Wednesday, December 6, 2017

“Геологи, Геофизикийн асуудлууд" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал

Сайн байцгаана уу?

ШУТИС, ГУУС-ийн Геологи, гидрогеологийн салбараас зохион байгуулж буй “АМЭХ –ын Геофизик” мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 25 жилийн ойд зориулсан “Геологи, Геофизикийн асуудлууд" сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд урьж байна. Хурал 2017 оны 12-р сарын 8-ны өдөр 13:00 цагаас ШУТИС–ийн Төв номын сангийн E-604 тоот хурлын танхимд болно.

Хурлын урилга, хөтөлбөрийг хавсаргав.





Хүндэтгэсэн Оюунтөгс

Wednesday, October 18, 2017

Мотоюуки Сатогийн илтгэл хэлэлцүүлэгт хамрагдахыг урьж байна



“MJEED-1000 Инженер” төслийн хүрээнд Япон Улсын Тохокугийн Их Сургуулийн профессор, доктор (Ph.D) Мотоюуки Сато дараах сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлэг явуулна.

Илтгэлийн сэдэв
Хэнд
Өдөр
Хугацаа
Өрөө
1
“Basic of Radar technology and application to environmental studies”
Багш, оюутнуудад
2017.10.23
15:30-17:30
1-203
2
“Publishing papers in international journals”
Залуу багш, оюутнуудад
2017.10.26
09:30-11:30
1-203
3
“GPR technology and application for mining industry”
Геофизик мэргэжлийн инженер техникийн ажилтнуудад
2017.10.26
14:00-16:00
1-203

ГУУС. Геологи, гидрогеологийн салбар
Холбогдох утас: 11324590-2214, 91012084

МОНГОЛ УЛСАД ҮНДЭСНИЙ ГЕОЛОГИЙН АЛБА ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 78 ЖИЛИЙН ОЙ БОЛОН ГЕОЛОГИЧДЫН ӨДРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР


2017 ОНЫ 10 ДУГААР САРЫН 18, ШУТИС. ТӨВ НОМЫН САН 604 ТООТ
Хурлын цаг   Хурлыг удирдах: Т.Мөнхбат, Монголын геологийн холбооны ерөнхийлөгч
14.00 – 14.10  Хурлын нээлт: Т.Мөнхбат
14.10 – 14.30  Төрийн бодлогын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас  Геологийн салбарт хийж байгаа шинэчлэл, авч буй арга хэмжээ. УУХҮЯ, Геологийн бодлогын газрын дарга Д.Ганбат
14.30 – 14.50  Геологийн салбарын бодлогын хэрэгжилт зарим тулгамдсан асуудал. АМГТГ-ын дарга Б.Баатарцогт
14.50 – 15.10  Геологийн салбарын бодлогын төсөл, М.Тодбилэг, Н.Баатар, Б.Энхтуяа     
15.10 – 15.30 Газрын хэвлийн тухай хуулийн төсөл, Э.Ганбат, Австрали-Монголын Эрдэс баялгийн хөтөлбөрийн хуулийн зөвлөх
15.30-15.50 Цайны завсарлага, Австрали-Монголын Эрдэс баялгийн хөтөлбөр
15.50-16.20 Геологийн салбарын мэргэшсэн, шинжээчдийн асуудлууд
1.         УУХҮЯ-ны ТЗУГ-ын Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Солонго
2.         МГУУМИ-ийн гүйцэтгэх захирал Б.Оюунгэрэл   
16.20 – 17.30  Санал, хэлэлцүүлэг
17.30 – 18.30  Хэлэлцүүлгээс дүгнэлт, зөвлөмж гаргах
2017 ОНЫ 10 САРЫН 19-НИЙ ӨДӨР
8.30 - 9.00       Хурлын бүртгэл (ШУТИС-ийн Төв байрны 3 давхарт хурлын танхимд)
Хурлын дарга:   Т.Мөнхбат, Д.Цэдэнбалжир, М.Очирбат    
09.00 – 09.10  Хурлын нээлт            Т.Мөнхбат
09.10 – 09.30  Мэндчилгээ (УУХҮЯам, АМГТГазар)        
09.30 – 09.50  Төрийн бодлогын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас  Геологийн салбарт хийж байгаа шинэчлэл, авч буй арга хэмжээ     Д.Ганбат
09.50 – 10.10  Геологийн салбарын бодлогын хэрэгжилт зарим тулгамдсан асуудал           Б.Баатарцогт
10.10 – 10.30  Геологийн салбарын бодлогын төсөл       М.Тодбилэг
10.30 – 11.00  Цайны завсарлага
11.00 – 11.20  Геологийн судалгаа, ашигт малтмал, газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуулын өнөөгийн байдал           А.Дэлгэрсайхан
11.20 – 11.40  Монгол Улсын Геологийн мэдээллийг хайх нь: МонГеоКат"      Г.Золсайхан
11.40 – 12.00  Геологийн салбарын мэргэшсэн мэргэжилтэний асуудал         Б.Оюунгэрэл
12.00 – 12.20  Геологи, уул уурхайн салбарын мэргэшсэн мэргэжилтэн, шинжээчийн эрх олгох асуудлыг мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх журам (төсөл) Б.Солонго                   
Хурлын дарга:   С.Жаргалан, Д.Алтанхуяг       
14.00 - 14.05   Нээлт /Мэндчилгээ/ Ардын багш Ж.Лхамсүрэн 
14.05 - 14.20   Профессор Г.Ухнаагийн эрдэм шинжилгээ, сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаа            С.Жаргалан
14.20 - 14.40   Ашигт малтмалын эрэл, хайгуулын өнөөгийн байдал, хэтийн төлөв, тулгамдсан асуудлууд            Г.Ухнаа
14.40 - 14.55   Метал ашигт малтмалын илрэлд өгөх үнэлгээ, эрэл-хайгуулын ажлыг оновчлох нь            П.Батчулуун
14.55 - 15.10   Хойд Хэнтийн алтны бүс дэхь Бороогийн алтны үндсэн ордын хүдэржилт    Х.Чинбат
15.10 - 15.25   Mongolia in global geology and mining rankings        Б.Оюунчимэг
15.25 - 15.40   Алтны ордын нөөцийг тооцоолох аргачлалууд    Б.Оюунгэрэл
15.40 - 15.55   Хадасан хувирмал цөм бүрдэл      Д.Жавхланболд
15.55 - 16.10   Шатах ашигт малтмалын олборлох нөөцийг үнэлэх статистик аргуудын харьцуулалт            Н.Болорчимэг
16.10 - 16.30   Цайны завсарлага   
16.30 – 18.00  Хүндэтгэлийн үйл ажиллагаа                    
2017 ОНЫ 10 САРЫН 20-НЫ ӨДӨР
Хурлын дарга:   Б.Бат, Б.Мөнхцэнгэл   
09.00 – 09.20  Нууруудын хөндийн мезозойн хотгоруудын геологи, структур Д.Буян-Арвижих
09.20 – 09.40  Эрдэнэцогт формацын вулканоген чулуулгийн геохими            Т.Оюунчимэг
09.40 – 10.00  Төв Монголын доод цэрдийн Хулсангол формацын (Апт-Альб) тархалт болон сээр нуруутны үлдвэрүүд     З.Бадамхатан
10.00 – 10.20  Төв Азийн атираат бүслүүрийн зүүн хэсгийн каледонидын структур дэх эх газрын царцдасын блокууд          Ч.Эрдэнэжаргал
10.20 – 10.40  Аккрецийн комплексын тогтоц ба түүний төрөл   Д.Отгонбаатар
10.40 – 11.00  Цайны завсарлага   
11.00 – 11.20  Цэрдийн шатдаг занарын газрын тосны эх чулуулгийн хэтийн төлвийн судалгааны үр дүнгээс          Б.Эрдэнэцогт
11.20 – 11.35  Нүүрс баяжуулах үйлдвэрийн хаягдал хадгалах байгууламжинд хуримтлагдсан хаягдлаас дахин нүүрс баяжуулах боломжийн судалгаа     Д.Баасанжав
11.35 – 11.50  Барууннаран чулуун нүүрсний ордын петрологийн судалгааны үр дүнгээс   Б.Дэмбэрэлсүрэн
1150 – 1210    Ашигт малтмалын ордын эдийн засгийн үнэлгээний зарим асуудал   З.Ганбаатар
12.10 – 13.00  Баярын үйл ажиллагаа: УУХҮЯам, АМГТГазар, Холбоод         


ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗӨВЛӨЛ

Хүндэт геологи, геофизикч нартаа баярын мэнд хүргэе


Tuesday, September 26, 2017

Монголд ашигт малтмал эрэл хайгуулын геофизикийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсэний 25 жилийн ой

Монголд ашигт малтмал эрэл хайгуулын геофизикийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсэний 25 жилийн ойд зориулан 2017 оны Геофизикийн мэргэжил сурталчилах өдөрлөгөөр төгсөгчдийн тухай ном хэвлэгдэхээр эх бэлтгэлийн ажил дээр Х.Оюунбилэг багш ажиллаж байна. ШУТИС-н Ашигт малтмал эрэл хайгуулын геофизик төгөссөн эрхэм төгсөгч та бүхнийг доорх байдлаар анкетаа бөглөж өгөхийг хүсэж байна. Тухайн номын өмнөх хэвлэлээс жишээ хэдэн хуудас зураг байдлаар орууллаа.

h.oyunbileg@yahoo.com
geophysicsmn@gmail.com


Оюутан ахуй цагаа дурсахуй
(төгсөгчдийн дурсамжаас)
Анкет
Овог нэр:                   
Төрсөн огноо:
Төрсөн газар:
Жил:
Орд:
Дуртай өнгө:
Хобби: 
Хэлэх дуртай үг:
Зэрэг цол:
Ажил:
Email:
Утас:
PS: Оюутан цагийн дурсамж, сэтгэгдлээ нэмж бичиж болно.


2017 оны Геофизикийн мэргэжил сурталчилах өдөрлөгийн зарлал


Wednesday, September 13, 2017

Протон соронзонметрийн ажиллагааны гарын авлага

Үнэ: 30000 comment uldeene uu

Геологичдын ажил мэргэжлийн уралдаан болж өндөрлөлөө

Геологичдын ажил мэргэжлийн уралдаан 2017 оны 09 дүгээр сарын 06-09-ний хооронд амжилттай болж өндөрлөлөө. Уралдаанд УУХҮЯ, АМГТГ, Палеонтологи, геологийн хүрээлэн, Мэргэжлийн холбоод, ААН, ХХК-иуд, зочид төлөөлөгчид оролцож хамтран зохион байгуулж идэвх зүтгэлтэй ажиллаа.

“ГЕОФИЗИКИЙН АЖИЛ” төрөлд 10 компанийн 7 багийн 37 инженер техникийн ажилтан оролцсоноос 1-р байрт “Гео-Орон” ХХК (Ц.Түдэв, М.Отгонбаяр, Ч.Энхсайхан), 2-р байрт МУИС-ийн Геологи-геофизикийн тэнхим (Ц.Баатарчулуун, Б.Дариймаа, Д.Хадбаатар), 3-р байрт “Геосигналс” ХХК (С.Амартүвшин, Н.Дашням, Х.Батдорж) орж, “Геофизикийн шилдэг залуу инженер”-ээр Татах хүч ХХК-ийн Б.Энхбаатар шалгарсан.


Геологийн ажил мэргэжлийн уралдааны "Геофизикийн шилдэг баг"-ийн 
нэгдүгээр байранд "ГЕО ОРОН" компани шалгарлаа.


Геологийн ажил мэргэжлийн уралдааны "Геофизикифн шилдэг баг"-ийн 
хоёрдугаар байранд "МУИС" баг шалгарлаа

Геологийн ажил мэргэжлийн уралдааны "Геофизикийн шилдэг баг"-ийн 
гуравдугаар байранд "Геосигнал" ххк шалгарсан байна.

Геологийн судалгааны математик арга


Геологийн судалгааны математик арга гээд ном хэвлэгдлээ. Г.Ухнаа багш, Б.Алтанзул багшаас авах боломжтой шүү. ШУТИС-ийн 225а өрөөнөөс авч болно. Үнэ 25000₮.

Friday, September 1, 2017

ГЕОЛОГИЧДЫН АЖИЛ МЭРГЭЖЛИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ


Монгол Улсад Геологийн салбар үүсч хөгжсөний 78 жилийн ойн арга хэмжээний хүрээнд


Email: geosociety1996@gmail.com

ГЕОФИЗИКИЙН АЖИЛ ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИЙ ЗАХИРЛУУД БОЛОН ХАМТ ОЛОНД

УУХҮЯ-ны ТНБД-ын 2017.05.03-ны өдрийн А/55 тушаалаар байгуулагдсан Геологичдын ажил мэргэжлийн уралдаан зохион байгуулах ажлын хэсгийн хүрээнд МГеофХ-ны УЗ-ийн 2017.08.15-ны өдрийн хуралд ажил мэргэжлийн уралдаанд “Геофизикийн ажил” төрлийг дүгнэхдээ геофизикийн мэдээллийн боловсруулалт, тайлалт чиглэл баримтлах болон УЗ-ийн 2017.08.25-ны өдрийн хурлаас гарсан саналуудыг бодит ажил болоход Та бүхнийг идэвхитэй оролцож, дараах асуудлуудыг хамтдаа яаралтай шийдэхийг хүсэж байна. Үүнд:

1. Уралдаанд геофизикийн ажил гүйцэтгэгч компаниуд өргөнөөр оролцох,


2. Оролцох компаниуд нь УУХҮЯ-ны Геологийн бодлогын газарт яаралтай бүртгүүлэх 100000 /нэг зуун мянга/ төгрөгний хураамжаа төлөх,

3. Уралдаан болохоос өмнөх хээрийн хэмжилтийг хамтран гүйцэтгэх компаниуд холбооны гүйцэтгэх захирал Д.Цэдэнбалжир гуайтай яаралтай холбогдож, ажиллах өдрөө тохирох,

4. Геофизикийн компаниуд байрлах майхан /эсвэл/ гэрээ бэлтгэх,

5. Дашбаатаар захирлын компани хоолны гэр, боловсруулалтын гэрээ бэлтгэхийн зэрэгцээ оролцогч компаниудын нэгдсэн гал зуухны асуудлыг хариуцах, 

6. Компаниуд оролцогчдын тоогоо Дашбаатаар захиралд өгч, нэгдсэн гал зуухнаас өдрийн 3 хоолоо талоноор идэх зохион байгуулалтанд орох,

7. Нэгдсэн гал зуух хариуцсан компани оролцогчдын хоол хүнсний бэлтгэлийг хангах зэрэг

ЭРХЭМ ХҮНДЭТ ГЕОФИЗИКЧИД ТА БҮХЭН САЛБАРАА СУРТАЛЧЛАХАД ИДЭВХИТЭЙ ОРОЛЦОНО ГЭДЭГТ ИТГЭЖ БАЙНА.


ТА БҮХЭНДЭЭ АМЖИЛТ ХҮСЬЕ

"Ажил мэргэжлийн уралдаан" 2017

МЭДЭЭЛЭЛ:
Өвөрхангай аймгийн Сант сумын нутагт болох геологчдийн "Ажил мэргэжлийн уралдаан" эхлэхэд 5 хоног үлдэв...
АЖИЛ МЭРГЭЖЛИЙН УРАЛДААНД ОРОЛЦОХ АЖ АХУЙН НЭГЖИЙН АНХААРАЛД
Геологичдийн ажил мэргэжлийн уралдаан оролцох аж ахуйн нэгжүүд хувийн бэлтгэлээ ханган, 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр буюу Мягмар гарагт уралдаан зохион байгуулах газар /Өвөрхангай аймгийн Сант сум, Олон Дов/-т ирж байгууллагын хаяг, лого бүхий хээрийн кэмпээ барьсан байх ёстойг анхаарна уу.
Уралдаан эхлэх: 2017 оны 09 дүгээр сарын 06. 09.00 цаг.
Олон Дов байршлын солбицол:
Geographic Lat-Long: 46° 15' 19.3"; 102° 54' 55.4"
Decimal Lat-Long: 46.25536; 102.9154
WGS84, Datum: NUTM-5124532.6; EUTM-339329.41
“Сант-50” талбайд зохиогдох ажил мэргэжлийн уралдаанд
сонгосон талбайнуудын товч танилцуулга
/Г.Цэдэн, "Алтай Нэгдэл" бэлтгэв/
А. Стратиграфи:
Карбоны миссисипийн Дулаанхайрхан формац (С1dh)
Сонгосон талбайн ихэнх хэсэгт буюу Гүнд овоо уулын (1780,0) хойт хажуугаас 1664,9 тоот өндөрлөг хүртэл дугд-хожуу девоны субвулкан болон Хангай бүрдлийн 3-р фазын гранитын биетүүдээр түрэгдэж, дунд юрын Сайхан-Овоо формац, дөрөвдөгчийн хурдсаар хучигдан, антиклиналь, синклиналь атираанууд үүсгэн тархана.
Илэрц гарш харьцангуй сайтай, элсжин, занарын үеүдтэй алевролит, алевроэлсжингээс бүрдэх уг хурдас субвулкан биетээр зүсэгдсэн хил заагт цахиуржилт, Хангай бүрдлийн гранитаар түрэгдсэн хил заагт роговикжилт ажиглагддаг.
Дунд юрын Сайхан-Овоо формац (J2so) сонгосон талбайн баруун хойт өнцөгт болон зүүн захаар зүүн хойноос баруун урагш сунасан зурвас байдлаар тархаж карбоны миссисипийн Дулаанхайрхан формацыг үл нийцлэгээр хучиж, дөрөвдөгчийн хурдсаар хучигдана. Элсжин, ховроор аргиллитийн үеүдтэй, конгломератаас бүрдэх уг хурдас илэрц гарш муутай ихэвчлэн элюви байдлаар тохиолддог.
Дөрөвдөгчийн хурдсыг дээд плейстоцен-голоцений делюви-пролювийн (dpQ1-2) голоцений аллюви-пролювийн (ap,а,nQ2) хэмээн ангилаад байна.
Б. Магматизм
Дунд-хожуу девоны Экструзив субвулкан б¿рдэл (α D2-3)
Cóбвулкан бүрдэл (αD2-3) Гүнд овооны талбайд ижил нэртэй уулын оройгоос хойш 4х6км2 орчим талбайтай, тойрог маягтай, дугуйвтар хэлбэртэй, тэгш хил заагтай, шток үүсгэн тархсан байна.
Бүрдэл риолит, риодацит, дацит, трахидацит, андезит зэрэг чулуулгуудаас бүрддэг, агуулагч нь карбоны миссисипийн Дулаанхайрхан формацын хурдас юм.
Хожуу пермийн Хангай бүрдэл (γ,γδ1-lγ2Р2)
Хангай бүрдлийн 3-р фазын порфирлог, биотитот гранит талбайн төв хэсэгт 1695,5 тоот өндөрлөгийн урд хөтлөөс урагш 1687,5 тоот өндөрлөгийн ар бэл хүртэл 1,5м хүртэл өргөн, 3,5км урттай зөв бус хэлбэрийн биет үүсгэн карбоны миссисипийн Дулаанхайрхан формацын элсжин, алевроэлсжинг түрж тогтжээ. Гадаад хил заагт 50м өргөн зурваст роговикжилт ажиглагддаг.
Монгол улсад Үндэсний Геологийн алба үүсэн байгуулагдсаны 78 жилийн ой, "Монголын геологчдийн өдөр"-ийг тэмдэглэх хүрээнд салбарын яам, агентлаг, мэргэжлийн холбоодоос хамтран зохион байгуулж буй ажил мэргэжлийн уралдаандаа амжилт гарган оролцохыг ААН, геологчиддоо хүсч байна.
МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ГЕОЛОГЧДИЙН ХОЛБОО

Sunday, April 2, 2017

МОНГОЛЫН ЦООНОГИЙН ГЕОФИЗИКИЙН СУДАЛГААНЫ ХӨГЖЛИЙН ТҮҮХ


Ахмад геологич Лувсаншаравын Шархүүгийн дурсамж 

Каротажийн судалгаа
Бүр 1963 оноос ажиллаж эхэлсэн каротажийн судалгаа Монгол орны ашигт малтмалын эрэл хайгуулын ажилд онцгой үүрэг гүйцэтгэсэн. Нүүрс, жонш, төмөр, ус зэрэг тухайн үедээ улс ардын аж ахуйд тэргүүлэх чиглэл болж байсан ашигт малтмалын хайгуулыг каротаж үгүйгээр төсөөлөх аргагүй. Одоо нэгэнт дэлхий дахинаа мэдэх болсон Монголын ард түмний одоо ирээдүйн амьдралын баталгаа болж байгаа Таван толгойн ордын нөөцийг тогтоох гол тулгуур мэдээлэл нь цооногийн гамм, гамм – гамм, эсэргүүцлийн аргууд байлаа. Шарын гол, Бага нуур, Налайх, Өвдөг худаг, Шивээ овоо, Адуун чулуун, Чандган, Сайхан овоо гээд каротажийн судалгаагүйгээр нөөц нь баталгаажаагүй нэг ч нүүрсний орд Монголд байхгүй. Каротажийн үйлчилгээг зайлшгүй авах шаардлагатай өөр нэг салбар бол жоншны ордууд байсан, одоо ч байгаа. Энд хэрэглэдэг гол арга нь дээр өгүүлсэнээс гадна нейтрон идэвхижилийн арга байсан юм.
Тухайн үеийн өрөмдлөг технологи болхидуу. Жонш, нүүрс мэтийн уусамтгай дээжийг авч чаддаггүй байсан юм. Тийм нөхцөлд жонш, нүүрсний үе давхаргын байрлалыг зөвхөн каротажийн аргаар тодорхойлж байв. Зүүн цагаан дэл, Хар айраг, Өргөн, Хажуу улаан зэрэг олон ордын нөөцийг зөвхөн каротажийн мэдээлэл дээр тулгуурлан баталгаажуулж байв. Ер нь тухайн үед нөөц, тооцоолсон орд бүр дээр каротаж заавал хийх шаардлага тавьдаг байлаа.
Тэр хирээр Монгол оронд Эрэл геофизикийн цогцолбор экспедицийн каротажийн үйлчилгээ аваагүй орд ховор. Энэ хариуцлагатай, нэр хүндтэй ажлыг зохион байгуулж байсан каротажийн ангийн анхны дарга нь Б. Чулуунбаатар, дараа нь С. Баатар, Б.Гантөмөр нар байв. Энэ салбарт удаан жил үр бүтээлтэй ажиллаж, мэргэжлээрээ, газар орноороо овоглуулах болсон олон сайн мэргэжилтнүүд байлаа. Тавантолгойн С. Гомборагчаа, Г. Мандшир, М. Баяраа, Зүүн цагаан дэлийн Ч. Баянсан, Д. Владимир, Л. Балдорж, техникч Баасандулам, жолооч Л. Шаманов, Төмөрбаатар зэрэг хүмүүс дээр өгүүлсэн нэн хариуцлагатай ажлыг нуруун дээрээ үүрч явцгаажээ.
Одоо тэр үеийн каротажийн анги нь “Монкаротаж” хэмээх компани болоод үйл ажиллагаагаа идэвхитэй үргэлжлүүлж байна. Энэ талаар тус компаний захирал Зоригтбаатар ингэж ярив. “ЭГЦЭ-н харьяа каротажийн нэртэй гадаад дотоодод сургууль төгсгөсөн 20-30 инженер техникийн ажилчидтай анги байсан.
1996 онд өмч хувьчлагдах хуулийн дагуу өөрийн ашиглаж байсан багаж тоног төхөөрөмжүүдийг худалдан авч “Монкаротаж” ХХК-г байгуулан уг үйл ажиллагаагаа залгамжлан үргэлжлүүлж гол төлөв цооногийн геофизикийн судалгааг өдгөөг хүртэл явуулсаар байгаа юм. Манай компани нь байгуулагдсан цагаасаа хойш тасралтгүй мэргэжлийн дагуу үйл ажиллагаа явуулж Монгол оронд хийгдэж буй ихэнхи ашигт малтмалын хайгуулын болон эрэл үнэлгээний зорилгоор өрөмдөж буй гүн өрмийн цооногийн геофизикийн каротажийн судалгааг 10-13 төрлийн аргачлалаар явуулж, геологийн даалгаврын  үр дүнг баталгаажуулах мөн хүдрийн биетийн зузаан, хил заагийг тогтоох зэрэг ажлуудыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж, 100% - ийн магадлалтайгаар мэдээллийг авч бүрэн боловсруулалт тайлалт хийн, тайлан бичиж, захиалагчдад хүргэж байна.
Эдгээрээс дурьдвал: Багануур, Шивээ Овоо, Адуун Чулуун, Налайх, Хотгор, Таван Толгой, Нарийн Сухайт, Чандган, Баруун Наран, Зээгт, Цагаан толгой, Улаан – Овоо, Сайхан – Овоо, Эрдэнэцогт, Ухаа Худаг, Шинэ Жинст зэрэг нүүрсний ордуудын эрэл үнэлгээний ажил, усны чиглэлээр Алтан булаг, Улаанбаатар, Замын – Үүдийн чиглэлийн болон мөн бэлчээрийн усжуулалтын ажилд зориулан өрөмдөж буй цооногуудад тогтмол судалгаа хийж байна.
Манай компани нь цооногийн геофизикийн судалгааны ажлыг чанарын өндөр түвшинд аналоги, дижитал системүүдийг хослуулан хэрэглэж өрөмдлөг, талбайн геофизикийн ажил, геологийн судалгааны хэсэг г.м. нэгжтэй болсон ба бие даан геологи хайгуулын иж бүрэн судалгаа хийх зорилго тавин ажиллаж Монгол эх орныхоо байгалийн баялгийг нээн илрүүлэх үйл явцад цаашилбал Монгол улсынхаа хөгжилд өөрийн зохих хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа компани болно.
Бид 10-25 жилийн ажлын арвин туршлагатай инженер техникийн ажилчдаар бүрдсэн хамт олон бөгөөд сүүлийн үеийн багаж тоног төхөөрөмж дээр ажиллах эрчимт сургалтанд хамрагдсан залуу үеийн мэргэжилтнүүдээр сулбэгдэн ажиллаж байгаа бөгөөд байгуулагдсан цагаасаа хойш Монгол улсад уул уурхай, ашигт малтмалын салбарт ажиллаж байгаа гадаадын болон дотоодын олон компаниудтай байнга хамтран ажилласаар ирсэн билээ.

Манай компани ирээдүйн зорилго нь монгол оронд цооногийн геофизикийн судалгаанд дэлхийн хамгийн сүүлийн үеийн техник технологи ашиглан ажиллах, геологи хайгуулын иж бүрэн  судалгаа хийж геологи, геофизикийн ажлын үр дүнг бодитой харуулсан цогц мэдээлэл гаргаж байна”.

Wednesday, March 22, 2017

"Монголын геологи, хайгуул-2017" чуулга уулзалт, үзэсгэлэн зохион байгуулах зөвлөлийн дарга М.Очирбат "Өдрийн сонин"-д ярилцлага өгөв.


"Mongolia Mineral Exploration Roundup 2017" International forum agenda

Докторын диссертаци

Олон улсын геофизикчдын хуралд оролцлоо (2012 оны 9 сарын 19-21)

Солонгосын Чежү аралд болсон Геофизикчдын Холбоо (KSEG) –оос 4 жил дутамд зохион байгуулдаг олон улсын хуралд ШУТИС –ийн ГГТС –ийн Геофизик, геомэдээллийн профессорын багийн тэргүүлэх профессор Х.Цээдулам, багш С.Мөнхбаатар, Т.Бямбасүрэн нар сургуулиа төлөөлөн амжилттай оролцоод ирлээ.

Чежү арал “ICC” төв

Тус олон улсын хурал нь  Өмнөд Солонгосын Чежү аралын International Convention Center (ICC) төвд Geophysics for Discovery and Exploration–сэдвийн доор 2012 оны 9 сарын 19-21 хооронд болж өнгөрлөө.

Thursday, March 16, 2017

 

Соронзон хайгуул

Friday, March 3, 2017

“Геосан” ХХК-аас геофизикийн багаж тоног төхөөрөмж бэлэглэв (2014)

ШУТИС-ийн ГГТС-ийн Геофизик, геомэдээллийн профессорын багт “Геосан” компаниас геофизикийн үндэсний залуу боловсон хүчин бэлтгэх сургалт, үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх, ашигт малтмал эрэл хайгуулын геофизикийн судалгаа, сургалтад орчин үеийн дэвшилтэт техник, технологийн шинэчлэл хийхэд үнэтэй хувь нэмэр оруулж, соронзон хайгуулын 2 багаж, хүндийн хүчний судалгааны гравиметрийн 1 багажийг хандивлалаа.

 

ШУТИС-ийн Удирдах Зөвлөлийн дарга Д.Одхүү их сургуулийн үйл ажиллагаатай танилцаж явахдаа сургуулийн материаллаг баазыг бэхжүүлэхэд ихээхэн анхаарал тавьж ажиллах төлөвлөгөөтэй байгаагаа ярьж байсны бодит биеллийн нэг нь энэхүү ажил болж байна. Тус багажуудыг манай геофизикийн сургалт, судалгаанд ашиглуулах талаар “Геосан” компанитай хэлэлцсэний үр дүнд бэлэглэж байгаа юм.


Багаж хүлээж авах үйл ажиллагаанд ШУТИС-ийн Удирдах Зөвлөлийн дарга Д.Одхүү, ректор Б.Очирбат, Эдийн засаг, хөгжлийн тэрүүн проректор Д.Батчулуун, Сургалтын проректор Х.Энхжаргал, Оюутны хөгжил, олон нийттэй харилцах проректор Т.Намнан, “Геосан” компаний ерөнхий захирал Г.Ихбаяр, гүйцэтгэх захирал Г.Бат-Эрдэнэ  нар болон ГГТС-ийн профессор, багш нар оролцлоо.

“АШИГТ МАЛТМАЛЫН ЭРЭЛ ХАЙГУУЛЫН ГЕОФИЗИК” МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭЖ ЭХЭЛСНИЙ 20 ЖИЛИЙН ОЙД

 ОРШИЛ

 See more at: http://dugaraap.dms.mn/24361.html#sthash.1Jbmdbrv.dpuf
П.Дугараа Геофизикийн сургалт, үйлдвэрлэл, судалгааны төвийн захирал
ОРШИЛ
Монгол орны улс ардын аж ахуйн олон салбарт, нэн ялангуяа геологи, ашигт малтмал, барилга, уул уурхайн салбарт эрэл, хайгуулын геофизикийн судалгаа чухал байр суурь эзэлдэг.
Аливаа шинжлэх ухааныг хөгжүүлэх, нутагшуулах, дэлхийн түвшинд авч явахад эдийн засгийн хүчин чадавхиас гадна алсын хараатай бодлого, түүнийг хэрэгжүүлэгч мэргэжлийн хүчирхэг хамт олон бүрэлдэн тогтсон байх ёстой.
ТҮҮХЭН ЗАМНАЛ
1958 онд МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний шийдвэрээр тухайн үеийн Мал аж ахуйн яаманд инженерийн хийцтэй гүний худаг гаргах ажилд геофизикийн арга хэрэглэх нь эдийн засгийн хувьд үр ашигтай гэж үзээд МУИС-ийн төгсөх ангийн Т.Дамдинсүрэн, М.Сүрэнхорлоо, Ш.Туваан, тоо-физикийн багш Г.Хандай, Ц.Намжил нарыг Орос-Унгарын геофизикийн мэргэжилтэнгүүдийг дагалдуулсан нь энэ чиглэлийн үндэсний боловсон хүчин бэлтгэх ажлын эхлэл болсон гэж үздэг [1].
1970-аад оноос НҮБ-ийн ЮНЕСКО-ийн MON-1 төслөөр Монгол улсад Политехникийн дээд сургуулийг байгуулахад “Хайгуулын геофизикийн лаборатори” –ийг байгуулсан (Зураг1.3).
- See more at: http://dugaraap.dms.mn/24361.html#sthash.1Jbmdbrv.dpuf


Монгол орны улс ардын аж ахуйн олон салбарт, нэн ялангуяа геологи, ашигт малтмал, барилга, уул уурхайн салбарт эрэл, хайгуулын геофизикийн судалгаа чухал байр суурь эзэлдэг. Аливаа шинжлэх ухааныг хөгжүүлэх, нутагшуулах, дэлхийн түвшинд авч явахад эдийн засгийн хүчин чадавхиас гадна алсын хараатай бодлого, түүнийг хэрэгжүүлэгч мэргэжлийн хүчирхэг хамт олон бүрэлдэн тогтсон байх ёстой.


ТҮҮХЭН ЗАМНАЛ 

 1958 онд МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний шийдвэрээр тухайн үеийн Мал аж ахуйн яаманд инженерийн хийцтэй гүний худаг гаргах ажилд геофизикийн арга хэрэглэх нь эдийн засгийн хувьд үр ашигтай гэж үзээд МУИС-ийн төгсөх ангийн Т.Дамдинсүрэн, М.Сүрэнхорлоо, Ш.Туваан, тоо-физикийн багш Г.Хандай, Ц.Намжил нарыг Орос-Унгарын геофизикийн мэргэжилтэнгүүдийг дагалдуулсан нь энэ чиглэлийн үндэсний боловсон хүчин бэлтгэх ажлын эхлэл болсон гэж үздэг [1].

1970-аад оноос НҮБ-ийн ЮНЕСКО-ийн MON-1 төслөөр Монгол улсад Политехникийн дээд сургуулийг байгуулахад “Хайгуулын геофизикийн лаборатори” –ийг байгуулсан (Зураг1.3)
 
П.Дугараа Геофизикийн сургалт, үйлдвэрлэл, судалгааны төвийн захирал
ОРШИЛ
Монгол орны улс ардын аж ахуйн олон салбарт, нэн ялангуяа геологи, ашигт малтмал, барилга, уул уурхайн салбарт эрэл, хайгуулын геофизикийн судалгаа чухал байр суурь эзэлдэг.
Аливаа шинжлэх ухааныг хөгжүүлэх, нутагшуулах, дэлхийн түвшинд авч явахад эдийн засгийн хүчин чадавхиас гадна алсын хараатай бодлого, түүнийг хэрэгжүүлэгч мэргэжлийн хүчирхэг хамт олон бүрэлдэн тогтсон байх ёстой.
ТҮҮХЭН ЗАМНАЛ
1958 онд МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний шийдвэрээр тухайн үеийн Мал аж ахуйн яаманд инженерийн хийцтэй гүний худаг гаргах ажилд геофизикийн арга хэрэглэх нь эдийн засгийн хувьд үр ашигтай гэж үзээд МУИС-ийн төгсөх ангийн Т.Дамдинсүрэн, М.Сүрэнхорлоо, Ш.Туваан, тоо-физикийн багш Г.Хандай, Ц.Намжил нарыг Орос-Унгарын геофизикийн мэргэжилтэнгүүдийг дагалдуулсан нь энэ чиглэлийн үндэсний боловсон хүчин бэлтгэх ажлын эхлэл болсон гэж үздэг [1].
1970-аад оноос НҮБ-ийн ЮНЕСКО-ийн MON-1 төслөөр Монгол улсад Политехникийн дээд сургуулийг байгуулахад “Хайгуулын геофизикийн лаборатори” –ийг байгуулсан (Зураг1.3).
- See more at: http://dugaraap.dms.mn/24361.html#sthash.1Jbmdbrv.dpuf
П.Дугараа Геофизикийн сургалт, үйлдвэрлэл, судалгааны төвийн захирал
ОРШИЛ
Монгол орны улс ардын аж ахуйн олон салбарт, нэн ялангуяа геологи, ашигт малтмал, барилга, уул уурхайн салбарт эрэл, хайгуулын геофизикийн судалгаа чухал байр суурь эзэлдэг.
Аливаа шинжлэх ухааныг хөгжүүлэх, нутагшуулах, дэлхийн түвшинд авч явахад эдийн засгийн хүчин чадавхиас гадна алсын хараатай бодлого, түүнийг хэрэгжүүлэгч мэргэжлийн хүчирхэг хамт олон бүрэлдэн тогтсон байх ёстой.
ТҮҮХЭН ЗАМНАЛ
1958 онд МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний шийдвэрээр тухайн үеийн Мал аж ахуйн яаманд инженерийн хийцтэй гүний худаг гаргах ажилд геофизикийн арга хэрэглэх нь эдийн засгийн хувьд үр ашигтай гэж үзээд МУИС-ийн төгсөх ангийн Т.Дамдинсүрэн, М.Сүрэнхорлоо, Ш.Туваан, тоо-физикийн багш Г.Хандай, Ц.Намжил нарыг Орос-Унгарын геофизикийн мэргэжилтэнгүүдийг дагалдуулсан нь энэ чиглэлийн үндэсний боловсон хүчин бэлтгэх ажлын эхлэл болсон гэж үздэг [1].
1970-аад оноос НҮБ-ийн ЮНЕСКО-ийн MON-1 төслөөр Монгол улсад Политехникийн дээд сургуулийг байгуулахад “Хайгуулын геофизикийн лаборатори” –ийг байгуулсан (Зураг1.3).
- See more at: http://dugaraap.dms.mn/24361.html#sthash.1Jbmdbrv.dpuf
П.Дугараа Геофизикийн сургалт, үйлдвэрлэл, судалгааны төвийн захирал
ОРШИЛ
Монгол орны улс ардын аж ахуйн олон салбарт, нэн ялангуяа геологи, ашигт малтмал, барилга, уул уурхайн салбарт эрэл, хайгуулын геофизикийн судалгаа чухал байр суурь эзэлдэг.
Аливаа шинжлэх ухааныг хөгжүүлэх, нутагшуулах, дэлхийн түвшинд авч явахад эдийн засгийн хүчин чадавхиас гадна алсын хараатай бодлого, түүнийг хэрэгжүүлэгч мэргэжлийн хүчирхэг хамт олон бүрэлдэн тогтсон байх ёстой.
ТҮҮХЭН ЗАМНАЛ
1958 онд МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний шийдвэрээр тухайн үеийн Мал аж ахуйн яаманд инженерийн хийцтэй гүний худаг гаргах ажилд геофизикийн арга хэрэглэх нь эдийн засгийн хувьд үр ашигтай гэж үзээд МУИС-ийн төгсөх ангийн Т.Дамдинсүрэн, М.Сүрэнхорлоо, Ш.Туваан, тоо-физикийн багш Г.Хандай, Ц.Намжил нарыг Орос-Унгарын геофизикийн мэргэжилтэнгүүдийг дагалдуулсан нь энэ чиглэлийн үндэсний боловсон хүчин бэлтгэх ажлын эхлэл болсон гэж үздэг [1].
1970-аад оноос НҮБ-ийн ЮНЕСКО-ийн MON-1 төслөөр Монгол улсад Политехникийн дээд сургуулийг байгуулахад “Хайгуулын геофизикийн лаборатори” –ийг байгуулсан (Зураг1.3).
- See more at: http://dugaraap.dms.mn/24361.html#sthash.1Jbmdbrv.dpuf
 Зураг1.3. Хайгуулын геофизикийн лаборатори. 1970

 Зураг1.4. МУИС-ын геофизикийн ангийн оюутнууд. 1971


Энэ лабораторийн материаллаг бааз, боловсон хүчний хүчин чармайлт, төр засгийн бодлого дэмжлэгтэйгээр МУИС-д “Геофизикийн мэргэжлийн бүлэг” нээгдсэн (Зураг1.4).

Ийнхүү МУИС-ийн физик, цаг уур, геологи, газарзүйн салбарын мэргэжлээр дээд мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд эрэл, хайгуулын геофизикийн аргуудын онолын үндэс, практик хэрэглээний талаар сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн ажлыг явуулах үндэс суурь тавигдсан бөгөөд 1963 онд Улсын хэмжээний үйлдвэрлэлийн ажлыг эрхлэн явуулдаг Эрэл, Геофизикийн цогцолбор экспедици байгуулагдсан.

Манай улс төлөвлөгөөт эдийн засгийн үеийн геофизикийн мэргэжилтэнг ОХУ, Унгар, Болгар, Польш гэх мэт орнуудын их, дээд сургуулиудаар, дотооддоо мэргэжлийн курс, ТМС, Их дээд сургуулиудаар бэлтгэсэн.

Хайгуулын геофизикийн лабораторийн техник хэрэгсэл, материаллаг баазыг түшиглэн 1971-1972 оны хичээлийн жилээс Горхийн сургалтын дадлага, Хэрлэн, Жанчивлангийн районд геологийн зураглал, эрлийн ажилд геофизикийн цогцолбор аргыг хэрэглэж эхэлснээр өнөөгийн Хэрлэнгийн олон улсын геологийн экспедицийн суурь тавигдсан.

Монгол улсад эрэл, хайгуулын геофизикийн хөгжлийн үе шатыг дараах үндсэн чиглэлүүдээр тодорхойлж болох юм [2].

1. Эхлэлийн үе (1950-1970) буюу геофизикийн судалгааны аргуудыг ОХУ-ын мэргэжилтэн, техникийн тусламжтайгаар Монгол орны геологи, газарзүй, цаг уур, одон орны чиглэлээр хэрэглэж эхэлсэн юм.

2. Хөгжлийн үе (1970-1990) буюу үндэсний мэргэжлийн боловсон хүчин гадаад, дотоодын их, дээд сургуулиудаар бэлтгэгдэж, материаллаг бааз, техник технологийн шинэчлэл хийж, геологи-геофизикийн судалгааг бие даан гүйцэтгэж эхлэсэн үе.

3. Зах зээлийн шинэчлэл (1990 оноос хойш) техник, технологийн дэвшил, цэцэглэлтийн үе гэсэн 3 үе шатанд хувааж авч үзвэл үе шат бүр өөр өөрийн гэсэн онцлогтой.

Зах зээлийн шинэчлэлт, шилжилтийн үеийн хүнд бэрхшээлийг даван туулахад 1992 оноос ШУТИС (ТИС)-д “ Ашигт малтмалын эрэл, хайгуулын геофизик “ мэргэжлээр мэргэжилтэн (бакалавр, магистр, докторын шаталсан сургалттай) бэлтгэн гаргах болсон нь хүчний залгамж халааг авч үлдсэн төдийгүй, монголын геологи, ашигт малтмалын судалгаанд гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай компаниудад геофизикийн эрэл, хайгуулын ажлыг явуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн [3].

Улмаар Монгол улсын Техникийн их сургуулийн Ректорын 1997 оны 243-р тоот тушаалаар Геологийн сургуулийн бүрэлдэхүүнд “Геофизикийн сургалт, үйлдвэрлэл, судалгааны төв”-ийг тэнхимийн статустайгаар байгуулсан нь өнөөгийн манай профессорын багийн үндэс болсон


 Зураг 1.5. “Ашигт малтмалын эрэл, хайгуулын геофизик” мэргэжлийн 
анхны төгсөлт багш нарын хамт 1997 он

Энэхүү төв анх байгуулагдахдаа 3 багш, хичээлийн туслах ажилтан, сургалт, судалгааны 3 лаборатори, кабинеттайгаар үйл ажиллагаагаа эхэлж, өнгөрсөн 20 жилд 15 удаагийн төгсөлтөөр 167 гаруй мэргэжилтэнг бэлтгэж гаргаад байна.

2000 оноос зарим их, дээд сургуулиуд сургалтын багц цагийн тогтолцоонд орсонтой холбогдуулан профессорын багийн бүрэлдэхүүнээр ажиллах болсон. Энэ үеээс манай төв “Ашигт малтмалын эрэл, хайгуулын геофизик” мэргэжлийн сургалтын төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж бакалавр, магистр, докторын шаталсан сургалтыг амжилттай явуулж байна.

Төвийн эрхэм зорилго нь Монгол улсад Геофизикийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулна гэж ГСҮСТ-ийн дүрэмд тодорхой зааж өгсөн.

Өнгөрсөн хугацаанд баг, тэнхимийн багшлах боловсон хүчин, материаллаг баазыг бэхжүүлэхэд олон талт арга хэмжээ авч явуулсаар МУИС-д “Хэрэглээний геофизик”, Улаанбаатарын Их сургуульд “Геофизик”, ШУТИС-д “Геофизик, геомэдээллийн профессорын баг”, хамт олон бүрэлдэн тогтлоо