Солонгосын Чежү аралд болсон Геофизикчдын Холбоо (KSEG) –оос 4 жил
дутамд зохион байгуулдаг олон улсын хуралд ШУТИС –ийн ГГТС –ийн
Геофизик, геомэдээллийн профессорын багийн тэргүүлэх профессор
Х.Цээдулам, багш С.Мөнхбаатар, Т.Бямбасүрэн нар сургуулиа төлөөлөн
амжилттай оролцоод ирлээ.
Тус олон улсын хурал нь Өмнөд Солонгосын Чежү аралын International Convention Center (ICC) төвд “Geophysics for Discovery and Exploration” –сэдвийн доор 2012 оны 9 сарын 19-21 хооронд болж өнгөрлөө.
Энэ олон улсын хуралд АНУ, Япон, Солонгос, Тайланд, Норвеги,
Пакистан, Хятад, Австри, Австрали, Тайван, Индонез, Орос, Этиоп, Иран,
Монгол зэрэг орнуудын 300 гаруй төлөөлөгчид оролцож, ICC төвийн 3
зааланд нэгэн зэрэг үйл ажиллагаа зохион байгуулагдаж, нийт 118 эрдэм
шинжилгээний өгүүлэлээс, 55 аман илтгэл, 63 ханын илтгэлүүд
хэлэлцэгдлээ.
Олон улсын хурлын эхний өдөр хурлын нээлтийн үйл
ажиллагаа болон дэлхийн нэртэй профессоруудыг урьж, залуу судлаачдад
зориулан лекц унших үйл ажиллагааг зохион байгуулсан. Хоёрдох өдөр нь
Engineering & Environmental, Gravity & Magnetics, Korea Rural
Corporation’s Special Session, Mining Geophysics, Other Geophysical
Area, Petroleum Geophysics, Seismology гэсэн үндсэн чиглэлүүдээр олон
орны эрдэмтэн судлаачид илтгэлүүдээ хэлэлцүүлсэн.
Мөн тус хурлын үеэр Америк (SEG), Япон (SEGJ), Австрали
(ASEG), Солонгос (KSEG) -ын геофизикчдын холбоо, Европийн EAGE –ийн
холбоо, их дээд сургуулиуд, геофизикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж
байгаа компаниуд өөрсдийн үйл ажиллагааны чиглэл болон олон улсын
сэтгүүл, техник технолги, програм хангамжийг талаарх мэдээллийг хуралд
оролцогчдод танилцуулж үйл ажиллагааг сурталчилж оролцлоо.
Энэхүү хуралд оролцсоноор бид олон орны геологи,
геофизикийн мэргэжлийн эрдэмтэн судлаачдаас суралцаж, туршлага солилцож,
шинжлэх ухааны шинэ чиг хандлага, шинэ техник технологи, програм
хангамж, арга аргачлалтай танилцлаа. Мөн түүнчлэн их дээд сургуулиудтай
ашигт малтмал, газрын тосны геофизикийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх,
багш оюутан солилцох, геологи геофизикийн мэргэжлийн чиглэлээр богино
хэмжээний курсыг эх орондоо зохион байгуулах талаар судалгаа хийж, зохих
чиглэлийн эрдэмтэн судлаачидтай холбоо тогтоох оролдлого хийлээ.
Хурлын гуравдахь өдөр нь хуралд оролцогчид геологийн
хээрийн экскурсэд оролцож, геологич Доктор Yong-Mun JEON үзэсгэлэнт Чежү
арлын гарал үүсэл хөгжлийн талаар танилцуулсан.
Чежү арал “Галт уулын тогоо”
Чежү арал “Галт уулын хоолой”
Sanbansan -ны лавийн бунхэрийн өмнө геологийн хээрийн экспедицэд оролцогчид
Энэ хурал нь цаашид геофизикийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж, манай
сургуулийн хувьд олон улсын стандартын дагуу хичээлийн стандарттай
болох, геофизикийн мэргэжлийн хувьд тулгамдаж байгаа асуудлуудыг
шийдвэрлэх цаашдын судалгааны ажлын чиг хандлагыг тодорхойлох, хөгжингүй
орнуудын геофизикийн судалгаанд гарсан ололт, амжилт, нээлт, техник
технологийн талаар мэдээлэл авч судалгаа шинжилгээний ажил болон
бизнесийн ажилд нилээд ач холбогдол бүхий хурал боллоо. Мэргэжлийн
чиглэлээр зохион байгуулагдаж байгаа олон улсын хуралд оролцох нь
судалгаа шинжилгээний чиглэлээр мэдээлэл авах, гадаад дотоод харилцааг
өргөжүүлэх боломжийг бүрдүүлэх учраас мэргэжил нэгт нөхдөө дараагийн
олон улсын хурал 2013 онд Авсрталийн Мелбурн хотод зохиогдох хуралд
оролцохыг уриалж байна.
No comments:
Post a Comment