Friday, October 15, 2021
Monday, December 28, 2020
ГЕОФИЗИКЧ /Geophysicist/ Ажил мэргэжлийн тодорхойлолт
Хийж гүйцэтгэдэг ажил
Дэлхийн царцдас мандал, усан мандал, агаар мандалд явагдах физик үзэгдлүүдийг шинжлэх ухааны үндэстэйгээр судалдаг. Хээрийн хэмжилтийн ажлын үед геофизикч нь тусгай багаж, тоног төхөөрөмж ашиглан хэмжилт хийж геологичийн сонирхсон газрын гадаргуу болон газрын гүний мэдээллийг олж, мэдээллийг тусгай зориулалтын програм хангамж ашиглан боловсруулан, судалгаа шинжилгээ, тооцоолол хийх, үр дүнг зураг дээр хэвлэх, тайлан бэлтгэх зэрэг ажил гүйцэтгэдэг.
Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл
Компьютер, хэвлэгч, олшруулагч, дуу авиа,цахилгаан, соронзон, электроник, газрын чичиргээ хэмжилтийн, газрын татах хүчны, радиометрийн гэх мэт тусгай зориулалтын хэмжих багаж, плоттер, тооцоох техник хэрэгсэл, газарзүйн мэдээллийн систем /GIS/, тандалт /Remote sensing/, 3D болон огтлол, зүсэлтийн програм,төрөл бүрийн хэмжигч, (соронзон хэмжигч, хатуулаг хэмжигч зэрэг), ажлын хувцас г.м
Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл
Геофизикийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх.
Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл
- Геофизиктэй холбоотой үзэл баримтлал, онол, үйлдлийн ажиллагааны арга барилыг боловсруулах, хөгжүүлэх чиглэлээр судалгаа хийх, зайнаас тандан судлах замаар газрын гадаргын чичирхийлэл, татах хүч, цахилгаан дулааны болон соронзон таталцалын хүчний хэмжээг тогтоох.
- Чичирхийлэл, татах хүч, цахилгаан, соронзон, радио хэмжлийн арга ашиглан газрын тос, эрдэс хатуулгийн нөөцийн орд, уг гарал хэмжээг тогтоон тодорхойлох, мэргэжлийн нарийн чиглэлээс хамааран геофизикчид газрын тосны -геофизикч, инженер-геофизикч, хайгуулын геофизикч, сэйсмогеофизикч г.м мэргэшсэн бөгөөд өөр өөрийн онцлог ажлуудыг хийж гүйцэтгэх.
- Геофизикч нь хүдрийн биет, ашигт малтмалын орд, газрын тос, байгалийн хий, гүний ус зэргийг эрж хайхад олон төрлийн тоног төхөөрөмжүүд ашиглан шаардлагатай цахилгаан, соронзон, татах хүчний хэмжилтүүдийг хийж, эдгээр хэмжилтүүдийн үр дүнг мэргэжлийн програм дээр боловсруулан зураг гарган дэлхийн гадаргуугийн бүтэц, мөсөн давхаргын зузаан, чулуулгын найрлага, үүсэл зэргийг тодорхойлон үнэлж дүгнэлт гаргах.
- Байгалийн баялаг судлах, байгаль орчин хамгаалах, цөмийн туршилтанд хяналт тавих, цаг уурын болон байгалийн гамшгийн урьдчилсан мэдээг боловсруулах, сансрын судалгаа явуулах.
Thursday, November 5, 2020
Хавчиг талбайн геофизикийн цогцолбор судалгааны үр дүнгийн тайлалт
Болор-Эрдэнэ А
"Монголын геофизикчдийн холбоо"-ны удирдах зөвлөлийн гишүүн
Зорилго: Геофизикийн соронзон хайгуулыг нарийвчлан хийж, цахилгаан
хайгуулын үр дүнтэй хослуулан тайлалт хийснээр эрлийн талбайн гүний геологийн
тогтоцыг ойлгох, өрөмдлөгийг илүү оновчтой төлөвлөхөд хувь нэмэр оруулах
зорилготой.
Хураангуй: Хавчиг талбайд гүйцэтгэсэн нарийвчилсан соронзон
зураглалаар илрүүлсэн цагираг хэлбэрийн 57500-58300 нТ-ийн утгатай
гажил нь хүдэр агуулагч интрузив массивтай давхацдаг. Уг гажил нь баруун хойш
чиглэлтэй хагарлын нөлөөгөөр хэвтээ болон босоо тэнхлэгийн дагуу зэрэг шилжсэн
нь геофизикийн цогцолбор аргачлалын үр дүнгээр тайлагдаж байна. Цахилгаан
хайгуулаар баруун хойш чиглэлтэй хагарал нь төлөөлөх эсэргүүцлийн гүний 77 м-ийн
түвшинд 10-1300 Ом.м утгатай эсэргүүцлийн гажлаар гүнд үргэлжилж байгаа ба албадмал
туйлшралын гүний 77 м-ийн түвшинд хагарлын баруун урд хэсэгт 4-10 мВ/В утгатай хувирсан
бүс байна. Эдгээр судалгааны үр дүнг нэгтгэвэл гүний 100 м-ийн горизонтод
хувирал хүдэржилтийн бүс тогтоогдож байгаа ба 300 м хүртэл гүнд өрөмдвөл
хүдрийн биетийг үнэлэх боломжтой гэж үзлээ.
Түлхүүр үг: Соронзон хайгуул, Цахилгаан хайгуул
I.
ОРШИЛ
Хавчиг талбай нь Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутагт орших Алтан гадас уулаас баруун урагш 5 км-т 800 м урттай, 600 м өргөнтэй талбайг хамарна. Тухайн талбайн алтны хүдэржилт нь дунд пермийн Улиастай бүрдлийн II фазын шүлтлэг, шүлтлэгдүү боржин чулуулагтай холбоотой. Уг талбайд илэрсэн гадаргуугийн хувирал хүдэржилтийг гүнд нь судлахаар геофизикийн аргуудыг цогцоор хэрэглэж, тайлалт дүгнэлт өгсөн болно.
II.
ГЕОЛОГИЙН
ТОГТОЦ
Талбайн
хэмжээнд неопротерозойн Шандыннуруу формац (NP1sn), түүнийг
зүссэн дунд пермийн Улиастай бүрдлийн II
фазын шүлтлэгдүү
(γ2P2u) интрузив, эдгээрийг хучсан голоценийн делювиал-пролювиал
(n,dpQ2)
гаралтай сэвсгэр хурдас тархсан (Зураг-1).
Дунд пермийн интрузив чулуулаг нь калишпатжих, метасоматитжих, грейзенжих хувирлуудад өртсөн. Хувирсан биет нь 350 м урттай, 250 м өргөнтэй, 5 см хүртэл өргөнтэй кварцын судланцруудаар хэрчигдсэн байдаг. Судланцарууд нь хүчтэй лимонитжсон, гематитжсан, малахитжсан, пиритжсэн.
Зураг-1. Хавчиг талбайн геологийн зураг
Wednesday, November 4, 2020
Tuesday, November 3, 2020
“ЗАЛУУ СУДЛААЧ - 2020” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ
ШУА-ИЙН ГЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГЭЭС ЗОХИОН БАЙГУУЛДАГ “ЗАЛУУ СУДЛААЧ - 2020” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН ХӨТӨЛБӨР
Monday, November 2, 2020
Sunday, November 1, 2020
Монгол Улсад геологийн алба байгуулагдсаны 81 жилийн ой, Геологийн үндэсний мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 60 жилийн ойн арга хэмжээний хүлээн авалтад холбооны ахмад гишүүд, идэвхитэй гишүүд, байгууллага, Удирдах зөвлөлийн гишүүдийн төлөөллийг оролцуулсан холбооны тэргүүн С.МӨНХБААТАР, гүйцэтгэх захирал Д.ЦЭДЭНБАЛЖИР нарт баярлалаа.
Friday, October 16, 2020
Wednesday, September 30, 2020
"ГЕОФИЗИК БА ОДОН ОРОН СУДЛАЛ" сэтгүүл
2020 оны 11 сард хэвлэгдэх
"ГЕОФИЗИК БА ОДОН ОРОН СУДЛАЛ"
сэтгүүлд
эрдэм шинжилгээний өгүүлэл
хүлээн
авч байна.
ISSN 2709-1538 (Print)
ISSN 2709-1546 (Online)
Сэтгүүлд хэвлүүлэх өгүүллийн судалгааны
чиглэл:
· Геофизикийн судалгаа, арга аргачлал
·
Геологийн судалгаа
·
Одон орон судлал
Өгүүлэл хүлээн авах
хугацаа: 2020 оны 10 сарын 30 өдөр
Сэтгүүлд ирүүлэх өгүүлэлд тавигдах шаардлага
1. Сэтгүүлд ирүүлэх өгүүлэл өөр газар хэвлэгдээгүй байх
2. Бичиглэлийн хэлбэр
Цаасны хэмжээ А4, бичиглэл дээд талаасаа 2.0 см, доод талаасаа 2.0 см, зүүн талаасаа 2.5см, баруун талаасаа 2.5 см буюу хамгийн ихдээ нийт өндөр 25.5см, өргөн 16см-ээс хэтрэхгүй, мөр хоорондын зай 1.15 байна.
3. Хэл
Өгүүллийг Монгол хэлээр MS Word програм ашиглан Times New Roman фонд, үсгийн хэмжээ 12pt, бичвэрийн хоёр талыг тэгшилсэн (Justify), хоёр баганад бичсэн байна.
4. 4. Өгүүллийн бүтэц
·
Гарчиг
·
Зохиогчдын нэр, байгууллага
·
Товч утга буюу Хураангуй
·
Түлхүүр үг
·
Удиртгал буюу Оршил
·
Онолын үндэс
·
Судалгааны арга зүй, аргачлал, хэмжилт
·
Үр дүн, дүгнэлт, хэлэлцүүлэг
·
Талархал
·
Ишлэл буюу ном зүй
·
Товч утгын орчуулга (англи хэл дээр бичнэ)
5. 5. Бичиглэл хийхэд баримтлах зарчмууд
·
Ишлэлийг
MS Word-Refereces-APA style-аар (Nabighian M.N, 2005) бичнэ.
·
Бутархай
тоог бичихдээ цэг ашиглана.
·
Томьёонд
үсгийг заавал налуугаар бичнэ.
·
Нэгж
болон тусгай функцийн нэрийг (sin, tg, log, exp, det, tr гэх мэт) босоогоор
бичнэ.
·
Графикийг
Enhanced PostScript (*.EPS) форматаар бэлтгэнэ.
·
Графикийн
тайлбарыг налуугаар (9pt) баруун дээр бичнэ.
·
Зургийн
тайлбарыг налуугаар (9pt) доор нь бичнэ.
6. 6. Бичиглэл хийх үсгийн хэв маяг:
· Өгүүллийн нэр - 14pt, Bold, Том үсгээр бичнэ.
· Зохиогч - 11pt, Bold, Томоор эхэлж жижиг үсгээр бичнэ.
· Хаяг-9pt, italic.
· Abstract (Товч утга) - 11pt, Үндсэн төвд, хэсгийн баруун, зүүн талаас 2.0
см зайтай бичнэ.
· Үндсэн хэсэг - 12pt . Хоёр багана (хоорондын зай нь 0.6 мм)
· Дэд бүлгийн гарчиг - 12 pt, Bold, Томоор үсгээр эхэлж жижиг үсгээр бичнэ.
· Ишлэл буюу ном зүй - 11pt. Word-Refereces-APA style ашиглана.
7. 7. Өгүүллийг хүлээн авах
Өгүүллийн тод хэвлэсэн нэг хувийг файлын хамт авна. Зургийн файлыг тусад нь авна.
Хэвлэсэн хувь дээр зохиогчид гарын үсэг зурсан байна.
СЭТГҮҮЛИЙН РЕДАКЦИЙН ЗӨВЛӨЛ
Холбоо
барих: Б.Буянтогтох, 99997013, buyantogtokh@iag.ac.mn
Tuesday, August 11, 2020
ГЕОФИЗИК БА ОДОН ОРОН СУДЛАЛ-Сэтгүүл
1. ГЕОФИЗИК БА ОДОН ОРОН СУДЛАЛ-Сэтгүүл №-4
Monday, August 10, 2020
Wednesday, June 10, 2020
Thursday, March 26, 2020
Thursday, February 20, 2020
Цэвдэгт бүс нутгийг дайран өнгөрч буй хатуу хучилттай замын дагуух өндөр нарийвчлалтай геофизикийн цахилгаан томографи хэмжилт
Wednesday, February 19, 2020
Админы талархал
Monday, February 17, 2020
Ажил, мэргэжлийн талаар ийнхүү дурджээ. /Б.Төмөр/


Friday, February 14, 2020
"ДашМагИнж" ХХК-ны Захирал Б.Дашбаатар
"ДашМагИнж" ХХК-ны Захирал Б.Дашбаатартай ярилцлаа. (2014.04.03)
Thursday, February 13, 2020
Соронзон хайгуулын SCINTREX багаж
SCINTREX магнетомерийн үзүүлэлт:
- Нарийвчлал: 0.01nT
- Үнэмлэхүй алдаа: +/- 0.1nT
- Хэмжих хязгаар: 20,000 – 100,000nT
- Хэмжилтийн хугацаа: 60+, 2,1,0.5 s
- Ажиллах температур: -40C +50C
Wednesday, February 12, 2020
VIP 10000 (transmitter)

Үйлдвэрлэгч:
|
IRIS Instruments (France)
|
Төрөл:
|
Transmitter
|
Аргачлал:
|
EM (IP)
|
Хэмжээ:
|
55*51*37cm
|
Жин:
|
35kg
|
Орчны температур:
|
-40˚C - 50˚C
|
Гарах хүчин чадал:
|
10kW
|
Гарах гүйдэл:
|
20A
|
Гарах хүчдэл:
|
3000V
|
Орох хүчин чадал:
|
180-250VAC
|
Тооцоологдсон давтамж:
|
0.0625-4Hz
|












