Wednesday, February 22, 2017

МУИС-ийн Геологийн салбарын үүсэл, хөгжлийн түүх

МУИС-ийн Геологийн салбар анх 1960 онд нээгдэж үндэсний УУГАН геологийн боловсон хүчин бэлтгэж эхэлсэн бөгөөд  Геофизикийн  салбар анх  1965 оноос  эхлэн  мэргэжилтэн   бэлдэж эхэлсэн түүхтэй.

Геологийн  мэргэжилтэй боловсон хүчинг 1960-1982 он, 1991 оноос одоог хүртэл бэлтгэж байна. Энэ  хугацаанд 1991-2010 оны хооронд Геологи-Минералогийн тэнхим, 2010-2014 оны  хооронд Геологи, Ашигт малтмалын тэнхимүүд болон үйл ажиллагаа явуулж байсан.  2014 оноос эхлэн шинэ бүтцээр Геологи-Геофизикийн тэнхим болон нийт 5 мэргэжлээр дээд боловсролтой  геологи,  геофизикч  мэргэжилтэн бэлтгэж байна.

Анх 1960 оны 4-р сарын 11-ний өдрийн БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн ба МАХН-ын Төв хорооны 171/112-р тогтоолын 3-р зүйлийн а хэсэгт “Улсын геологийн ажлыг үндэсний мэргэжлийн боловсон хүчнээр хангах зорилгоор Чойбалсангийн нэрэмжит Улсын Их Сургуулийн Газарзүйн салбарын 1, 2-р ангийг түшиглүүлэн, 1960-1961 оны хичээлийн жилээс Геологийн салбар байгуулан хичээллүүлэхийг Шинжлэх ухаан, дээд боловсролын хүрээлэн /н.Б.Лхамсүрэн/-д даалгасугай.” гэж заасны дагуу тухайн ондоо МУИС-ийн БУФ-ийн Газар зүйн 3-р ангиас 13 оюутныг Геологийн 3-р анги болгон авч шинээр 39 оюутан элсүүлэн хичээллүүлж эхэлснээр Монгол улсад Геологийн дээд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж эхэлжээ. Анхны багшаар тухайн үеийн СнЗ-ийн дэргэдэх Геологи шинжилгээний газрын ахлах геологич Ж.Дүгэрсүрэн ажиллаж эхэлсэн бол 1961 оны эхээр Геологи шинжилгээний газрын геологич Р.Барсболд, Ж.Лхамсүрэн нарыг үндсэн багшаар авч, мөн ЗХУ-аас уригдан ирсэн Петербург хотын Уул уурхайн институтын доцент. дэд эрдэмтэн К.М.Малкова, Львов хотын Их Сургуулийн доцент, дэд эрдэмтэн Ю.Ф.Пекун нар ажилласнаар Геологийн тэнхим (эрхлэгч Ж.Дүгэрсүрэн) байгуулагдаж биеэ даасан салбар болон хөгжжээ. Геологийн тэнхимийн эрхлэгчээр 1962-1965 онд Р.Барсболд, 1966-1967 онд С.Дэмбэрэлдорж, 1967 онд Ж.Ган-Очир нар ажиллаж байжээ. Геологийн салбар нь бүтэц, зохион байгуулалт, сургалтын хувьд харьцангуй бэхжиж, 1963 оны эхээр Минералоги-петрографийн тэнхим байгуулан өргөжүүлж эрхлэгчээр нь Ж.Лхамсүрэн 1967 он хүртэл ажилласан байна.

Monday, February 20, 2017

Геофизикийн эрдэмтэн судлаачид, бизнесийнхэнтэй хоршино

2017 / 01 / 31-нд ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэн /ООГХ/-гийн Астропаркийн хурлын танхимд “Геофизикийн хайгуулын мэдээлэл боловсруулалтын асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо.

ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ОДОН ОРОН ГЕОФИЗИКИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ АЛТАЙ САЛБАР

Товч танилцуулга

 Тус салбар нь газар хөдлөлт,цөмийн болон уул уурхайн тэсэлгээг тасралтгүй бүртгэж газар хөдлөлтийн зүй тогтол, гүний тогтоц, геодинамикийн процессийг судлах судалгааны ажлын мэдээллийн сангийн анхдагч өгөгдлийг бүрдүүлэх, мэдээллийг Монголын Үндэсний Мэдээллийн төвд тасралтгүй горимоор шууд дамжуулах, бүс нутгийн станцуудтай анхан шатны долгионы мэдээлэл солилцох, мэдээллийн санд хуримтлагдсан мэдээллүүдийг ашиглан орон нутгийн хийгээд бүс нутгийн сейсмшилийн болон горимын судалгааны ажлыг мэргэжлийн түвшинд хийх үүрэг бүхий орон нутаг дахь эрдэм шинжилгээний байгууллага юм.
Орон тооны хувьд эрхлэгч, инженер, эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан 4, үйлчилгээний ажилтан, хээрийн станцын сахиул гэсэн үндсэн 8 орон тоотой, Тайшир сумын нутагт ажиллаж байгаа газар хөдлөлт бүртгэх сүлжээ станцын харуул хамгаалалтын гэрээт 5 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Монголын геологичид чуулна

"МОНГОЛЫН ГЕОЛОГИ, ХАЙГУУЛ" чуулга уулзалт III сарын 23-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. “Монголын үйлдвэрлэлийн геологчдийн холбоо”-ноос санаачлан 2009 оноос зохион байгуулж ирсэн чуулга уулзалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шинжлэх Ухаан Технологийн Их сургууль, Монгол Улсын Их сургууль хамтран зохион байгуулах аж.

“Монголын Геологи, Хайгуул 2017” чуулга уулзалтын хүрээнд:

·         Үндсэн хуралдаан, хэлэлцүүлэг
·         Ашигт малтмалын ордын хайгуул, уул уурхайн ашиглалтын төслүүдийн танилцуулга, хөрөнгө оруулагчдын бизнес уулзалт
·         “Хайгуулчин”сэтгүүл
·         Байгууллагуудын танилцуулга, үзэсгэлэн
·         Зураглалын шилдэг баг шалгаруулах
·         Хайгуулын шилдэг баг шалгаруулах
·         Оюутны эрдэм шинжилгээний бага хурал
·         “Монгол орны байгаль – Хайгуулчдын дуранд” гэрэл зургийн үзэсгэлэн
·         “Эрдэс чулуулгийн цуглуулга, дээжис”үзэсгэлэн
·         Мэргэшүүлэх сургалт
·         “Цэцээ гүн”спорт, гео-аялал гэсэн арга хэмжээнүүд болох аж.

Thursday, February 2, 2017

“ГЕОЛОГИЙН АСУУДЛУУД” эрдэм шинжилгээний эмхэтгэлд өгүүлэл хүлээн авч эхэллээ

МУИС-ийн Геологийн Геофизикийн тэнхимээс эрхлэн гаргадаг “ГЕОЛОГИЙН АСУУДЛУУД” эрдэм шинжилгээний эмхэтгэлд өгүүлэл хүлээн авч эхэллээ.Өгүүллийг 2017 оны 3-р сарын 25-ныг хүртэл хүлээн авна. 

1.Н.Одгэрэл, n.odgerel@num.edu.mn, odgrl2016@gmail.com, 99058482
2.Б.Бат , bat.b@num.edu.mn, boldbat968@yahoo.com, 99080912
3.Н.Байгалмаа baigalmaa_n@num.edu.mn, 99099742

Эрдэм шинжилгээний өгүүлэл нь доорх шаардлагуудыг хангасан байна. 

1. Ирүүлэх өгүүллийн цаасны хэмжээ А4. Дээд, доод тал ба баруун талаас тус бүр 2.1 см, зүүн талаас 3.1 см зайнд бичигдсэн байна. 

2. Өгүүлэл нь холбогдох зураг, схем, хүснэгтийн хамт 10 хуудаснаас илүүгүй байна. 

3. Хураангуй 250 хүртэл үгэнд багтсан байна. Өгүүлэл монгол хэл дээр бичигдсэн бол хураангуйг англи, орос хэлний аль нэгээр бичнэ. 

4. Түлхүүр үг. Хураангуй хэсгийн доод талд 6-аас илүүгүй үг сонгож бичнэ. 

5. Өгүүлэлд I (introduction) M (method) R (research) D (discussion, result) буюу Өмнөтгөл, Судалгааны арга, Судалгаа, Үр дүн, хэлэлцүүлэг гэсэн зарчмыг баримтлана. 

6. Өгүүллийн нэрийг том үсгээр Times New Roman-14 /мөр хооронд 1/; Зохиогчийн нэрийг том үсгээр Times New Roman-10 /мөр хооронд 1/, зохиогчийн харьяаллыг жижиг үсгээр Times New Roman-10; хураангуй, түлхүүр үгийг Times New Roman-10; бичвэрийг Times New Roman-12 хэмжээгээр бичнэ. Мөр хоорондын зай 1,15. Схем, зургийн тайлбар, хүснэгтийн бичвэрийг мөн фонтын 10-аар бичнэ. Харин хүснэгт схемийн гарчигийг Bold-р бичнэ.
Жишээ нь:
          ӨГҮҮЛЛИЙН НЭР (Times New Roman, 14)
          ЗОХИОГЧИЙН НЭР (Times New Roman, 10)
          Зохиогчийн харьяалал (Times New Roman, 10)

7. Редакцид ирүүлсэн өгүүллийн эх дээр зохиогчид гарын үсгээ зурж баталгаажуулсан байна.

8. Зураг, график, схем, диаграм зэрэг үзүүлбэр тус бүрийг нэг хуудсан дээр тод үзэмжтэй хэвлэсэн эхээр нь хавсаргана. Үзүүлбэр, зураг, диаграмыг дангаар нь харахад агуулга нь ойлгогдохоор нэр, тайлбартай байна.

9. Өгүүлэл олон зохиогчтой бол нэр бүрийн ард харьяаллыг илэрхийлэх араб тоог бичнэ. Тэдгээрээс холбоо барих зохиогчийн ард * тэмдэгийг бичиж, цахим хаягийг оруулсан байна. 

10. Бичвэр дотор хийх ишлэлийг дугуй хаалтанд зөвхөн тухайн зохиогч, нийтлэгдсэн оны хамт бичнэ. Жишээ нь, (Бямба, 2009; Cogne et al., 2005)

11. Бичвэрт ишлэл авч байгаа зохиогчийн нэрийг дурдан оруулж байгаа бол тухайн бүтээл нийтлэгдсэн оныг дугуй хаалтанд бичнэ. Жишээ нь, Кравчинский нар (2009) …

12. Өгүүлэлийн төгсгөлд ашигласан ба ишлэл татсан ном зохиолын нэрийг доорхи байдлаар бичнэ. 
Жишээ нь,
          a. Макарычев Г.М., Гель М.Д., Морковкина В.Ф., Палей И.П., 1990. Эволюция структуры земной коры докембрий Западной Монголии /В сбор: Эволюция геологических процессов и металлогения Монголии/ М., Наука, с.81-110.
          b. Gustavsson M., Kolstrup E., Seijmonsbergen A.C., 2006. A new symbol-and-GIS based detailed mapping system: Renewal of a scientific discipline for understanding landscape development. Geology 77, 90-111

Мэдээлэл:

Монголын үйлдвэрлэлийн геологчдийн холбоо, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Геологи, геофизикийн тэнхим нь геологи, геофизикийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлэх, шинэ техник, технологи нэвтрүүлэх, геологи-геофизикийн судалгааны ажлын мэдээлэл солилцох, эрдэм шинжилгээний зорилгоор ашиглах, мэргэжлийн сургалт, эрдэм шинжилгээний хурал, зөвлөлгөөн, уралдаан тэмцээн явуулах зэргээр хамтын ажиллагааны бүх хэлбэрийг хэрэгжүүлж талууд тэгш эрх, харилцан ашигтайгаар хамтран ажиллахаар тохиролцож “Санамж бичиг” байгуулав.

"Санамж бичиг"-т МҮГХ-ны ерөнхийлөгч Ч.Энх-Амгалан, МУИС-ийн ШУС, Геологи-геофизикийн тэнхимийн эрхлэгч проф. Б.Бат нар гарын үсэг зурав.

МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ГЕОЛОГЧДИЙН ХОЛБОО

МУИС-ийн ГЕОЛОГИ, ГЕОФИЗИКИЙН ТЭНХИМ