Wednesday, March 22, 2017

"Монголын геологи, хайгуул-2017" чуулга уулзалт, үзэсгэлэн зохион байгуулах зөвлөлийн дарга М.Очирбат "Өдрийн сонин"-д ярилцлага өгөв.


"Mongolia Mineral Exploration Roundup 2017" International forum agenda

Докторын диссертаци

Олон улсын геофизикчдын хуралд оролцлоо (2012 оны 9 сарын 19-21)

Солонгосын Чежү аралд болсон Геофизикчдын Холбоо (KSEG) –оос 4 жил дутамд зохион байгуулдаг олон улсын хуралд ШУТИС –ийн ГГТС –ийн Геофизик, геомэдээллийн профессорын багийн тэргүүлэх профессор Х.Цээдулам, багш С.Мөнхбаатар, Т.Бямбасүрэн нар сургуулиа төлөөлөн амжилттай оролцоод ирлээ.

Чежү арал “ICC” төв

Тус олон улсын хурал нь  Өмнөд Солонгосын Чежү аралын International Convention Center (ICC) төвд Geophysics for Discovery and Exploration–сэдвийн доор 2012 оны 9 сарын 19-21 хооронд болж өнгөрлөө.

Thursday, March 16, 2017

 

Соронзон хайгуул

Friday, March 3, 2017

“Геосан” ХХК-аас геофизикийн багаж тоног төхөөрөмж бэлэглэв (2014)

ШУТИС-ийн ГГТС-ийн Геофизик, геомэдээллийн профессорын багт “Геосан” компаниас геофизикийн үндэсний залуу боловсон хүчин бэлтгэх сургалт, үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх, ашигт малтмал эрэл хайгуулын геофизикийн судалгаа, сургалтад орчин үеийн дэвшилтэт техник, технологийн шинэчлэл хийхэд үнэтэй хувь нэмэр оруулж, соронзон хайгуулын 2 багаж, хүндийн хүчний судалгааны гравиметрийн 1 багажийг хандивлалаа.

 

ШУТИС-ийн Удирдах Зөвлөлийн дарга Д.Одхүү их сургуулийн үйл ажиллагаатай танилцаж явахдаа сургуулийн материаллаг баазыг бэхжүүлэхэд ихээхэн анхаарал тавьж ажиллах төлөвлөгөөтэй байгаагаа ярьж байсны бодит биеллийн нэг нь энэхүү ажил болж байна. Тус багажуудыг манай геофизикийн сургалт, судалгаанд ашиглуулах талаар “Геосан” компанитай хэлэлцсэний үр дүнд бэлэглэж байгаа юм.


Багаж хүлээж авах үйл ажиллагаанд ШУТИС-ийн Удирдах Зөвлөлийн дарга Д.Одхүү, ректор Б.Очирбат, Эдийн засаг, хөгжлийн тэрүүн проректор Д.Батчулуун, Сургалтын проректор Х.Энхжаргал, Оюутны хөгжил, олон нийттэй харилцах проректор Т.Намнан, “Геосан” компаний ерөнхий захирал Г.Ихбаяр, гүйцэтгэх захирал Г.Бат-Эрдэнэ  нар болон ГГТС-ийн профессор, багш нар оролцлоо.

“АШИГТ МАЛТМАЛЫН ЭРЭЛ ХАЙГУУЛЫН ГЕОФИЗИК” МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭЖ ЭХЭЛСНИЙ 20 ЖИЛИЙН ОЙД

 ОРШИЛ

 See more at: http://dugaraap.dms.mn/24361.html#sthash.1Jbmdbrv.dpuf
П.Дугараа Геофизикийн сургалт, үйлдвэрлэл, судалгааны төвийн захирал
ОРШИЛ
Монгол орны улс ардын аж ахуйн олон салбарт, нэн ялангуяа геологи, ашигт малтмал, барилга, уул уурхайн салбарт эрэл, хайгуулын геофизикийн судалгаа чухал байр суурь эзэлдэг.
Аливаа шинжлэх ухааныг хөгжүүлэх, нутагшуулах, дэлхийн түвшинд авч явахад эдийн засгийн хүчин чадавхиас гадна алсын хараатай бодлого, түүнийг хэрэгжүүлэгч мэргэжлийн хүчирхэг хамт олон бүрэлдэн тогтсон байх ёстой.
ТҮҮХЭН ЗАМНАЛ
1958 онд МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний шийдвэрээр тухайн үеийн Мал аж ахуйн яаманд инженерийн хийцтэй гүний худаг гаргах ажилд геофизикийн арга хэрэглэх нь эдийн засгийн хувьд үр ашигтай гэж үзээд МУИС-ийн төгсөх ангийн Т.Дамдинсүрэн, М.Сүрэнхорлоо, Ш.Туваан, тоо-физикийн багш Г.Хандай, Ц.Намжил нарыг Орос-Унгарын геофизикийн мэргэжилтэнгүүдийг дагалдуулсан нь энэ чиглэлийн үндэсний боловсон хүчин бэлтгэх ажлын эхлэл болсон гэж үздэг [1].
1970-аад оноос НҮБ-ийн ЮНЕСКО-ийн MON-1 төслөөр Монгол улсад Политехникийн дээд сургуулийг байгуулахад “Хайгуулын геофизикийн лаборатори” –ийг байгуулсан (Зураг1.3).
- See more at: http://dugaraap.dms.mn/24361.html#sthash.1Jbmdbrv.dpuf


Монгол орны улс ардын аж ахуйн олон салбарт, нэн ялангуяа геологи, ашигт малтмал, барилга, уул уурхайн салбарт эрэл, хайгуулын геофизикийн судалгаа чухал байр суурь эзэлдэг. Аливаа шинжлэх ухааныг хөгжүүлэх, нутагшуулах, дэлхийн түвшинд авч явахад эдийн засгийн хүчин чадавхиас гадна алсын хараатай бодлого, түүнийг хэрэгжүүлэгч мэргэжлийн хүчирхэг хамт олон бүрэлдэн тогтсон байх ёстой.


ТҮҮХЭН ЗАМНАЛ 

 1958 онд МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний шийдвэрээр тухайн үеийн Мал аж ахуйн яаманд инженерийн хийцтэй гүний худаг гаргах ажилд геофизикийн арга хэрэглэх нь эдийн засгийн хувьд үр ашигтай гэж үзээд МУИС-ийн төгсөх ангийн Т.Дамдинсүрэн, М.Сүрэнхорлоо, Ш.Туваан, тоо-физикийн багш Г.Хандай, Ц.Намжил нарыг Орос-Унгарын геофизикийн мэргэжилтэнгүүдийг дагалдуулсан нь энэ чиглэлийн үндэсний боловсон хүчин бэлтгэх ажлын эхлэл болсон гэж үздэг [1].

1970-аад оноос НҮБ-ийн ЮНЕСКО-ийн MON-1 төслөөр Монгол улсад Политехникийн дээд сургуулийг байгуулахад “Хайгуулын геофизикийн лаборатори” –ийг байгуулсан (Зураг1.3)
 
П.Дугараа Геофизикийн сургалт, үйлдвэрлэл, судалгааны төвийн захирал
ОРШИЛ
Монгол орны улс ардын аж ахуйн олон салбарт, нэн ялангуяа геологи, ашигт малтмал, барилга, уул уурхайн салбарт эрэл, хайгуулын геофизикийн судалгаа чухал байр суурь эзэлдэг.
Аливаа шинжлэх ухааныг хөгжүүлэх, нутагшуулах, дэлхийн түвшинд авч явахад эдийн засгийн хүчин чадавхиас гадна алсын хараатай бодлого, түүнийг хэрэгжүүлэгч мэргэжлийн хүчирхэг хамт олон бүрэлдэн тогтсон байх ёстой.
ТҮҮХЭН ЗАМНАЛ
1958 онд МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний шийдвэрээр тухайн үеийн Мал аж ахуйн яаманд инженерийн хийцтэй гүний худаг гаргах ажилд геофизикийн арга хэрэглэх нь эдийн засгийн хувьд үр ашигтай гэж үзээд МУИС-ийн төгсөх ангийн Т.Дамдинсүрэн, М.Сүрэнхорлоо, Ш.Туваан, тоо-физикийн багш Г.Хандай, Ц.Намжил нарыг Орос-Унгарын геофизикийн мэргэжилтэнгүүдийг дагалдуулсан нь энэ чиглэлийн үндэсний боловсон хүчин бэлтгэх ажлын эхлэл болсон гэж үздэг [1].
1970-аад оноос НҮБ-ийн ЮНЕСКО-ийн MON-1 төслөөр Монгол улсад Политехникийн дээд сургуулийг байгуулахад “Хайгуулын геофизикийн лаборатори” –ийг байгуулсан (Зураг1.3).
- See more at: http://dugaraap.dms.mn/24361.html#sthash.1Jbmdbrv.dpuf
П.Дугараа Геофизикийн сургалт, үйлдвэрлэл, судалгааны төвийн захирал
ОРШИЛ
Монгол орны улс ардын аж ахуйн олон салбарт, нэн ялангуяа геологи, ашигт малтмал, барилга, уул уурхайн салбарт эрэл, хайгуулын геофизикийн судалгаа чухал байр суурь эзэлдэг.
Аливаа шинжлэх ухааныг хөгжүүлэх, нутагшуулах, дэлхийн түвшинд авч явахад эдийн засгийн хүчин чадавхиас гадна алсын хараатай бодлого, түүнийг хэрэгжүүлэгч мэргэжлийн хүчирхэг хамт олон бүрэлдэн тогтсон байх ёстой.
ТҮҮХЭН ЗАМНАЛ
1958 онд МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний шийдвэрээр тухайн үеийн Мал аж ахуйн яаманд инженерийн хийцтэй гүний худаг гаргах ажилд геофизикийн арга хэрэглэх нь эдийн засгийн хувьд үр ашигтай гэж үзээд МУИС-ийн төгсөх ангийн Т.Дамдинсүрэн, М.Сүрэнхорлоо, Ш.Туваан, тоо-физикийн багш Г.Хандай, Ц.Намжил нарыг Орос-Унгарын геофизикийн мэргэжилтэнгүүдийг дагалдуулсан нь энэ чиглэлийн үндэсний боловсон хүчин бэлтгэх ажлын эхлэл болсон гэж үздэг [1].
1970-аад оноос НҮБ-ийн ЮНЕСКО-ийн MON-1 төслөөр Монгол улсад Политехникийн дээд сургуулийг байгуулахад “Хайгуулын геофизикийн лаборатори” –ийг байгуулсан (Зураг1.3).
- See more at: http://dugaraap.dms.mn/24361.html#sthash.1Jbmdbrv.dpuf
П.Дугараа Геофизикийн сургалт, үйлдвэрлэл, судалгааны төвийн захирал
ОРШИЛ
Монгол орны улс ардын аж ахуйн олон салбарт, нэн ялангуяа геологи, ашигт малтмал, барилга, уул уурхайн салбарт эрэл, хайгуулын геофизикийн судалгаа чухал байр суурь эзэлдэг.
Аливаа шинжлэх ухааныг хөгжүүлэх, нутагшуулах, дэлхийн түвшинд авч явахад эдийн засгийн хүчин чадавхиас гадна алсын хараатай бодлого, түүнийг хэрэгжүүлэгч мэргэжлийн хүчирхэг хамт олон бүрэлдэн тогтсон байх ёстой.
ТҮҮХЭН ЗАМНАЛ
1958 онд МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний шийдвэрээр тухайн үеийн Мал аж ахуйн яаманд инженерийн хийцтэй гүний худаг гаргах ажилд геофизикийн арга хэрэглэх нь эдийн засгийн хувьд үр ашигтай гэж үзээд МУИС-ийн төгсөх ангийн Т.Дамдинсүрэн, М.Сүрэнхорлоо, Ш.Туваан, тоо-физикийн багш Г.Хандай, Ц.Намжил нарыг Орос-Унгарын геофизикийн мэргэжилтэнгүүдийг дагалдуулсан нь энэ чиглэлийн үндэсний боловсон хүчин бэлтгэх ажлын эхлэл болсон гэж үздэг [1].
1970-аад оноос НҮБ-ийн ЮНЕСКО-ийн MON-1 төслөөр Монгол улсад Политехникийн дээд сургуулийг байгуулахад “Хайгуулын геофизикийн лаборатори” –ийг байгуулсан (Зураг1.3).
- See more at: http://dugaraap.dms.mn/24361.html#sthash.1Jbmdbrv.dpuf
 Зураг1.3. Хайгуулын геофизикийн лаборатори. 1970

 Зураг1.4. МУИС-ын геофизикийн ангийн оюутнууд. 1971


Энэ лабораторийн материаллаг бааз, боловсон хүчний хүчин чармайлт, төр засгийн бодлого дэмжлэгтэйгээр МУИС-д “Геофизикийн мэргэжлийн бүлэг” нээгдсэн (Зураг1.4).

Ийнхүү МУИС-ийн физик, цаг уур, геологи, газарзүйн салбарын мэргэжлээр дээд мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд эрэл, хайгуулын геофизикийн аргуудын онолын үндэс, практик хэрэглээний талаар сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн ажлыг явуулах үндэс суурь тавигдсан бөгөөд 1963 онд Улсын хэмжээний үйлдвэрлэлийн ажлыг эрхлэн явуулдаг Эрэл, Геофизикийн цогцолбор экспедици байгуулагдсан.

Манай улс төлөвлөгөөт эдийн засгийн үеийн геофизикийн мэргэжилтэнг ОХУ, Унгар, Болгар, Польш гэх мэт орнуудын их, дээд сургуулиудаар, дотооддоо мэргэжлийн курс, ТМС, Их дээд сургуулиудаар бэлтгэсэн.

Хайгуулын геофизикийн лабораторийн техник хэрэгсэл, материаллаг баазыг түшиглэн 1971-1972 оны хичээлийн жилээс Горхийн сургалтын дадлага, Хэрлэн, Жанчивлангийн районд геологийн зураглал, эрлийн ажилд геофизикийн цогцолбор аргыг хэрэглэж эхэлснээр өнөөгийн Хэрлэнгийн олон улсын геологийн экспедицийн суурь тавигдсан.

Монгол улсад эрэл, хайгуулын геофизикийн хөгжлийн үе шатыг дараах үндсэн чиглэлүүдээр тодорхойлж болох юм [2].

1. Эхлэлийн үе (1950-1970) буюу геофизикийн судалгааны аргуудыг ОХУ-ын мэргэжилтэн, техникийн тусламжтайгаар Монгол орны геологи, газарзүй, цаг уур, одон орны чиглэлээр хэрэглэж эхэлсэн юм.

2. Хөгжлийн үе (1970-1990) буюу үндэсний мэргэжлийн боловсон хүчин гадаад, дотоодын их, дээд сургуулиудаар бэлтгэгдэж, материаллаг бааз, техник технологийн шинэчлэл хийж, геологи-геофизикийн судалгааг бие даан гүйцэтгэж эхлэсэн үе.

3. Зах зээлийн шинэчлэл (1990 оноос хойш) техник, технологийн дэвшил, цэцэглэлтийн үе гэсэн 3 үе шатанд хувааж авч үзвэл үе шат бүр өөр өөрийн гэсэн онцлогтой.

Зах зээлийн шинэчлэлт, шилжилтийн үеийн хүнд бэрхшээлийг даван туулахад 1992 оноос ШУТИС (ТИС)-д “ Ашигт малтмалын эрэл, хайгуулын геофизик “ мэргэжлээр мэргэжилтэн (бакалавр, магистр, докторын шаталсан сургалттай) бэлтгэн гаргах болсон нь хүчний залгамж халааг авч үлдсэн төдийгүй, монголын геологи, ашигт малтмалын судалгаанд гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай компаниудад геофизикийн эрэл, хайгуулын ажлыг явуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн [3].

Улмаар Монгол улсын Техникийн их сургуулийн Ректорын 1997 оны 243-р тоот тушаалаар Геологийн сургуулийн бүрэлдэхүүнд “Геофизикийн сургалт, үйлдвэрлэл, судалгааны төв”-ийг тэнхимийн статустайгаар байгуулсан нь өнөөгийн манай профессорын багийн үндэс болсон


 Зураг 1.5. “Ашигт малтмалын эрэл, хайгуулын геофизик” мэргэжлийн 
анхны төгсөлт багш нарын хамт 1997 он

Энэхүү төв анх байгуулагдахдаа 3 багш, хичээлийн туслах ажилтан, сургалт, судалгааны 3 лаборатори, кабинеттайгаар үйл ажиллагаагаа эхэлж, өнгөрсөн 20 жилд 15 удаагийн төгсөлтөөр 167 гаруй мэргэжилтэнг бэлтгэж гаргаад байна.

2000 оноос зарим их, дээд сургуулиуд сургалтын багц цагийн тогтолцоонд орсонтой холбогдуулан профессорын багийн бүрэлдэхүүнээр ажиллах болсон. Энэ үеээс манай төв “Ашигт малтмалын эрэл, хайгуулын геофизик” мэргэжлийн сургалтын төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж бакалавр, магистр, докторын шаталсан сургалтыг амжилттай явуулж байна.

Төвийн эрхэм зорилго нь Монгол улсад Геофизикийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулна гэж ГСҮСТ-ийн дүрэмд тодорхой зааж өгсөн.

Өнгөрсөн хугацаанд баг, тэнхимийн багшлах боловсон хүчин, материаллаг баазыг бэхжүүлэхэд олон талт арга хэмжээ авч явуулсаар МУИС-д “Хэрэглээний геофизик”, Улаанбаатарын Их сургуульд “Геофизик”, ШУТИС-д “Геофизик, геомэдээллийн профессорын баг”, хамт олон бүрэлдэн тогтлоо

ЭРДЭС, ЧУЛУУЛГИЙН НЯГТ

Тодорхойлолт, үндсэн хамаарлууд.

Бодисын массыг эзэлхүүнд харьцуулсан харьцааг, ө.х. нэгж эзэлхүүнд ноогдох массар тодорхойлогдох бодисын шинж чанарыг нягт гэнэ.

 Чулуулгийн нягт нь хүндийн хүчний талбайг тодорхойлох параметр болдог. (Федынский В.В., 1967):
 Чулуулгийн нягт:
 Эрдсийн нягт:
 Чулуулаг нь хатуу фаз (эрдсийн орон тор) болон хий, шингэнээр дүүрсэн нүх сүвшилтийн орон зайнаас тогтох олон фазт систем юм. Нүх сүв нь чулуулагт хоорондоо залгаа эсвэл эрдсийн орон тороор тусгаарлагдсан байж болно.


Чулуулгийн нүх сүвшилт:
 Нүх сүвшилтийн коэффициент:
 Нүх сүвшилт болон нүх сүвшилтийн коэффициентийн хэмжих нэгж нь %.

Чулуулгийн нягтыг ерөнхий тохиодолд:
 СГС системд нягтын хэмжих хэмжүүр нь - г/см3

СИ системд - кг/м3

Хээрийн геофизикийн судалгаанд нягтыг ихэвчлэн <<σ>> (сигма) гэж тэмдэглэдэг ба г/см3 нэгжийг ашигладаг.

Magnetic source parameters of two-dimentional structures using extended Euler deconvolution

Энэхүү арга нь соронзон орны гажил үүсгэгч биет-структурын байрлалыг Euler –ийн тэгшитгэлийн нөхцлийг хангах нэгэн төрлийн функц ашиглан профиль болон талбайн хэмжээнд тодорхойлно.


 Структурын индекс
Гажил үүсгэгч биетийн гүнийг үнэн тооцоолох явдал нь тохирох структурын индексийг сонгох явдал юм.

 


Цонхийг сонгохдоо дараах зүйлийг анхаарах ёстой.
Гажлыг бүрэн багтааж чадсан байх
өөр гажил үүсгэгч биетийн нөлөөлөл орохгүй байх



Wednesday, February 22, 2017

МУИС-ийн Геологийн салбарын үүсэл, хөгжлийн түүх

МУИС-ийн Геологийн салбар анх 1960 онд нээгдэж үндэсний УУГАН геологийн боловсон хүчин бэлтгэж эхэлсэн бөгөөд  Геофизикийн  салбар анх  1965 оноос  эхлэн  мэргэжилтэн   бэлдэж эхэлсэн түүхтэй.

Геологийн  мэргэжилтэй боловсон хүчинг 1960-1982 он, 1991 оноос одоог хүртэл бэлтгэж байна. Энэ  хугацаанд 1991-2010 оны хооронд Геологи-Минералогийн тэнхим, 2010-2014 оны  хооронд Геологи, Ашигт малтмалын тэнхимүүд болон үйл ажиллагаа явуулж байсан.  2014 оноос эхлэн шинэ бүтцээр Геологи-Геофизикийн тэнхим болон нийт 5 мэргэжлээр дээд боловсролтой  геологи,  геофизикч  мэргэжилтэн бэлтгэж байна.

Анх 1960 оны 4-р сарын 11-ний өдрийн БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн ба МАХН-ын Төв хорооны 171/112-р тогтоолын 3-р зүйлийн а хэсэгт “Улсын геологийн ажлыг үндэсний мэргэжлийн боловсон хүчнээр хангах зорилгоор Чойбалсангийн нэрэмжит Улсын Их Сургуулийн Газарзүйн салбарын 1, 2-р ангийг түшиглүүлэн, 1960-1961 оны хичээлийн жилээс Геологийн салбар байгуулан хичээллүүлэхийг Шинжлэх ухаан, дээд боловсролын хүрээлэн /н.Б.Лхамсүрэн/-д даалгасугай.” гэж заасны дагуу тухайн ондоо МУИС-ийн БУФ-ийн Газар зүйн 3-р ангиас 13 оюутныг Геологийн 3-р анги болгон авч шинээр 39 оюутан элсүүлэн хичээллүүлж эхэлснээр Монгол улсад Геологийн дээд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж эхэлжээ. Анхны багшаар тухайн үеийн СнЗ-ийн дэргэдэх Геологи шинжилгээний газрын ахлах геологич Ж.Дүгэрсүрэн ажиллаж эхэлсэн бол 1961 оны эхээр Геологи шинжилгээний газрын геологич Р.Барсболд, Ж.Лхамсүрэн нарыг үндсэн багшаар авч, мөн ЗХУ-аас уригдан ирсэн Петербург хотын Уул уурхайн институтын доцент. дэд эрдэмтэн К.М.Малкова, Львов хотын Их Сургуулийн доцент, дэд эрдэмтэн Ю.Ф.Пекун нар ажилласнаар Геологийн тэнхим (эрхлэгч Ж.Дүгэрсүрэн) байгуулагдаж биеэ даасан салбар болон хөгжжээ. Геологийн тэнхимийн эрхлэгчээр 1962-1965 онд Р.Барсболд, 1966-1967 онд С.Дэмбэрэлдорж, 1967 онд Ж.Ган-Очир нар ажиллаж байжээ. Геологийн салбар нь бүтэц, зохион байгуулалт, сургалтын хувьд харьцангуй бэхжиж, 1963 оны эхээр Минералоги-петрографийн тэнхим байгуулан өргөжүүлж эрхлэгчээр нь Ж.Лхамсүрэн 1967 он хүртэл ажилласан байна.

Monday, February 20, 2017

Геофизикийн эрдэмтэн судлаачид, бизнесийнхэнтэй хоршино

2017 / 01 / 31-нд ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэн /ООГХ/-гийн Астропаркийн хурлын танхимд “Геофизикийн хайгуулын мэдээлэл боловсруулалтын асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо.

ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ОДОН ОРОН ГЕОФИЗИКИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ АЛТАЙ САЛБАР

Товч танилцуулга

 Тус салбар нь газар хөдлөлт,цөмийн болон уул уурхайн тэсэлгээг тасралтгүй бүртгэж газар хөдлөлтийн зүй тогтол, гүний тогтоц, геодинамикийн процессийг судлах судалгааны ажлын мэдээллийн сангийн анхдагч өгөгдлийг бүрдүүлэх, мэдээллийг Монголын Үндэсний Мэдээллийн төвд тасралтгүй горимоор шууд дамжуулах, бүс нутгийн станцуудтай анхан шатны долгионы мэдээлэл солилцох, мэдээллийн санд хуримтлагдсан мэдээллүүдийг ашиглан орон нутгийн хийгээд бүс нутгийн сейсмшилийн болон горимын судалгааны ажлыг мэргэжлийн түвшинд хийх үүрэг бүхий орон нутаг дахь эрдэм шинжилгээний байгууллага юм.
Орон тооны хувьд эрхлэгч, инженер, эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан 4, үйлчилгээний ажилтан, хээрийн станцын сахиул гэсэн үндсэн 8 орон тоотой, Тайшир сумын нутагт ажиллаж байгаа газар хөдлөлт бүртгэх сүлжээ станцын харуул хамгаалалтын гэрээт 5 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Монголын геологичид чуулна

"МОНГОЛЫН ГЕОЛОГИ, ХАЙГУУЛ" чуулга уулзалт III сарын 23-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. “Монголын үйлдвэрлэлийн геологчдийн холбоо”-ноос санаачлан 2009 оноос зохион байгуулж ирсэн чуулга уулзалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шинжлэх Ухаан Технологийн Их сургууль, Монгол Улсын Их сургууль хамтран зохион байгуулах аж.

“Монголын Геологи, Хайгуул 2017” чуулга уулзалтын хүрээнд:

·         Үндсэн хуралдаан, хэлэлцүүлэг
·         Ашигт малтмалын ордын хайгуул, уул уурхайн ашиглалтын төслүүдийн танилцуулга, хөрөнгө оруулагчдын бизнес уулзалт
·         “Хайгуулчин”сэтгүүл
·         Байгууллагуудын танилцуулга, үзэсгэлэн
·         Зураглалын шилдэг баг шалгаруулах
·         Хайгуулын шилдэг баг шалгаруулах
·         Оюутны эрдэм шинжилгээний бага хурал
·         “Монгол орны байгаль – Хайгуулчдын дуранд” гэрэл зургийн үзэсгэлэн
·         “Эрдэс чулуулгийн цуглуулга, дээжис”үзэсгэлэн
·         Мэргэшүүлэх сургалт
·         “Цэцээ гүн”спорт, гео-аялал гэсэн арга хэмжээнүүд болох аж.


Thursday, February 2, 2017

“ГЕОЛОГИЙН АСУУДЛУУД” эрдэм шинжилгээний эмхэтгэлд өгүүлэл хүлээн авч эхэллээ

МУИС-ийн Геологийн Геофизикийн тэнхимээс эрхлэн гаргадаг “ГЕОЛОГИЙН АСУУДЛУУД” эрдэм шинжилгээний эмхэтгэлд өгүүлэл хүлээн авч эхэллээ.Өгүүллийг 2017 оны 3-р сарын 25-ныг хүртэл хүлээн авна. 

1.Н.Одгэрэл, n.odgerel@num.edu.mn, odgrl2016@gmail.com, 99058482
2.Б.Бат , bat.b@num.edu.mn, boldbat968@yahoo.com, 99080912
3.Н.Байгалмаа baigalmaa_n@num.edu.mn, 99099742

Эрдэм шинжилгээний өгүүлэл нь доорх шаардлагуудыг хангасан байна. 

1. Ирүүлэх өгүүллийн цаасны хэмжээ А4. Дээд, доод тал ба баруун талаас тус бүр 2.1 см, зүүн талаас 3.1 см зайнд бичигдсэн байна. 

2. Өгүүлэл нь холбогдох зураг, схем, хүснэгтийн хамт 10 хуудаснаас илүүгүй байна. 

3. Хураангуй 250 хүртэл үгэнд багтсан байна. Өгүүлэл монгол хэл дээр бичигдсэн бол хураангуйг англи, орос хэлний аль нэгээр бичнэ. 

4. Түлхүүр үг. Хураангуй хэсгийн доод талд 6-аас илүүгүй үг сонгож бичнэ. 

5. Өгүүлэлд I (introduction) M (method) R (research) D (discussion, result) буюу Өмнөтгөл, Судалгааны арга, Судалгаа, Үр дүн, хэлэлцүүлэг гэсэн зарчмыг баримтлана. 

6. Өгүүллийн нэрийг том үсгээр Times New Roman-14 /мөр хооронд 1/; Зохиогчийн нэрийг том үсгээр Times New Roman-10 /мөр хооронд 1/, зохиогчийн харьяаллыг жижиг үсгээр Times New Roman-10; хураангуй, түлхүүр үгийг Times New Roman-10; бичвэрийг Times New Roman-12 хэмжээгээр бичнэ. Мөр хоорондын зай 1,15. Схем, зургийн тайлбар, хүснэгтийн бичвэрийг мөн фонтын 10-аар бичнэ. Харин хүснэгт схемийн гарчигийг Bold-р бичнэ.
Жишээ нь:
          ӨГҮҮЛЛИЙН НЭР (Times New Roman, 14)
          ЗОХИОГЧИЙН НЭР (Times New Roman, 10)
          Зохиогчийн харьяалал (Times New Roman, 10)

7. Редакцид ирүүлсэн өгүүллийн эх дээр зохиогчид гарын үсгээ зурж баталгаажуулсан байна.

8. Зураг, график, схем, диаграм зэрэг үзүүлбэр тус бүрийг нэг хуудсан дээр тод үзэмжтэй хэвлэсэн эхээр нь хавсаргана. Үзүүлбэр, зураг, диаграмыг дангаар нь харахад агуулга нь ойлгогдохоор нэр, тайлбартай байна.

9. Өгүүлэл олон зохиогчтой бол нэр бүрийн ард харьяаллыг илэрхийлэх араб тоог бичнэ. Тэдгээрээс холбоо барих зохиогчийн ард * тэмдэгийг бичиж, цахим хаягийг оруулсан байна. 

10. Бичвэр дотор хийх ишлэлийг дугуй хаалтанд зөвхөн тухайн зохиогч, нийтлэгдсэн оны хамт бичнэ. Жишээ нь, (Бямба, 2009; Cogne et al., 2005)

11. Бичвэрт ишлэл авч байгаа зохиогчийн нэрийг дурдан оруулж байгаа бол тухайн бүтээл нийтлэгдсэн оныг дугуй хаалтанд бичнэ. Жишээ нь, Кравчинский нар (2009) …

12. Өгүүлэлийн төгсгөлд ашигласан ба ишлэл татсан ном зохиолын нэрийг доорхи байдлаар бичнэ. 
Жишээ нь,
          a. Макарычев Г.М., Гель М.Д., Морковкина В.Ф., Палей И.П., 1990. Эволюция структуры земной коры докембрий Западной Монголии /В сбор: Эволюция геологических процессов и металлогения Монголии/ М., Наука, с.81-110.
          b. Gustavsson M., Kolstrup E., Seijmonsbergen A.C., 2006. A new symbol-and-GIS based detailed mapping system: Renewal of a scientific discipline for understanding landscape development. Geology 77, 90-111

Мэдээлэл:

Монголын үйлдвэрлэлийн геологчдийн холбоо, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Геологи, геофизикийн тэнхим нь геологи, геофизикийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлэх, шинэ техник, технологи нэвтрүүлэх, геологи-геофизикийн судалгааны ажлын мэдээлэл солилцох, эрдэм шинжилгээний зорилгоор ашиглах, мэргэжлийн сургалт, эрдэм шинжилгээний хурал, зөвлөлгөөн, уралдаан тэмцээн явуулах зэргээр хамтын ажиллагааны бүх хэлбэрийг хэрэгжүүлж талууд тэгш эрх, харилцан ашигтайгаар хамтран ажиллахаар тохиролцож “Санамж бичиг” байгуулав.

"Санамж бичиг"-т МҮГХ-ны ерөнхийлөгч Ч.Энх-Амгалан, МУИС-ийн ШУС, Геологи-геофизикийн тэнхимийн эрхлэгч проф. Б.Бат нар гарын үсэг зурав.

МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ГЕОЛОГЧДИЙН ХОЛБОО


МУИС-ийн ГЕОЛОГИ, ГЕОФИЗИКИЙН ТЭНХИМ

МУИС-ийн Геологийн салбар анх 1960 онд нээгдэж үндэсний УУГАН геологийн боловсон хүчин бэлтгэж эхэлсэн бөгөөд  Геофизикийн  салбар анх  1965 оноос  эхлэн  мэргэжилтэн   бэлдэж эхэлсэн түүхтэй.
Геологийн  мэргэжилтэй боловсон хүчинг 1960-1982 он, 1991 оноос одоог хүртэл бэлтгэж байна. Энэ  хугацаанд 1991-2010 оны хооронд Геологи-Минералогийн тэнхим, 2010-2014 оны  хооронд Геологи, Ашигт малтмалын тэнхимүүд болон үйл ажиллагаа явуулж байсан.  2014 оноос эхлэн шинэ бүтцээр Геологи-Геофизикийн тэнхим болон нийт 5 мэргэжлээр дээд боловсролтой  геологи,  геофизикч  мэргэжилтэн бэлтгэж байна.
Анх 1960 оны 4-р сарын 11-ний өдрийн БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн ба МАХН-ын Төв хорооны 171/112-р тогтоолын 3-р зүйлийн а хэсэгт “Улсын геологийн ажлыг үндэсний мэргэжлийн боловсон хүчнээр хангах зорилгоор Чойбалсангийн нэрэмжит Улсын Их Сургуулийн Газарзүйн салбарын 1, 2-р ангийг түшиглүүлэн, 1960-1961 оны хичээлийн жилээс Геологийн салбар байгуулан хичээллүүлэхийг Шинжлэх ухаан, дээд боловсролын хүрээлэн /н.Б.Лхамсүрэн/-д даалгасугай.” гэж заасны дагуу тухайн ондоо МУИС-ийн БУФ-ийн Газар зүйн 3-р ангиас 13 оюутныг Геологийн 3-р анги болгон авч шинээр 39 оюутан элсүүлэн хичээллүүлж эхэлснээр Монгол улсад Геологийн дээд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж эхэлжээ. Анхны багшаар тухайн үеийн СнЗ-ийн дэргэдэх Геологи шинжилгээний газрын ахлах геологич Ж.Дүгэрсүрэн ажиллаж эхэлсэн бол 1961 оны эхээр Геологи шинжилгээний газрын геологич Р.Барсболд, Ж.Лхамсүрэн нарыг үндсэн багшаар авч, мөн ЗХУ-аас уригдан ирсэн Петербург хотын Уул уурхайн институтын доцент. дэд эрдэмтэн К.М.Малкова, Львов хотын Их Сургуулийн доцент, дэд эрдэмтэн Ю.Ф.Пекун нар ажилласнаар Геологийн тэнхим (эрхлэгч Ж.Дүгэрсүрэн) байгуулагдаж биеэ даасан салбар болон хөгжжээ. Геологийн тэнхимийн эрхлэгчээр 1962-1965 онд Р.Барсболд, 1966-1967 онд С.Дэмбэрэлдорж, 1967 онд Ж.Ган-Очир нар ажиллаж байжээ. Геологийн салбар нь бүтэц, зохион байгуулалт, сургалтын хувьд харьцангуй бэхжиж, 1963 оны эхээр Минералоги-петрографийн тэнхим байгуулан өргөжүүлж эрхлэгчээр нь Ж.Лхамсүрэн 1967 он хүртэл ажилласан байна.

Sunday, January 1, 2017

55 жилийн түүхээсээ хуваалцсан Геологи, геофизикийн тэнхимийн өдөрлөг боллоо (2015-03-06)



МУИС-ийн ШУС-ийн Байгалийн ухааны салбарын Геологи-геофизикийн тэнхим МУИС-ийн хэмжээнд сургалт хөтөлбөр, үйл ажиллагаагаа тайлагнахын зэрэгцээ салбарын өнөөгийн байдал, ололт амжилттай танилцах, ховор олдворуудыг нүдээр үзэх боломжийг олгож, өмнөх өдөрлөгт хүрэлцэн ирсэн геологи сонирхогчдын сэтгэл ханамжийг үндэслэн өнөөдөр дахин зохион байгууллаа. Энэ үеэр МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнэ хүрэлцэн ирж тэнхимийн хамт олны санал бодлыг хуваалцжээ. 

“Автобустай аялал” ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнг зорив (2016-11-22)

МУИС-ийн оюутны албанаас зохион байгуулж буй оюутнуудыг холбогдох мэргэжил, хичээлтэй холбоотой ажил олгогч үйлдвэр, байгууллагуудтай танилцах ээлжит аяллын хүрээнд ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн үйл ажиллагаа, багаж төхөөрөмж болон Астропарктай танилцах аялал амжилттай болж өнгөрлөө. Энэхүү аялалд Геофизик мэргэжлээр суралцаж буй 40 гаруй оюутнууд болон Геологи, Геофизикийн тэнхимийн зарим багш нар оролцов.

Энэхүү аяллыг дэмжиж хамтран ажилласан Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Д-р. Ч.Одонбаатар, эрдэм шинжилгээний ажилтан   маг. Ц.Баасанбат болон Астропаркийн хамт олонд талархал илэрхийлье.
 Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан  Ц.Баасанбат хүрээлэнгийн бүтэц бүрэлдэхүүн, үйл ажиллагааны талаар оюутнуудад танилцуулав.

ШУТИС-Геофизик

ШУТИС-Геофизик (link)
Бидний зорилго

Геологийн шинжлэх ухааны онолын өндөр мэдлэгтэй, геологийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах чадвартай, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын дэвшилтэт арга, технологийг эзэмшсэн иргэний өндөр ухамсар, соёлтой мэргэжилтэн бэлтгэх явдал юм. 

Манай тэнхим нь геологи, ашигт малтмалын эрэл хайгуул, ашигт малтмалын эрэл хайгуулын геофизик, гидрогеологи, инженер геологи, геоэкологи мэргэжлээр бакалавр, магистрын сургалт геологи, гидрогеологи, инженер геологи, геоэкологи зэрэг докторын сургалтууд явуулж байна.
Салбарын бүрэлдэхүүн

Геологи, гидрогеологийн салбар нь нийт 57 багш ажилтаны бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнээс:
ШУ-ны доктор (ScD), профессор-2
ШУТИС-ийн Хүндэт профессор - 1
доктор, профессор (PhD) -9
доктор, дэд профессор– 8
доктор– 7
магистр – 22

Судалгааны ажлын хүрээ:
  • Монгол орны магматизмын хөгжил, тектоникийн уялдаа холбоо, ашигт малтмалын орд үүсэх нөхцөл геохимийн цогцолбор судалгаа
  • Монгол орны  пегматитын эрдсийн гарал үүсэл
  • Монгол орны нутаг дэвсгэрийн тектоник, структурын судалгаа
  • Монгол орны неотектоник
  • Ашигт малтмалын ордын геологи
  • Ашигт малтмалын ордын эрэл хайгуулын аргачлал, геофизикийн судалгаа
  • Эрдэс түүхий эдийн эдийн засаг, менежмент
  • Геомэдээллийн боловсруулалт ба тайлалт
  • Бүс нутгийн гидрогеологи
  • Геоэкологийн судалгааны арга зүй
  • Геологи орчны судалгаа
Бид дараах чиглэлээр хамтран ажиллах боломжтой.
  • Геологи, Гидрогеологи, Геофизик, мэргэжлээр бакалавр, магистр, докторын түвшний мэргэжилтэн бэлтгэх, удирдах
  • Геологи, гидрогеологи, инженер геологи, геоэкологи, ашигт малтмалын эрэл, хайгуул, геофизикийн чиглэлээр бүх шатны судалгаа явуулах, хамтран төсөл хэрэгжvvлэх, зөвөлгөө өгөх
  • Өөрийн сургуулийн материаллаг бааз, лаборатори, программ хангамж, тоног төхөөрөмж дээр тулгуурлан бүх төрлийн чулуулаг болон ул хөрсний дээжинд лабораторийн иж бvрэн шинжилгээ хийх
  • Бэлтгэж буй мэргэжлийн чиглэлээр ном сурах бичиг болон хамтын бvтээл туурвих, редакторлах, хэвлvvлэх
  • Монгол орны эрдэс баялгийн салбарын бүхий л чиглэлд тулгамдаж буй асуудлаар эрдэм шинжилгээний хурал хамтран зохион байгуулах
Холбоо барих хаяг:
Геологи, гидрогеологийн тэнхим
Утас: 326425, 312291  99916817
Факс: 976-11-312291
e-mail: Tsengel@must.edu.mn

Геофизикийн мэргэжил сурталчлах өдөрлөг боллоо

Жил бүр уламжлал болон зохиогддог “Геофизикийн мэргэжил сурталчлах өдөрлөг”-ийг 12 дахь жилдээ МУИС-ийн ШУС-ийн Геологи, Геофизикийн тэнхим, ШУТИС-ийн ГУУС-ийн Геологи, Гидрогеологийн салбар, Монголын Геофизикчдийн Холбоо болон ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн хамтран 2016 оны 12 сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгууллаа. Энэхүү өдөрлөгийн гол зорилго нь геофизик мэргэжлийг бусдад таниулж зөв ойлголт өгөх, мөн геофизик мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг мэргэжлийн компани, байгууллагуудтай холбож ажлын байранд зуучлах болно. Өдөрлөгийн хүрээнд уламжлалт спортын арга хэмжээг сагсан бөмбөг, холимог волейбол, дартс, ширээний теннис, шатар гэсэн 5 төрлөөр явуулж МУИС болон ШУТИС-ийн багш ажилчид, оюутнууд болон мэргэжлийн компани, байгууллагууд идэвхтэй оролцлоо. Мөн “Геофизикийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг амжилттай зохион байгууллаа.

Энэ жил зохиогдсон өдөрлөгийн нэг онцлог нь ЕБС-ийн сурагчдад зориулж “Геофизикчийн нэг өдөр” – геофизик мэргэжлийг сурталчлах өдөрлөгийг анх удаа ШУТИС дээр зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулна.

Геофизикчийн нэг өдөр



Мөнхийн Вулкан ХХК


Шинэ оны мэнд