wenner and WennerSchlumberger arrays. The multi-electrode resistivity technique uses a syscal R+, a switch pro and several multi-core cables. A unit of 96 electrodes plugged into the ground at a fixed distance of 1-5 m. According to the drilling survey, the ground materials identified with hand drilling equipment (TANAKA Japan) at all sites during the fieldwork in August 2017. As the results show, frozen ground was identified at boreholes in the R02 (3.4 m), R03 (3.0 m), R05 (3.2 m) sites, while it was absent at the R04 and R01 sites. According to high-resolution ERT measurement, the upper and lower permafrost limits have resistivity values of 1022 Ω m. These permafrost limits were associated with drilling results of the boreholes. At all sites excluding the R03 site, settlement and deformations of the paved road surface were found with different rates between 5 cm and 30 cm. High-resolution ERT measurements clearly show the permafrost thawing, especially underneath the embankment in the R01, and R04 sites, where the permafrost thawed down to 11 m within 1-5 years after the paved road construction. 

Түлхүүр үг: цэвдэг, хатуу хучилттай зам, геофизикийн цахилгаан томографи 

Оршил 
Монгол улсын үндэсний авто замын сүлжээ нь 12722 км бөгөөд үүнээс улсын чанартай авто замын сүлжээний нийт 7427.1 км буюу 48 хувь нь хатуу хучилттай авто замаар ашиглагдаж байна (Сэрээтэр Ж., 2017). Дэд бүтцийн салбар хурдацтай хөгжиж буй өнөө үед Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, манай орны нийгэм, эдийн засгийн хөгжилтэй холбоотойгоор хот суурин, аймаг, сумдыг хатуу хучилттай замаар холбох ажил ид өрнөж байна (МУТХҮБ-2030). Эдгээр баригдсан болон барихаар төлөвлөж байгаа авто замуудын тодорхой хэсэг нь Монгол орны цэвдэгт бүс нутгийг дайран өнгөрдөг. 

Уур амьсгалын өөрчлөлт болон хүний хүчин зүйлийн нөлөөгөөр мөсжилт ихтэй, дулаан цэвдэг (-2°С-ээс дээш температуртай)-тэй бүсэд цэвдгийн алдрал эрчимтэй явагдаж, тухайн газарт баригдсан хатуу хучилттай зам, замын байгууламжид суулт, деформаци ихээр үүссэн нь тогтоогдсон (Ferrell M., 2010; Zheng et al., 2010; Liu et al., 2017). Иймд тухайн бүс нутгийн уур амьсгал болон цэвдгийн өөрчлөлтөд дасан зохицсон хийц, технологиор хатуу хучилттай зам барих нь судлаач, мэргэжилтнүүдийн анхаарах гол асуудлын нэг болоод байна. 

Wednesday, February 19, 2020

Админы талархал

Геофизикчдээ холбох гүүр нь болж, мэдээ мэдээллээр хангаж, группээ амжилттай ажиллуулж байгаа зүтгэлийг минь үнэлж геофизикч Б.Оюунтөгс найз минь энэхүү номыг захиалж өгсөн. Өнөөдөр бэлгээ хүлээж авлаа, найздаа маш их баярлалаа. Мундаг зүтгэлтэй, чадвартай геофизикч найздаа юу хүссэн есөн хүсэл нь биелж байхын ерөөл дэвшүүлье. Бас ийм сайхан номыг эх хэл дээрээ унших боломжийг олгосон Н.Жаргал ахдаа ажлын өндөр амжилт хүсье.


Monday, February 17, 2020

Ажил, мэргэжлийн талаар ийнхүү дурджээ. /Б.Төмөр/


Иркутскийн Политехникийн Их Сургуулийн Орос хэлний бэлтгэл ангийг төгсөөд 1975 оны намар тус сургуулийн Геологи Хайгуулын Факультетэд элсэн орж, Геофизикч гэсэн мэргэжил эзэмших болсон. Нэг хоёрдугаар курсээ төгсөөд Байгаль нуурын эрэг дээр “Черко-руд” гэдэг сургалтын баазад оюутны дадлагын ажлыг ганц Монгол оюутан, тавь гаруй орос оюутнуудтай сэтгэл санааны өндөр түвшинд сайхан өнгөрүүлсэн. Тэр мөчөөс эхлэн “Геофизикч” гэдэг мэргэжлийн анхны мэдэгдэхүүнтэй болсон. “Улаанбаатар орчмын газрын гүний структурыг гравиметрийн аргачлалаар тодорхойлсон” гэдэг сэдвээр диплом хамгаалсан. 


1980 онд сургуулиа төгсөөд Хөвсгөл аймгийн Усны Аж Ахуйн Конторт, Усны Аж Ахуйн Яамны сайд Барсын тушаалаар анхны каротажийн инженерээр томилогдсон. Ажиллах хугацаандаа нийт 800-900 гаруй усны цэгт каротажийн хэмжилт хийж геологи гидрогеологийн дүгнэлтийг гаргасан байна. Төв суурин, малын бэлчээрийн усан хангамжид зориулан 1200-1300 цэгт гадаргуун геофизикийн хэмжилт хийж 80-90% -ийн магадлалтай уст цэг тогтоосон. Үүнээс 20-30 цэгийг мөнх цэвдэг тархсан талбайд уст цэг тогтоосон болно. 



Ажиллаж хөдөлмөрлөн өнгөрсөн он жилүүдээ эргэн харахад эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу газрын доорх усны хайгуулын чиглэлээр олон жил ажиллаж, малын бэлчээр, төв суурин, аж ахуйн хэрэгцээнд гүн өрмийн худаг, уст цэг дотоодын санхүүжилттэй олон төслүүд дээр ажилласнаас гадна сүүлийн 10 жилийн хугацаанд ашигт малтмалын шороон ба үндсэн ордны хайгуул судалгааг өндөр хөгжилтэй орнуудын дэвшилтэт технологи, багаж тоног төхөөрөмж хэрэглэн шинэ орд, илэрцээр илрүүлэхэд хүч, хөдөлмөр, оюун ухаан, туршлагаа дайчлан ажиллаж байсан. Үүний үр дүнд Дундговь аймаг “Хөх Дэл” тунамал хурдас дахь Литийн орд, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сум дахь Алтны үндсэн орд, Говь-Алтай аймаг Тайшир сум холимог металлын үндсэн орд гэх мэт 20-30 гаруй орд, илэрц дээр геофизикийн хайгуул хийсэн байна.

Friday, February 14, 2020

"ДашМагИнж" ХХК-ны Захирал Б.Дашбаатар


"ДашМагИнж" ХХК-ны Захирал Б.Дашбаатартай ярилцлаа. (2014.04.03)


Танай компани Монголын уул уурхайн геофизикийн салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй компаниудын нэг билээ. Та компанийхаа болон өөрийнхөө талаар манай уншигчдад танилцуулна уу?

"Геологи, уул уурхайн мэдээ" сонины уншигчидтай мэндчилж байгаадаа баяртай байна. Би ТИС-ийг ашигт малтмалын эрэл, хайгуулын геофизикч мэргэжлээр төгссөнөөс хойш 10 гаруй жил геологи хайгуулын салбарт ажиллаж байна. Сургуулиа төгсөөд геофизикийн судалгааны Геомастер Инженеринг ХХК-д долоон жил ажилласан. Тухайн үед Геомастер Инженеринг нь байгуулагдаад удаагүй манай цөөхөн хэдэн компанийн нэг байсан бөгөөд барууны хөрөнгө оруулагч хайгуулын компаниуд монголд дөнгөж орж ирж байсан үе таарсан юм.

2002 оноос тус компанид миний үеийн хэдэн залуу гар нийлэн баг болж ажиллаж эхэлсэн бөгөөд тухайн үедээ AngloGold Ashanti, Asia Gold, Batu Mining, Boroo Gold, Centerra Gold, Tethys Mining, Erdene Mongol, Gallant Minerals, IUC, Solomon Resources, Portress Minerals, QGX Mongolia, Xanadu Mines зэрэг барууны компаниудын хайгуулын төслүүд, томоохон орд, илрэлүүд дээр хайгуул, судалгааны ажил хийж алдаж, онож, мэргэжлийн талаасаа гадна тэдгээрийн зохион байгуулалт, сахилга бат, ер нь шинэ стандартад суралцаж эхэлсэн дээ.

Энэ бол барууныхан ид орж ирсэн, манай улсын хайгуулын шинэ үе шат эхэлж байсан цаг учраас бидний үеийнхэн бас их азтай хүмүүс. 1990-доны сүүлээр оюутан байхад танилцах дадлагаас өөр дадлага хийх ч газар олддоггүй байсан бидэнд том боломж олдож цаг наргүй хөдөлмөрлөж, суралцаж, тэр хэрээрээ ч их хариуцлага үүрдэг байлаа. Эндээс эхэлсэн залуучууд одоо бүгдээрээ салбартаа амжилттай ажиллаж явна. Манай Э.Ганзориг Эрдэнэ Монгол ХХК-д, Н.Дашням Геосигнал ХХК-д, Д.Отгонбаяр Занаду Майнз ХХК-д, Н.Мөнхжаргал, Ц.Залуухүү нар АНУ-д МУ\/Н Сео-зигуеуз нэртэй компанид, Г.Жамъян-Иш бид хоёр өөр, өөрсдийн геофизикийн компаниа байгуулан дотооддоо болон хилийн чанадад ажиллаж, амьдарч байна. Хэдий дээр өгүүлсэн таатай үе гол нь юм шиг боловч манай Ч.Ганбаатар захирлын бидэнд үүрүүлж байсан үүрэг, хариуцлага болон гүйцэд судлагдаагүй байсан уудам нутаг, газар шорооныхоо буянаар бид өдий зэрэгтэй явна. Тухайн үед захиалагчид ердөө чанартай анхдагч дата шаарддаг, эцсийн боловсруулалтыг зөвхөн гадаад мэргэжилтнүүд "хийдэг байсан үе л дээ. Гэхдээ тэр үед бид нар ч бас тэдний үүргийг гүйцэтгэж болох юм гэж дор бүрнээ мөрөөддөг байлаа.

Миний хувьд 2008 оноос ДашМагИнж ХХК-иа байгуулан барууны багаж, төхөөрөмж програм хангамж ашиглах, хамгийн гол нь эцсийн тайлан боловсруулалтыг өөрсдөө хийж хайгуул, уул уурхайн компаниудад геофизикийн баталгаат мэдээлэл, үр дүнтэй үйлчилгээг чанартай үзүүлэх зорилготойгоор өөрийн баг байгуулан ажиллаж эхэлсэн. Тэгээд ч дотоодын хайгуулын компаниуд олноор байгуулагдаж, захиалагчид зөвхөн анхдагч мэдээлэл биш ажлын тайлан шаардаж эхэлсэн болохоор манай геофизикийн үйлчилгээний компаниудын хувьд бараг тэр үеэс эцсийн тайлан боловсруулалтын ажилд барууны стандартын дагуу бие дааж идэвхтэй оролцдог болсон болов уу. Тэдгээр шаардлагыг хангах зорилгоор цаг алдалгүй компаниа байгуулсан нь одоо харахад эртдээгүй шийдвэр байжээ. Ингээд геофизикч Ц.Сугар бид хоёр анхны захиалгаа аваад ажилдаа гарах гэж догдолж явсанаас хойш багагүй хугацаа өнгөрсөн байна.

Геофизикийн үйлчилгээний хувьд уул уурхай гэхээсээ хайгуулын шатанд голлон оролцдог, өөрөөр хэлбэл ашиглалт эхлээгүй хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайнуудад эзэмшигчдийнх нь хүсэлтээр судалгааны ажлууд хийж өгдөг. Тийм болохоор геофизикийн үйлчилгээ нь геологи хайгуулын салбарт багтдаг гэж ойлгох нь зөв байх.

Чанартай сайн багаж тоног төхөөрөмж ажлын амжилтанд онцгой үүрэг гүйцэтгэдэг. Танай хамт олон сүүлийн үеийн ямар, ямар тоног төхөөрөмж дээр ажиллаж байна?

Манай компанийн хувьд янз бүрийн шинэлэг хайгуулын аргачлал гэхээсээ илүүтэй уламжлалт судалгааны аргуудыг ашиглан үйл ажиллагаагаа явуулдаг. Дээр хэлснээр уламжлалт аргууд маань хоцрогдох болоогүй, хэмжилтийн мэдээллийг улам гүнзгий орж тайлбарлах шаардлага цаашид ч байсаар л байх болно. Салбар маань шинэ шатанд гарсан өнгөрсөн 10 гаруй жилийн эхний үед монгол компаниуд шинээр авсан багаж, төхөөрөмжөө ихэвчлэн танилцуулдаг, сурталчилдаг байсан бол миний анзаарсанаар одоо захиалагчдын хамгийн их сонирхдог, тэдэнд танилцуулдаг болсон зүйл нь ажлын эцсийн үр дүн, аргачлалуудыг бодит жишээгээр, шинэлэг санаагаар тайлбарлан харуулах явдал болсон болов уу гэж бодож байна. Сонирхуулж хэлэхэд, манай компани талбайн соронзон зураглал, цахилгаан хайгуул, автомашины гамма спектрометрийн зураглал, хүндийн хүчний зураглал гэсэн уламжлалт 4 геофизикийн аргачлалаар үйл ажиллагаагаа явуулдаг. Бүтэц, зохион байгуулалтын хувьд соронзон хайгуу-лын 3 баг, цахилгаан хайгуулын 3 баг, авто гаммаспектрометрийн зураглалын 1 баг, хүндийн хүчний судалгааны 3-4 баг гэсэн бүрэлдэхүүнтэйгээр зэрэг судалгааны ажлуудыг явуулах боломжтой, 2009-2011 онуудад үйлдвэрлэгдсэн харьцангуй шинэ багаж, төхөөрөмж ашигладаг. Эдгээрт хэрэглэгддэг багаж, төхөөрөмжүүдийг манай хайгуулчид бүгдээрээ мэднэ.

Thursday, February 13, 2020

Соронзон хайгуулын SCINTREX багаж



SCINTREX магнетомерийн үзүүлэлт:
  • Нарийвчлал: 0.01nT
  • Үнэмлэхүй алдаа: +/- 0.1nT
  • Хэмжих хязгаар: 20,000 – 100,000nT
  • Хэмжилтийн хугацаа: 60+, 2,1,0.5 s
  • Ажиллах температур: -40C +50C
Ажиллах дэглэм:
  • байршил, хугацаа, хэмжилтийг 1 алхам тутамд командаар бичиж хадгална.
  • Оролт гаралт RS – 232 буюу 6 шатлалтай.
Багажны бүрдэл:
  • SCINTREX багаж, GEMLinkW программ, Зай, Утас, Цэнэглэгч, Мэдрэгч элемент кабелын хамт, RS – 232 кабел, Таяг, Багажны заавар.

Wednesday, February 12, 2020

VIP 10000 (transmitter)


Үйлдвэрлэгч:
IRIS Instruments (France)
Төрөл:
Transmitter
Аргачлал:
EM (IP)
Хэмжээ:
55*51*37cm
Жин:
35kg
Орчны температур:
-40˚C - 50˚C
Гарах хүчин чадал:
10kW
Гарах гүйдэл:
20A
Гарах хүчдэл:
3000V
Орох хүчин чадал:
180-250VAC
Тооцоологдсон давтамж:
0.0625-4Hz

Tuesday, February 11, 2020

Цахилгаан хайгуулын GDD GR x 8-32 багаж


GDD багажны үзүүлэлт:
  • 8 сувгаас 16, 24, 32 суваг хүртэл хийх боломжтой
  • Хэрэглээ нь PDA зэс-программ хангамж нь энгийн
  • 8 сувагтай 4 шугам – 16 сувагтай 2 шугам - 32 сувагтай 1 шугам
  • RS-232 нүхээр эсвэл Bluetooth-ээр PDA уруу холбоно

Ажиллах дэглэм:
  • байршил, гадасны мэдээлэл, гүйдлийн мэдээлэл, хэмжилтийг командаар бичиж хадгална.
  • Хайгуулын чадвар: эсэргүүцэл ба туйлшрал

Багаж эхлээд check хийж, байгалийн цахилгаан оронго ашиглан зэргэлдээ 2 гадас хоорондын эсэргүүцлээр гадасны суултыг шалгадаг ба бүртгэдэг. Трансмитрээс 2 секунд тог өгч байх хугацаанд эсэргүүцлийг хэмжинэ. 2 секунд тог тасарч байхад туйлшралыг хэмжинэ. Багаж нь 10 давталт (давталт хийх тоо нь багаж дээр хэд гэж тохиргоо хийснээс шалтгаална) хийж дундаж утгыг эцсийн вариантаар харуулдаг.

Monday, February 10, 2020

Иркутскийн Политехникийн Дээд Сургуулийг 1966-1990 онуудад төгссөн геофизикчид



Д/д
Овог
Нэр
Төгссөн он
1
Дэлэг
Жаргал
1961-1966
2
Ундрах
Нацагдорж
1962-1967
3
Буджав
Дэндэвчулуун
1964-1969
4
Дугарсүрэн
Алтангэрэл
1964-1969
5
Даваа
Цэдэнбалжир
1964-1969
6
Цэвээнжав
Түдэв
1965-1970
7
Данзан
Лавдансүрэн
1965-1970
8
Алтангэрэл
Давгацэрэн
1965-1970
9
Цэрэндулам
Базарсад
1966-1971
10
Рэгзэдмаа
Дэмбэрэлмээ
1966-1971
11
Эмгэн
Адьяа
1966-1971
12
Насанбат
Төмөр
1967-1972
13
Самад
Санждорж
1968-1973
14
Мондон
Мэндбилэг
1968-1973
15
Пүрэвсугар
Арвис-Эрдэнэ
1968-1973
16
Дагдан
Дагвадорж
1969-1974
17
Дашдорж
Дорж
1969-1974
18
Дулмаа
Наранцэцэг
1971-1976
19
Рагчаа
Шагдарсүрэн
1972-1977
20
Тогтмол
Ванчиг
1972-1977
21
Хуанган
Дацлет
1973-1978
22
Дандарванчиг
Чулуунбаатар
1973-1978
23
Мятав
Батаа
1973-1978
24
Цэвээндорж
Бямбасүрэн
1973-1978
25
Намсрайцэрэн
Сэнгэдорж
1973-1978
26
Батлувсан
Төмөр
1975-1980
27
Нацаг
Баярмаа
1981-1986
28
Довдог
Мөрөн
1981-1986
29
Дорж
Оюунтөгс
1982-1987
30
Дашзэвэг
Доржсэмбэ
1985-1990

Нийт 1966 оноос 1990 оны хооронд 36 геофизикч төгссөн мэдээ байна. Зарим оюутан сурах хугацаандаа өөр мэргэжил рүү шилжсэн магадлалтай.

Эрдэм номын агуу их далайд живүүлж, Монголын хөдөөгийн жирийн ардын хүүхдүүдийн тархийг цэнэглэж, геофизикч гэдэг онцгой мэргэжил эзэмшүүлсэн ЗХУлсын нэрт эрдэмтэн, багш нараа хүндэтгэн дурсья.

1.    Вахромеев.Г.С (ScD, Академич)
2.    Быстрицкий.А.А (PhD)
3.    Кирзнер.И.Б (PhD)
4.    Новоселов.С.В (PhD)
5.    Оськин.И.М (PhD)
6.    Тирский.О.Н (PhD)
7.    Булнаев.А.Н (ScD)
8.    Давыденко.Ю.А (PhD)
9.    Давыденко.А.Ю (ScD)
10. Дмитриев.А.Г(ScD)
11. Кожевников.Н.О (ScD)
12. Канайкин.В.С (PhD)




Мэдээлэл бэлтгэсэн: Мэргэшсэн геофизик, магистр Б.Төмөр



2020-02-10