Tuesday, October 24, 2023
Tuesday, October 17, 2023
Friday, August 25, 2023
Thursday, June 8, 2023
ТАНЫ БОДЛООР АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАРТ ГЕОФИЗИКИЙН ХЭЛТЭС БАЙГУУЛАХ ХЭРЭГЦЭЭ БАЙНА УУ?
Өнөөдөр би Монголын геофизикчид болон геофизикийг ойлгодог
геологийн салбарын мэргэжилтнүүдээсээ “Таны бодлоор Ашигт малтмал, газрын
тосны газарт Геофизикийн хэлтэс байгуулах хэрэгцээ байна уу?” гэсэн
асуултыг асуухыг хүслээ.
Энэ асуултанд идэвхтэй хариулж, сошиал орчинд үзэл бодлоо
бичих байдлаар Монголын геофизикийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулаасай
гэж та бүхнээсээ хичээнгүйлэн хүсэж байна. Би ч бас энэ асуултанд хариулъя.
Монголын геологийн салбар үеийн үед хялбар, хямд аргаар хэтийн
төлөвтэй объектыг илрүүлэх нөхцөлтэй геологийн судалгааг хийсээр ирсэн. Гадаргууд
ойрхон ордуудыг эрчимтэй нээн илрүүлж, олборлож байгаа цаг үед бидний дараагийн
эрчимтэй хөгжих үе шат бол яах аргагүй газрын гүн рүү хэдэн зуун метрээс хэдэн
километрийн мэдээллийг геофизикийн судалгааны үр дүн дээр үндэслэн эрж хайх
явдал мөнөөсөө мөн. Иймд би дээрх асуултанд 100% хэрэгтэй байна гэж хариулах болно.
Геофизикийн хэлтэс нь үндсэндээ Геофизикийн өгөгдлийг цаг
хугацаанд нь дахин хэрэглэх боломжтой байдлаар шаардлага хангахуйц хэмжээнд
цуглуулах, боловсруулах, тайлал хийх, хянах, хэрэглээнд нэвтрүүлэх үүрэгтэй ажиллах
шаардлагатай байна. Өнөөдөр Ашигт малтмал, газрын тосны газарт геофизикийн хэлтэс
байхгүй ч эдгээр ажлууд хийгдсээр байна. Гэхдээ геофизикийн хэмжилтийн үр дүнг дахин
ашиглах, нэгтгэх, геологийн мэдээлэлтэй уялдуулж бүрэн дүүрэн ашиглах ажил
хоцрогдолтой байсаар байна.
Үүний нэг тод жишээ бол манайд ноёрхож байсан хуучин техник-технологийн
тусламжтай хийсэн, үнэ өртөг шингэсэн ажлын анхдагч материал буюу Ашигт малтмал,
газрын тосны газарт байгаа тухайн үеийн сейсмийн анхдагч өгөгдлийг ашиглаж чадахгүй,
хадгалалтын горим алдагдан эвдэрч гэмтсээр, цаашилбал хаягдах хүртэл аюул нүүрлэсэн
байна. Эдгээр анхдагч материалуудыг орчин үеийн дэвшилтэд программ хангамжаар дахин
боловсруулах гарц гаргалгааг олон, дахин ашиглаж чадвал хайгуулын ажилд
зарцуулах байсан хэтийн зардлыг эрс бууруулах ба түүнд зарцуулах байсан зардлын
өчүүхэн хэсгээр нь их хэмжээний геофизикийн мэдээллийн сантай болох боломжтой. Энэ
асуудлыг геофизикийн хэдхэн мэргэжилтэн шийдэх боломжгүй. Иймд Геофизикийн
хэлтэс зайлшгүй шаардлагатай байна. Геофизикийн хэлтэс иймэрхүү тулгамдсан
асуудлыг хөндөж байх, шийдэх гарцуудыг олох, төсөл бичих, тендер зохион
байгуулах гээд геофизикийн зохих арга хэмжээг илүү хурдацтай авч, ажил хэрэг болгож чадах болов уу? Дахин ийм асуудал тулгамдахгүй байх тал дээр төвлөрч,
цаашид илүү үр дүнтэй ажиллах болов уу? Геофизикийн хэлтэстэй болчихвол энэ мэтчилэн давуу тал
олон байх юм шиг санагдаад үзэл бодлоо илэрхийллээ.
Нэгэнт дэлхийн
геологийн салбарын хөгжил гүний судалгаа руу эрчимжиж байгаа өнөө үед бид Ашигт
малтмал, газрын тосны газрын геофизикийн мэдээллийн сан бүрдүүлэлт болон
геофизикийн судалгааны ажлын ололт амжилт, давуу тал, сул тал, дутагдалтай тал,
хүндрэлтэй байгаа асуудлуудын талаар нээлттэй сошиал орчинд хэлэлцэх цаг үе нь мөн
гэж бодож байна. Хэрвээ
энэ бичвэрийн үр дүнд “ТАНЫ БОДЛООР АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАРТ
ГЕОФИЗИКИЙН ХЭЛТЭС БАЙГУУЛАХ ХЭРЭГЦЭЭ БАЙНА УУ?” гэх асуулт
цагаа олсон зөв асуулт гэж олонхын санал нэгдэж байгаа нь ажиглагдвал, салбараа
гэх сэтгэлтэй геологийн салбарын мэргэжилтнүүдийн үнэтэй үзэл бодлуудад үнэлэлт
дүгнэлт хийн, Монголын геофизикчдийн төлөөлөл болсоор ирсэн “Монголын геофизикчдийн
холбоо” шаардлагатай арга хэмжээг авч, хандах газруудад албан ёсоор уламжилж
өгөн гэдэгт итгэлтэй байна. Мэдээж энэ асуудлыг “Монголын геофизикчдийн холбоо”
удаа дараа хөндөж байсан түүхтэй боловч тухайн үед хүчээ авч чадаагүй, тодорхойгүй шалтгаануудын улмаас өнөөдөр
бийллээ олоогүй байгаа нь ил тод байна. Иймд олонхын хүчийг авах зорилготой сайн
дураараа энийг бичсэнийг зөв өнцгөөс нь эерэг хандлагаар хүлээн авч уншаасай
гэж эрхэм хүндэт мэргэжилтэн та бүхнээсээ хүсэж байна. Хэрвээ буруу зөрүүтэй мэдээлэл
бичсэн байвал залуу геофизикч намайг өршөөн соёрхохыг бас хүсье.
АНХААРАЛ ТАВЬСАН ТА БҮХЭНД
БАЯРЛАЛАА
Хүндэтгэсэн: “Монголын
геофизикчдийн холбоо”-ны
Удирдах зөвлөлийн гишүүн А.Болор-Эрдэнэ
Friday, May 5, 2023
ГЕОФИЗИКИЙН МЭРГЭШСЭН МЭРГЭЖИЛТНИЙ СУРГАЛТ - 2023 он
ГЕОФИЗИКИЙН МЭРГЭШСЭН МЭРГЭЖИЛТНИЙ СУРГАЛТ танхим, цахим хосолсон хэлбэрээр явагдаж дууслаа. Сургалтын удиртгал хичээл, шалгалт авах, тайлан төсөл хамгаалах ажил танхимаар явагдсан. Сургалтын нээлт болон шалгалт авах, төсөл тайлан хамгаалахад УУХҮЯ болон МГХНЗ-ийн төлөөлөл оролцсон.
Thursday, March 23, 2023
Дорноговийн хотгорын петрофизикийн загвар, түүний геолог-структурийн онцлог /1989.03.18/
1989 оны 3 сарын 18-ны өдрийн ЭХУУҮГЯ-ны харьяа ЭРЭЛ ГЕОФИЗИКИЙН ЦОГЦОЛБОР ЭКСПЕДИЦИЙН техникийн зөвлөлийн хурлын проткол. Газрын тосны түвгэр. тогтоцын эрэлд ВЭЗ-VES ийн боловсруулж гаргасан КН-2үе-КН загвар хэрэглэх тухай.
Эх сурвалж: МУ-ын Зөвлөх инженер Ц.Түдэв
ЭМГЭНЭЛ
(1944-2023)
Геологийн салбарын ахмад ажилтан, геофизикч Р.Ховдхан ертөнцийн мөнх бусыг үзүүлж, бид бүхэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Р.Ховдхан Баян-Өлгий аймгийн Сагсай сумын
нутагт малчин ардын гэр бүлд төрж, аймгийн нэгдүгээр 10 жилийн дунд сургуулийг 1962
онд төгссөн. ЗХУ-ын Ташкент хотын Политехникийн дээд сургуулийн Геологийн факультетэд суралцаж “уулын инженер геофизикч” мэргэжил
эзэмшсэн.
Р.Ховдхан нь “ЭРЭЛ ГЕОФИЗИКИЙН ЦОГЦОЛБОР ЭКСПЕДИЦИ”-ээс хөдөлмөрийн гараагаа
эхлэн, 1968-1992 онуудад тус экспедицэд инженер, ахлах инженер, ангийн дарга, 1992 оноос хувийн компаниудад
ахлах геофизикч, зөвлөх геофизикчээр ажиллаж байсан.
Эрдэс баялгийн салбарт 50 гаруй жил ажиллахдаа геологийн
зураглал, эрэл, хайгуул, ашиглалтын бүх үе шатанд төсөл төсөв зохиолтоос үр
дүнгийн тайлан зохиолцон, хамгаалах хүртэл хээрийн судалгааны ажил, суурин
боловсруулалтын ажлыг удирдан, зохион байгуулж, амжилттай хэрэгжүүлж ирсэн
үйлдвэрлэлийн арвин их туршлагатай ахмад ажилтан байсан. Улсын геологийн фондод
түүний зохиолцсон 20 орчим үр дүнгийн хадгалагдаж байна.
Төв болон өмнөт Монголд
тархсан нүүрсний орд, илрэлүүд болон газрын тос /нефть/, газрын гүн дэх усны
судалгааны геофизикийн ажлуудыг удирдан хэрэгжүүлэхдээ цахилгаан хайгуул болон
чичирхийлэл /сейсм/-ийн арга, аргачлалуудыг оновчтой сонгон хэрэглэж,
боловсруулалт тайлалт хийн, тогтоогдсон баялаг, нөөцийн хэмжээг гүн дэх
мэдээллээр нь ихэсгэн нэмэгдүүлэх, Монгол инженерүүд өөрсдийн хүчээр газрын тосны судалгааны ажлыг хийх
үндэс суурийг тавьж, эхлүүлсэн зэргээр үр бүтээлтэй ажиллаж ирсэн. Тухайлбал: Унгарын
улсын геофизикчидтэй хамтран Шаргын говь, Хүйсийн говьд газрын тосны судалгааны
ажлыг гүйцэтгэн, анхдагч мэдээллийг бүрдүүлсэн. Таван толгойн ордын хайгуул хийж байх он жилүүдэд геофизикийн цахилгаан хайгуул болон сейсмийн эрлийн ажлаар ордын
гүний усны болон нүүрсний давхаргуудыг тогтоож хайгуулд шилжүүлсэн нь одоогоор ашиглагдаж байгаа бөгөөд ард иргэд бид
үр өгөөжийг нь хүртсээр байгаа билээ.
Ахмад ажилтан Р.Ховдхан нь геофизикийн
сейсмийн арга аргачлалаар нарийн мэргэшсэн, орос хэл, англи хэлний өндөр
мэдлэгтэй, түүний эрдэс баялгийн салбарт
оруулсан хувь нэмэр, түүний хөдөлмөрч, хичээнгүй, шулуун шударга зан чанар,
гэгээн дүр нь бидний сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл
төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
МОНГОЛЫН ГЕОФИЗИКЧДИЙН ХОЛБОО
ЭРЭЛ ГЕОФИЗИКИЙН ЦОГЦОЛБОР ЭКСПЕДИЦИ
Monday, March 20, 2023
Угсардаг Монгол гэрийн танилцуулга
Хураасан гэрийн овор хэмжээ нь Ланд-н ачаан дээр багтана. Нэг гэр 6 талтай ба 110-120кг жинтэй.
Зохион бүтээсэн геофизикийн компани: ДашМагИнж ХХК
Wednesday, March 15, 2023
Монголын геологичдын улсын анхдугаар зөвлөгөөн
Сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.
Friday, February 3, 2023
Хэрэглээний геофизик 1
Хүн төрөлхтий үндсэн гурван төрхтний нэг монголчууд тооны хувьд цөөхөн хэдий ч тодорхой цаг үед дэлхийн хагасыг эзэгнэж явсан тоотой хэдхэн үндэстний Эрэлхэг зоригтой, ухаант энэ ард түмний үр хойчистоо өвлүүлсэн газар нутаг хүний хэрэгцээт бүхий л эрдэс баялагтай билээ. Энэ их баялгийг нээж илрүүлэх хайгуул судалгааны ажил нь монгол орны газар нутгийн багахан хэсгийн хэдхэн зуун метрийн гүнийг хамарсан байдаг тул хөрсөн доорх эрдэс баялаг, ашигт малтмалаа нээн илрүүлэх , ашиглах алтан түлхүүр нь геологич, геофизикчдийн эзэмшсэн мэдлэг чадварт байдаг. Орчин үеийн техник технологийн дэвшлийн эрин үед дэлхийн зах зээл дээр эрдэс баялгийн хэрэгцээ улам бүр нэмэгдэж, үнэ цэнэ нь ч өдрөөс өдөрт өсч , гадаадын уул уурхайн томоохон компаниуд энэ салбарт хөрөнгө хүч оруулахааар геологи, геофизикийн хайгуул судалгааны ажил урд хожид байгаагүйгээр эрчимжсэн энэ цаг үед үндэсний мэргэшсэн геофизикчид улс оронд ус агаар шиг хэрэгтэй байна.
Хэрэглээний геофизик 1 - онлайн захиалах линк
Хэрэглээний геофизик 2
Геофизикийн судалгааны ' Зориудын туйлшралын онол'-ыг би хэдэн жил судалсны эцэст 1984 онд бүрэн тайлж яадсан билээ. Харин 1992 онд Цахилгаан босоо тандалтын хэмжилтйн муруйг ' Шугаман бус аргаар' -аар боловсруулалт хийж болохыг шинээр гаргаж, практикт нэвтрүүлснээр газрын гүний уст үеийн тухай мэдээлэл алдаа мадаггүй гарах үндэс болсон юм.Хоорондоо нягт уялдаа бүхий онол-практикийн энэ аргыг мэргэжил нэгт нөхдөдөө хүргэхээр шийдсэн минь энэ билээ.
Хэрэглээний геофизик 2 - онлайн захиалах линк
Monday, December 26, 2022
ЭМГЭНЭЛ
ПҮРЭВИЙН ДУГАРАА
(1943-2022)
Монголын геофизикийн
шинжлэх ухааны салбарын ерөнхийлөгч, ШУТИС-ын Геологи, Уул Уурхайн Сургуулийн
Геофизикийн сургалт, үйлдвэрлэл, судалгааны төвийн захирал, ШУТИС-ийн хүндэт
профессор, Геологи-эрдэс судлалын ухааны доктор, профессор, МУ –ын зөвлөх
инженер Пүрэв овогтой Дугараа 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зуурдаар нас
барж Монголын геологийн салбарт нөхөж баршгүй гарз тохиолоо.
П.Дугараа 1943 онд Ховд аймгийн Булган суманд
малчин ард Пүрэвийн ууган хүү болон
төрсөн ба Ховд аймагт ерөнхий боловсролын сургууль, Зөвлөлт холбоот улсын
Москва хотод Ломоносовын их сургуулийг Геологич-геофизикч мэргэжлээр төгссөн
байна. Тэр Эрхүүгийн Политехникийн дээд сургуульд техникийн ухааны докторын
зэрэг хамгаалсан, манай оронд
геофизикийн шинжлэх ухааныг
хөгжүүлэх, нутагшуулах, дэлхийн түвшинд авч явахад олон жилийн
бүтээлч хөдөлмөрөө зориулсан шилдэг эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгчдийн нэг байлаа.
Түүний санаачлага, оролцоотойгоор ШУТИС (ТИС)-д “Ашигт малтмалын эрэл,
хайгуулын геофизик” мэргэжлээр бакалавр, магистр, докторын шаталсан сургалттайгаар мэргэжлийн
геофизикчдийг бэлтгэж эхэлсэн
байна. П.Дугараагийн шууд удирдлагын дор МУИС, ПДС-ийн дэргэд “Геофизикчдийн
мэргэжлийн баг” бүрэлдэн бий болсон ба “Хайгуулын
геофизикийн лаборатори”–ийг байгуулсанаар өндөр мэргэжлийн геофизикчид
бэлтгэх ажил шинэ шатанд гарсан байдаг. Ийнхүү
МУИС-ийн физик, цаг уур, геологи, газарзүйн салбарын мэргэжлээр дээд мэргэжлийн
боловсон хүчин бэлтгэхэд эрэл, хайгуулын геофизикийн аргуудын онолын үндэс,
практик хэрэглээний талаар сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн ажлыг явуулах үндэс
суурь тавигдсан нь профессор П.Дугараагийн нэртэй шууд холбоотой.
Өнөөдөр тус сургуулийг төгссөн олон зуун мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид манай
орны нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт үр бүтээлтэй ажиллаж байна.
П.Дугараа Монголын геофизикчдийн холбоог үүсгэн
байгуулагчдын нэг бөгөөд олон жил холбооны гүйцэтгэх захирлаар сонгогдон
ажиллаж мэргэжлийн холбоо, иргэний байгууллагын үйл ажиллагааг төлөвшүүлэхэд
үнэтэй хувь нэмэр оруулсан юм. П.Дугараа сургалт
судалгаа, эрдэм шинжилгээний ажлын зэрэгцээ үйлдвэрлэлд ажиллаж буй залуу боловсон хүчнийг сургах, тэдэнд ажил, амьдралын
арга барил олгоход сэтгэл харамгүй тусалдаг, хамт олны дунд өндөр нэр хүндтэй,
манай орны эрдэс баялгийн судалгаа, олборлож ашиглах үйл хэрэгт өөрийн
амьдралаа зориулсан ахмад туршлагатай хайгуулчдын нэг байлаа.
П.Дугараагийн олон жилийн бүтээлч хөдөлмөрийг үнэлж,
Сүхбаатарын одон (2009), Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон (2012), Алтан гадас одон (2001), хөдөлмөрийн хүндэт
медаль (1976), Ардын хувьсгалын 60,70, 80 жилийн ойн медаль, Их Монгол улс байгуулагдсаны 800
жилийн ойн медаль (2006), Монголын Бүтээлч
Иргэдийн Нэгдсэн холбооны Монгол гайхамшиг “Алтан хүн” одон, Эрчим хүч, уул
уурхайн үйлдвэр, геологийн яамны “Тэргүүний геологич”, Боловсролын яамны “Ардын боловсролын
тэргүүний ажилтан”, ШУА -ын “Шинжлэх ухааны
тэргүүний ажилтан”, Үйлдвэр, худалдааны яамны “Газрын тосны тэргүүний ажилтан”
болон ЗХУ-ын “Отличник разведки и охраны недр” (1981) цол тэмдэг, Геологийн салбарын ойн медалиудаар тус тус
шагнажээ.
Монголын геологи, уул уурхай, газрын тосны салбарт
“Дугараа багш” хэмээн хүндлэгдсэн эрхэм нөхрийн маань гэгээн дүр, ажилч
хичээнгүй чанар, найрсаг зан харьцаа бидний сэтгэл зүрхэнд үүрд үлдэх болно.
Ум сайн амгалан болтугай.
Монголын Геофизикчдийн холбоо
Monday, October 3, 2022
Алтан үеийн ахмад настангууддаа ахмадын баярын мэнд хүргэе!
Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан Монголын геофизикчдийн холбоо салбарынхаа ахмад настай геофизикчдийг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Энэ салбарыг хөгжүүлэхэд хүчин зүтгэж ирсэн нийт алтан үеийн ахмаддуудаа ахмадын өдрийн мэнд хүргэж аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! Зарим ахмад настангууд хүндэтгэх шалтгаантайгаар хүрэлцэн ирж чадсангүй.
Wednesday, September 14, 2022
П.Дугараа багшийн гаргасан ном цахим худалдаалагдаж байна.
Геофизикийн цахим ном худалдаж авах холбоос линк ЭНД дарна уу
Геологи (Геологийн эрдэм шинжилгээ, сургалт арга зүйн сэтгүүл): Геологийн эрдэм шинжилгээ, сургалт арга зүйн сэтгүүл
Геофизикийн аргын үндэс: Геофизикийн шинжлэх ухааны тухай ерөнхий ухагдахуун, соронзон, хүндийн хүчний, радиометр, цөмийн геофизик, геологийн тайлал хийх аргазүй зэргээс бүрдэнэ.
Геофизикийн цогцолбор арга: “Геофизикийн цогцолбор арга”сурах бичиг, гарын авлагыг “Ашигт малтмалын эрэл, хайгуулын геофизик” мэргэжлийн сургалтын төлөвлөгөө, хичээлийн стандартын дагуу боловсруулсан байна.
Монгол орны геологи, ашигт малтмалын судалгааны геофизик: Энэхүү бүтээлд Монгол орны нутаг дэвсгэрийн гүний тогтоц, геологийн зураглал, ашигт малтмал, ордын эрэл, хайгуулын ажилд геофизикийн судалгааны аргуудыг хэрэглэсэн үр дүнгийн талаар авч үзсэн болно.
Monday, September 12, 2022
Application of Polarimetric GPR for detection of subsurface objects
Геофизикийн цахим ном худалдаж авах холбоос линк ЭНД дарна уу
Sunday, September 11, 2022
Метал бус ашигт малтмалын ордын эрлийн цогцолбор арга
Цахим ном худалдаж авах холбоос линк ЭНД дарна уу
Saturday, September 10, 2022
Геофизикийн цахим ном худалдаанд гарлаа
Геофизикийн цахим ном худалдаж авах холбоос линк ЭНД дарна уу
Tuesday, September 6, 2022
Tuesday, August 30, 2022
Монгол Улсын анхны геофизик инженер М.Сүрэнхорлоо гавьяат ажилтан цол хүртэв /2021 он/
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган эрхэлсэн салбартаа амжилт гаргасан иргэдэд төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.
Геофизикийн цахилгаан хайгуулын олон төрлийн арга ашиглаж, газрын гүний усны эрэл, судалгааг олон жилийн турш цөл, тал хээр, мөнх цэвдэгтэй бүс нутагт хийж, хэдэн зуун уст цэг тогтоон, гүний өрөмдмөл худаг гаргаж, газар тариалан, малын бэлчээр, төв суурин газрыг усжуулахад бодитой хувь нэмэр оруулсан, олон арван мэргэжилтэн бэлтгэсэн Усны газрын ахмад ажилтан Мягмарын Сүрэнхорлоод Байгаль орчны гавьяат ажилтан цол хүртээв.
Friday, August 12, 2022
“Эрэл геофизикийн цогцолбор экспедиц”-ийн Агаараас тандан судлах 9-р ангийнхан
Бичсэн: Boroldoi Jadamba
ЭГЦЭ-д ажиллаж байсан залуу үеийн дурсгалт зургуудаа дурсав.
Булган аймгийн нисэх буудал дээр хээрийн анги байгуулж байна.
Friday, July 1, 2022
The 71th Annual Meeting of the Society of Resource Geology (2022)
SRG-71th хуралд оролцож яваа Отгонбаяр эгчдээ амжилт хүсье. Геофизикийн үр дүнг геологитойн холбож тайлалт хийдэг мундаг геофизикчдын нэг төлөөлөл нь билээ. Цаашдынхан ажилдан ажлын өндөр амжилт хүсье.
Monday, June 20, 2022
ГАЗРЫН ТОС, нүүрс- устөрөгчийн нэгдлийн судалгаанд ГЕОФИЗИК-ийн судалгаа нь 80 орчим хувь эзэлдэг онцлогтой
Бичсэн: Геофизикийн зөвлөх инженер - Н.Баатар
Газрын тосны тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 30 гаруй жилийн хугацаанд шинээр байгуулагдах газрын тосны боловсруулах үйлдвэрийг тасралтгүй түүхий эдээр хангах, дотоодын хэрэгцээгээ хангах үйлдвэрийн нөөц, түүхий эд бэлтгэгдээгүй, газрын тосны геологийн судалгаанд нутаг дэвсгэрийн 30 орчим хувь хамрагдсан байна.
























.jpg)









