Tuesday, November 3, 2020

“ЗАЛУУ СУДЛААЧ - 2020” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ

 

ШУА-ИЙН ГЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГЭЭС ЗОХИОН БАЙГУУЛДАГ “ЗАЛУУ СУДЛААЧ - 2020” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН ХӨТӨЛБӨР


Монгол улсын ууган геологич, геологи-эрдэс судлалын ухааны доктор Жалцавын Дүгэрсүрэнгийн нэрэмжит “ЗАЛУУ СУДЛААЧ-2020” эрдэм шинжилгээний бага хурлыг 2020 оны 11 сарын 27-ны өдөр МУИС-ийн Төв номын сангийн 203 тоот хурлын зааланд зохион байгуулна.

Хуралд оролцох байгууллагууд: ШУА-ийн Геологийн хүрээлэн, ШУА-ийн Палеонтологийн хүрээлэн, ШУТИС-ийн Геологи-Уул уурхайн сургууль, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Геологи-геофизикийн тэнхим, Газарчин дээд сургууль, Улаанбаатар Их сургууль, Геологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Компаниудын залуу судлаачдыг оролцуулна.

Уг хурлын гол зорилго нь: Геологийн салбарын залуу судлаачдын эрдэм мэдлэгийг дээшлүүлэх, хийж бүтээж буй ажлынхаа талаар хоорондоо харилцан санал хуваалцах, ярилцах, туршлага солилцох явдал юм.


Зохион байгуулалт


1. Эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах хөтөлбөр болон нэмэлт мэдээлэл нь хурал эхлэхээс 1 долоо хоногийн өмнө зарлагдана.
2. Хэлэлцүүлэх илтгэлээ хурал эхлэхээс 1 цагийн өмнө зохион байгуулах комиссын компьютерт хуулж, фондын зөрүү болон бусад гарч болзошгүй алдааг зассан байх шаардлагатай.
3. Тус хуралд тавих илтгэлийн ба илтгэгчийн нэрийг 11-р сарын 15-ны дотор oyuna_22@yahoo.com хаягаар ирүүлнэ.
4. ШУА-ийн ГХ-ийн Эрдмийн Зөвлөлөөс эрдэм шинжилгээний илтгэлийг дүгнэх шүүгчийн бүрэлдэхүүнийг эрдмийн зөвлөлийн даргын шийдвэрээр тогтооно. Шүүгчид илтгэлийг шударгаар шүүх ёстой.
5. Хуралд шаардагдах материалыг товлосон хугацаанаас хоцруулахгүй байх, хоцорсон тохиолдолд хүлээн авахгүйг анхаарна уу.

Залуу судлаачдын эрдэм шинжилгээний ажилд тавих шаардлага

1. Судалгааны ажилд өөрийн биеэр оролцсон ба судалгааны ажлын сэдэв, агуулга нь тодорхой байх.
2. Судалгааны ажлын онцлог ба шинэлэг талыг харуулсан
3. Судалгааны үр дүн үзүүлэлтүүд болон түүнийг ирээдүйд ашиглах боломжийг тусгасан байвал сайн байна.
4. Илтгэлийг 15 минутанд багтаах ба тогтоосон цагийг нарийн баримтлах.
Эрдэм шинжилгээний ажлыг шалгаруулахад зайлшгүй анхаарах шалгуурууд
1. Сэдвийн талаарх онолын ерөнхий мэдлэг
2. Судалгааны аргазүй ба өгөгдлийн боловсруулалт
3. Судалгааны үр дүн, дүгнэлт
4. Илтгэх чадвар
5. Асуултанд хариулсан байдал

Хуралд илтгэл тавих залуу судлаачдыг 1, 2, 3-р байр эзлүүлэн мөнгөн шагнал, өргөмжлөлөөр шагнан урамшуулна.

ШУА-ийн Геологийн хүрээлэн
Утас: 86064064, 88079096

No comments:

Post a Comment