Thursday, December 14, 2023

МОНГОЛЫН ГЕОФИЗИКЧДИЙН ХОЛБОО /ГҮТББ/ БАЙГУУЛАГДСАНЫ 30 ЖИЛИЙН ОЙД

Н.Баатар1, Д.Цэдэнбалжир1, С.Мөнхбаатар2, С.Дэмбэрэл3,

 А.Болор-Эрдэнэ1, Г.Бат-Эрдэнэ4

1Монголын геофизикчдийн холбоо  /ГҮТББ/, 2 Амодисковер ХХК,

 3ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн, 4 Геосан ХХК,

( Геологи №39 сэтгүүлд хэвлэгдсэн, 2023. хуудас 71-79 )


ОРШИЛ

Монгол орны нутаг дэвсгэрийн хэмжээнд гүйцэтгэж байгаа геофизикийн судалгааны ажлын цар хүрээг нэмэгдүүлэх, инженер техникийн ажилтан, ажиллагсад, мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгжийн эрх ашгийг хамгаалах, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, мэргэшүүлэх, геофизикийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, нутагшуулахад мэргэжлийн хүчирхэг хамт олон, алсын хараатай бодлого чухал байна.

1990-ээд  оноос Монголын нийгэм, эдийн засаг үндсээрээ өөрчлөгдөж, төрийн байгууллагууд тарж бутарсан хэцүү цаг үе эхэлсэн ба  геологийн судалгаа, сургалт, эрдэм шинжилгээний  ажлын бүтэц, зохин байгуулалтад ихээхэн өөрчлөлт орж байлаа.  Геологи хайгуулын ажил, түүний дотор геофизикийн  судалгаа  төрийн  нэгдсэн  төлөвлөлт, хяналтаас үндсэндээ  гарч,  олон  жижиг  хувийн  компаниуд  бий  болж,  хийсэн  ажлынхаа  үр  дүнг  захиалагчийнхаа  өмнө  хариуцах  болов. Чухам энэ хэцүү цаг үед үйлдвэрлэл, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагуудад ажиллаж байсан,  ажил, мэргэжлээ эрхэмлэдэг хэсэг геофизикчид мэргэжлийн, төрийн бус байгууллага  Монголын  геофизикчдийн  холбоо” хэмээх зохицуулах,  уялдуулах  үүрэгтэй  иргэний  байгууллагыг үүсгэн байгуулсан байна.   Энэ үеэс манай оронд  хайгуулын  геофизикийн  судалгааны  хөгжлийн  шинэ  үе  эхэлжээ.

1993 онд байгуулагдсан манай холбоо салбартаа анхдагч нь байлаа. Монгол улс зах зээлийн харилцаанд шилжээд геологийн салбарын бүтцийн тогтолцоо алдагдсан, геологи хайгуулын ажил санхүүгийн уналтанд орсон хэцүү үед үүсэн байгуулагдсан байдаг.

ТҮҮХЭН ЗАМНАЛ

Нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралд дэлхийн хэмжээнд томоохон өөрчлөлт шинэчлэл, шинэ үе эхэлсэн цаг мөчид 1993 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр МУИС-ийн геофизикийн тэнхимийн эрхлэгч, физик математикийн шинжлэх ухааны доктор, ОХУ-ын Петрийн шинжлэх ухааны сурвалжлагч гишүүн, профессор Долгорын Халтарын тэнхимд мэргэжил нэгт хэсэг нөхөд маань цуглаад тухайн үеийн төр, нийгмийн байдал, цаашид мэргэжлээ хэрхэн яаж авч явах талаар ярилцаж мэргэжлийн төрийн бус байгууллага “МОНГОЛЫН ГЕОФИЗИКЧДИЙН ХОЛБОО”-г байгуулах санаачлага гаргасан. Энэхүү уулзалтанд П.Дугараа (ТИС), Н.Бямбаа (ТИС), Ү.Сүхбаатар (ШУА), Д.Болд (ГУУЯ-Геофизикийн экспедици), Д.Лавдансүрэн (Геофизикийн экспедици), Р.Оюунсүрэн (УААЯ), М.Лэгдэн (УААЯ) нар оролцож, холбооны тэргүүнээр Долгорын ХАЛТАР багшийг сонгож, холбооны анхдугаар чуулганд оролцогчдын саналаар Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгон ажиллуулж ирсэн.

2023.11.02 Баримтат киноны зураг авалтын үеэр, ШУА, ООГХ-д

Сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, холбооны үүсгэн байгуулагч Ү.Сүхбаатар,  ахмад геофизикч Б.Дэндэвчулуун, холбооны гүйцэтгэх захирал Д.Цэдэнбалжир /урд эгнээ/, ШУА, ООГХ-ийн захирал С.Дэмбэрэл, холбооны үүсгэн байгуулагч Д.Болд, холбооны тэргүүн С.Мөнхбаатар, Монголын геологийн холбоодын нэгдсэн зөвлөлийн дарга Я.Бат-Ирээдүй /арын эгнээ/

Холбооны II чуулган нь 1997 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хуралдаж, холбооны дүрмийг хэлэлцэн баталсан. Холбооны III чуулган нь 1999 онд хуралдаж, холбооны дүрэм, удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт ороогүй болно. Холбооны IY чуулган нь 2009 оны 12 дугаар  сарын 18-ны өдөр хуралдаж, холбооны шинэчилсэн дүрмийг хэлэлцэн баталсан. Холбооны Y чуулган нь 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдөр, YI чуулган нь 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр, YII чуулган нь 2015 оны 12 сарын 11-ний өдөр, YIII чуулган нь 2019 оны 12 сарын 14-ны өдөр тус тус хуралдсан.


2015.12.11. Монголын геофизикчдийн холбоо /ГҮТББ/-ны YII чуулганд оролцогсод, МУИС

2019.12.14. Монголын геофизикчдийн холбоо /ГҮТББ/-ны YIII чуулганд оролцогсод, ШУА, ООГХ

Холбооны анхны ерөнхийлөгчөөр Монголд геофизикийн мэргэжлийн боловсон хүчнийг дотооддоо бэлтгэх ажлыг санаачлагчийн нэг Д.ХАЛТАР, удаах ерөнхийлөгчөөр төр нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын гишүүн асан Д.ОДХҮҮ (хүндэт ерөнхийлөгч), МУИС-ийн Геологи-геофизикийн тэнхимийн эрхлэгч Ц.БААТАРЧУЛУУН, Геосигналс ХХК–ийн захирал Г.ӨГӨӨМӨР, Амо дисковер ХХК-ийн захирал С.МӨНХБААТАР нар ажиллалаа. Удирдах зөвлөлийн гишүүдэд ШУА, их дээд сургуулийн эрдэмтэн судлаачдын төлөөлөл, салбарын нэр хүндтэй инженер техникийн ажилтан, компаний захирлуудыг гишүүд, дэмжигчдийн саналаар сонгон ирсэн уламжлалтай. Холбооны гүйтгэтгэх захирлаар Д.БОЛД /1993-1997/, П.ДУГАРАА /1997-2009/ н.ДОЛЖИНСҮРЭН /2010-2011/, Д.ЦЭДЭНБАЛЖИР /2011 оноос/ нар томилогдон ажилласан. Холбооны Удирдах зөвлөл өнөөдрийн байдлаар 15 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Холбооны 8 удаагийн чуулганаар Удирдах зөвлөлд 40 нэр дэвшигч сонгогдсоноос П.Дугараа, Н.Зоригтбаатар, С.Мөнхбаатар нар 5 удаа, Ү.Сүхбаатар, Д.Одхүү, Н.Баатар, Д.Цэдэнбалжир, Ц.Баатарчулуун нар 4 удаа, Б.Дэндэвчулуун, Гат-Эрдэнэ, Бнөрбаяр нар 3 удаа тус тус сонгогдсон байна /хүснэгт 1/.  Хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнд С.Гомборагчаа, Х.Түмэнжаргал, Х.Цээдулам, Г.Өгөөмөр, Б.Төмөр, П.Дугараа, Л.Ганбаатар нар сонгогдон ажилласан /хүснэгт 2/. 

 

МОНГОЛЫН ГЕОФИЗИКЧДИЙН ХОЛБОО /ГҮТББ/-НЫ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧИД БОЛОН

ЧУУЛГАНААС СОНГОГДСОН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙ ТОВЧОО

Хүснэгт 1

д/д

Удирдах зөвлөлийн              бүрэлдэхүүний овог, нэр

Чуулган, огноо

Сон гогд сон тоо

I

II

III

IY

Y

YI

YII

YIII

1993 04.30

1997 11.25

......

2009 12.18

2011 12.16

2013 12.13

2015 12.11

2019 12.14

1

Долгорын ХАЛТАР

1

1

2

Дамбийсүрэнгийн БОЛД

1

1

3

Нацагдоржийн БЯМБА

1

1

4

Пүрэвийн ДУГАРАА

1

1

1

1

1

5

5

Данзангийн ЛАВДАНСҮРЭН

1

1

6

Мэндбаярын ЛЭГДЭН

1

1

7

Рагчаагийн ОЮУНСҮРЭН

1

1

8

Үснэхийн СҮХБААТАР

1

1

1

1

4

9

Дүрзээгийн ОДХҮҮ

1

1

1

1

4

10

Цэндийн ГАНХУЯГ

1

1

2

11

Чагцалын ГАНБААТАР

1

1

2

12

П. ГАЛСАН

1

1

2

13

Майдаржавын ГАНЗОРИГ

1

1

2

14

Нас-Уртын ТҮГЖСҮРЭН

1

1

2

15

Хаянхярваагийн ЭНХБААТАР

1

1

2

16

Тогмидын ЭНХБАЯР

1

1

2

17

Гомбосүрэнгийн ИХБАЯР

1

1

2

18

Намсрайжавын БААТАР

1

1

1

1

4

19

Цэндийн БАДРАХ

1

1

20

Нинжбадгарын ЗОРИГТБААТАР

1

1

1

1

1

5

21

Сэнгээгийн МӨНХБААТАР

1

1

1

1

1

5

22

Даваагийн ЦЭДЭНБАЛЖИР

1

1

1

1

4

23

Цэрмаагийн БААТАРЧУЛУУН

1

1

1

1

4

24

Буджавын ДЭНДЭВЧУЛУУН

1

1

1

3

25

Мөнхжаргалын ӨЛЗИЙБАТ

1

1

2

26

Баярын ОТГОНБАЯР

1

1

27

Бат-Очирын БАТНАРАН

1

1

2

28

Гомбосүрэнгийн БАТ-ЭРДЭНЭ

1

1

1

3

29

Баатарсүрэнгийн ДАШБААТАР

1

1

2

30

Доржсүрэнгийн ОТГОНБАЯР

1

1

2

31

Пүрэвдоржийн ОЧИРХУЯГ

1

1

2

32

Балчиндоржийн ӨНӨРБАЯР

1

1

1

3

33

Ядмаагийн УЛАМСАЙН

1

1

34

Чимэдийн ОДОНБААТАР

1

1

2

35

Готовсүрэнгийн ӨГӨӨМӨР

1

1

2

36

Амарбилэгийн

БОЛОР-ЭРДЭНЭ

1

1

37

Бадарчийн ДААРИИЙМАА

1

1

38

Содномсамбуугийн ДЭМБЭРЭЛ

1

1

39

Хоролсүрэнгийн ОЮУНБИЛЭГ

1

1

40

Хөөтийн ЦЭЭДУЛАМ

1

1

Нийт дүн

8

10

10

8

11

13

13

15

88


МОНГОЛЫН ГЕОФИЗИКЧДИЙН ХОЛБОО /ГҮТББ/-НЫ ЧУУЛГАНААС СОНГОГДСОН

 ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙ ТОВЧОО

Хүснэгт 2

дд

Хяналтын зөвлөлийн  бүрэлдэхүүний овог, нэр

Чуулган, огноо

Сон гогд сон тоо

I

II

III

IY

Y

YI

YII

YIII

1993 04.30

1997 11.25

......

2009 12.18

2011 12.16

2013 12.13

2015 12.11

2019 12.14

1

Сайжрахын ГОМБОРАГЧАА

1

1

2

2

Хүрэлбаатарын ТҮМЭНЖАРГАЛ

1

1

3

Хөөтийн ЦЭЭДУЛАМ

1

1

2

4

Батлувсангийн ТӨМӨР

1

1

5

Готовсүрэнгийн ӨГӨӨМӨР

1

1

6

Пүрэвийн ДУГАРАА

1

1

7

Лайханы ГАНБААТАР

1

1

Нийт дүн

0

0

0

3

0

3

0

3

9

Холбоо нь 18 гишүүн байгууллага, 150 гаруй гишүүд, дэмжигчтэй. Геологи, геофизикийн судалгааны “Геосан”, “Амодисковер”, “Монкаротаж”, “Татах хүч” , “Нефрит”, “Гео орон”, “Галакси Гео Монгол”, “Геосигналс”, ”Микросейсм”,   “Жи И энд Эс”, “Дашмагинж”, “Магнетик сурвей”, “Жи энд Ди Эс”, “Монгеофизик”, компаниуд, ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн нь гишүүнчлэлийн татвар, хандив хэлбэрээр холбоонд санхүүгийн дэмжлэг үзүүлж ирсэн. 

2015 он. Геофизикийн мэргэшсэн компаниуд /Татах Хүч ХХК, Геосигналс ХХК, Геосан ХХК, Жи энд Ди Эс ХХК”, Монкаротаж ХХК, ..., АМО Дисковер, Микросейсм ХХК, ДашМагИнж ХХК, Жи И энд Эс ХХК ..../

 

ХЭРЭГЖҮҮЛСЭН ГОЛЛОХ АРГА ХЭМЖЭЭ

2004 онд профессор П.Дугараагийн номын хуримд зориулсан эрдэм шинжилгээний хурлыг ШУТИС-тай хамтран зохион байгуулсан.  2006 оноос МУИС–ийн Геофизикийн судалгааны төвөөс санаачилсан “Геофизикийн мэргэжлийг сурталчлах өдөрлөг”-ийг удаа дараа зохион явуулж байна. Энэ хүрээнд спортын арга хэмжээ тогтмол зохион байгуулдаг. 2007 оноос ШУТИС–ийн багш Х.Оюунбилэг, Ё.Мажигсүрэн нарын санаачилсан, ОХУ–ын Геологийн яамнаас зохион байгуулдаг “Өсвөрийн геологичдийн олимпиад”-ын үйл ажиллагааг байнга дэмжиж ирсэн. 2007 онд Дэлхий гаригийн олон улсын жил, Монгол Улсад “Ашигт малтмалын эрэл хайгуулын геофизик” мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 15 жилийн ойд зориулж “Монголын геофизик, геологийн асуудлууд”  эрдэм шинжилгээний хурлыг ШУТИС, МУИС-тай хамтран зохион байгуулсан. 

2016.12.12. Геофизикийн мэргэжил сурталчлах өдөрлөг, МУИС

2009 онд холбооны дүрмийг шинэчлэн боловсруулах, холбооны тамгыг дахин авахад шаардлагатай баримт бичгүүдийг бүрдүүлэх, Улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх, чуулган зохион байгуулах бэлтгэл ажлын хөтөлбөр, хуралдааны дэг, тооллогын комисс байгуулах, сонгуулийн үр дүнг баталгаажуулах тогтоол зэргийн төслийг боловсруулах, гишүүн байгууллага, гишүүд дэмжигчдийн дэлгэрэнгүй судалгааг хийх, холбооны баримт бичгүүдийг цэгцлэн сан үүсгэх зэрэг ажлуудыг гүйцэтгэх захирал П.Дугараа УЗ-ийн гишүүн Н.Баатарын хамт гүйцэтгэн, эдгээр материалуудыг холбооны гүйцэтгэх захирал н.Должинсүрэн /2010 он/хэвлэмэл болон файл хэлбэрээр хүлээлгэн өгсөн.

2009 онд Монголын геологийн түүхт 70 жилийн ойн баяраар Монголын геофизикчдын холбооны хүндэт ерөнхийлөгч Д.Одхүүгийн дэмжлэгтэйгээр манай салбараас 19 ажилтан, ажиллагсад төрийн дээд шагналаар (Сүхбаатарын одон-2, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон-5, Алтан гадас-5) шагнагдсан. Манай салбарт ажиллаж буй төр нийгмийн зүтгэлтэн, хөдөлмөрийн гавъяаны сайчууд олон арав байна.  

2009.12.26. МУИХ-ын гишүүн Д.Одхүү, геофизикчдийн төлөөллүүд, Төрийн ордонд 

2012 онд “Ашигт малтмалын эрэл хайгуулын геофизик” мэргэжлээр үндэсний мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 20 жилийн ойд зориулж “Монголын геофизик, геологийн асуудлууд”  эрдэм шинжилгээний хурлыг ШУТИС, МУИС-тай хамтран зохион байгуулсан.  2013 оноос Ажил мэргэжлийн уралдаанд “Геофизикийн ажил” төрлөөр мэргэжлийн компаниудыг оролцуулж эхэлснээс өнөөдрийн байдлаар 3 удаа оролцож, мөн “Шилдэг залуу геофизикч шалгаруулдаг уламжлалтай болсон.

2014 онд Монгол Улсад Геологийн алба үүсч хөгжсөний 75 жилийн ой, ШУТИС-ийн доктор, профессоро П.Дугараа, доктор, дэд профессор Д.Лхагвадорж нарын хөдөлмөр алдрын ойд зориулсан  эрдэм шинжилгээний хурлыг ШУТИС, МУИС-тай хамтран зохион байгуулсан.  2015 оноос Дорнод Монголын хайгуулчдын холбоо /ТББ/ санаачлан зохион байгуулж эхэлсэн холбоодын шинэ жилийн цэнгүүнд тус холбооны  гишүүн байгууллага, гишүүд идэвхтэй оролцож ирсэн.  2016 оноос холбоо нь  гишүүн байгууллагуудтай хамтран ахмадуудад хүндэтгэл үзүүлж байна.

2017.09.08. Ажил мэргэжлийн уралдаанд “Геофизикийн ажил” төрлөөр оролцсон. Өвөрхангай аймаг,  Сант-50 төслийн талбай.

 




2016.10.05, 2017.10.04, 2018.10.02, 2022.10.03. Ахмадуудад хүндэтгэл үзүүлсэн


2019 онд Монгол Улсад Үндэсний Геологийн алба үүсэж байгуулагдсан 80 жилийн ойн баярын хүрээнд зохион байгуулагдсан спортын арга хэмжээнд "Монголын геофизикчдийн холбоо" нь баг бүрдүүлэн амжилттай оролцсон.  

  

2019.10.24. Монгол Улсад Үндэсний Геологийн алба үүсэж байгуулагдсан 80 жилийн ойн баярын хүрээнд зохион байгуулагдсан спортын арга хэмжээнд оролцсон.

2021 оноос Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.16 дахь, Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.2 дахь заалт, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2020 оны А-341 дугаар тушаалаар баталсан “Геологи, уул  уурхайн  салбарын мэргэшсэн мэргэжилтэн, шинжээчийн эрх олгох асуудлыг  мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх журам”, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын геологийн холбоодын нэгдсэн зөвлөл нь 2021 оны 4 дүгээр сарын 09-ны өдөр байгуулсан “Геологийн салбарын мэргэшсэн мэргэжилтний эрх олгох асуудлыг мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх гэрээ”-ний хүрээнд Монголын геологийн холбоодын нэгдсэн зөвлөл /ТББ/ нь үйл ажиллагаа явуулсан. Мэргэшсэн мэргэжлийн зөвлөл (ММЗ) нь Геологийн зураглал, региональ геологийн судалгаа; Эрэл, хайгуул; Геофизикийн мэргэжил; Өрөмдлөгийн мэргэжил; Гидрогеологи, геоэкологийн мэргэжил 5 салбар зөвлөл тус бүрээр сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулан, батлуулахад тус холбооны ХЗ-ийн дарга П.Дугараа /2021/, холбооны гүйцэтгэх захирал Д.Цэдэнбалжир /2021-2023/, УЗ-ийн гишүүн Б.Даариймаа /2021-2022/, А.Болор-Эрдэнэ /2023/ нар,  ГЕОФИЗИКИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ -ийн даргаар холбооны тэргүүн С.Мөнхбаатар, ЁС ЗҮЙН ХОРОО-ны бүрэлдэхүүнд УЗ-ийн гишүүн Н.Баатар /2021.07-2023.05/, ХЗ-ийн гишүүн Л.Ганбаатар /2023.05 сараас/ нар ажилласан. Геологийн зураглал, региональ геологийн судалгаа; Эрэл, хайгуул чиглэлээр мэргэшлийн зэрэг горилогчдод геофизикийн танилцуулга, сургалтыг холбооны  тэргүүн С.Мөнхбаатар, УЗ-ийн гишүүн Д.Отгонбаяр, Н.Баатар (2023 онд 3 удаа) нар явуулсан. 2022 онд МГеофХ-ны “Лого” бүхий  танилцуулгыг 100 хувиар хэвлүүлж, Раундап-2022 арга хэмжээний үеэр тарааж сурталчилгаа хийсэн. Холбооны товч танилцуулгын эхийг монгол, англи хэл дээр  Удирдах зөвлөлийн гишүүн Д.Отгонбаяр бэлтгэсэн.


2022 он. 2023 он.  Зөвлөх, мэргэшсэн зэрэгтэй геофизикчид

 

ДҮГНЭЛТ

Монголын Геофизикчдийн холбоо (МГеофХ) үүсэн байгуулагдсан цагаасаа манай оронд геофизикийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, түүний хэрэглээг нэмэгдүүлэх, геофизикчдийн ажлын үнэлэмжийг өсгөх, тэдний эрх ашгийг хамгаалах, төрийн бодлого, эрх зүйн баримт бичигт геофизикчдийн дуу хоолой, санал бодлыг тусгуулах, ахмад геофизикчдэд хүндэтгэл үзүүлэх, тэдний залгамж халаа болсон залуу үеийнхэнд дэмжлэг үзүүлэх, төрийн болоод төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллахад үйл ажиллагаагаа чиглүүлж ирлээ.

Холбооны үүсгэн байгуулагчид, удирдах зөвлөлийн гишүүдийн зарим нь таалал төгссөн, хүнд өвчнөөр өвчилсөн, гадаадын улс оронд ажиллаж байгаа, гүйцэтгэх захирал нь орон тооны бус давхар ажил эрхэлдэг зэргээс тус холбоо нь эхний жилүүдэд тогтвортой, байнгын үйл ажиллагаа явуулаагүй ирсэн. Тус холбооны үйл ажиллагааг байнгын тогтвортой явуулахын тулд холбооны дүрмийн дагуу чуулганд оролцогчдын санал хураалтаар сонгогдсон удирдах зөвлөл нь 2019 оноос холбооны гүйцэтгэх захирлыг орон тооны ажиллуулж байна.

Геологийн том экспедицүүдийг татан буулгаж, хувьчилсан зах зээлийн шилжилтийн үеийн дараахь хүнд хэцүү он жилүүдэд мэргэжлийн байгууллага, ажилтан, ажиллагсдын эрх ашгийг хамгаалах, шинэ залуу боловсон хүчин мэргэжлийн залуу халааг тасралтгүй бэлтгэх, сургалтын материаллаг баазыг бүрдүүлэх, салбарын нэр хүндийг өсгөх, ахмад дунд үеийн тэргүүлэх мэргэжилтнүүдийн алдар гавьяаг дуурсгах, мөнхжүүлэх, дэмжих талаар өөрийн мэдлэг, оюун ухаан, хүч чадлаа бүрэн зориулж, үе үеийн ахмад, дунд, залуу үеийн геологичид, геофизикчдийг холбох гүүр болон ирсэн ШУТИС–ийн ГУУС-ийн Сургалт үйлдвэрлэл, судалгааны төвийн захирал, Монголын Геофизикчдийн холбооны дэд тэргүүн, Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүнээр удаа дараа сонгогдож, 1997-2009 онд холбооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Монгол Улсын Зөвлөх инженер, доктор (phD), профессор П.ДУГАРАА багшийн мэргэжлээрээ ажилласан 56 жилийн сүүлийн 30 жил буюу түүний амьдралын идэвхитэй үйл ажиллагаа Монголын геофизикийн холбоо (ГҮТББ)-той салшгүй холбоотой байсан.  

Төрийн бус байгууллагын хууль тогтоомжийн дагуу тус холбоо нь 2 удаа өөрчлөлт шинэчлэлт хийсэн. Монголын геофизикчдийн холбоо (ГҮТББ)-ны шинэчилсэн дүрмийн төслийг 2009 онд боловсруулан батлуулж (П.Дугараа, Н.Баатар), дүрмийн нэмэлт өөрчлөлтийг 2015 онд батлуулсан (Д.Цэдэнбалжир, Г.Өгөөмөр). Төрийн байгууллагаас зохион байгуулж байгаа уулзалт, хэлэлцүүлэг, зөвлөлгөөнд оролцохдоо салбарын ажилтан, ажиллагсдаас гарсан санал, зөвлөмжүүдийг тухай бүрт нь уламжилж, үр дүнг холбооны гишүүд дэмжигчдэд тухай бүрт нь танилцуулж байсан.

Монголын Геофизикчдийн холбоонд геофизикийн хайгуул судалгаа эрхлэн явуулдаг 62 компани, 500 гаруй мэргэжлийн геофизикчид бүртгэлтэй байна. Төрийн болон шинжлэх ухааны, мөн их сургуулиудын 14 байгууллага салбарын удирдлага, эрдэм шинжилгээ, сургалтын ажил эрхэлж байна.  Энэ бол манай оронд геофизикийн судалгаа салбарын хэмжээнд хүртэл өргөжиж, мэргэжилтний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хангамжийн талаар ямар ч ажил хийх хэмжээнд хүрсэний баталгаа мөн. МГеофХ дотоодод төдийгүй гадаадад геофизикчдийгээ төлөөлөн олон улсын болон хоёр талын ажил, арга хэмжээнд оролцдог. Европийн геосудлаач, инженерүүдийн ассоциаци (EAGE), Австралийн хайгуулын геофизикийн холбоо (ASEG)-той хамтран ажиллах гэрээ байгуулсан ба олон улсын хайгуулын геофизикчдийн нийгэмлэг (SEG) болон азийн зарим орны геофизикийн холбоодтой ажил хэргийн холбоо тогтоохоор ажиллаж байна.

Монголын геологийн салбарт тулгамдсан олон асуудал хуримтлагдсаар байгаа, геофизикийн мэргэжлийн компани, ажилтан, ажиллагсдын эрх ашгийг хамгаалах талаар тодорхой ажлуудыг хэрэгжүүлэх шаардлагатай энэ чухал үед  Монголын геофизикчдийн холбооны гишүүн байгууллага, гишүүд, дэмжигчид нь холбооны үйл ажиллагааг идэвхитэй дэмжинэ гэдэгт итгэл төгс байна.

 

Ашигласан материал:

  • П.Дугараа., 2007 он. Монголын геофизикчид /Дэлхий гаригийн олон улсын жилд зориулсан/, хууд 8, 42, 50,
  • Х.Оюунбилэг, Ц.Жавхлан., 2010 он. Ашигт малтмалын эрэл хайгуулын геофизик, хуудас 18-19,
  • П.Дугараа., 2014 он. Монгол орны геологи, ашигт малтмалын геофизик, ШУТИС, манай эрдэмтэд 57, хуудас 7, 345,
  •  Монголын геофизикчдийн холбоо (ГҮТББ)-ны үүсгэн байгуулагч, УЗ-ын гишүүн П.Дугараагийн товч тайлан, 2019 он, Энд дарна уу 
  • 5.   Монголын геофизикчдийн холбоо (ГҮТББ)-ны 2016-2019 оны үйл ажиллагааны тайлан, цаашдын зорилт,  2019 он, Энд дарна уу 

1 comment:

  1. Монголын Геофизикчдийн холбоо (цаашид холбоо гэх) нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд геофизикийн үйлдвэрлэл, эрдэм шинжилгээ судалгаа, сургалтын болон бусад үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүс сайн дурын үндсэн дээр нэгдсэн, гишүүддээ үйлчилдэг, төрөөс хараат бус, өөрийгөө удирдах зарчмаар үйл ажиллагаагаа явуулдаг, ашгийн төлөө бус төрийн бус байгууллага мөн. (МГеофХ-ны 2015.12.11-ний өдрийн YII чуулганаар баталсан ДҮРЭМ-ийн 1.2)

    ReplyDelete